Jump to ratings and reviews
Rate this book

IX Богд Жавзандамба хутагт: Амьдрал ба Цаг Хугацаа

Rate this book
1999 онд 67 настай IX Богд Жамбалнамдолчойжижанцан бээр тэртээ 1920-иод онд Богд хутагт хувилгаадын хойт дүрийг тодруулахыг хориглосон шуурга дэгдээсэн Орос улсаар дамжин Монголд анх удаа хөл тавьсан билээ. Лам хувраг, сүсэгтэн олон тэгтлээ их нууцалж байсан Богдын барааг харах гэж Гандангийн хашааг дүүргэж байсан гэдэг. Лам хуврагууд IX Богд Жавзандамба хутагтыг Эрдэнэзууд нууц байдалтай Бурханы шашны тэргүүнд өргөмжлөв. Удалгүй Монголын эрх баригчид визний хугацаа хэтэрсэн хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүртэл хэлэлцээд бараг л хөөж гаргав. Яг арван жилийн дараа буюу 2009 онд IX Богд Жавзандамба хутагт Жамбалнамдолчойжижанцан Монгол улсад дахин хөл тавилаа. Энэ удаа шууд Монголыг зорьж, Оросоор бус Өмнөд Солонгосоор дамжин ирэв. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын харьяат болов. 2011 онд Гандантэгчэнлин хийдэд IX Богд Жамбалнамдолчойжижанцан хутагтыг Монголын бурханы шашны тэргүүнээр дахин өргөмжилж, ширээнд залах ёслол Гандантэгчэнлин хийдэд болов. 2012 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг буулган, Монголын бурханы шашны тэргүүн хэмээн батламжлав. 2012 оны 3 дугаар сарын 1-ны өдөр буюу цагаан сарын шинийн наймны өдөр Монголын бурханы шашны тэргүүн IX Богд Жамбалнамдолчойжижанцан хутагт наян нэгэн насны сүүдэртэйдээ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдэд таалал барив. Эгэл амьдралын эрээн барааныг Түвэд, Энэтхэгт туулж, амьдралынхаа сүүлийн хэдхэн жилийг Монголд өнгөрөөсөн эл хүмүний тухай энэ номонд өгүүлэх болно.

766 pages, Hardcover

Published January 1, 2015

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
0 (0%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
1 (100%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Zolbayar.
128 reviews8 followers
November 17, 2025
Төрийн шагналт түүхч хүний бичсэн ном гэхэд чамламаар. Техник редактор нь огт ажлаа хийгээгүй, эсвэл байгаагүй гэлтэй. Үг үсгийн алдаа үй түм. Бүр нэг үгийг зэргэлдээ 2 нүүрэнд л 3 өөр янзаар бичсэн байх нь ч бий.

9 -р Богдын намтар гэхээсээ илүүтэйгээр түүнтэй ойр байсан хүмүүсийн ярилцлагын цуглуулга юм уу даа. Ярилцлагуудаа базаад яг нэг намтар болгоод биччихье гэхээсээ зүрхшээгээд шууд тэр чигээр нь оруулсан бололтой. Угаасаа шашны асуудал хүмүүст их эмзэг тусдаг болохоор хамгийн аюулгүй сонголтыг хийсэн биз.
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.