Jump to ratings and reviews
Rate this book

Шидийн барилдлага

Rate this book

100 pages, Paperback

Published January 1, 2025

5 people want to read

About the author

Г. Аюурзана

48 books795 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
6 (46%)
4 stars
6 (46%)
3 stars
1 (7%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Tulga G.
93 reviews32 followers
January 27, 2025
"Уншиж амжаагүй, амжихгүй ч байж мэдэх,
Улам нэмэгдсээр буй номууд - Амьд явах шалтаг." (3-р тал)

"Өнөөдрийнхөө төлөө биш,
Маргаашийн төлөө бид амьдардаг.
Үүрд нойрсохдоо ч, урт наслахдаа ч,
Өөр л амьдралд найддаг." (26-р тал)

"Ундарч буй булаг шиг л,
Улам нэмэгдэх усан.
Уртад одох мөрөн шиг л,
Урсах ганц амьдрал" (55-р тал)

"Итгэх хүлээх юу ч үгүй, бороо чагнаадл,
Ингэж суулгүй.
Хэчнээн ч удсан юм бэ дээ!
Яасан ч сайхан юм бэ дээ!" (86-р тал)
Profile Image for Soko.
277 reviews51 followers
March 3, 2025
Зохиолчийнхоо дахиж шүлгийн ном гаргахгүй гэж нэг ярилцлагаас нь олж үзчихээд итгэж явж. Баярлаад л аваад уншлаа. Гэргий нь ч мөн “сарны толь бичиг”-ээ гаргасныг үзээд мишээсээр л байна энэ сар…
Profile Image for Ishdolgor.
194 reviews6 followers
January 23, 2025
Ертөнтөнцийн хаана төрөхөө
Юуг зүрхэнд ойр байлгахаа
Бид шийддэггүй. (х14)

Зүүднээс бүгд эхэлнэ
Зүүдээр бүгд төгсөнө. (х8)

Хүүхэд шиг жаргалтай байх
Хүний орчлонд хэцүү биш ээ.
Хүмүүсийн дунд сум шиг
Цэх явах л амаргүй ээ.(х16)

Буруутан гэж үгүй нь амьдралын үнэ.
Буянтан гэж үгүй нь амьдралын үнэн.
Андууд согтоод мөрийг маань тэгнэх шиг
Амьдралд дурлах зөн маань тийм л хүнд. (х20)

Алган дээр буугаад ниссэн эрвээхэйн мөрийг
Арилахааргүй тодруулаад яг одоо шивүүлчихье.(х32)

Хүн хүнээрээ л байх;
Хөгширч чаддаг, үхэж чаддаг байх. (х51)

Хийсээд л үрэгдэх өдөр хоногуудын
Хэсэгчлээд хөрөөдсөн үртэс мэт би.
Хэзээ ч эвлэхгүй тэдгээр бутархай бүрээс
Хэнгэнэтэл санаа алдагч, хангинатал инээд алдагч
Аль аль нь л би.
Хэн нь жинхэнэ болохыг л ялгаж мэддэггүй. (х69-70)

Өвлийн гүнд,
Өчнөөн зуны төсөөллүүд огтолцож
Ангир гунганана. (х80)

Х26, 30, 33, 65, 75, 76, 82, 87, 88, 90, 93, 95

*Ахиад 2 шинэ ном хүлээгээд өдөр хоногуудыг өнгөрөөгөөд байж байх нь ээ. Гэхдээ хөгширснийх юм уу өдөр өдрөөр биш сараар сараар амьдрал өнгөрч байдаг шүү. 🤭🤭🤭
Өмнөх номоосоо олон хуудастай байсанд нь баярлаал эхлүүлсэн. 😇
Thank you for beautiful gift. 🙏
Profile Image for Tsevelmaa.
109 reviews9 followers
March 30, 2025
Хүн
Хүнээрээ л байх...
Хөгширч чадах л, үхэж чадах л... (52-р тал)
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.