What do you think?


Хувь Заяаны Цадиг 2/5
Уншигч та ахлах дэслэгч Ёндонг салахгүй дагавал сонирхох юм багагүй гарч магадгүй. Дайвии, Дунгаа, Анхбаяр, Цэцгээ нарыг мартаж болохгүй. Зав зай гарвал буугаад харахад буруудахгүй. Яагаад гэвэл тэдэнд бага ч болов сонин юм заавал бий. Хамгийн гол нь сонор соргог цагдаа нараас тэнгэрт аниргүй, газарт мөргүй алга болсон нөгөө гайхал Донровыг хаашаа ч зайлсан ч заавал олж салахгүй дагах бодолтой байна. Тэр нэрээ сольж зүсээ хичнээн хувиргасан ч сэтгэлээ хувиргахгүй байж мэдэх юм. Түүний хойноос элдэж явах замд зүс үзээгүй олон шинэ хүмүүс азаар учрах болно. Тухайн үед нь та нар эрээлэлгүй илэн далангүй ярилцаад авахыг бодох хэрэгтэй. Бадамсүрэн гэдэг эмгэнтэй та нилээн ярилцаж гайхмаар зүйл ч сонсоно гэдэгт итгэж байна. Мөн Долгор, Даваа, Наранчимэг, Ганбат, гэнэн хонгор Одноо, Норжмоо, Гэрэлхүү, Буянаа, Жимээ зэрэг хүмүүс та нарыг хүлээж байгаа. Бидний аялах газар Ховд хот, Хар ус нуурын арлууд, Чандмань сумын үзэсгэлэнт сайхан газрууд байхаас гадна Улаанбаатарт бид жаахан зугаацаад авахыг бодож байна
399 pages, Paperback
First published January 1, 2014
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
No one has reviewed this book yet.

