Jump to ratings and reviews
Rate this book

Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба: Амьдрал ба Домог

Rate this book
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзаядамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч VIII Богд Жавзандамба хутагтыг эдүгээ Монголчууд бараг мартах шахжээ. Түүний тухай социализмын үед шар феодал, сохор энэ тэр гээд бүхий л талаар нь муучлан доромжилж байв. Бүр түүнийг амьсгалаа хураан хураатлаа монголын ард түмний дайсан байсан мэтээр бичиж байлаа. Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмэр, 1911 оны үндэсний хувьсгалын урьдчилсан нөхцөл, өрнөл, оргил болон Богд хаан ба Ардын засгийн газрын харилцаа, Богд хаан таапап болсон, түүний хойд дүрийг тодруулах гэсэн оролдлого, Богдын хөрөнгийг хураасан талаар архивын эх сурвалжид тулгуурлан аль болох бодитоор нээн харуулахыг хичээнгүйлэн оролдлоо. Богд хаан бол монгапчуудын шашины тэргүүн, 1911 оноос төр, шашиныг хослон барьсан эзэн хаан, эгэлгүй нэгэн удирдагч, үндэсний хувьсгалын эцэг байсныг мартаж яахин болно.

690 pages, Hardcover

First published February 9, 2008

8 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (50%)
4 stars
1 (16%)
3 stars
1 (16%)
2 stars
1 (16%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Zolbayar.
128 reviews9 followers
March 7, 2024
Соц үед хагас зуун жилийн турш бүхий л хэлбэрээр гутаагдсан Богд хааны тухай ийм далайцтай бүтээл гарсанд талархууштай. ГЭХДЭЭ төрийн шагнал хүртсэн бүтээл гэхэд зарим талаар үнэхээр урам хугармаар зүйлс байна:

• Монгол хэл найруулга тун муу. Үүнээс гадна үг үсгийн алдаа энд тэндгүй. Нэг үгийг 3 өөр янзаар бичсэн тохиолдол их. Редактор нь яг юу хийсэн бэ?
• Бичгийн формат тун ойлгомжгүй. Иш татаж байгаа яриа, баримт бичиг зэргийг үндсэн бичвэртэйгээ яг адилхнаар хэвлэчихсэн.
• Богд хааны тухай бүтээл мөртөө түүнийг хаана төрсөн болох, аав ээж нь ямар хүн байсан талаар бичсэн зүйл байхгүй нь гайхмаар.
3 reviews
October 4, 2016
нэлээн аргуу бичгийн хэв маягтай уншихад их хүнд ном санагдсан
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.