sonin17 reviewsFollowFollowAugust 14, 2025Огт хайрын талаар боддоггүй байвч, сүүлд учирсан тэр нэг хүнээс хойш л… Очиж уулзах найз нөхөдгүй байвч, орхиод явсан тэр нэг хүний хойноос л… ихэд санагалзан, бэтгэрч, өөрөө өөртөө ч ачаа бараа нэмэх юм. Хаа нэг газар, ямар нэгэн зүйлд хамаарагдах гэсэн, бас түүнээсээ хагацах гэсэн хүсэл. Сэтгэлийн тухай, үнэний тухай, бас үхлийн тухай. Харийн нутгийг зорьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн байвч, хойноос, ардаас үргэлж угзран татах тийм нэг салхи. Хүчтэй салхи. Бүх зүйлийн төлөө юм шиг ч бас юуны тухай биш. Өөрийнхөө бодолд л аялаад мэт байвч, өрөөлийн нүдэнд л бас би л үзэгдээд байх… Үзээд л орхисон, ер зогсдоггүй далай тэнгис минь, их гуниг билээ. Гэвч одоо би их уулсын, далай тэнгисийн аль алинд нь хамаарахгүй, хоосон хүн болжээ.
Elsie Ekhluun41 reviews1 followerFollowFollowJune 21, 2026Эргэн тойронд байгаа бүх хүмүүст таалагдсан байсан. Ганцхан надад яагаад ч юм хүлээлтэнд хүрч чадаагүй. Хэт олон траума, хэт гунигт явдлаар дүүрэн нь шок өгч сонирхолтой болгох гэж байгаа юм шиг жоохон хэтэрхий санагдсан. Орчин үеийн онлайн контентууд хэт нэг тал руу туйлбарч шок өгч хандлага авдаг шиг. Зохиолын 70 хувь өдрийн аль цагт, хэрхэн Фэйсбүүкээ шалгаж байгаа, хэн хэн ямар мэссеж ФБ мессэнжерээр илгээсэн гэх мэт. Хэт давтамжтай. Нэг талаараа Фесбүүкийг рекламдаад байгаа юм шиг. (инээв)
Tsatsral Ts13 reviewsFollowFollowNovember 5, 2025Үнэхээр байдаггүйн байна гэж эхэндээ бодсон. Дундаа аан ямар ч л байсан байх нь байгаа л юм байна гэж бодсон. Харин дараа нь өөртөө эргэлзэж болохгүй юм байна бусдын үгэнд итгэх биш өөртөө итгэж байгаа гэдэгт нь итгэх юм байна гэж бодлоо.
Degy Bayardelger1 reviewFollowFollowJanuary 16, 2026Зохиолчийн хэлсэнээр шидэт реализм романыг шимтэн уншиж дуусгалаа. Арай урт байсан бол гэж бодлоо, эсвэл би арай л хурдан уншчихлаа :) Үйл явдал нь сонирхолтой, яг л зохиолч одоо гадаадад сурч байгаа болоод ч тэр үү зохиолч өөрөө гол дүр нь юм шиг төсөөлөгдөж байлаа :)
Dul Bat150 reviews3 followersFollowFollowMay 16, 2026Харь газрын хөрс хатуу, сэтгэлд жавартай. Эх оронд минь болж бүтэхгүй нь их. Энд ч, тэнд ч, Монгол хүн ч бай, Уругвай хүн ч бай ялгаагүй оршихуйн зовлонг бүгд туулдаг.Хүний өөрийн гэлтгүй амьдрал угаасаа догшин тэнгис.
Anujin Bataa33 reviewsFollowFollowJuly 19, 2025Нэг барьж аваад тавьж чадахгүй байсаар дурлаж ном уншаагүй уджээ. Мэдэрч байсан бүхэнтэй огтлолцов.
Tulga G107 reviews31 followersFollowFollowSeptember 30, 2025Нэг л гүн орж, тухлан уншиж чадахгүй байсаарл дуусгалаа. Өөр яах байсан юм болдоо?
Tsevelmaa113 reviews9 followersFollowFollowJuly 26, 2025Шавар нь хатсан гутал дээр нулимс дусахад, халуун нулимсны минь цаанаас тэр өдөрт огт зохихгүйхачин тод өнгө гялалзан тодорно.