Jump to ratings and reviews
Rate this book

Эрүгэ өртөө

Rate this book
“Эрүгэ өртөө” хэмээх бүтээл нь зохиогчийн анхны роман бөгөөд хийсвэр орон зай хэмээх бэлгэдэлт ертөнцийг дүрсэлж, хүний сэтгэл ба гүний ухамсар, зөн совингийн талаар үлгэрчлэн хүүрнэхийг зорьсон байна.

300 pages, Paperback

Published May 1, 2025

Loading...
Loading...

About the author

Бүжинлхам Э.

4 books38 followers
Эрдэнэбаатарын Бүжинлхам нь 1992 онд Дундговь аймагт төрсөн. Тэрээр 2014 онд МУИС-д сэтгүүл зүйн бакалавр, 2023 онд АНУ-ын Вашингтоны Их Сургуульд яруу найраг судлал, туурвил зүйн мастерын зэрэг хамгаалжээ.

Өмнө нь “Намрыг мартагсад” (2012) “Сүнс урлал” (2020) яруу найргийн түүврүүд болон “Ариан” (2015) туужаа хэвлүүлж байв. Харин 2025 онд хэвлүүлсэн “Эрүгэ өртөө” хэмээх бүтээл нь зохиогчийн анхны роман бөгөөд хийсвэр орон зай хэмээх бэлгэдэлт ертөнцийг дүрсэлж, хүний сэтгэл ба гүний ухамсар, зөн совингийн талаар үлгэрчлэн хүүрнэхийг зорьсон байна.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
15 (75%)
4 stars
4 (20%)
3 stars
1 (5%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 9 of 9 reviews
Profile Image for Haliun.
25 reviews1 follower
Read
January 15, 2026
Тавилан гашуудаж гэрэл суниаж бана.
1 review
July 23, 2025
Юм бүхэн утга учиртай тохиолддог гэхчээр, амьдралынхаа нэгэн асуултаар булагдсан энэ мөчлөгт, энэ номтой таарч олон жил хайгаад байсан хариултаа олсон юм шиг санагдлаа. Ой ухаан, сэтгэл хоёрын эцэс сүүлд нь хүнийг хэн нь удирддагийг, цаг явах тусам бидний ой ухаандаа мартсан гэж итгэдэг бүхэн сэтгэлийн гүний гүнд яг л тэр шинэ мэдрэмжтэйгээ үлддэг гэдэг энэхүү нүцгэн үнэнгээс зугтааж чадахгүй гэдгийг энэ зохиолд гарсан дүр бүр нь хэлээд өгөх шиг. Тэр гүнд хамгийн сайхан дурсамж ч байх, хамгийн их зүрх өвтгөсөн шаналан ч байх. Өнгөрсөн дэх зовлон шаналлаа мартахын тулд тэрхүү цаг хугацаанд мэдэрсэн жаргалаа ч бас мартах хэрэгтэй болдог нь тэр хар ангал руу дахин унагана уу гэхээс, татаж гаргахгүй юм шиг санагдлаа. Харин сэтгэлд, зүрхэнд хоногшсон бүх зүйлийг зугтаахгүйгээр сайн муугийн дэнсэлж, тэнцвэрийг нь олж харваас л тэндээс сэтгэл эдгэрэх зай гардаг юм шиг. Анх удаа хүний сэтгэлд ингэж хүрсэн, хүний хамгийн хөндүүр газарт уран яруу үгсээрээ ховсдон хүрч бас эдгээж чадсан ийм бүтээл уншиж үзлээ. Амьдралдаа уншиж байсан хамгийн өвөрмөц мөртлөө, хүний далд ухамсартай ярилцаж чадсан ид шидийн гэмээр зохиол байлаа. Энэ номон дээр гардаг шиг, хэрвээ энэ дэлхийн хаа нэгтээ, өөрийнхөө утга учрыг хайж яваа хүн байвал, хэзээ нэгэн өдөр өөрийнхөө сүнсээ таних тэр нэгэн зүүдний ертөнцөө олоод, далдын далд байх сэтгэлээ эдгээж нэгдэн, Эрхас шиг хорвоог цэлмэсэн мэлмийгээр харах өдөр ирээсэй гэж ерөөе. Энэ номноос тэр мөч хүртэлх итгэл үнэмшил, хайр, сэтгэлийн хүч авсандаа туйлын ихээр баяртай байна. Бүжинлхам үлгэрчтэй талархлаа илэрхийлье. Энэ бүтээл хүрэх ёстой хүмүүсийнхээ сэтгэлийн чанадад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
1 review
August 21, 2025
Юуны өмнө зохиолч танд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. “Эрүгэ Өртөө” роман надад үнэхээр их хань түшиг болж, дотоод ертөнцийг минь гэгээтэйгээр тольдон харуулах шиг боллоо. Өөрийнхөө өргөө гэрийг гадна, дотноос нь анзааран ажиглаж, учир холбогдлыг эрж хайж явсан энэ цаг үед яг л гарцаагүй ойрхон ирээд намайг угтан авсан мэт гайхалтай харьцуулалтыг өгсөн бүтээл байлаа.
Нэгэн асуултын хариуг хайсаар яваа үед минь “май, энэ байна эндээс тэгээд хайгаад олоорой” гээд гарт атгуулчих шиг санагдсан нь бүр их онцгой. Таны зохиолын дүрслэлүүд нүдэн дээр минь амь орж, уран зөгнөлт кино үзэж буй мэт мэдрэмж төрүүлэн, нэг утаснаас нөгөө утсыг холбож, түүнийгээ эвтэйхэн зангилаа тайлж буй мэт сэтгэл татам өрнөжээ. Эл бүтээл зөвхөн бодлын гүнд минь хань болсон төдийгүй, урам хайрласан бас өнгөрсөн рүү минь аялаад ирэх цаг хугацааг бэлэглэлээ. Тиймээс танд дахин талархал илэрхийлье.
2 reviews
March 18, 2026
Юуны өмнө номын найруулга зүйн хувьд үнэхээр уран яруу бичигдсэн зохиол. Хүний ухамсрын гүн дэх далд хүсэл, тачаал, мөн чанарыг ний нуугүй зохиолын дүрүүдийн үүсмэлээр төлөөлүүлэн харуулсан. Эцсийн эцэст бид чинь нийгмийн хэм хэмжээнд тааруулан зохицон амьдардаг ч бүх хүний далд ухамсарт ямархан гээчийн чөтгөр эсвэл бурхан оршдогийг бид үл ойлгоно.
Profile Image for Degma Little.
1 review
January 3, 2026
Жинхэнэ “уран зохиол” болжээ. ийм яруухан бүтээл гэж байдагаа. Зөн билэгээ мэдэрч, зүүдээ манаж, зүрх сэтгэлээ шингээсэн сайхан зохиол илүү олныг бичээрэй гэж ерөөе!
Profile Image for Monkhujin.
1 review
January 27, 2026
Яг юуны тухай өгүүлэх талаар ямар ч ойлголтгүй уншсан болохоор "Энд яг юу болоод байна аа?" Гэсээр л дуусгасан. Эмээж байгаа ч оюун бодол бүхэн минь биелэх тухай нь бодохоор Эрүгэ өртөөнөөс зугтаж үл чадах бололтой.
Profile Image for Otgnbr.
18 reviews41 followers
June 7, 2026
Сэтгэл юугаар ч юм дүүрчих шиг.

Эрүгэ өртөө гэдэг хүний дотоод ертөнцийн тусгал, нүүр тулахаас зугтам үнэн төрхийн сүүдэр оршин байдаг ертөнц мэт.
Хуудас бүрийг нь нандигнан, мөр бүрийг нь харамлан, дуусгахаас хайран, аль нэг ишлэлд нь ороод үлдчихмээр яруу ном байлаа.
Сэтгэлийн дотоод нарийн мэдрэмжүүдийг яруу үгээр хөндөх агаад унших тусам гүн гүнзгий мэдрэмжийн туйл, хийсвэр ертөнц рүү аялуулах аж.
Хийсвэр ертөнц мэт боловч бидний толгой дотор өрнөдөг түмэн бодлын холбоос, нийлэмжүүд яг л Эрүгэ өртөө шиг оршин тогтнодог мэт санагдав.

Дурсамж, зүүд, мэдрэмж 3 бол энэ номын тулгын 3 чулуу л гэсэн үг. Аль нэгэнгүйгээр номын утгыг ч тэр, үйл явдлыг ч тэр төсөөлөхөд бэрх юм шиг.
Дүрүүдийн нэрүүдийг тухайн дүрийнхээ сүнслэг оршихуй, дотоод мөн чанарыг нь тольдон өгсөн мэт санагдсан. Ер нь энэхүү номонд утга учир үгүй үг, өгүүлбэр үгүй мэт.

Хүний дотоод сэтгэл гэдэг өнгийж харвал ёроолгүй гүн гүнзгий байх агаад тэмтрээд үзвэл хөндүүр ихтэй эмзэг зүйл билээ. Магад бид тийм болвоос сэтгэлийн хөндүүрт ойр тусах зүйлийг илүү их мэдэрдэг байх.

Ганцхан уншаад өнгөрөх биш үе үе сэтгэлд хур буух бүртээ унших бүтээл байлаа.
1 review
November 3, 2025
Сонирхолтой бөгөөд уран яруу 🧡
Displaying 1 - 9 of 9 reviews