Sandagsuren Orkhontuul11 reviewsFollowFollowJuly 29, 2021Амталж уншвал,Ямар ч номноос “цэц” шүүрэх мэт.Холиж уншсан хэдэн ном,Хойно урдаа орон цэнэ үлдээсээр.Хэлсэн дээ хүрэх,Зорисон оо гүйцээх.Хэцүү хэр нь,Багтах мэт.
Uuganaa17 reviewsFollowFollowApril 25, 2018Энэхүү номны үйл явдлыг товчлон хүүрнэвэл эхлээд Зүч анд явж байгаад нас барсанаар эхлэх бөгөөд түүний гурван хөвгүүн болох Орд, Бат, .. нарын хэн нь хаан ширээг залгамжлах тухай асуудал хөндөгдөнө. Тухайн үед бүх Монголыг Өгөөдэй хаан захирч байсан бөгөөд тэрээр Зүчийн оронд Алтан улсыг захирах хааныг томилохдоо олон хоног бодол болж, хүүхдүүдэд зориулж 3 гэр бариулан Хөх гэрийг сонгосон хүнийг хаан болгохоор бодсон байдаг. Харин тэр үед Буха хэмээх бөө гэнэт сохорч Батыг хаан болох талаар урьдчилан харж, Батад зөвлөгөө өгөх бөгөөд Бат хөх гэрт орж хоноглосноор Тэнгэрийн тааллыг биелүүлж, Өгөөдэй хаан түүнийг Хаан болгодог. Гэхдээ Бат хоёр дахь хүүхэд байсан учраас ахынхаа талаар бодол болж байгаад улсаа Алтан Ордын улс хэмээн нэрлэх болсоноор ахтайгаа харилцах харилцааг авч үлддэг. Бат хаан болсоны дараа Чингис хааны захиасын дагуу наран жаргах улсыг эзлэхээр аян дайнд явах болдог бөгөөд энэхүү дайнд Алтан ургын хүүхдүүдээс айлын том хүүхдүүдийг аян дайнд авч явахыг хүсдэг. Учир нь айлын том хүүхдүүд илүү хариуцлагатай, ухаантай байдаг хэмээн тэрээр үзжээ. Аян дайнд хэдий тэд ялалт байгуулж байсан ч тэдний дунд хэн нь эрх мэдэлтэй вэ гэх асуудал хүнд байдаг. Ялангуяа Өгөөдэй хааны ууган хүү Гүюг Баттай сэмхэн тэмцэлдэх асуудал гардаг. Гэхдээ Бат энэхүү асуудалд уужуу тайвуу ханддаг байсан. Эндээс дайнд ялалт байгуулахад Монголчуудын хувьд амархан байсан боловч дотроо эв түнжингээ олоход хамгийн хэцүү байсан гэдгийг харж болдог. Алтан ургын хүүхдүүд хоорондоо хэн нь илүү гэдгээр тэмцэлддэг, нэг хааны хүүхдүүд хэн нь хожмын хаан болох вэ гэдэг дээр үргэлж тэмцэлддэг байсан тул энэхүү асуудлыг шийднэ гэдэг нэг улсыг эзэлж авахаас хүнд асуудал байсан. Бат хаан энэхүү асуудлын дунд хамгийн ухаалгаар асуудлыг шийдэж байснаараа сайн хаан юм. Түүнийг Гүюг болон дүү нар нь аймшиггүйгээр доромжлох үед Бат сэтгэлээ барьж, энэ асуудлыг шийдэхийн тулд Өгөөдэй хаанд уламжилж байсан тохиолдол байдаг. Батын аян дайнд Буха хэмээх бөө мөн чухал үүрэгтэй оролцдог бөгөөд ирээдүйг харахад тусалдаг байсан. Гэхдээ Бат зөвхөн түүний үгээр явахгүй, урьдчилан тагнуул илгээж, газар нутгын байдлыг тандуулдаг байв. Батын дайнд оролцсон ухаалаг тулалдаан дунд голын эсрэг талд дайснууд отож зогсоод жижиг гүүрийг давуулахгүй Монголчуудыг алах үед тэр улсыг эзлэх боломжгүй мэт байсан. Гэхдээ Монголчууд санаа олж, утаа тавин манантуулж байгаад дайрсан, бас гол хэдий ширүүн байсан ч залуучуудыг тосолж байгаад нөгөө эрэг дээр гаргаж, утаан дунд дайсны хүчийг сулруулах тактик хэрэглэж байсан нь гайхалтай. Мөн төмөр хуягтай дийлдэшгүй цэргийн жагсаалыг ухаарч явсаар байгаад хөлдсөн гол дээр авчирж, мөсийг хагалсанаар дайсны гол хүчийг сүйрүүлж ялалт байгуулсан нь бас ухаалаг байв. Номонд Зүчийн хүүхдүүд болон Тулуйн хүүхдүүд их ойр байсан тул Бат Тулуйн хүү Мөнхийг их дэмждэг байсан бөгөөд хожим хаан болоход нь дэмжлэг үзүүлж байсан тухай гардаг. Мөн номонд Бат хаан Оросын вангууд хоорондоо хуваагдсан байгааг ашиглан Оросыг эзэлж аваад Ярослав ванг хаанаар томилдог. Гэхдээ тэр нь Гүюгийн дургүйцлийг хамгийн их хүргэсэн явдал байв. Гэхдээ Бат улс орныг эзэлж байгаа нь зөвхөн Монголчуудынхаа эрхшээлд оруулахаас илүү тэр улсад энх тайван амартайвныг бий болгох зорилго агуулсан учраас Оросыг санй мэддэг хүнийг Хаан болгож, өөрийнхөө ард талын хамгаалагч болгосон байдаг. This entire review has been hidden because of spoilers.
Ninjbadgar Khishigbaatar2 reviewsFollowFollowJune 25, 2018Уншвартай сайхан ном байлаа. Сүүлдээ бичгийн алдаа их гарсан байна. Эх бичвэрээ эргэн харж засвар хийх болов уу гэж бодож байна. Энэ сайхан бүтээлийг иймхэн алдаа уншигчдын сэтгэгдлийг бууруулаасай гэж хүсэхгүй байна. Зохиолч танд баярлалаа.
tsatsa sama74 reviews33 followersFollowFollowReadNovember 30, 2019I cannot believe I read last few hundred pages when I have flight in a few hours. It's almost 3am. But I did not enjoy the book that much. The book is so so. A lot of typos and lack of punctuations.
Tushig11 reviews4 followersFollowFollowFebruary 2, 2025Бат хааны тухай бидний мэдэхгүй түүхийн нэгээхэн хэсгийг зохиолч яруу тодоор дүрсэлжээ.
Tsevelmaa110 reviews8 followersFollowFollowAugust 12, 2025Хүлээж суувал унтардаг, хүсэж явбал бүтдэг хорвоодоо.
Tuvshoo1 reviewFollowFollowDecember 2, 2015Бат: Хэдий наран жаргах үдийн орнуудыг байлдан эзлэх зарлигийг их хаан бидэнд илгээсэн ч, эсэргүүцэл үзүүлээгүй хэн бүхнийг өршөөн хэлтрүүлэх үүргийг давхар оноосон. Бид зөвхөн алж талахын төлөө энэ хүртэл явсан гэж үү? Энэ зам айдастай, үхэлтэй, олзтой, омогтой аль нь ч бай бидний зорилго бол хожмын хүмүүсийнхээ амгалан амьдралын төлөө. Бид тэдэнд элчээ илгээх болно. Учир нь харилцаа гэдэг хамгийн чухал. Үгээр ойлголцоно гэдэг зэвсгээр тулснаас илүү аюул осол багатай байдаг. Ийм л ёс журмыг энэ ертөнцөд тогтоохын төлөө бид явж байгаа...This entire review has been hidden because of spoilers.
Gemstone5 reviews10 followersFollowFollowReadJuly 25, 2016Сарантуяа гуайн зохиол таалагддаг шүү. Утга уянгалаг, уран яруу найруулгатай. Хэдийгээр түүхэн талаас нь сайн мэдэхгүй ч Сорхугтани, Сайн хаан Бат 2 дээрхи зарим үйл явдал нь зөрөөд байгаа юм. Жишээ нь Гүег хааны үхлийн тухай. Магадгүй түүхэн романыг ингэж өөр өөр талаас нь харуулж бичдэг ч байж болох юм.
Munkhtulga Byambaa46 reviews10 followersFollowFollowNovember 22, 2021Хэдийгээр номонд гарч буй бүх түүх үнэн биш ч гэлээ, уран зохиол талаасаа таалагдсан. Их хурдан уншаад дуусгасан. Хүний дотоод бодол болон баатруудын чадварыг сонирхолтойгоор харуулсан гэж бодож байна. Нэг байлдаанд гардаг "зугт зугт" гээд Польшоор хэлдэг нь зэвүүн байсан. Бусад уншсан түүхэн романтай харьцуулахад тийм сайн биш ч гэлээ уншвартай. Нэг л унших ном.