What do you think?

Хол биш-2
Энэ ном нь Монгол угсаатнаа хайж Хятад улсаар аялсан номын тэмдэглэл бөгөөд Юннан, Чинхай, Алшаа, Хөлөнбуйр, Шилийн гол гэх мэт олон газрын адал явдал, үйл явдал гарна. Түүнээс гадна зохиолчийн ганцаардал, эморол, дотоод сэтгэлийг багтаасан нийтлэлүүд тус номонд орсон байгаа.
205 pages, Paperback
Published April 28, 2025
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 3 of 3 reviews
July 3, 2025
Хол биш - 2
За өмнөх Хол биш номноос бүх л хол биш зүйлсийг мэдэрчихсэн, одоо бас юу хол биш юм бол доо гэж бодоод худалдаж авахгүй, уншихгүй нэлээд удсан. Яг ч Хол биш - 2 гэж тусдаа ном гэж бодохгүй өмнөх номыг уйгаржин монгол бичгээр бичсэн хувилбар нь гэж бодож явсныг яана. Уншаагүй удсандаа, 5 сард амжаад уншчихгүй яав даа гэж багахан харамслаа. Харамсах хэрэггүйг энэ номноос бас ойлгоно л доо, аливаа зүйл болох ёстой цаг хугацаатай даа гээд тайвширчихаж байгаа юм :P
Энэ номын хамгийн сонирхолтой сайхан нь Хятад улсад тархан суусан монголчуудтай уулзаж явангаа бичигдсэн нь байлаа. Өмнө нь манай Зандаагийн дээд монголчуудын тухай, Юннаны монголчуудын тухай бичвэрүүдээс л халти мэддэг байсан монголчуудтай бараг л уулзуулчихлаа. Ном уншаад тачигнатал хөхрөх, уйлах мэдрэмжээ ч авсан.
Хэдхэн хоногийн өмнө Хөххотоор явсан, ганц ч монгол гэхээр хүнтэй таараагүй, бүр латин үсгээр галиглаад бичсэн үг ч уншихгүй Хятад хэл, хятад ханзнаас өөр юм мэдэхгүй гэх улс л их таарсан. 2 өдөр баахан алхаж тэнээд монгол гэхээр зүйл хараагүй ирсэн. Тэгэхэд өмнө нь энэ номыг уншчихсан байсан бол шал өөр аялал болох байж шүү. Дараа заавал явна, зарим газрыг албаар дутуу үлдээсэн маань ч учиртай л байж.

August 25, 2025
Өвчин намдаах эм
April 25, 2026
Тархсан Монголчуудтайгаа уулзах, аялах, зүгээр л энгийн харилцааны сайхныг бодуулсан ном байлаа. Гэхдээ бичиглэл найруулгын хувьд фэйсбүүк постоо түүвэрлээд хэвлэчихсэн мэт - ном гэхээсээ блог л уншаад байгаа мэт
Displaying 1 - 3 of 3 reviews