Jump to ratings and reviews

Хайрын сүмээс дүрвэгсэд

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2025 оны 3 сард гаргасан шинэ ном. Гурван бүлэгтэй, хайр сэтгэлийн роман. Гэр бүл, нийгмээс авдаг шарх, дотоод сэтгэлийн нууцууд. Ил ба далд нүүр царай. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралд хандах ялгаатай хандлагын тухай өгүүлнэ.

208 pages, Paperback

First published March 6, 2025

Loading...
Loading...

About the author

Өлзийтөгс Л.

16 books755 followers

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
14 (32%)
4 stars
19 (44%)
3 stars
7 (16%)
2 stars
3 (6%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 10 of 10 reviews
Profile Image for Sarangoo Sainkhuu.
18 reviews
Read
January 19, 2026
Өсвөр насны Нар, Мандаа, Бор гурвын амьдралын огтлолцолыг өөр өөрсдийнх нь өнцгөөс 3 бүлэг болгон бичжээ. Элбэг хангалуун, дутагдах гачигдах зүйлгүй, тайван сайхан амьдрал харагдаж байгаа ч цаана нь ил харагдахгүй нууц үйл явдал болдогийг аав, ээж, эмээгийнх нь ажил, амьдралынх нь хэмнэл, хэвшил, бодолд агуулагджээ. Мөн хүний айдас, итгэл үнэмшилдээ хэт автбал эргээд ороогддог ч юм шиг. Яваандаа зохиолын дүрүүд илүү холбоо хамааралтай болох болов уу 🙂
Profile Image for Tseren Onolbaatar.
16 reviews
Read
November 7, 2025
Л.Өлзийтөгсийн бүтээл гэхэд чамлангуй л юм.

Зохиолын дүрүүдийн нэрс их таалагдлаа. Монгол ном уншихаар орчин үеийн гэгдэх нэрс нэг л бууж өгдөггүй юм. Энэ удаад тийм тухгүй мэдрэмж авсангүй.

Мөн уг номын хавтас, зураг, өнгө, үгийн эсвэл найруулгын алдаа мадаггүй байдал зэрэгт талархлаа.
Profile Image for abi.
11 reviews1 follower
October 30, 2025
Шинэ ном гарангуут нь Монголоос хүнээр шууд захиулаад догдлон догдлон уншив. Бас л барьж аваад хэд хоногт уншчихав. Над шиг сүнсэнд итгэдэг тэгснээ тэрнээсээ айдаг хүн байвал болгоомжтой! Шөнө орой уншиж өөрийгөө айлгав! :))

Үйлийн үр, хувь тавилан.. Дараа нь юу болох болоо, ямар хурдан дуусчихав аа, хурдан дараагийн ном гараасай гэж бодсоор номоо дуусгасан даа.
Profile Image for Zoloo Purevzol.
31 reviews2 followers
August 18, 2026
Somehow this book made me feel uneasy for some reason. Some questions unanswered, but it was a good read.
Маш их “яасан юм бол?” гэсэн асуулттай уншиж дуусгалаа. Гол дүрийн охины царайг төсөөлж уншлаа. Маш хөөрхнөөр. Гэхдээ энэ дүр өөрийнхөө тийм царайлаг, хайр татам, эрчүүдийн зүрхийг догдлуулж байгаагаа мэддэггүй, зүгээр л хүүхдээрээ ээж, аавынхаа сүнсийг хайсан, бас хэн нэгнийг алдахаасаа айдаг тийм л нэгэн байв. Эрчүүд дурлачхаараа яаж өөрчлөгддөг, дотор нь юу бодогдож байдаг тал дээр гоё бичсэн санагдлаа. Аав, ээжүүд ч өөрсдийн зовлонтой. Хүүхэд хэдий хүүхэд ч гэлээ бүгдийг харж, мэдэж байдаг. Аав, ээжийнхээ буруу үйлдлиыг бүгдийг харж, мэдэж байдаг. Өөрсдийн дүгнэлтээ хийж, амьдралын шийдвэрүүдийг гаргаж байдаг. Харин эцэг, эхчүүд хүүхдийг жаахан гээд анзаардаггүй, мэддэггүй гэж боддог нь гунигтай. Хүүхдэдээ хэлсэн аймшигт үгсийг хүүхэд бүгдий нь ойлгож, санаж байдаг. Өөрийгөө зэмлэдэг, үхчих минь яав даа гэж боддог. Хааяа parents үнэхээр хувиа хичээсэн зан гаргаж, хүүхдэд хэтэрхий их асуудал, зовлонг өгдөг. Бороод шоронд байх нь гэртээ байхаас амар амгалан байсанд би ийм дүгнэлт хийлээ. Харин “Нэг” бол зүгээр л тэр охины аавын сүнс. Тэр охинд хайртай болчихсон хулчгар хүү. Энэ охины эмээ гэхдээ голыг нь олсон үгсийг их хэлжээ. “Гайхуулах юмгүй хүмүүс их ярьдаг” тийм учраас чимээгүй байр нь илүү утга учиртай, үнэ цэнтэй гэсэн байна. I agree.
Profile Image for Tulga G.
107 reviews31 followers
September 9, 2025
Ойрд уран зохиол уншаагүйг ч хэлэх үү, Өлзийтөгсийн эл бүтээл үнэхээр таалагдсан. Барьж авчихаад лав буцааж орхиж чадалгүй суурин дээрээ дуусгасан юмдаг. Залруулахад, мэдээж тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн хэв маяг өөрөө уншихад хүндрэлтэй санагдсан ч, хэв маягт нь түүртэлгүй, өрнөлд нь анхаарсаар лав тун аятайхан уран зохиол уншлаа даа гэдэг ойрд аваагүй мэдрэмж авч чадсан.
Нэг үйл явдлыг олон дүрээр төлөөлүүлж, хүмүүсийн нийтлэг гаргадаг өөрийн үзэмжээр дүгнэдэг гажуудлыг маш тод томруунаар ойлгуулах шиг, өөрийнхөө бас сул талыг тольдох шиг л санагдсан юм.
Эцэст нь цохон тэмдэглэхэд зохиол дундах логикийн алдаа ч гэмээр юмуу зүйлс бол байсан ч энэ номыг уран зохиолын талаас лав би хувьдаа их дажгүй бүтээл болсон гэж дүгнэсэн.
Profile Image for Ulz Any.
1 review
March 24, 2026
Юм бүхэнд хувираад орчихдог зохиолч маань уг зохиолд гурван өөр өсвөр насны хүүхдүүдийн дүрд хувирсан нь сонирхолтой байлаа. Тэс өөр хаалганы цаадах амьдрал, ондоо зан араншин, харах өнцөгийг онцгой гурван өөр байдлаар өгүүлсэн нь бишрүүлэв. Бид яаг ямар үед том болдог юм бэ? Хэзээнээс бид өөрсдийгөө том болчихлоо, “ухаажчихлаа” гэж боддог болчихвоо? гэж бодсоор зохиолоо төгсгөв.
Profile Image for Dariya Myagmartsengel .
7 reviews
July 28, 2026
Нар, Нар л, мэдэхгүй юм аа. Дахиад 1 унших ёстой байх. Үйл явдлууд нь бол таагдахаар явж байгаад эргэчихсэн. Би ойлгоогүй дээ юу, юу болчив, ямар сонийййн л гэж гайхаж бодсоооо. Дахиад 1 уншвал ухаж ойлгож мэдэх ч ер уншъя гэсэн хүсэл алга л байна. Тэгжэээ байгаад том болохоороо нэг уншнаа.
Profile Image for Chantsaa.
28 reviews1 follower
September 23, 2025
Лувсандоржийн Өлзийтөгс болбоос бидэнд илгээгдсэн бэлэг, ундарга нь үл тасрах авьяасын булаг ажээ.
17 reviews
November 28, 2025
Go wander about the world even if you are such a shitty person
1 review
January 12, 2026
Хамгийн сүүлд хэзээ ингэж уран зохиолын номонд дурлаж уншсанаа санахгүй байна. Нялх хүүхэдтэй ч боломж гарах болгонд хорогдон хорогдон уншсаар дуусгалаа.
Displaying 1 - 10 of 10 reviews