Erdenebileg Bor9 reviews12 followersFollowFollowSeptember 12, 2018Орчин үед амьдрал өрнөж байгаа нь таалагдлаа.
Solongo Erdenebaatar1 review18 followersFollowFollowMarch 30, 2016"Эмэгтэй хүн гэдэг үнэхээр өрөвдөлтэй, эсрэгээрээ гайхамшгийн дээд аж". Хүнд өвчтэй, хэдхэн сарын настай эх хүн өвчинтэйгээ тэмцэж байхдаа ардаа үлдэх үр хүүхэддээ санаа нь зовон энэлэн шаналах зүрхээ нулимсаараа угааж суудаг биз ээ. Хамаатан садан гэж огт байхгүй, багадаа эцэг эхээ алдаж асрамжийн газар өссөн бүсгүйг өвчинтэй нь хамт идэж байсан зүйл нь үлдэж буй хүүхдээ хэрхэх тухай эцэс төгсгөлгүй үргэлжлэх бодлууд.Мэдэхгүй газарт, танихгүй айлд юу болдгийг бид мэдэхгүй, харагдах байдлаар нь л дүгнэж хардаг. Харин өөрийн сайн мэддэг, амьдралд нь хар толбо үлдээсэн там шиг асрамжийн газарт өөрийн бяцхан үрээ үлдээх зүрх зориг түүнд байсангүй, бүр хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Бүсгүйд түшиж тулах 2 л найз бий.Нэг нь халамжтай сайн нөхөртэй, 2 хүүтэй, баян тансаг амьдралтай. Харин нөгөөх нь ганц бие эмч бүсгүй. 2 найзынхаа нэгэнд охиноо үрчлүүлэх нь хамгийн зөв сонголт байлаа. Сонголтыг хэрхэн хийх бол?..Хүн гэдэг өөрөө үхээнц дорой нэгэн биет. Хэн нэгэнд аятай сайхан харагдахын тулд нүүрээ яаж ч хувиргаж мэднэ. /Магад Жорж Мартин алдарт Гал мөсний дуун цувралынхаа "нүүргүй хүмүүс"-ийн санааг эндээс олсон ч байж мэдэх юм./ Хүн баяжих тусам илүү шунахайран, хүүхдийг хүртэл мөнгө болгон харж, бүр араатан шиг авир гаргахад хүрдэг аж. Харин эх хүний зөн совин хэзээ ч алддаггүй. Хорвоо дээр орь ганцаараа байна гэдэг яггүй, хатуу тавилан юм. Хүүхэд гэдэг сэтгэл нь тунгалаг, хар бараан зүйлсэд өнгө оруулж гэгээ татуулагч, ууртай, гунигласан, зовсон хүн бүрийг инээлгэж чадах, айл гэрийг аз жаргалтай болгох үүдийг нээж өгдөг сахиусан тэнгэр юм."Хүүхэдгүй хүн гэдэг хорвоогийн тэн хагасыг хардаггүй юм байна даа." #ЧҮНДЖ Болжмор
Frank55 reviews6 followersFollowFollowOctober 24, 2019Хүний амьдралын бас нэгэн өнгийг гайхалтай өгүүлсэн. Дүрслэл, үйл явдлын холбоос, зохиолын дүрийн сонголт бүгд маш сайн хийгдсэн. Унших л хэрэгтэй бүтээл.