Anu Batkhurel95 reviews11 followersFollowFollowNovember 13, 2025Тийм ч гүн гүнзгий ном биш ч гэсэн уншаад л мартдаг хөнгөн ном бас биш байна. Гаднаа хатуу чанга харагддаг ч сэтгэл хөдлөл, эмзэглэл энэрлээр дүүрэн бас ганцаардмал Гоныг өрөвдөж хайрлаад уйлмаар болоод ирлээ. Хорвоод нээрэн ганцаараа туулаад туучаад гарчихмаар байдаг үеүд зөндөө ч гэсэн эцэстээ хэн нэгнээр үргэлж дутаж үгүйлэгддэг юм байна. Зөвхөн хайр дурлалаас илүүтэй итгэж найдах, ойлгох хэн нэгэн хүн бүхэнд дутагдаж сэтгэлийн дэмээр бид ангаж цангаж явдаг бололтой. 2025-reads
Sarangoo Sainkhuu19 reviewsFollowFollowAugust 2, 2026Хэдийгээр тийм ч гүн сэтгэгдэл үлдээгүй ч гэлээ хувь хүний хувьд төдийлөн мэдрэмжээ бусдын дэргэд шууд үзүүлдэггүй, харуулах шаардлагагүй гэж боддог ч юм уу барьдаг учраас, эсвэл тархиндаа илүү анализ хийж бодлогоширч гацдаг учраас сэтгэл хөдлөлөө зарим тохиолдолд, тухайн үедээ байгаагаар нь илэрхийлж гаргаж байх хэрэгтэй юм байна гэдгийг бага зэрэг ухаарлаа.