Bolor-Erdene1 review3 followersFollowFollowNovember 23, 2021"Би чамд хайртай" киноны 20 жилийн дараах хувилбарыг бичье гэсэн санаа аль 20-иод жилийн өмнөөс л сэтгэлд яваад байлаа. Олон ч найруулагчтай уулзав. Балжинням гуайн хүү Амараатай ч ярилцав. Нэг их ажил болгох сонирхолтой хүн таараагүй. Тэгсээр яваад Hero-Баатарт энэ санаагаа хэлж, эх бичвэрээ ("Монголчуудын амьдрал" сонин дээр цувралаар нийтлэгдээд хожим ном болгосон тууж) үлдээсэн юм. Тэр ярианаас хойш 3 жил орчмын дараа нэг үдэш Баатар, Ундрал хоёр Баруун 4 замын хажууд байх ресторандаа урив. "Нэг кино зохиолын ажил байна" л гэсэн. Яваад ортол Баатар надад 8 орчим хуудас бичсэн цаас өгөв. Уншаад үзтэл миний хэдэн жилийн өмнө өгсөн зохиолыг эмэгтэй дүртэй болгоод эхлэл, өрнөл дээр өөр дүр, өөр хүйс оруулсан зохиолын товч анатаци маягийн юм байв. Тэгээд Батрэгзэдмаа гэсэн автор тавьж. Дотор дүрсхийсэн уур оволзож билээ. Тэр дороо уурсаад ухасхийн гараад явтал Баатар араас утас мессэж бичсэн юм. "Юу ч болж байсан Чи бол манай зохиолч шүү. Уурлаж байгааг чинь ойлгож байна" гэх утгатай. Би эргээд очсон. Үнэгүй ч хамаагүй өөрийн идеагаа хамгаалах хэрэгтэй байсан тул тэр 8 хуудас санааг 80 гаруй хуудас болгон дэлгэрүүлэх үүргийг өөртөө хүлээсэн юм. Тэр киноноос миний авсан хөлс үнэхээр инээдэмтэй. Харин бусад нь хэдэн тэрбумыг халаасалсан гэж дуулсан. Гэхдээ тэр бүхэн миний хувьд зүгээр л дурсгал болох ёстой байсан. Тэр ч үүргээ гүйцэтгэсэн.Ингээд хөхүүл хүүхдээ орхиод Дархан дахь "Модерн номадс"-ын оффист очиж хэд хоног харуул манаа, түгжээ цоожтой сууж байгаад продюсер, найруулагч, жүжигчинтэйгээ ярилцангаа кино зохиолыг гаргасан юм. Тэр үедээ юмыг яаж мэдэх вэ хэмээн санаж киног тууж болгон бичээд хэвлүүлэх саналыг продюсерт тавихад тэрээр уриалгахан хүлээж авснаар "Би чамд хайртай-2" туужийн ном маань дан өөрийн автороороо хэвлэгдсэн. Тэрхүү номонд кинонд гардаг логик алдаанууд байхгүй шүү. Хожим энэ зохиолыг бичихэд хуруугаа ч дүрээгүй хүмүүсийн нэр кино зохиолыг бүтээлцсэн хүмүүсийн жагсаалтад чихэлдээд орчихсон, киноны бүхий л сурталчилгаа 8 хуудас санааг сараачсан хүний нэр дээр явааг үзээд их гомдсон доо. Энэхүү "Хорин жилийн дараа" тууж бол миний анхны томоохон үргэлжилсэн үгийн зохиол бөгөөд туршлагагүй, омголон зоригтой үедээ бичсэн нэлээд тааруухан ном болсон хэдий ч олон түүхийн эхлэл болсон тул би энэ номондоо хайртай. Зохиолч Х.Болор-ЭрдэнэThis entire review has been hidden because of spoilers.