Jump to ratings and reviews
Rate this book

Амарлин

Rate this book
-Энэ чинь юу вэ? Арай үгүй байлгүй дээ. Хөөе. Эгшиглэн, Энхрийлэн, гараад ир дээ. Хурдлаарай! гэж хашгирах Гэгээлэнгийн давчидсан хахир дуунаар охид өөр өөрсдийн өрөөнөөс гүйлдэн гарч ирэв. -Яасан бэ? Эгээ, юу болоо вэ? Охид том алаг нүдээ дүрлийлгэн эгч өөдөө асуусан өнгөөр харсаар ойртоцгоов. Гэгээлэнгийн царай зэвхий саарал болж, том алаг нүдийг нь урт сормуус бүрхэн бууж аньсага зовхи нь ойр ойрхон чичгэнэн байснаа телевизийн удирдлагаа салганасан гараасаа доош алдаж мэгшин уйлав. Дүү охид нь бие биесээ гайхан харж мөрөө хавчсанаа эгчийнхээ хоёр талд наалдан сууж: -Яасан юм бэ? Хэлээч! Яагаад уйлаад байгаа юм бэ? хэмээн Гэгээлэнгийн мөрийг бүрхэн буусан гил хархан үсийг илбэх аядацгаана. - Яанаа аа, яасан юм бэ? Нэг аймаар юм болох гээд байгаа юм шиг гэж шивнэсэн Эгшиглэн чээжиндээ аймсан цохилох зүрхээ даран тонгойв. -Аав нас барчхаж. Ийн ийн. Одоо бид нар яах юм бэ? гэсээр Гэгээлэнг орь дуу тавихад Энхрийлэн дуу нийлүүлэн чарлаж гарав...

232 pages, Paperback

First published January 1, 2014

12 people want to read

About the author

Л.Сарантуяа

13 books4 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (60%)
4 stars
1 (20%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
1 (20%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Soko.
277 reviews51 followers
Read
January 19, 2015
Номоо л барьчихвал зогсолтгүй уншсаар дуусах аж...яг солонгос кино шиг. Гэхдээ энэ нь нэг талаас манай нийгмийн арчаагүй байдлын “төлөөс” юмдаа... Бас хэт их тархиа угаалгасаар байгаад муухай монгол хүн улам болсоор байна даа...
Тус номонд Норов хэмээх айлын гэр бүлийн гишүүдийн бүхий л амьдрал, ажил, санаа сэтгэл хийсэн үйлийн үр үр хойчид нь дамжсаар байх... Нэг хүнд хэт их зовлон тохогдоно...Амьдрал уг нь ийм байдаггүй шүү дээ...Муу нь муутайгаа, сайн нь сайнтайгаа ижилдэн амьдралын бор хоногийг өнгөрөөх ажээ. Муу дүрүүд болох Хишигт, Нарансолонго, Хүрэл захирал нарт хийхгүй зүйл байхгүй байтал тус зохиолын эерэг дүр Эгшиглэнд бүхнийг хаах зориг тэвчээр, ухаан байх...Эгшиглэнгийн таамаг болгон биелэнэ...Далд хийсэн ч амархан барьж дөнгөнө, торгооно, шийднэ...хийнэ бүтээнэ гэдэг шиг л... Хямдхан зохиол... Нэгэнт эхэлчихсэн болохоор уншиж дуусгахаас өөр зам байсангүй ээ... Үйлийн үр л гэж бүхнийг шийддэг болсон цаг бололтой...
Зохиолын донтуулдаг арга нь үйл явдал маш хурдан сцентэй нь дээр энэ хүнд ямар зовлон тохиох билээ гэж бодсоноо бүгдийг биччихсэн юм шиг ээ... Хорвоод муу үйл бага байх болтугай...
2 reviews
September 18, 2022
Нарансолонго гэгч эмэгтэй Норов гэдэг өөрөөс нь ах эхнэртэй залуугаас жирэмсэн болж, дундаас гарсан хүүгээ аавд нь үлдээнэ. 15 жилийн дараа Норов баян, компаний захирал болсон байх бөгөөд хөрөнгөнд нь шунасан Нарансолонго нэгэн хараалч эмгэнээр хараал хийлгэн Норовын эхнэрийг хөнөөлгөнө. Дараа нь Норовыгоо өөр хүнээр алуулна. Тэгээд тэр хөнөөлгөсөн хүнээ нөгөө эмгэнээр хараалгана. Заза мэдэхгүй ээ би цааш нь үнэхээр тэвчиж уншаагүй. Хайран цагийн минь гарз. Сэтгэлд нийцсэн дорвитой бүтээл хийхээ больчихсон юм уу, би олж чадахгүй байгаа юмуу. Ийм хямдхан тураалны юм уншсандаа гомдоод байна.
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.