Мөнхбаяр У.17 reviews7 followersFollowFollowNovember 22, 2015Очилгvй енгереехед буруудах тийм чухал явдал гэж энэ амьдралд ереесее байдаггvй.Цаг, менге хоерыг хямгадаж сураад л бид залуу байхаа больдог.
Soko277 reviews51 followersFollowFollowJune 23, 2015Чимсэн үгс, өгүүлбэр ямар гоё зохиолыг чимээ вэ... эхлээд уншихад дэд бүлэг бүрийн өөр өөр бичлэг, олон санаануудын цуглуулга адил ороо бусгаа байсан ч цааш сонирхол татсаар шимтэн шимтэн уншлаа. Битлзийн талаар, дуу бүрийнх утгыг бичсэн аятай нуршуу бичлэг таалагдахгүй байсан нь японы зохиолч Харуки Муракамиг дуурайсан юм шиг санагдсанаа нуух юун. Гэхдээ бид ч гэсэн урьд таарсан, ярилцсан, уншсан хүнийхээ хэлсэн, бичсэн зүйлсээс санаа авалгүй өөрийнхөө доторхыг "уудалдаггүй" биш билүү. Бас амьдрал угаасаа олон юмсын цуглуулга учир амьдралын талаарх бичлэг ч олон өнцгөөс, олон бодлоос эрчлэгдсэн учир нь үл юм шиг хэрнээ тун чиг амархан ч юм шиг болохыг зохиолч өөрийн өнцгөөс харуулсан юм шиг. Юун ч олон юмс нуршаав дээ одоо гэж бодоод уншиж байхад тус романы гол дүр Насаа ч бас номоо бичихдээ "чөлөөт төсөөлөл" юм чинь юу ч бичиж болно гэсэн хариулт нь надад өгсөн хариулт байлаа. "Чөлөөт төсөөлөл" ... Уг романаар дамжуулан хүргэх бас нэг "мессеж" уламжлалт анагаах ухаан, эмчилгээ, эм зүй, бариа заслыг орхиж үл болох ид шидийн гэмээр эм эмчилгээ байгааг залуу үеүдэд сануулсан "сануулга" гэлтэй.
Undrakh177 reviews121 followersFollowFollowApril 18, 2015Яс барих эрдэм ухаанаараа алдартай Хорчин нутаг, хасбуу тамга, Гомбо Махгал бурхны тухай гээд зохиолын тулгуур болсон судалгаануудыг маш сайн хийсэн. Хүн мэдэхгүй зүйлээ тэр бүр тоогоод байдаггүй, ихээхэн тоомжиргүй хүн бол тэр чинээгээрээ мэдлэг нимгэнтэй байх магадлал өндөр. Судасны чимээг уншиж дуусаад ардын уламжлалт эмнэлэг, бариа заслын тухай илүү ихийг мэдмээр сэтгэгдэл төрсөн нь, нутгаасаа холдож тарж бутарсан Монгол үндэстнүүдийг зохиолуудаараа дамжуулж таниулж байгаа Аюурзана гуайд талархаж байгаа нь номын хувьд бүтээгдсэн зорилгоо биелүүлсэн гэсэн үг байхаа. Харин Насаагийн дүр эхнээсээ төгсгөл хүртлээ бусад үйл явдалтайгаа уялдаж өгөхгүй, яг өөр зохиолын нэг хэсгийг авчраад эвлүүлчихсэн юм шиг байсан. Бас Муракамиг хэтэрхий их санагдуулсан. Залуу байхдаа жазз хөгжмийн паб ажиллуулдаг байсан нь, зохиолдоо Битлзийг дандаа дурддаг нь, бүр Битлзийн дууны нэртэй ном бичсэн нь Муракамиг Насаатай, Насааг Муракамитай маш адилхан болгосон. Ойлгоход хэцүү мэт амьдралаар амьдарсан нь ч Муракамигийн зохиолуудыг санагдуулмаар. Эх сурвалж (Fountainhead) дээр дүрүүдийнх нь амьдралд тохиолдож байгаа үйл явдлууд нь нээх зэвүүн гэмээр огтлолцоод нэг зохиол болж уусч төгсдөг дөө, дүрүүд нь тус тусдаа өгүүлэгддэг зохиолуудын уялдаа холбоо нь бага зэрэг алдагдчихаараа л уншигчийг ятгаж чадахаа больдог, Насаагийн дүр гардаг хэсэг эхнээсээ таалагдаагүй болоод ч тэр үү холбоосууд нь бага зэрэг сул байсан. Юутай ч сонирхолтой, бас мэдлэг нэмсэн ном бэлэглэсэн найздаа их баярлалаа :)
Aphorize61 reviews52 followersFollowFollowSeptember 17, 2017Судас барих, уламжлалт анагаах ухаанаас илүү сүүлийн бүлэгт Мэндээгийн "эд өлгийн араас бус үзэл бодол, санаа зөгнөлийнхөө араас эгээ л алт эрдэнэс хайж яваа мэт, бүр түүнээс ч хол илүү сэтгэл тавин тэмүүлж амьдарцгаадгийг олж харсан" гэсэн бодол нь уг номноос өөрт шингээж авах ёстой хамгийн чухал санаа юм болов уу гэж бодогдлоо. Гайхалтай уран яруу бичигдсэн бүтээл болжээ. монгол
Denar141 reviews18 followersFollowFollowApril 27, 2018Монголд олон улсын хэмжээний зохиолч байдаг л юм байна. Миний хувийн бодол л доо, тусдаа улалмжлалт анагаах ухааны ном гаргаад, дунд гардаг хэсгийг өөр зохиол болгоод дүрүүдийг нь арай хөгжүүлсэн бол их зүгээр санагдлаа.fiction
Алтаншагай7 reviews1 followerFollowFollowDecember 1, 2020Монгол төрийн цогт гурван эрдэнэ. Төрийн Хасбуу тамга... Алтан Махгал бурхан... Алтаар барласан Ганжуур судар...Мэндээ хэмээх эртний эдлэлийн наймаачин эр Хубилай хааны тахиж байсан Алтан Махгал бурханы сургийг гаргахаар тус бурханыг хамгийн сүүлд тахиж байсан сүм болох Мүгдэнгийн Шар зуугийн сүмд очно. Тус сүмийн тахилч лам Шар зуугийн сүмийн тиг нь Төрийн Хасбуу тамганы дардастай адил гэж ярьдаг хэмээн хуучилсныг шалгахаар хажуугийн өндөр барилгын оройд гарч сүмийн зургийг дээрээс нь авч байх үед Мэндээгийн өвчин сэдэрч өндөр байшингийн дээврээс өөрөө үсэрнэ. Хамаг яс нь булчин мах дотроо будаа шиг бутарсан ч амь голтой байгаа түүнийг хамба лам Хорчины алдарт бариач Алтан – Уул хэмээх өвгөнд хүргэж ирснээр уншигч бидний хэзээ ч төсөөлж байгаагүй аугаа их эрдэм соёлын зах зухтай танилцаж эхэлнэ.Романы бас нэгэн гол дүр болох “Beatles” –т донтсон зохиолч түүх сонирхогч байсан аавынхаа дурсгалд зориулан хэзээ ч болж байгаагүй дайны тухай роман бичнэ. Этгээд романыхаа нэгэн дүрд бодит амьдралаас шүншиг оруулахаар Хорчины алдарт бариач Алтан –Уул дээр ирэхдээ бүх биеийнх нь яс бутарч үйрсэн Мэндээтэй уулзана. Монголын уламжлалт эмнэлэгийн нэгэн эмч Мэндээгийн судсыг бариад хэзээ нэгэн цагт хүнд бэртэл гэмтэл авч магадгүйг анхааруулан, хянуур болгоомжтой байхыг сануулжээ. Хэдий мундаг эмч байсан ч гэлээ түүний сэтгэлд шүглэсэн шуналын адыг зайлуулж чадаагүй тул аймшигт зөгнөл биелчихээд байгаа тухай хүүрнэсэн нь зохиолчын хувьд үнэт олз байлаа. Мэндээгийн зөвлөснөөр буцан ирж Зоригоо эмчээр судасаа бариулахад өөрийг нь хөгжимд маш дуртай тухай, идэр залуу насандаа тэсвэрлэшгүй их сэтгэлийн шаналалд автан зовж явсан, түүнээсээ болж одоо ой ухаан нь муудаж байгаа зэрэг өөрөөсөө ч нууж явсан үнэнийг нь илчлэн хэлснээр барахгүй эхнэрийнх нь зүүдээр өнгөрсөн болоод өнөөдрийн байдлыг үнэн бодитоор хэлэх аж. Романы үндсэн санаа эндээс эхлэлээ гэж би анзаарсан. Монголчууд бидний үнэт зүйл юу вэ?Монгол хүн бүр энэ асуултанд бардам хариулдаг ч, бид ихэнхдээ материаллаг баялаг, эд агуурсыг үнэт зүйл гэж хараад сурчихсан юм байна. Алтан хэвлийдээ эрдэнэ агуулсан газар нутгаас гадна, агуу их эрдэм соёл гэж өөр хаана ч байхгүй нэгэн биет бус өв байдаг тухай Аюурзана бээр өгүүлжээ. “Бөөгийн домог”, “Шүгдэн” романууд нь хилийн гадна хаягдаж хоцорсон, хальж гарсан Монгол хүмүүс маань хэрхэн алсарч байгааг харуулсан бол “Судасны чимээ” роман нь ч бас жанжин шугамаасаа хазайсангүй. Энэхүү бичвэрийн эхэнд цухас дурдсан, Монгол хаад хэдэн үеэрээ тахиж ирсэн Төрийн Цогт Гурван эрдэнийн эрэл хайгуул, адал явдлын тухай мэт эхэлдэг энэ роман Монгол ардын эмчилгээ, яс барих, судас чагнах эрдмийн талаар өгүүлсэн байгаа нь энэ сэдвээр бичигдсэн барин тавин баримттай анхны бүтээл болов уу. Судасны чимээ романыг би уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хэвтэж, судсаа чагнуулж, тан ууж энэ романд гардаг “Эрдэнийн эм” хүртэж байх үедээ уншсан учраас миний сэтгэлд шууд хүрсэн юм. Өнөөдөр манай улсад судас барьж онош тавьдаг, эм барьдаг мундаг эмч нар зөндөө л байна, бэртсэн ясны эв нийлүүлж барьдаг мундаг хөгшид олон л байна. Гэхдээ романы баатрууд тэднээс юугаараа онцлог вэ? Уламжлалт анагаах ухаан юугаараа Европ эмнэлэгээс илүү вэ гэдэг асуултад энэхүү роман хариулт болно. Хувьсгалын дараахан Монгол улсад Европ эмчилгээ нэвтэрч эмнэлэгүүд байгуулагдаж ард иргэдийг эмчилж эхэлжээ гэдгийг бид “Сэрэлт” киноноос бэлхнээ мэднэ. Гэхдээ тухайн үеийн оточ, маарамбууд “Ах лам” шиг амьтад байгаагүй бололтой. Агуу их эрдэм мэдлэгтэй тэднийг хэлмэгдүүлэлтийн жилүүдэд толгой дараалан устгаад, тэр их өв соёл эзэнтэйгээ шороонд булуулж, галд шатжээ. “Ах лам” –ын дүр бол соёлт эмнэлгийг сурталчилсан, Соц нийгмийн тархи угаалга төдий зүйл юм. “Ах лам” мэтийн маарамбууд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож ахуйд монголчууд мухар олгой ургавал гэдсээ хагалуулж зоволгүй тангаа уугаад эдгэрчихдэг, морьноос унаж хөлөө бэртээвэл тайруулдаггүй, шар өвчин тусвал “ком”-д ороод хүндэрчихдэггүй л байждээ. Харамсалтай нь хөөрхий тэднийг толгой дараалан хядаж...Орыг нь эзэлсэн Орос эмнэлэг, будаа шиг бутарсан яс байвал илж бариад эвийг нийлүүлэхийн оронд тайрчихдаг болж. Бид ч үүнд дасаж, хэвийн зүйл хэмээн хүлцэнгүй б��лж. Аргагүй шүү дээ. “Ах лам” –ыг жигшин зэвүүцэж өссөн улс чинь. Гэхдээ энэ гайхамшигт эрдэм соёлоо тасалдуулалгүй авч үлдсэн ард түмэн бас байдаг аж. Өвөр Монголын Жирэм аймагт Бо Жиншань (Соёлын хувьсгалын үед хүчээр оноосон Хятад нэр нь) гэх гайхамшигт бариачтай зохиолч, яруу найрагч Г.Аюурзана уулзсан нь уран бүтээлч хүний онгод, уншигч бидний зол болжээ. Үүний ачаар би хэдэн “толгой”-нуудаас дутахгүй баялаг бас бидэнд байдгийг мэдэж авсан учраас энэ миний зол юм. “Толгой” нэртэй уурхайнуудын баялаг гадагшаа урсаж байгаа бол романд гарч буй баялаг бидэнрүү урсаж буй юм билээ. Удам дамжин үрээс үрд өвлөгдөх ёстой тэр их ухааныг Бо Жиншань гуай өвгөдийнхөө заншилыг зөрчин анагаахын оюутнуудад заадаг бололтой юм. Орлогын төлөө гэхээсээ илүү устаж үгүй болох вий гэсэндээ улс дамнуулан түгээхээс харамлаагүй нь тэр. Химийн эмээр хүчилж биш, байгалийн гаралтай зөөлөн эмээр аргадаж эмнэдэг уламжлалт эмнэлэгүүд ч манайд улам бүр дэлгэрсээр байна. Ард түмэн ч алив зүйлийг уг гарвалаар нь судалж, учрыг нь тунгааж сонголтоо хийдэг болж байна. “Судасны чимээ” романд гарч буй судас чагнан онош тавьж буй, архи үлээн яс барьж байгаа зэрэг нь зохиолчийн уран зөгнөл огтоос биш, бодит чадвар ухаан юм билээ. Бүх зүйлд шинжлэх ухааны баталгаа шаарддаг хүмүүс үүнд эргэлзэж болноо. Угаасаа Шинжлэх ухаан гээч нь өөрийнхөө батлаж чадаагүй зүйлсийг “байхгүй, боломжгүй” гэдэг юм хойно. Гэхдээ энэ роман орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, хүчин чадлыг үгүйсгэх зорилготой үзэл сурталын хэрэгсэл биш бөгөөд гагцхүү манай улсад бүтэн жарны тэртээ хүчээр устгаж үгүй болгосон Уламжлалт анагаах ухаан гэгч ямар агуу их боломж бололцоо, эрдэм ухаан байж вэ гэдгийг харуулсан бүтээл болжээ. Сонссон хүний сонирхол хөдөлмөөр, уншсан хүний урам сэргэмээр энэ мэт сайхан зохиол олныг бичвэл уншигчийн ухаан тэлж, улс орны минь нийгэм цэцэглэх бизээ...
Chimeddolgor Ch100 reviews50 followersFollowFollowAugust 17, 2017Хэн хэнийхээ гүн рүү ухаан сэхээгүй орилолдон тэмүүлж яваад л эцсийг нь үзмэгцээ түр зуурын амгаланг олж, хэн хэнийгээ ердийн л ярилцагч болгон ашиглацгаана. Ганцаардлыг бусадтай ярилцаж л анагаадаг шүү дээ. Хэдий завандаа амьдрал ийм хурдан тэгээд өөрөөс нь огт хамааралгүйгээр огт хүсээгүй зүг рүү нь урсчихдаг байнаа? Цаг, мөнгө хоёрыг хямгадаж сураад л бид залуу байхаа больдог. Ухаан суугаад л бид дур булаам чанаруудаа гээдэг.Биднээс ангид тусдаа шийдэгдчихсэн, эрүүл ухаан бус сэтгэл зүрх маань сонголтыг нь хийчихсэн тийм зүйлсээс ангижрах гэдэг боломжгүй хэрэг. Угаасаа эхнэр нөхөр байна гэдэг бол хэн хэнийхээ сэтгэлийг шархлуулах хууль ёсны эрх, зөвтгөл биздээ? Хайр л хүнд ухаан суулгадаг. Өмнө нь зүгээр л хаяад гишгэчихсэн хямдхан янжуурын амтыг жигтэйхээ үгүйлсэндээ дутуу татсан тэр л тамхины ишний эрэлд энэ бүх цаг хугацааг өөрийг нь зольж буцмаар тийм мэдрэмж амссаныг бодоход...
Ganbaatar41 reviews5 followersFollowFollowReadJune 3, 2015Мэндээ, Насаа, Зоригоо. Судас баригч, яс баригч, эртний эдлэлийн наймаачин. Монгол ахуй, Өвөрмонгол, Хятад ахуй. Насаагийн дүр бол Аюурзаны үеийнхний уран бүтээлчид бололтой. Өөрсдийгөө хайж явсаар, гадны философи, дуу хөгжим, амьдралын хэвшлийн сүүлд өөрийн соёлоо эрэгчид. Гэгээрэхийг хүсэгчид. Шүгдэнг уншаад тийм ч мундаг зохиолч биш юмаа гэж бодож явлаа. Энэ зохиол дээрээс нэг зүйлийг нь үнэллээ. Дэлхий даяар таран суусан олон Монголчуудаа холбох сэжим бичиж байна уу даа гэж харав. Бас зохиол дотор Насаагийн бичиж байгаа зохиолд Хэрэвээ... гэсэн санаа цухалзан байна. Өнгө мөнгөнд шунасан өөрийн үеийнхнээ төлөөлүүлэн Мэндээг сонгожээ. Хичнээн их мөнгө байлаа ч эрүүл мэндийг мөнгөөр авч болохгүйг, өвөг дээдсийнхээ үлдээсэн өвийг харьд зараад эцэстээ өөрт хэдэн цааснаас өөр үлдэх зүйлгүй болохыг сэнхрүүлэхийг хичээжээ. Хил, хэл, соёл, зан заншил.
Ariunzaya28 reviews9 followersFollowFollowJanuary 7, 2016Энэ номыг маш их хүлээлттэйгээр авч уншсан учраас ч тэр үү эхлээд нэг л сэтгэлд хүрээгүй. Яг л "Бөөгийн домог"шиг ганц амьсгаагаар уншигдах бүтээл хүлээж байсан байх. Зохиолч өөрөө "... миний бичсэн хамгийн сайн бүтээл боллоо..."гэсэн утгатай зүйл ном хэвлэгдэхээс өмнө бичсэн байхыг уншаад л бараг хоног тоолон байж авч уншиж билээ. Энэ зохиолын хувьд зохиолч маш их, бүр хэт их судалгаа хийсэн учир өмнөхөө давтсан юм шиг санагдсан. Гэвч зохиолын гол санаа нь төсггөлд нь гарч ирж байгаа нь гайхалтай. Алтан-Уул бариач Улаанбаатарт ирээд "..... та нар минь тэнгэртэйгээ үлдэх ёстой" гэдэг хэсэг... Монгол үндэстний түүх (асар баян гэх бас гунигт түүх ч буй), уламжлал, соёлын талаар чамгүй зүйл олж мэдэж болох хийгээд хилийн гаднах монгол үндэстний эмгэнэлт хувь заяа, ирээдүйн талаар ч эргэцүүлэхэд эрхгүй нэг хүргэх вий.
Lkhama Suren35 reviewsFollowFollowJanuary 16, 2019Г.А гуайн ихэнх ном нилээн бараандуу төгсдөг санагддаг. Энэ ном харин урамтайдуу төгслөө шүү. Мөн нийт уншсан зохиолуудаа бүрнээр бодвоос "айлаас эрэхээр авдраа уудал" гэх үг л санаанд оржихуй. Зохиол дамжсан дүр энэ удаа ч бас гарч ирээд яагаад 'хөгийн баагий' болов гэдгийн нарийн учир тайлагдана. Ер нь бол NASA-н амьдрал, зохиомол түүхээс л болж 5 🌟 өгөв. "Үй түмэн Хятад дунд амиа зогоож яваа өвөр монголчууд бид зуун жилийн дараа хэлтэйгээ үлдээ ч үү, үгүй ч үү? Харин та нар минь тэнгэртэйгээ үлдэх ёстой!"..This entire review has been hidden because of spoilers.
Khaliunaa.D2 reviews7 followersFollowFollowMarch 31, 2016...Надад байсан тэр л гэрэлт цайлган инээмсэглэлийг Үхэгсдийн нүүрнээс хэвийг нь авч хадгалдаг хэвний зуурмаг шигҮл ойлгогдох нялцгай зүйлээр арчаад ор мөргүй болгочихсон хойно...
Ishdolgor194 reviews6 followersFollowFollowFebruary 3, 2015Temdegleh zuil neleen garlaa.... ahij unshihdaa l temdeglej aviy daa :P
Erdenesuvd Batbaatar6 reviews2 followersFollowFollowJanuary 28, 2021“Судасны Чимээ” роман бол өнөөх л Аюурзаны тайлагдашгүй, учир бүтүүлэг, адармаатай дүрүүдтэй, уншигч нь уншиж суугаад зүгээр л сайн дураараа гунигт автаж суумаар бичлэгтэй ном л доо. Гэхдээ хамгийн гол нь өмнөх романуудад гарсанчилан Монгол цустай ч Монголын иргэн биш, газар нутаг нь албан ёсоор Монгол улсад хамаардаггүй тэдгээр үндэстэн, ястануудыг харамласан, нэгэн цагт ямар нэгэн ид шидээр эргэж нэгдээсэй гэсэн хүсэл нь шингэсэн бас нэгэн зохиол болсон байна лээ. Тухайлбал “Бөөгийн домог”-т Орос Монголын хилээр орших Буриад зон дурдагдсан байхад, “Шүгдэн” романд Өвөрмонголын өвөрлөгчид, харин “Цагаан Хар Улаан” –д Шинжан-Уйгур болон Халимагт тарсан Торгууд түмний түүх, онцлог уламжлал, хувь заяаны талаар бичигдсэн байдаг. Харин энэхүү үндэсний үзэл шингэсэн, Монгол туургат үндэстэн ястнаа харамласан үзэл нь дээрх 3 романд нууцлаг, уншигч л өөрөө эрж олох зүйл байсан бол “Судасны Чимээ” романд энэ үзэлээ илэн далангуй бичсэн байсан нь зохиол доторх зохиолд өрнөх зохиомол дайны тухай санаа юм. Мэдээж дайн бол хүсмээр зүйл биш ч тэр дайнд/бүр Буриад, Ойрад, Тува, Халимагуудыг аль хэдийн нэгтгэсний дараа эхлүүлэх гэж байгаа/ манайхан ялаад Өвөрмонголыг авчихаасай гэж өөрийн эрхгүй хүсмээр.Зохиолд гарах Насаа, Сэндэр хоёрын анхны хайрын өөдгүй түүх “Битлз”-ийг ул суурьтай сонсож үзэх санаа төрүүлээд байна.
Munkhnyam Odgerel1 reviewFollowFollowJune 29, 2018Хичээл эхлэхээс өмнө хэдэн хуудас уншчихая гэсэндээ гэрээсээ эртхэн гарж д��гуйгаа хурдтай жийгээд бас болоогүй замаараа ундааны машинаас дуртай жимсний ундаагаа аваад ангидаа тухлан суулаа. Гэртээ уншиж болох ч нэг уншаад эхлэвэл цаг хугацааг ч тоолгүй уншиж суугаад хичээлээсээ хоцорчих вий гэсэн санаа зоволтоос тэгтэлээ яаран жийсэн хэрэг. Яг сайхан тухлаад уншиж байтал багш маань орж ирээд шууд л ямар хэл дээр ном уншиж буйг минь сонирхов. Монгол хэл дээр гэж тайван хэлхэд минь ямархуу бичиглэлтэй байдгыг сониучирхан ирж шалгав. Юуны тухай ном юм бэ гэж ихэд сонирхоход нь дөнгөж эхний хуудасыг л имрээд байсан би Монг��лын соёлын тухай гээд л бурчихав. Багш ч монгол хэл мэдэхгүйн дээр би ч номоо унших гэж зүтгээд байсан болохоор Япон хүний бусдад саад болохгүй таатай зангаараа цонхоор бороон дуслыг ширтэн зогссонсон. Тухтай сууж уншиж чадаагүй энэ номноос тэмдэглэж авсан хэсэг нь ердөө л энэ байв. "Тэгээд ахин өөрийгөө ч мөрөөрөө амьдарч яваа хэн нэгнийг ч зовоож тэнэглэхээ байя гэж хатуу шийдсэн юм. Жинхэнэ тэнэг шийдвэр тэр байсан ч юм шиг. "
Niimka Niimka9 reviews1 followerFollowFollowDecember 27, 2018Нилээд хэдэн сарын өмнө уншсан болохоор айхтар сайн санахгүй байна. Ямартай ч Аюурзана гуайн номыг уншилгүй дэргэдүүр нь олон удаа өнгөрсний эцэст энэ ном найзаар маань дамжин гар дээр ирсэн. Их хүлээлттэй уншсан болоод ч тэр юмуу зохиолчийн бичих хэв маяг нь ч зохиолын утга нь ч тэр таалагдсангүй. Олон юмыг холиод зуураад тавьсан мэт санагдсан. Зохиолч өөрөө энэ гурван хүнийхээ нийлбэр юм шиг, өөрийнхөө гурван өөр дүрийг тусгасан ч юм шиг. Надад зохиолч өөрөө их олон сонинд элдэв янзын өгүүлэл бичиж байсан мэт (нэг гол дүр шигээ), тэгээд тэр бичлэгийнх нь хэв маяг нь энэ номноос нь шууд мэдрэгдэж байх шиг санагдсан.
So Na81 reviews2 followersFollowFollowJanuary 13, 2022Анх оюутан байхдаа Аюурзана гуайн "2*2=6 буюу суут жаран сэтгэгч" номыг уншаад нүд нээгдэх мэт сэтгэгдэл төрж байж билээ. Судасны чимээ ч ялгагдах юмгүй сэтгэлд хоногшин үлдлээ. ...Юу ч мөнх биш, юу ч энэ хэвээрээ үргэлжлэхгүй. Чи өөрийгөө ухаантай гэж бодож үүндээ итгэлтэй байгаа нь зөвхөн өнөөдөртөө л юм. Маргааш бүх зүйл өөрчлөгдөж, чиний үзэл бодол эрс хувирч ч болно. Тиймээс чи энэ бүхэн өнөөдөртөө л гэдгийг бүү март. Тэгж чадвал мунхралын ангал руу унахгүй тогтнож чадах ч юм бил үү. Гэхдээ өнөөхөндөө л... Энэ хэсэг үнэхээр сэтгэлд нэгийг бодууллаа. Үнэхээр өнөөхөндөө л гэдгийг ойлгоод явчихвал стрессгүй бухимдал үгүй амьдрал өрнөх ч юм шиг ...classics-novels in-mongolian
Tsevelmaa109 reviews8 followersFollowFollowMay 19, 2019..." Очилгүй өнгөрөөхөд буруудах тийм чухал явдал гэж энэ амьдралд ерөөсөө байдаггүй...,,, "....Цаг, мөнгө хоёрыг хямгадаж сураад л бид залуу байхаа больдог...."".... Юу ч мөнх биш, юу ч энэ хэвээрээ үргэлжлэхгүй. Чи өөрийгөө ухаантай гэж бодож үүндээ итгэлтэй байгаа нь зөвхөн өнөөдөртөө л юм. Маргааш бүх зүйл өөрчлөгдөж, чиний үзэл бодол эрс хувирч ч болно. Тиймээс чи энэ бүхэн өнөөдөртөө л гэдгийг бүү март. Тэгж чадвал мунхралын ангал руу унахгүй тогтнож чадах ч юм бил үү. Гэхдээ өнөөхөндөө л ...,
Ankhaa85 reviews4 followersFollowFollowSeptember 4, 2017Эхний хэдэн бүлгүүд хоорондоо уялдаагүй, өөр агуулга явж, тэр нь хэт нуршуу санагдлаа. Зохиолын төгсгөлд Мэндээ өөрийгөө утгагүй амьдарч байгаагаа ойлгож, мөнгөнөөс чухал зүйл хүний амьдралд маш олон байдаг юм байна гэдгийг мэдэрч, бусад хүмүүс эд өлгийн араас бус үзэл бодлынхоо араас сэтгэл тавин тэмүүлж байдгийг олж харж өөрийгөө өөрчлөхийг хүслээ.
Miigaa Mg4 reviewsFollowFollowJanuary 7, 2018Хүмүүний амьдралд тохиолдож буй бүхэн цаанаасаа л зурагдчихсан, яаж ч өөрчилсөн, өөрчлөх гэж хичээсэн тэр бүх зүйл нь ч аанай л зурагдчихсан төөрөг юм шиг. Өвчин тусч элдэв янз болж байгаа нь бас нэгэн дохио болж ирж буй мэт санагдах юм. Энэ бүх зүйлс сэтгэлээс улбаатай тул амар амгалан, зөв бөгөөд эерэг байлгасан цагт амьдралын жинхэнэ утга учир, амт нь тэнд л оршин байх юм шиг санагдав.
Oyundari5 reviews3 followersFollowFollowApril 28, 2019Уншиж эхлэж байхад ойлгомжгүй санагдаж байлаа. Үг хэллэг нь маш уран яруу болохоор.. Монголын уламжлалт анагаах ухаан нь хүнийг эмчлэхдээ зан төлөв, хийдэг ажил, ар гэр гээд бүх зүйл дээр нь тулгуурлаж эмчилдэгээрээ европын анагаах ухаанаас ялгаатай. Түүнчлэн хүнийг эмчлэнэ гэдэг нь яг тэр өвчнийг бус өвчтөнийг бүрэн эмчлэх нь хамгийн чухал гэсэн нь их сэтгэгдэл үлдээлээ.
Batchimeg.B Chmgst 22 reviews2 followersFollowFollowNovember 8, 2016Эд өлгийн араас бус үзэл бодол санаа зөгнөлийнхөө араас алт эрдэнэс хайж яваа мэт бүр түүнээс хол илүү сэтгэл тавин тэмүүлж амьдрах нь энэ амьдралын үнэ цэнэ мэт.. Үнэхээр гүн сэтгэгдэл үлдээж чадсан магадгүй яг зөв үедээ уншсан болоод тэр байх.
Tuvshinjargal Purevjav10 reviews1 followerFollowFollowJanuary 22, 2021Хамт аялаад сайхан явсан даа. Аюурзана зохиолчийн бүтээлд дуртай хэрнээ зарим зохиолын хэсгийг нь ойлгодоггүй. Яагаад гэхээр тухайн хүнийй өөрийн дотоод санаа бодлыг таашгүй.
Оддбаяр44 reviews12 followersFollowFollowDecember 30, 2018"Цаг, мөнгө хоёрыг хямгадаж сураад л бид залуу байхаа больдог. Ухаан суугаад л бид дур булаам чанаруудаа гээдэг. Залуу нас гэдэг бол бид үрж салхинд хийсгэдэг цаг хугацаа. Хийсээд үгүй болсон зүйлийн хойноос халаглахдаа бид өөрсдөө ч анзааралгүй хөгширцгөөдөг." Зохиолын энэ хэсгийг анх ФБ-т явахад нь анх хараад ёстой л "Ёооонк" гэсэн бодол орж ирж билээ. Аюурзана гуайн зохиолууд яг л дээд зэргийн найруулга бүхий өгүүлбэртэй бодлого шиг санагдах боллоо. Бусад зохиолууд шиг түс тас гээд төгсчихдөггүй, цаана нь заавал асуулт үлдээд өөрөө өөртэйгөө баахан ярилцах хэрэг гаргаж чаддаг болохоор тэр байх.
Snsrm9 reviews3 followersFollowFollowMay 9, 2015зөвхөн bealtles-н дуунууд дунд амьдардаг залуу, өсвөр насанд учирсан насан туршын шаналгаат хайр, чөтгөр шүгэлсэн аятай эртний эдлэлийн шуналтан, өвөр нутагт ид шид бүтээгч мэт өвгөн эмч, түмэн хүний судас барьсан юуны ч биш гэхдээ уламжлалт эмч. мал амьтан, дээл хувцас гэдэг ердөө л эрс тэс уур амьсгалтай энэ газар амьдрахын тулд урган гарч ирсэн шаардлага харин үндэстэн оршин тогтох үндэс нь биет бус хэл, соёл минь аж
Б. Жамка1 review24 followersFollowFollowReadMarch 16, 2015Аюурзаны романуудаас, ер нь номнуудаас нь хамгийн анхны уншсан ном. Гол дүр Мэндээгээс илүүтэй яс баридаг өвгөн, уламжлалт эмч нар их сэтгэгдэл төрүүлсэн. Энэ романаас Аюурзаныг их судалгаа хийж байж ном зохиодог гэдэг ойлголт авсанThis entire review has been hidden because of spoilers.
Даваадорж Ишдорж61 reviewsFollowFollowAugust 2, 2015энэ номноос юу таалагдаваа гэвэл олон хүмүүс барийач бариач гэж хариулдаг харин ндд Насаагийн хэсэг Битлү хамгийн их таалагдсан Билз хиппи бдал бичлээ гээд Мүраками болчихгүй бх. Харин юу ч шүүдэггүй хардаг хүлээдэг бдал тун их таалагдсан
Nyambayar Turbat4 reviews1 followerFollowFollowApril 14, 2016Аюурзана гуайн зохиолын баатрууд их зүүдэлдэг хүмүүс бх юмаа. Надаа ч гэсэн Муракитай адилхан санагддаг
Munkhjin Agvaan2 reviews4 followersFollowFollowReadMarch 17, 2017Судсаар урсаж буй тэр найман түм дөрвөн мянган сэтгэлийн хэчнээ нь энд оршиж ��нэ жинхэнэ хүмүүс яагаад ингэтлээ сүлэлдчихсэн юм бол...Сайхан биш жинхэнэ хайр, сайн биш жинхэнэ хүмүүс энд бий. Ер нь хүмүүс ийм л байдаг болоосой. Оюун санаагаараа орооцолдсон хайр л жинхэнэ хайр юм байна...Тиймээс 3 дахь хэсэгт илүү дуртай. Нэр ч үгүй хэрнээ Насаагийн унтсан бүсгүйчүүдийн хамрын сэвх, ор хөнжлийн даавууны өнгө, хурьцлын дараах хөлсний үнэрийг хүртэл "Судасны чимээ"-нээс төвөггүй үнэртэж болохоор тийм тод...
Bolor Gs9 reviewsFollowFollowReadNovember 3, 2017Уншихад их зүгээр сайхан ном болжээ. Энэ романы дүрүүдийг уншиж ойлгох тутам нүдэнд дотроод байх юм. Та нар энэ зохиол дээр гарч байгаа дүрүүд нь үнэхээр бодит хүмүүс гэдгийг мэдэх үү? Гэхдээ ганц хоёроос бусад нь дүрүүд нь үнэхээр бодит хүмүүс шиг санагдсаан надад. Аль 2011 онд Бөмбөгөр худалдааны төвийн тэнд байдаг өөрийн эмнэлэг дээр нь анх очиж Зоригоо эмч дээр судсаа бариулж байсан нь саяхан л юм шиг санагдаж байна. Их чимээгүй ажиж харсан, сонсож таньсан хүн шиг их гярхай намдуун тогтуун хүн юм билээдэг ээ. Үнэхээр яг тийм элсэн цаг байсан гэхдээ хуванцар материалан цаг ширээн дээр тавьсан байсаныг би судсаа бариулж байхдаа анзаарч харсаан. Харин тэр Өвөр Монгол яс бариачийн тухайд бол Ар монголд амьдрах Зоригоо эгчийг яг байгаагаар нь бодитоор гаргасан шиг түүнийг бас бидэнд тэгэж товойлгон харуулан бичсэн байж болох юм. Эцэсд нь хэлэхэд уншигч бид мөнгөө төлөөд аваад уншихад харамсахааргүй сайхан ном болжээ.