Tulga G105 reviews32 followersFollowFollowJanuary 26, 2026 Хайртай зохиолчийн минь дурсамжууд харин ч нэг янзын сайхан уншигдсандаа. "А" гэж кодлосныг бодоход дараагийн дэд дэвтэр гарах болов уу гэж бодном.
Enhee Tsoodol163 reviews16 followersFollowFollowFebruary 6, 2026Зохиолчдын дунд хэсэг нь хамгийн их таалагдлаа. Олон сайхан зохиолчдын талаар богино боловч "хадаас" болохоор часхийсэн дурсамжуудаа бичжээ.
Zolbayar131 reviews8 followersFollowFollowJanuary 21, 2026Дахиад л амттай ном!Аюурзана гуай номуудынхаа хэсгээс үе үе ФБ -т бичвэр болгож оруулдаг байсан бол энэ удаад эсргэрээрээ ФБ -т оруулж байсан бичвэрүүдээ нэмээд ном гаргажээ. Мань хүн залуудаа нэлээн гул эр явсан бололтой. Түүнийгээ ихэд эерүүлэн "архины хоббитой байсан" гэжээ. Ямар сайндаа л сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж байх вэ дээ.Одоо дараагийн дэвтэр нь хурдан гараасай 🙏
Uyanga Ganchuluun111 reviews1 followerFollowFollowMay 3, 2026Одоо санахул, амьдрал гэдэг салаа замуудын бэлчир ажээ. Аль нэг замаар ороод явахад л өөр амьдралууд ав адил зэрэгцэн хүлээж байсан нь лавтай. Хэрэв хаа нэгтээ нь жаахан баруун тийшээ, эсвэл яльгүйхэн зүүн тийшээ гишгэсэн сэн бол өдийд би тэс өөр амьдралтай, өөр ажил мэргэжилтэй, өөр эхнэртэй, огт танихгүй хүүхдүүдтэй, эсвэл гоонь яваа биз. Тэдгээр замын салаанд сонголт хийх ч мэдэлгүй, ердөө л тухайн хоромд салхи яаж салхилсан, агаараас юу үнэртсэн, тийм л шалтгаанаар хөл минь хаа нэг тийш гишгэж, миний өмнө цоо шинэ ертөнц өөрөө нээгдээд намайг залж байсан мэт. (Хуудас 111)Өргөн Сибирийг галт тэргээр нэвт туулахын тулд тухайн мөчөөс хойш замын тэмдэг, зөрлөг, өртөө бүрийн тоогоор хамгийн сайхан зүйлс тохиолдоно гэдэгт бүрэн итгэж сурах хэрэгтэй. Тохиолдохгүй байсан ч " Тохиолдоно доо!" гэх хүлээлтээ гээж болохгүй. Гээчих юм бол амьдралаас бараг уйдаж мэднэ. (Хуудас 118)Хүн ер нь сайн хүн үү, муу хүн үү гэдгийг мэддэггүй амьтан байх аа. Ах нь зүгээр л мөрөөрөө амьдрахыг бодсоноос биш, сайн байя, майя гэж бодож ч үзээгүй шүү дээ хэмээсэн сэн. (Хуудас 255)Conscience, virtue, оросоор бол совесть гэдэг үг дээр яг гацчихлаа. Утга нь бол сайн муугийн дэнс алдахгүй, өөрийгөө хязгаарлан зөв авч явах далд ухамсрын хяналт юм уу даа.Жудаг, хүний мөс гээд олон хувилбар байж болноо. Гэхдээ Галсан абугайн хэлсэн тэр үг (Нүнжиг) сэтгэлд нэг л тослог буусан тул "Хүний нүнжиг, үнэнч сэтгэлийн тухай" хэмээн гарчигласан сан. (Хуудас 265)
Bayanjargal1 reviewFollowFollowJanuary 22, 2026Одоо ч гэсэн сэтгэл хөдлөөд нулимс урсаад байх юм. Ижилсэх хандлага уу эсвэл өрөвдөх сэтгэл үү ялгаж танихгүй байна.
Soko280 reviews51 followersFollowFollowMarch 1, 2026Би ч хайртай 2 зохиолчийнхоо шинэ номны сураг сонссон төдийд л хурдхан авч өөрийн болгохыг хүсдэг нэгэн дээ. Харин энэ номыг өөрийн дурдатгал гэж цухасхан сонссоноос хойш Гонгор ахын талаар бичсэн болов уу гэж хүлээлттэй байлаа. А зохиолч маань хөгшрөх тусмаа Гонгор ахтай улам л адилхан болоод байгаа санагдана...Тэргүүн дэвтэр гээд дууссан тул дараагийн дэвтрийг нь гарахыг тэсэн ядан хүлээнэ... Хүүхэд ахуй наснаас эхлээд оюутан ахуй цаг, өчигдөр сонинг гаргаж байсан үе, зохиолч нарын тухай дурдатгал гээд олон уншууртай саламгүй ном байлаа. Хамгийн их ачаалалтай ажлын оргил үедээ уншсан минь зөв сонголт байжээ.Үе үе ажлын стресснээс намайг салгав.Олон олон сонирхолтой хэсэг байсны нэг нь элэг өвчлөхөөр хүний зан чанар өөрчлөгддөг тухай мөр толгойд дон гээд үлджээ...favorites life-story
urangoo4 reviews1 followerFollowFollowFebruary 1, 2026Хайртай зохиолчийнхоо дурсамжаар аялсан сайхан хэдэн өдөр байв. Яг л хажууд өмнөх сайхан дурсамжаа хуучилж суугаа юм шиг санагдуулсан нэг л дотно, хайрлам уншигдлаа. Дахин дахин талархъя бас дараагийн дурсамжийг унших өдрөө догдлон хүлээж сууна.