Jump to ratings and reviews
Rate this book

Толинд туссан будда

Rate this book

122 pages, Paperback

First published January 1, 2015

19 people are currently reading
181 people want to read

About the author

Өлзийтөгс Л.

16 books736 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
40 (40%)
4 stars
38 (38%)
3 stars
13 (13%)
2 stars
6 (6%)
1 star
2 (2%)
Displaying 1 - 9 of 9 reviews
Profile Image for Soko.
277 reviews51 followers
March 19, 2015
Зохиолчийнхоо ямар ч өгүүллэг, шүлгийн хэсгээс уншихад дотогшоо бодрох бодол болон үгийн шидийг гайхширдаг. Яагаад ингэж гоё илэрхийллээр дүүрэн агаад ямар гүн утгатайг нь бишрэх үнэхээр сайхан. Ганцаараа чимээгүйд унших шаардлагатай юм шиг санагдаад л атийж сайхан байрлалаа олоод номоо тэврэн унших хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Тус шүлгийн түүвэрт нь бурхан, цас, шувууд, шүтэн бишрэгчид гэдэг үгс, утга орсон нь шүлэг тус бүрийн агуулга, өгүүлэмжээс шууд харагдана.
" Үүрд хүүхдээрээ" шүлэг нь яг л надад зориулагдсан юм шиг санагдан догдлон догдлон дахин дахин унших сайхнаас сайхан байна. Үргэлж над шиг гэнэн худалч, гэмгүй онолдогч, дэврүүн сэтгэлтэн нарт зориулагджээ...шүлгийн огноог хараад ийм удаан бичсэнээсээ хойш уншуулаагүй дарсан Л.Өлзийтөгс зохиолчдоо гоморхох сэтгэл төрсөн шүү :-)

ҮҮРД ХҮҮХДЭЭРЭЭ

Үүрд хүүхдээрээ үлддэг чам шиг хүмүүст зориулан
энэ шүлгийг би бичиж байна, охин минь!

Үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд энэ хүмүүс
Үргэлж чам шиг цайлган, тэнэг байх хэрэгтэй
Үргэлж чам шиг "бүтэлгүй новш"
бүдүүн бүдүүн, урт, том, айхтар мушгиралдсан
орооцолдоо нь гарахын аргагүй зангирсан
олон эрээн алдааны эзэн байх хэрэгтэй

Үргэлж чам шиг ганцаардмал, хаягдмал
өнчин, аймхай, аяархан
нэн автамхай, нэвт төөрөлдөгч байх хэрэгтэй
Үргэлж чам шиг гэнэн худалч, гэмгүй онолдогч
айдас төрмөөр дэврүүн байх хэрэгтэй
Үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд
чамайг хэзээ ч үл ойлгогч энэ хүмүүс
Үргэлж чам шиг
сайн сайханд цөхрөлтгүй итгэгч, дуудагч
санаашрагч, үе үе газраар нисэгч байх хэрэгтэй

Ээ, үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд
ахиад хэзээ ч хүүхэд болохгүй энэ хүмүүс
Үргэлж чам шиг
ядуугаас ядуу ч,
гэрэлтсэн халуун,
цус нулимс нь холилдон дусалсан
түгшүүртэй чанга цохилсон
том, өвдөмтгий зүрхтэй байх хэрэгтэй
Үргэлж чам шиг сул дорой, өр өвдмөөр
өмнөөс нь эмзэглэм тийм эмзэг байх хэрэгтэй

Үргэлж чам шиг өчнөөн бохирт хөлөө дүрсэн ч
өөгүй нялх тархитай байх хэрэгтэй
Үргэлж чам шиг
хайрласан болгондоо хаягддаг, гэвч
хайрыг үргэлж хүлээгч байх хэрэгтэй
Үргэлж чам шиг мөрөөдөгч
тэсэлгүй ихээр мөрөөдөгч
ягаан үүлэн дээр хөвөн жаргагч байх хэрэгтэй

Ай, Үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд
Чамайг байнга яллагч энэ хүмүүс
Үргэлжид шүүн хэлэлцэгч
мөнөөхөн томоос том, цэцэн цэлмэг
мушилзсан улаан амандаа
чам шиг л иштэй, модон чихэр хүлхээд
яг чам шиг буйлаа гарган
байдгаараа инээж сурах хэрэгтэй
эхний ээлжинд, яг ингэж
чин үнэнээсээ инээж сурах хэрэгтэй дээ!

Үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд
хүүхдээрээ үлдэхийн тулд
энэ гайхалтай ухаантай, авьяастай
нэн мэдрэмжтэй, гүнзгий боловсролтой
алдаж хэзээ ч үзээгүй, аль хэдийн насанд хүрсэн
тэр л ховор, чухаг хүмүүс
Үргэлж чам шиг
нисэж яваа хэрээ далавчаараа
хөл бөмбөг тогловол хэрхэх тухай
төсөөлөл рүүгээ гэнэтхэн явж ороод
автобусны цонхоор толгойгоо гарган
хэрээний хойноос нүдээ бүлтэртэл ширтэн
өөртэйгээ чанга ярьдаг байх ёстой
Үргэлж чам шиг
шүлэг уншаад зүрх нь тавирдаг
шүтэн бигрэгчийн сэтгэлээр хэн бүхэнд ханддаг
гэнэт гэнэт бүх юмыг фосфорын өнгөөр хардаг
өөрийгөө харь гаригаас ирсэн байж мэднэ хэмээн үнэнээсээ итгэдэг байх хэрэгтэй

Үргэлж чам шиг
мөрөн дээрх онгодтойгоо хэрэлддэг
өрөөн доторхи эд юмстайгаа ярилцдаг
золбирсон сүнснүүдийг өрөвддөг
тэдний уйлахыг
шимшрэн сонсож чаддаг байх хэрэгтэй
Үргэлж чам шиг хүмүүсийн дунд буюу, томчуудын дунд
даанч илүүдэж байгаагаа мэдрээд
духаа үрчийлгэн бодоод бодоод
учрыг үл олох тул гайхан гуниглаж
хуруугаа хөхөөд
орон дотроо уйлж хонодог байх хэрэгтэй
Үргэлж чам шиг
Аристотелийн сүнсийг дуудаж
амиа хорлогч шүлэгчийг өдөр шөнөгүй зурж
аав шигээ эр нөхрийг хайн
олдохгүй болохоор нь
өөрийгөө "ижил хүйстэн" хэмээн
солиорон зарлаж явахаасаа сийхгүй байх хэрэгтэй

Үргэлж чам шиг
эр хүний хувцас өмсөн гүйж
энэ орчлонг чадлаараа эсэргүүцдэг ч
жинхэнэ ээж хүний сэтгэлтэй байж сурах хэрэгтэй
Үргэлж чам шиг
хүүхэд болгоны найз,
хүүхэн болгоны найз,
хүүхэн болгоны дайсан байх хэрэгтэй
Үргэлж чам шиг
дэлхийн тойрог замд гарвал
юу юутай таарч болох тухайд сэтгэл нэн зовнин
уйгагүй бодлогошрон алхаж сурах хэрэгтэй
Тэгээд тэнгэр лүү гайхан харж яваад
/мэдээж тэр үедээ амаа ангайчихсан явна/
учиргүй бүдрэн, яг танил залуусынхаа нүдэн дээр
гэгээн цагаан өдрөөр
шалбаагт халтирч унан
хөх инээдийг нь хүргэдэг
байнга өвдгөө шалбалдаг байх хэрэгтэй
Үргэлж чам шиг гадуурхагддаг
үл ойлгогддог, бэтгэрдэг, гэхдээ
хэнийг ч хэзээ ч үл гадуурхдаг байх хэрэгтэй
Хэрэгтэй!
Хэрэгтэй!
Хэрэгтэй!
Ээ, үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд
Үргэлж чам шиг байхын тулд, энэ хүмүүст
яасан их юм хэрэг болох нь вэ, Бурхан минь гэж!

Үгүйдээ л
толгой руугаа тараг асган, тарчлан уйлж суугаад
"гэрийнхэндээ баригдан"
сэтгэцийн эмнэлэгт чам шиг хүргэгдчих вий гэхээс
үхтлээ айна даа тэд үхтлээ айна
Эвий, дүү минь!

2012.03.21
Profile Image for Ishdolgor.
194 reviews6 followers
April 18, 2015
Миний тээсэн гуниг
Миний тэссэн өвдөлт
Миний бууж өгсөн хайр л
Би!

Бичмээр хэсгүүд ямар их байна аа. Уншаад дуусгачихсан чинь нэг л гоё болчихлоо. Гоё гэснээс ГОЁ гэдэг нэртэй сайхан шүлэг бас байсан шүү!
Нар мандахыг харах
Дур тавихаас гоё! гээд

Л.Ө-н нэгэн шинэ өнцгийг мэдрэх шиг... Ямар ч бсан эхлээд түүвэр хийж уншчихаад дараа нь эхнээс нь уншсан болохоор бүүр илүү сэтгэлд хүрлээ. Хүлээлт гэдэг юуг ч хааш нь ч хамаагүй эргүүлж болдог хэцүү эд шүү тэгж байгаад :P

Аан тийн бас эмэгтэй хүн л ойлгох зүйлс байна шүү байна бас. :P

Goodreads-t read gej temdeglej bgaa 108 dahi nom maani bolj bgaa yum bn :D
Profile Image for Tsevelmaa.
109 reviews8 followers
December 15, 2018
Орчлонгийн гоо сайханд
гуниг үргэлж оршдогийг
Ойлгож зөвшөөх сэтгэл минь
цаанаа нэг эмзэг...




Би

Миний өмссөн арьс
Миний нөмөрсөн үс
Миний зүүсэн нүүр
Би биш!

Миний тээсэн гуниг
Миний тэссэн өвдөлт
Миний бууж өгсөн хайр л
Би!

Инээмсэглэл миний орь дуу!
Нулимс харин хуяг минь!
Үг миний хоол!
Үзэг нууц амраг минь!

Ээмэг биш сарны гэрэл л зүүдэг би!
Эм хүн болж төрсөн минь ердөө заль.
Profile Image for Nanalism.
25 reviews3 followers
May 27, 2020
Яаж ингэж бичиж чадна вэ???

Цас орсны дараа: Ай, Цагаан гэдэг хараас ч харуу?

Толин доторх харанхуйг ээ!
Тогоотой сүүн дэх цусыг ээ!
Чи хараач, уйлж байгаа тагтаануудыг,
Утаан дахь Улаанбаатарыг!

Өгч чадаагүй, зориулж чадаагүй бүхнийхээ төлөө толгой гудайн өмнө чинь зогсоё, хуучин анд нь мэхийж байна!
Өгч чадсан зориулж чадсан бүхнийхээ төлөө сэтгэл тэнүүн цааш явъя, Баяртай!
Сайн байна уу, анд минь, Баяртай!

Төвдийн цаст уулын орой дээр хөтлөн зогссон тэр гар
Ниагарагийн хүрхрээний дэргэд "хамтдаа ингээд үсэрчих үү?" хэмээн газарт бичсэн тэр гар
Бууралтаж эхэлсэн үсийг минь самнаж өгдөг тэр л гар.
Бурхнаас би өөр юу хүсэх билээ? Non plus ultra.

Хүмүүний дотор, дотрын дотор
Хүйтэн цоожтой хөх авдар байдаг
Тэр авдрыг нээгээд үзэхэд
Хүн бүхэн өрөвдмөөр байдаг

Хонь мэт майлах ховч эмс ...
Хор мэт шингэх ховсч эрс ...
Эз мэт хүчээр алсаас ховх сорох
Эзэрхэг хүн сүргээс ангижирч чадсангүй
Profile Image for Bayarmaa.
29 reviews10 followers
March 10, 2015
ингэж нэг хэдэн жил хүлээсний эцэст , энэ олон фенүүд нэмэгдсэний эцэст сэтгэлд нийцэж оюуны цангаа тайлсан....хаа газрааа хүссэн хуудсаа дэлгэх мөчид, уншигдах мөр бүрэээс дахин дахин өөөр бодол төрөх...уншаад дууссаны дараа ч хээ нь арилаагүй хэлэгдэх мөртүүд нь тодхон ном уншив....
Ийм л учраас энэ зохиолчын шүлгүүдэд би хайртай гэж хэлэхэээр сайн ном болжэээ....
Магадгүй гял цял үгсийг баруун солгойгүүн илэрхийлсэн ч яалтчгүй өмнө нь ганцаардлын дасгалаас хойш надад таалагдсан ном нь юмуудаа
Profile Image for Meili Enni.
85 reviews10 followers
April 27, 2018
Тэнгэрт нисэж ,үүлэнд хөвөх мэт мэдрэмж төрүүлсэн. Гуниглалаас илүү ганцаардалын өвөрмөц мэдрэмж, бид нараас хэзээ ч явдаггүй харин миний сүүдэр байж 🐾. Гайхалтай дахин дахин уншаад баймаар шүлгүүд 🙏.
Л. Өлзийтөгсийн шүлгүүд яг л номноос гарч ирээд зүрхэнд минь гараараа тачаал мэдрүүлэх шиг боллоо. 😬

би

миний өмссөн арьс
миний нөмөрсөн үс
миний зүүсэн нүүр
би биш!

миний тээсэн гуниг
миний тээсэн өвдөлт
миний бууж өгсөн хайр л
би!

инээмсэглэл миний орь дуу
нулимс харин хуяг минь
үг миний хоол
үзэг нууц амраг минь
ээмэг биш сарны гэрэл л зүүдэг би
эм хүн болж төрсөн минь ердөө заль.


Profile Image for Nomuna Surkhiisaikhan.
31 reviews13 followers
July 25, 2020
Өлзийтөгс яруу найрагчийн шүлгүүд яг л нэг үүрээр сэрээд балга ус уун ангаагаа тайлах мэт мэлрэмжийг надад өгдөг өө. амьдралыг илүү романтик талаас нь харах, лааны дөл, усны дусал бүрийг мөнхрүүлэхсэн гэх тийм бодролд автуулдаг дуртай зохиолчуудын минь нэг.
January 11, 2023
Л.Өлзийтөгс зохиолчийн номнуудаас уншиж байгаа 2 дахь ном маань энэ шүлгийн түүвэр нь байлаа. Өмнө "Үзэхийн хязгаар" номыг нь уншаад мэдрэмжийн туйл гэж сэтгэгдэлээ бичиж байсан санагдана. Тэр бол түүний юм бүхний талаарх эссэнүүд байсан бол энэ номоор түүний шүлгүүдтэй анхлан танилцаж буй минь энэ.

Шүлэг бүрт зохиолчийн өнөөх энгийн мөртөө тулсан мэдрэмжүүд нь байсаар л... Гэхдээ над шиг яруу найргийн их мастеруудын уламжлалт хэв маяг, яруу тансаг үг хэллэг, чамин ганган холболтуудыг таалдаг хүнд бол маш шинэлэг байлаа. Эхлээд бүр гайхлаа, дараа нь ойлголоо, тэгээд даслаа, эцэст нь хүлээн зөвшөөрлөө 😄

Шүлэг гэдэг нь өөрөө заавал яруу найраг байх албагүй юм байна. Заавал сүүл толгой холбож, 4 мөртөөр занималдах албагүй юм байна. Ийм байж бас болох юм байна.

Гол нь аймар үнэн байдаг юм байна 🤣

Зохиолчийн бичгийн маш том хэлбэр маяг нь уншигчид хажууд нь суугаад л ярилцаж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг юм шиг санагддаг. Тэгсэн чинь шүлэг нь хүртэл тийм л юм байна. Уламжлалт хэв маяг хэлбэрт тааруулах гэж оролдолгүй өөрийн хэв маяг, өөрийнхөөрөө байж чаддаг нь аргагүй хүндэлмээр юм аа. Би одоо яалт гүй фэн нь болсон бага багаар ч удаанаар ч хамаагүй зохиолчийн бүх бүтээлтэй танилцах болнооо.

Дараагийн удаа түүний ямар номыг уншаад бас л сэтгэл догдлон тэмдэглэлээ бичиж суух эсэхээ мэдэхгүй ч ямартай боловч тэсэн ядан хүлээж байна аа 🥰

Хамгийн их сэтгэлд минь хүрсэн шүлгүүд

Үүрээр
Цас орсны дараа
Улаанбаатарт
Бурхан
Би
Миний амьдардаг хот
Бурхан бид хоёр
Хүн бүхэн
Хэрвээ
Хотын натюрморт
Айсуй
...
Profile Image for Dlgrm Adamgerel.
2 reviews
Read
April 18, 2015
ээж болсны дараах үнэр сэрэл мэдрэмжүүд их бх шиг санагдсаан.
Displaying 1 - 9 of 9 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.