Ganbaatar41 reviews5 followersFollowFollowJuly 3, 2019Өдгөө Америкийн Нэгдсэн Улсад Монгол улсаа төлөөлөн суугаа элчин сайд Ё.Отгонбаяр дипломатч, түүхч мэргэжлийн хэргийг гарган Монгол улс хэрхэн тусгаар тогтнолоо зарлаж байсан, тэмцэлд хүчин зүтгэж байсан олон ихэс дээдсийн талаар, тухайн үеийн цагийн байдал, гадаад дотоод хүчин зүйлийг энгийн бидэнд ойлгогдохоор тайлжээ. Эрх барих намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн өвөг дээдсийнхээ хэрхэн хатуу бэрхийг туулан тусгаар улсыг бидэнд үлдээснийг бичихдээ тэднийг бахархам, өөрсдийн байдлыг ичгэвтэр гэж бичсэн нь байх юм. Өмнөх нийгэмд тийм ч нээлттэй байгаагүй зүйлсийг дэлгэн одоо цагийн өндөрлөг дээрээс бичсэн агаад хэрхэн хувь хүний хичээл зүтгэл нийт улсын хувь заяанд нөлөөлдгийг бас харуулжээ. Улсын чухал алба хашиж байсан хүн учраас илүү мэдэрсэн болов уу. Ямар ч байсан улсынхаа түүх бичиг сонирхдог хүмүүс заавал унших ном болжээ.