What do you think?


Амралтын өдрийн шуудан
Өдөр бүр бидний шуудангийн хайрцаг, цахим хаягт янз бүрийн л захидал ирдэг. Захиалсан сонин, зарын хуудас, зарим нь харин ажил хэргийн бичиг баримт ч байх нь бий. Ихэнх нь товч тодорхой, хүйтэн хөндий бас өнгөцхөн агуулгатай. Харин бидний хувьд хүнд хандсан, гүн сэтгэгдэл төрүүлэхүйц, хурдхан задалж уншихыг хүсэх захидал ирэх нь ховор. Гэтэл бидэнд өөрөө өөртэйгөө эсвэл хэн нэгэнтэй санал бодлоо солилцож алхам бүртээ амьдралыг танин мэдэх хэрэгцээ хэзээд байдаг. Тиймээс ухаарал шингээн чамд “хаягласан” 52 ширхэг шууданг бүтэн жилийн турш, долоо хоног бүрийн амралтын өдрөөр нэг нэгээр нь задалж уншихад зориулан энэхүү номонд багтаалаа. Захидал бүр эерэгээр харах өнцөг, амьдралын хэв маяг, хүсэл мөрөөдөл, өөрийгөө ойлгох тухай 52 өөр сэдвээр бичигдсэн байгаа. Энэ ном амьдралын үнэт зарчмуудаа тодорхойлох хамгийн чухал нэг жилд сайн хань, сайн багш, сайн анд нөхөр байх болно.
136 pages, Paperback
First published January 1, 2014
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 2 of 2 reviews
June 18, 2015
Өдөр болгон захиа авах мэдрэмжийг юутай зүйрлэх вэ? одоо л утас, компьютер гээд техник технологийн асар хурдацтай өөрчлөлтөнд шал утгагүй мессежнүүдээс болоод цаасан захидал холдоод л...
7 хоногын амралтын өдрөөр унших 1дэх 2дох, 3дах 7 хоногийн захидлуудыг бүгдийг нээгээд номоо авснаасаа хойш уншчихлаа...
Урмаар, баяраар, хөөрүү сэтгэлээр дүүргэж өгөх эдгээр захидлуудыг заавал уншаад хэрэгжүүлэхийг хүсье, бас туршаарай... Над шиг гялс уншчихав аа... Нууц захидал олоод үзчихсэн аятай, уншаад дуусчихлаа...
7 хоногын амралтын өдрөөр унших 1дэх 2дох, 3дах 7 хоногийн захидлуудыг бүгдийг нээгээд номоо авснаасаа хойш уншчихлаа...
Урмаар, баяраар, хөөрүү сэтгэлээр дүүргэж өгөх эдгээр захидлуудыг заавал уншаад хэрэгжүүлэхийг хүсье, бас туршаарай... Над шиг гялс уншчихав аа... Нууц захидал олоод үзчихсэн аятай, уншаад дуусчихлаа...
November 8, 2015
Бүхнээс өмнө онцгойлон хэлэхэд аль болох 7 хоног бүр ганц ганцыг уншихыг хичээгээрэй. Гол утга учир нь ням гариг бүрт уншиж өөрийгөө ирэх 7 хоногтоо бэлдэж, эрч хүч өгөх зорилготой учраас нэг дор уншаад дуусгачихвал бөөн мэдрэмжүүдийг нэг дор аваад хэрхэхээ мэдэхгүй мартаад өнгөрчих байх. Тиймээс 7 хоног бүр ганцыг уншаад тухан сэдвээ гүйцэт ойлгож, өөртөө хэрэгжүүлэх нь илүү чухал болов уу. Бүтэн жилийн ням гаригийг минь гэрэлтүүлэх сайхан ном байна. Баярлалаа :-)
Displaying 1 - 2 of 2 reviews



