Монголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцогсдын шилдэг бүтээл бүхий “Сонгодог өгүүллэгийн дээжис-2” өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Сар шинийн өмнөхөн хэвлэгдэн гарч буй энэхүү номонд А.П.Чехов, Чарльз Диккенс, Элис Мүнро, Р.Акүтагава, Эрнест Хэмингуэй, Габриэл Гарсиа Маркес, Ги дө Мопассан нарын дэлхийд алдартай томоохон зохиолчдын өгүүллэгүүд орсон байна.