Jump to ratings and reviews
Rate this book

Дурлал зохион бүтээгч

Rate this book
Г. Аюурзанын “Дурлал зохион бүтээгч” хэмээх хүүрнэл зохиолын шинэ ном хэвлэгдлээ. Эхний өгүүллэгээр нь зохиогч номоо нэрлэжээ. Постмодерн шийдэлтэй тэрхүү өгүүллэгийг залгуулаад “Домгоос ирсэн захидлууд”, “Илгээмж”, “Мэдэх”, “Эцгийн үхэл”, “Солгой гарын ноктюрн”, “Амьдрал нүцгэнээрээ”, “Аз жаргалгүй хүмүүс”, “Эртний гүүр” зэрэг амьдралын тухай эргэцүүлэл, өнөө цагийн хүмүүсийн дотоод монолог шингэсэн 16 өгүүллэг багтсан байна.

127 pages, Paperback

Published November 7, 2015

15 people are currently reading
194 people want to read

About the author

Г. Аюурзана

49 books800 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
38 (39%)
4 stars
35 (36%)
3 stars
20 (20%)
2 stars
2 (2%)
1 star
1 (1%)
Displaying 1 - 17 of 17 reviews
Profile Image for Undrakh.
177 reviews121 followers
October 31, 2016
Энэ удаад хурдан уншаад дуусгасан ч гэсэн хааяа нэг нэгээр нь дахин уншиж баймаар, нэгийг нь уншиж дуусаад сайн ойлгож, боловсруулж дуусаагүй байж байгаад өөрийг эхэлчхэнгүүт яг өмнө нь бодож байсантай холилдоод нэг тийм олон төрлийн мэдрэмжийн "шөл" толгойн дотор бий болчихож байгаа юм шиг. Ер нь өмнө уншиж байсан зохиолуудыг нь харьцуулаад бодохоор Аюурзана зохиолч богино өгүүллэг бичихдээ хамгийн гаргууд юм байна, хэрвээ би буруу санаагүй бол өөрийгөө яруу найрагч гэдэг талаасаа илүү үнэлдэг гэж хэлсэн байсан. "Бөөгийн домог", "Судасны чимээ" нар нь судалгаа их сайн хийсэн, илүү эрдэм шинжилгээний ч гэмээр бүтээлүүд бол "Дурлал зохион бүтээгч" яг зохиолчийнхоо мөн чанарыг шингээсэн болов уу гэмээр сэтгэгдэл төрүүллээ. Зарим өгүүллэгийнх нь үйл явдлын өрнөлийн хувьд J.D.Salinger-н богино өгүүллэгүүдийг санагдуулсан, гэхдээ тэдгээрээс арай илүү гүн гүнзгий, бодлогошронгуй дүрүүдтэй, тэгсэн атлаа л яг л гудамжаар зөрж яваа хүмүүс.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
November 12, 2015
Мэдээж редактороор түүний хань Л.Ө ажиллажээ.
Бүх өгүүллэг "амьдрал"-ын тухай олон талаас амьдралын учгийг өгүүлжээ.
Таалагдсан мөрүүд, үгс, бичвэрийг шүүгээд авчихлаа. Бичсэн огноо, газар орон байр газар эхлэсэн дууссан огноог нь харьцуулан өгүүллэг хэлэмжийг харьцуулахад хүн цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгддөг хийгээд тухайн үеийн мэдрэмжээ сараачдаг, хадгалан үлдэх мэргэжилд атаархах шиг боллоо. Би гэж тоо нүдсэн хүн. Төдөн оны төдөн сард тийм тоо бодож гаргав. огноо. байрлал. хөөрхий хэдэн балансаараа цаг хугацааг хэмжин за үүний ард гарвал тэгнэ, тийм цаг завтай болж энэ тэрийг амжуулна гэж явсаар амьдрал өрнөх аж... гэтэл зохиолчид мэдрэмжээ бусадтай хуваалцан... сайхан юмаа... биширсээр дуусах бололтой.

...Амьдрал бол хэзээ ч дуусчихаж болох зүйл. Чамд үргэлж хангалттай цаг байгаа гэж найдах ямар ч шалтгаан үгүй

...Амьдрал сонирхолтой л байх ёстой гэж боддог байсан юм. Сонирхолтой байлгахын тулд өчүүхэн зүйлс дээр ч болов чармайж, жишээ нь, шүдний оог л гэхэд, шинэ шинэ амт мэдэрч байя гэсэндээ ямагт жижиг савлагаатай, өөр өөр нэр төрлийнхийг хольж авдаг байлаа...

...Амьдралаа залруулах боломж гарвал, та яг аль үедээ буцаж очих вэ?...

...Мэдэхгүй дээ, Эм хүнийг гүйцэд танихын тулд өөрөө эм хүн болж төрөх ёстой дог оо...

...Нүүр царайндаа, хувь тавиландаа, хайр сэтгэлдээ, ерөөсөө энэ амьдралд сэтгэл дүүрэн явдаг нэг ч болов эм хүнтэй таарч байснаа санахгүй байна...

...Эмэгтэй хүнп өөрийгөө биш, өөрийнхөө амьдралыг ч биш, зэрэг зиндаа, өв хөрөнгө, бүр хүүхдээ ч биш, эр хүнийг ч илүүтэй бодох нас байна...

...Хайрлаж л чадна, өөрчилж чадахгүй...

...Таагүй зүйлс биднээс нэгэнт холдчихсон хойно, таагүй явдлыг бид хэзээд тайвнаар эргэн дурсдаг. Бүр огт тохиолдоогүй мэт тийм тайвнаар дурсана гээч...

... Бацаана, Хүн буруу замаар халтирчих маш амархан шүү. Тэгэхээр зөв зам руу хөл тавих ч амархан гэсэн үг...

...Тэд мөнх нас олохын төлөөх эрэлд богинохон амьдралаа үрэхээс татгалзацгааж байсан юм...

...Бие биедээ уусчихвал, хэн хэнд маань миний гэх зүйл үлдэх үү? Би өөрийгөө гээгээд, ерөөсөө би биш болчихвол...

...Явж явж амьдрал гээч нь хоолны цэс, зурагтын суваг, ямар нэгэн зүйл худалдан авахдаа заавал харгалзах ёстой санал, хувцасны шүүгээг яасхийж байрлуулах шийдвэр, амралтын өдрөөр хаашаа явах сонголт юм...

...Амьдралд итгэх итгэлээ алдахдаа л бид жинхэнээсээ аз жаргалгүй болдог. Аз жаргалгүй ийм мөчүүд олон давтагдах юм бол, хүний зүрх царцаж, улмаар нэг л өдөр амьд явах нь дааж давшгүй, тэсвэрлэшгүй санагдах вий...

...Өөрөөсөө хачин асуулт асуух гэж л хүн амьд явдаг шүү дээ...

...Хэзээ ч мартагдахааргүй зүйлс амьдралд тун цөөн, тийм л цөөхөн зүйлийнхээ нэгийг ширтэн буйгаа энэ мөчид харин огт мэдэхгүй байна...

...Гуниг биднийг илүү хүнлэг, амьдралыг илүү үнэмшилтэй болгодог...

...Надад өөрийн гэх юм үлдсэнгүй...гэхдээ би өөрөө бусдын сэтгэлд нандин санагдах зүйлсийг бас үгүй хийх эрхгүй шүү дээ...

...Амьдрал тэс өөр голдирлоор урссан бол, яг өдийд би юу хийж байхсан бол?...


Аюурзана зохиолч номоо юу гэж ч нэрлэсэн байсан уншигч бидний сонирхлыг яаж байгаад ч татах байсан биз...
номоо "Амьдрал" гэж нэрлэчихгүй дээ /миний бодол/
Profile Image for Narantsogt Baatarkhuu.
Author 2 books8 followers
May 18, 2019
Монгол өгүүллэг уншаагүй ямар ч удсан юм бэ дээ. Эх хэлээрээ уран зохиол уншихад зүйрлэл, хэмнэл, бодит байдлыг дуурайсан байдал зэрэг нь тархи руу буудсан сум шиг л орж бүрэн мэдрэгдээд яасан ч гоё юм бэ дээ. Хичнээн англи хэлээр дэлхийн болон барууны уран зохиол уншиж сурахыг зорьдог ч монгол хүнд, тэр дундаа энэ цаг үед амьдарч байгаа, миний насны хүнд зориулсан зүйл унших их сайхан байлаа.
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
May 24, 2018
...Хүн гэж арьсныхаа өнгийг сольдог амьтан шиг л байх юм даа...

... Амьдрал бол хэзээ ч дуусчихаж болох зүйл. Чамд үргэлж хангалттай цаг байгаа гэж найдах ямар ч шалтгаан үгүй...

...Таагүй зүйлс биднээс нэгэнт холдчихсон хойно, таагүй явдлыг бид хэзээд тайвнаар эргэн дурсдаг. Бүр огт тохиолдоогүй мэт тийм тайвнаар дурсана гээч...

...Нүүр царайндаа, хувь тавиландаа, хайр сэтгэлдээ, ерөөсөө энэ амьдралд сэтгэл дүүрэн явдаг нэг ч болов эм хүнтэй таарч байснаа санахгүй байна...

...Итгэмээргүй хачин зүйлс амьдралд үргэлж тохиолддог...

... Хүн буруу зам руу халтирчих маш амархан. Тэгэхээр зөв зам руу хөл тавих ч амархан гэсэн үг...

...Хүмүүс гэдэг бол сүрэг. Нэг нь архирвал бүгд л бусдаасаа өрсөж чамайг зуухыг хичээнэ. Нэг нь найр тавьбал бас хэн ч түүнээс хоцрохгүйг бодно...

...Мэддэггүйгээ мэддэг мэтээр бодож, өөрийгөө хуурч явах...

...Гуниг биднийг илүү хүнлэг, амьдралыг илүү үнэмшилтэй болгодог...

...Итгэмээргүй хачин зүйлс амьдралд үргэлж тохиолддог...

Жижиг жижиг өгүүллэгүүдтэй болохоор уншихад амар, сонирхолтой л байлаа. Мэдэхгүй гээд өгүүллэгийн бичлэг нь Урианхай гуайн бичлэг, үгийг орооцлолдуулаад л үгээр зодоод бдг бичилттэй төстэй санагдав.



Profile Image for Batchimeg.B Chmgst .
22 reviews2 followers
February 11, 2017
Сэтгэл зүрхийг ховсдох учиртай хэн нэгний тухай төсөөлөлтэй бид хамт төрдөг мэт. Тэр төсөөлөл балчир наснаас минь эхлэн ухаан санаанд маань биежиж, бидэнтэй цуг өсч торнисоор нас биед хүрэхийн цагт төсөөлөллийнхөө ертөнцийн түүнтэйгээ ижил хүний эрэлд гардаг. Төсөөлөлтэй минь дөхөхүйц байвал түүнээс аз жаргал баяр хөөрийг мэдэрч сэтгэл дүүрэн мэдрэмжийг авдаг бол эсэргээрээ төсөөллөөс зөрүүтэй байвал бид уйтгар гунигийг мэдэрч эхэлдэг.
Profile Image for Даваадорж Ишдорж.
62 reviews
July 17, 2017
"Зовлон гэж бас зохиомол зүйл болохыг тэр харин хэзээ ч ухаарахгүй байх аа даа. "
Амьдралын л тухай - товчхондоо
Сүнс минь бүрэлдсэн нутаг хаа бол эрж олохсон гэх хүсэл булгилав.
Profile Image for Urangoo.
197 reviews
December 15, 2019
4 жилийн өмнө уншиж... гэхдээд яагаад ч юм бүгд л шинэ... өгүүллэг болгон нь өвөрмөц... харь холын мэдэхгүй газарт биш Монгол ахуй амьдралд юм шиг хэрнээ, цаанаа л нэг хол... амьдралд байдаггүй зүйлс, төсөөллийн өвөрмөц... цаанаа л нэг өөр

Дахиж унших л ёстой ном. Өмнө нь уншиж байсан хэрнээ ямар нэг тэмдэглэл хийгээгүй үлдээчихэж. Тэгээд л тэс өөр, шинээр уншиж буй мэт, сонин сэтгэгдэл үлдээ.
Profile Image for Moogie.
2 reviews1 follower
Read
January 21, 2017
Түүний энэ номноос Илгээмж өгүүллэгийг уншчихаад Шекспирийн гэгээн хайрын Ромео Жулетта 2-г анх удаа л яагаад хүн төрөлхтөний хайр дурлалыг бэлэг тэмдэг болсон зохиол болохыг нь ойлгосон. Ямар ч холбоо хамааралгүй зүйлийг холбож ойлгоод, гэхдээ л надад ийм санаа төрүүлж сэтгэл гэгэлзүүлж орхисон болохоор.
Нээх сайхан час хийсэн өгүүллэгүүдтэй энэ номонд нь дурлачихаад байгаам.
Profile Image for Michelle.
21 reviews25 followers
Read
January 1, 2016
There is someone mysterious inside all of us. And love is always complicated. And life is a dream.
Profile Image for Bolor-Od.
4 reviews3 followers
January 21, 2016
... хэн нэгний дурсгалыг хадгалах хамгийн нандин газар бол зүрх сэтгэл. Өөр хаана ч тийм найдвартай хадгалагдах үгүй.
Profile Image for Ishdolgor.
195 reviews6 followers
April 14, 2017
Тэр "Аз жаргалын үнэ цэн"-г хаанаас уншлаадаа... Саначих юмсан.
Profile Image for Nanalism.
25 reviews3 followers
November 10, 2019
Дурлал зохион бүтээгч

Амьдрал сонирхолтой л байх ёстой гэж би боддог байсан юм. Сонирхолтой байлгахын тулд өчүүхэн зүйлс дээр ч болов чармайж, жишээ нь, шүдний оог л гэхэд, шинэ шинэ амт мэдэрч байя гэсэндээ ямагт жижиг савалгаатай, өөр өөр нэр төрлийнхийг хольж авдаг байлаа.
Амьдрал бол хэзээ ч дуусчхаж болох зүйл. Чамд үргэлж хангалттай цаг байгаа гэж найдах ямар ч шалтгаан үгүй. Тиймээс биеэ үнэлэгч авлаа ч, арай илүү үнэтэй, илүү царайлгийг нь сонгох хэрэгтэй.
Илбэ, увдис, ховсын тухайд гэвэл ... Яриад ч хэрэггүй биз дээ. Биднийг бусад хүмүүс биш, бид өөрсдөө л илбэддэг. Яг үнэндээ бол хүссэн илбэ ховсоо бид өөрсдөө л бий болгож, биднээс илүү ухаантай хүмүүс тэр сул талыг маань ашиглан тохуурхдаг.

Домгоос ирсэн захидлууд

яагаад ч юм бэ цээжиндээ барихын аргагүй хөөр бахдал төрүүлдэг байж.
Гашуудсандаа гэхээсээ илүү, үхэл гээч ийм залуу насанд ч тийм ойрхон, хүссэн цагтаа л алив бүгдийг дуусгаж чадах, юунд ч дийлдэхгүй хүчтэн гэдгийг мэдэрч балмагдсандаа, энэ амьдралд ямар нэгэн аврал гэж огтоос үгүйд давлиун сэтгэлээ нам цохиулсандаа уйлцгаасан юм шиг санагддаг.

Илгээмж

Тэр тусмаа огт байхгүйгээс ялгаагүй, уулзах боломжгүй хүнийг үгүйлэхийн хэцүүг юутай ч зүйрлэх аргагүй. Хажууд байхгүй тэр л хүн дур хүслийг минь өдөөгч, бусад нь цөмөөрөө ямар нэг хэмжээгээр түүнийг санагдуулагч юм шиг.
Ой санамждаа найдах хэрэггүй ээ гэж хэн ч надад хэлж байсангүй. Ийм үг сонссон сон бол, өвгөний нэрийг хаа нэгтээ тэмдэглэж бичих л байсан даг.
Аз жаргал яг долоо хоноод л дуусдаг юм билээ.
Бид тэднийг хайрлаж л чадна, өөрчилж чадахгүй.
Хэн нэгний охин, бас хэн нэгний эхнэрт би хэсэгхэн зууртаа зүрхээ өгөхөд бэлэн явсан. Хэн нэгний хэн нэгэн. Хүн бүхэлд нь хэн нэгэн байдаг. Харин би түүний хувьд би хэн ч биш. Түүнд миний зүрх огт хэрэггүй, сонирхохоор ч зүйл биш. Ингэж бодоход үнэхээр шаналгаатай, дэмий муу зүрхээ гаргаад хөсөр шидчихмээр болж билээ.
Хэн нэгний дурсгалыг хадгалах хамгийн нандин газар бол зүрх сэтгэл. Өөр хаана ч тийм найдвартай хадгалагдахгүй.

Мэдэх

Хүмүүс гэдэг бол сүрэг. Нэг нь архирвал бүгд л бусдаасаа өрсөж чамайг зуухыг хичээнэ. Нэг нь найр тавьбал бас хэн ч түүнээс хоцрохгүйг бодно.
Урам гэж одоо байхгүй. Нэгэнт байхгүй зүйл хугарна гэж бүр ч үгүй.
Мэдэхгүйгээ эс мэдэх, мэдэхээ эс мэдэх хоёулаа л адилхан мэдэхгүй. Мэдэхгүйгээ мэдэх, мэддэгээ мэдэх хоёулаа л ижилхэн ямар нэгэн зүйл мэдэхэд хамаатай. Мэдэхгүйгээ эс мэдэх нь мэддэгээ эс мэдэхээс дорд юм биш. Адилхан мэдэхгүй учраас ялгаагүй. Тэгэхээр мэддэггүйгээ мэдэх, мэддэгээ мэдэх хоёр нь ижилхэн л ямар нэгэн зүйл мэдэж байгааг илтгэх тул аль нь сайн бэ гэж харьцуулах ч утгагүй юм.

Эцгийн үхэл

Чиний амьдрал бол ганцхан чамд л хамаатай зүйл. Тиймээс зогсоод ажиглах ёстой юм байна. Хожим нь чи өөрөө л дурсахгүй бол, бусад хүмүүс амьдралыг чинь чиний өмнөөс дурсана. Чи өөрөө л тэмцэхгүй бол, тэд чиний өнгөрсөн бүхнийг үгүй хийнэ.

Солгой гарын ноктюрн

Гуниг биднийг илүү хүнлэг, амьдралыг илүү үнэмшилтэй болгодог.
Өөрөө сонсох гэж биш, бусдыг машин хуугаа харуулах гэсэндээ л ингэж галзуу солиотой мэт чанга хөгжим нижгэнүүлж яваа нь илт.
Баян байх нь ядуу явахаас, ухаантай байх нь тэнэг төрөхөөс давуу гэдгийг би тэр үед мэддэг байсаан. Харин сайн хүн байх нь баян, ухаалаг, эрүүл, царайлаг, бүр азтай байхаас ч хол дээр төдийгүй ерөөсөө ямар нэгэн харьцуулалт хийх ч аргагүй, онцгой дээд чанар гэж санаанд минь ордоггүй л байсан юм болов уу даа хөөрхий.

Амьдрал нүцгэнээрээ

Бие биедээ уусчихвал, хэн хэнд маань миний гэх зүйл үлдэх үү? Би өөрийгөө гээгээд, ерөөсөө би биш болчихвол... Би би биш, чи чи биш байвал, бидэнгүйгээр бидний амьдрал амьдрал мөн үү? Бид бид биш болбол, бидний хайр амьд байж чадах уу?

Аз жаргалгүй хүмүүс

Нанзад гуай харин энэ оныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэгээд л өмнөх оноо үргэлжлүүлсээр яваа хэрэг гэж эрх мэдэлтэй хэлж байна.
Тэр л өчүүхэн баяр хөөрийн төлөө, үе үехэн инээж чадмаар болдгийнхоо төлөө л бид хүлээцтэйгээр зовж явдаг. Амьдралын үнэ нь ердөө л, жинхэнээсээ инээж чадах тэр зурвасхан мөчүүд. Бусад бүх хүн адилхан. Цөмөөрөө өрөвдөлтэй, цөмөөрөө л зовлонтой, гэвч горь найдлага тасрахгүй.

Profile Image for Jamaa.
4 reviews
December 1, 2021
хайрлаж чадна харин өөрчилж чадахгүй…
Profile Image for Enkhchimeg.
7 reviews
July 4, 2017
Хүн буруу зам руу халтирчих маш амархан шүү. Тэгэхээр зөв зам руу хөл тавих ч бас амархан л гэсэн үг. (23-р тал)

Тэр өдрүүд бидний хувьд сайхан өнгөрсөн. Тийм ээ, сайхан. Тийм ээ, өнгөрсөн. (Илгээмж, 25-р тал)

"Хайрлаж л чадна, өөрчилж чадахгүй..."
(Илгээмж)

Одоо зан аашаараа ч, нүүр царайгаараа ч тэс өөр тэд нялхдаа эр эмгүй яг ижилхэн төрхтэй байсан сан. (43-р тал)

Дэлхийд тас харанхуй шөнө байлгахгүйн тулд хоёр дахь сарыг хаахна байрлуулбал зүгээр бол? (Хээр хоносон сар, 50-р тал)

Урам гэж одоо байхгүй. Нэгэнт байхгүй зүйл хугарна гэж бүр ч байхгүй. ( Мэдэх, 52-р тал)

Надад өөрийн гэх юм үлдсэнгүй. Гэхдээ би өөрөө бусдын сэтгэлд нандин санагдах зүйлсийг бас үгүй хийх эрхгүй шүү дээ. ( Нар мандаж байна, 70-р тал)

Гуниг биднийг илүү хүнлэг, амьдралыг илүү үнэмшилтэй болгодог. ( Солгой гарын ноктюрн, 71-р тал)

Бидний хооронд ахиж тийм явдал давтагдаагүй. Бодогдоод байсан инээмсэглэлийг хэсэгхэн зууртаа өмчиллөө гээд би жаргалтай болоогүй. ( Солгой гарын ноктюрн, 74-р тал)

Хүүгээ тэврээд харих түүнд хэцүү, бас амархан байсныг хэзээ ч мартахгүй. ( Амьдрал нүцгэнээрээ, 82-р тал)

Бие биедээ уусчихвал, хэн хэнд маань миний гэх зүйл үлдэх үү? Би өөрийгөө гээгээд ерөөсөө би биш болчихвол...Би би биш, Чи чи биш байвал, бидэнгүйгээр бидний амьдрал амьдрал мөн үү? Бид бид биш болвол, бидний хайр амьд байж чадах уу? ( Амьдрал нүцгэнээрээ, 84-р тал)

Эмэгтэй хүнд өөрийгөө биш, өөрийнхөө амьдралыг ч биш, зэрэг зиндаа, өв хөрөнгө, бүр үр хүүхдээ ч биш, эр хүнийг л илүүтэй бодох нас гэж байна. ( Гүнз, 101-р тал)

Гомдолд ч, талархалд ч тэнцэх зүйл угаас хаа ч үгүй. ( Гүнз, 101-р тал)

Нүүр царайндаа, хувь тавиландаа, хайр сэтгэлдээ, ерөөсөө энэ амьдралд сэтгэл дүүрэн явдаг нэг ч болов эм хүнтэй таарч байснаа Гүнз огт санахгүй байлаа.
(Гүнз, 102-р тал)

Мэдэхгүй дээ, эм хүнийг гүйцэд танихын тулд өөрөө эм хүн болж төрөх ёстой дог оо! (Гүнз, 103-р тал)

"Зовлон гээч бас л зохиомол зүйл болохыг тэр харин хэзээ ч ухаарахгүй байх аа даа" хэмээн бодоод лам санаа алдав. Догдлол гээч ганцхан санаа алдалтаар л арчигдах, тийм л өчүүхэн зүйл ажээ. ( Лам эцэг, 108-р тал)

Үтэр мартаж орхихгүй л бол сэтгэл татах юм дэндүү олон таарахаар тийм л эгзэгтэй зүйл юм даа, хүний ертөнц гээч... (Лам эцэг, 109-р тал)

Амьдралд итгэх итгэлээ алдахдаа л бид жинхэнээсээ аз жаргалгүй болдог. ( Аз жаргалгүй хүмүүс, 113-р тал)

Гурван сарыг орон зайд шилжүүлбэл ихээхэн хол газар болж таарна. ( Аз жаргалгүй хүмүүс, 114-р тал)

Гурван жил жаргалгүй явахад нүдэнд нь тогтсон гунигийн манан тэр чигээрээ зангираад үлдчихэж.

Тэр л өчүүхэн баяр хөөрийн төлөө, үе үехэн инээж чадмаар болдогийнхоо төлөө л бид хүлээцтэйгээр зовж явдаг. Амьдралын үнэ цэнэ нь ердөө л, жинхэнээсээ инээж чадах тэр зурвасхан мөчүүд. (Аз жаргалгүй хүмүүс, 115-р тал)

Эрүүл гэж өвчин үгүйг хэлдэг. Яг л ядуу гэж мөнгө үгүйг, зовлон гэж жаргал үгүйг, явган гэж унадаг дугуй ч үгүйг хэлдэг шиг. (Аз жаргалгүй хүмүүс, 116-р тал)

Тйим ээ, аз жаргалгүй байна гэдэг бол хайртай хүмүүсээ чи ойлгохгүй, тэд ч чамайг ойлгохгүй байхын, бүх зүйл тэр чигээрээ үүрд илааршилгүй үлдэхийн нэр. (Аз жаргалгүй хүмүүс, 117-р тал)

Зүүд бол төсөөллөөр чинь бий болдог зүйл биш, төсөөлөхөөс чинь ч өмнө байсан, тусдаа ертөнц. ( Эртний гүүр, 123-р тал)

Мэдэхгүй. Нутаг гэж яг юу ч юм бэ? Төрсөн газар нь биш, анх эртнээсээ сүнс бүрэлдсэн газар орон л жинхэнэ эх нутаг ч юм уу? Хаа нэгтээ төрөх нь биш, элэнц хуланц нь хэдэн үеээрээ амьдарсан газар шороондоо очих нь тэр цаад, угийн зөнг сэрээдэг ч байж болох юм. ( эртний гүүр, 125-р тал)
Profile Image for Khandarmaa.
8 reviews4 followers
January 17, 2017
өмнө нь уншсан ч дахин уншмаар, уншсаны дараа нэг л тийм киноны кадрын хэсгүүд нүдэнд үзэгдэж буй мэт мэдрэмж агуулсан өгүүллэгүүд..
Profile Image for М.Пүрэвсүрэн.
19 reviews5 followers
Read
June 21, 2017
...Гүйцэд ойлгож чадаагүй ч гэсэн, тааварлахын аргагүй ер бусын зүйлс өөрийнх нь дотоод гүнд байгааг олж харах шиг болсон. Гэхдээ тэр л ер бусын ертөнц чухамдаа АМЬДРАЛ, ҮХЭЛ хоёрын ялгааг, хил хязгаарыг олж харахад садаа болдог юм шиг гэнэт санагдав...
Displaying 1 - 17 of 17 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.