Jump to ratings and reviews
Rate this book

харуул алтай

Rate this book

Unknown Binding

11 people are currently reading
41 people want to read

About the author

Д. Гармаа

3 books8 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
26 (57%)
4 stars
11 (24%)
3 stars
4 (8%)
2 stars
2 (4%)
1 star
2 (4%)
Displaying 1 - 9 of 9 reviews
15 reviews1 follower
July 3, 2019
Эрх ямба, эд хөрөнгө, эрх мэдлээсээ салахаас айсан ноёд, хэргэм зэрэгтэнгүүд гоминданы тагнуул Аюурдоо ламаар дамжуулж шашны мухар сүсэгт итгэн улаан хувьсгалыг цөвүүн цагийн эхлэл хэмээн эх орноо орхиж, хятадад очиж амьдарвал мөнхийн сайхан амьдралыг олох мэт Харуул Алтайгаа орхин нүүдэг.

Мөн энэ үеэр шарын шашны лам хуврагууд хар чоно хэмээх мухар сүсэгт ард олныг итгүүлэн цөвүүн цаг ирсний дохио мөн тул яаралтай хил давж нүүх талаар ард олныг мухруулдаг. Огтоны хамраас ч цус гаргахыг цээрлэдэг лам нар эгэл жирийн амьдалтай ард олны хэрэгцээг хангадаг дэлгүүрийг шатаан, гурлыг агуйн нүх рүү зөөж хүмүүсийг хүнсний хомсдолд оруулдаг. Мөн тариан талбайг сүйтгэх, хийдээ шатаах гэх мэт улаан хувьсгалтнууд хийсэн болгож харуулахыг оролдож эс бөгөөс хар чоно үйлийн лайг үүрүүлж буй мэт башир аргуудыг сэддэг.

Учир нь Монголчуудын эд хөрөнгө, хүн хүч, мал ахуйгаар хүч сэлбэх гэсэн гоминдааны далд санаа мухар сүсгээр дамжуулж Монголчуудыг харийн нутаг руу эх орноо орхин дүрвэхэд хүргэдэг. Одоо л нэг жаргалыг оллоо гэтэл сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэгчээр харьд очсон хүмүүст төсөөлсөн сайхан амьдрал нь ирэхгүй, харин ч эсрэгээрээ зовлон зүдгүүрийн эхлэл нь тавигддаг.

18н насандаа эцэг эхтэйгээ орхин гарсан Бадам бүсгүй эрх дураараа, эд мөнгөн дунд өссөн бөгөөд язгууртан удам угсаа, хэргэм зэргийг мөнхийн амьдрал мэт бодон хайртай нөхөр Равдангаа гомдоож, Ли даргатай дэр нэгтгэдэг. Бадам үүнийгээ юм үзэж нүд тайлж байгаагаар бодох ба язгуурын угсаа гарал хар бор амьдралаас хол байх хэрэгтэй мэт бодно. Гэвч эцэстээ хар тамхи, хүүхэн худалдаалдаг наймаанд гаршиж хэтэвчээ цүндийлгэсэн Ли дарга түүнийг ч бас бусад эмэгтэйн адил амны алчуур мэт сольж, худалддаг.

Борьде хэмээх түүнд лурласан залуу эрвээхэйний газраас түүнийг авах бөгөөд Францад дагуулж очиж 40 жил хамт амьдран 2 хүүхдийн аав ээж болцгоодог.

Ан хийх хорхойтой Борьде ноён Харуул Алтайд Баламыг дагуулж ирдэг. 40 жилийн дараа унасан ус, угаасан газартаа ирсан Бадам Харуул Алтхайгаас Унаж эх орныхоо хөрсөнд үүрд шингэж зохиол төгсдөг.
Profile Image for Ankhaa.
85 reviews4 followers
October 7, 2018
Баруун Монголыг үймүүлэн, ард олны сэтгэл санааг эвдэж, бурхан шашны нэр барьж, олон ястан үндэстэнийг хооронд нь хагаралдуулж, айл өрхийг шинэ хязгаар руу нүүлгэх гэсэн гоминданы засгийн газрын бодлого, түүний явуулсан олон тооны тагнуул туршуулын хор найруулж байсан үе...

Энэ л цөвүүн цагаар толгой нь эргэж, хил даваад нүүчих юм бол үргэлж мөнхийн отго жинс, эрх мэдэл, эд хөрөнгөтэйгөө байх юм чинээ санаж харь нутаг руу нүүгээд эцэс сүүлд нь гэр бүл ч гүй, явган нүцгэн болж их л зовлон үзээд нутгийн зүг Харуул Алтайдаа зүтгэн ирж ясаа тавьсан аав ээж, эр нөхрөө санан дурсаж, Франц улсад 40 өөд жил амьдарсан Бадам гэх бүсгүйн хөнгөн хийсвэр амьдрал, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдгээр эх орон гэж ямар үнэ цэнэтэйг залуу насандаа ойлгохгүй явсаар насны эцэст ирээд Алтай уулын өндөр оргилоос тэх адил доош нь унаж ертөнцөөс хальж, нутагтаа шингэж үлдэх гэсэн эмэгтэйн амьдралыг тухайн цаг үеийн хүмүүсийн сүшиг бишрэл, тэр төөрөгдөлийг дүрсэлж харуулжээ.

Эх орон, эрх чөлөө чинь дуудаж байна гэж, өөрийн унаж өссөн газар гэж сэтгэл зүрхэнд эцэг эхтэй адил байр суурь эзэлдэг гэдгийг тодорхой өгүүлжээ.

Ер нь хүн хал үзэж, зовлон амсах тутам хань ижил, эцэг эх, эх орон юугаа улам илүү санадаг нь ёс юм даа.
August 9, 2023
Аргагүй л 20-р зууны шилдэг роман мөнөөсөө мөн.
Монгол улсад социалист дэглэм тогтож, ардын нам байгуулагдаж, эзэн боолын харилцааг халж байх үеийг Монголын баруун хязгаар, тэр дундаа Алтайн хязгаар нутагт хэрхэн өрнөж байсныг тэнд амьдарч буй баяд ноёд, зарц боол, лам хувраг, хөгшин залуу хэн бүгдээр төлөөлүүлэн маш гайхалтай дүрсэлжээ.
Маш олон дүртэй, тэд нь бүгд үнэ цэнтэй. Хэнийг нь ч алдаж орхилгүй бүгдийг нь зохиолын чимэг, шигтгээ болгож чаджээ.
Монголын баруун хязгаар олон үндэстний өлгий нутаг. Тэнд халх, урианхай, торгууд, захчин, казах гээд маш олон үндэстэн амьдран суудаг. Тэр ч утгаараа үндэстэн ястан бүрийн хандлагыг гаргасан нь үнэхээр сонирхолтой.
Бүлэг хоорондын шилжилт маш гоё. Хүн хүний бодол, харамсал, халаглал, бахархал, бардамнал, сэтгэлийн нандин утсуудаар нь хүмүүсийг хооронд нь, үйл явдалтай уран холбожээ.

Зохиолчийн эх орон гэдэг ямар үнэтэй, юугаар ч сольшгүй хамгийн чухал эрдэнэ, элэг зүрхнээс мөнхийн уяатай, ээж аавыг ч орлох агуу зүйл гэсэн санааг уншсан хэнбугай ч зүрх сэтгэлдээ гүн ухаарч авах нь дамжиггүй биз ээ.

Энэ цаг үеийн эгэл баатруудын урсгасан цус, дуслуулсан хөлс, амь биеэ хайрлалгүй зүтгэсэн зүтгэлээр, эх орноо гэсэн дүүрэн их хайр, хатан зоригоороо гаргасан жимээр өнөөгийн бид эх орон, газар шороо, тал сайхан нутаг, тансаг сайхан ус, таван хошуу мал, тараг айрагныхаа эзэн болж амьдаржээ.

Өнөө монголчууд ажил хөдөлмөр, эрдэм номын мөр хөөж алс орнууд руу өдөрт хэдэн мянгаараа одож байгаа ч үнсээд үдсэн аав ээждээ, өндөлзөөд угтах эх нутагтаа эргээд заавал чуулна аа. Монгол хүн шүү дээ...

Хурай хурай хурай
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
September 30, 2020
Монгол орны баруун хязгаарт хэрхэн өрнөж, олон үндэстэн ястнуудын хувь тавиланг хараар будаж, алс хэтдээ эх орны тусгаар тогтнолд ч муугаар нөлөөлөхүйц ангийн тэмцэл, ноёд ихсийн эд хөрөнгө, эрх ямбын төлөөх шунахайрал, бурхны шашныг буруу санаат, хатуу сэтгэлт дээд ламбугай нар хэрхэн буруугаар ашиглан ард олны толгойг угааж мунхруулан гэм зэмгүй ард олны хувь заяагаар тоглож, эх орноосоо дайжихад хүргэж байсан 1930 аад оны түүхийн гашуун зурвас үеийг уран сайхны аргаар өгүүлжээ.
Хүний хувь тавилан тааж болшгүй гэнэтийн эргэлт, сонин содон учралаар дүүрэн байдгийг Бадам бүсгүйн амьдралаар харуулах төдийгүй амьдралд буруу зөвийг цаг хугацаа шүүж өгч, үйлийг үрийг хүн төлж дуусгадаг гэдгийг харуулахыг зорьжээ,
Түүхэн үнэнийг алдаршуулан хойч үедээ үлдээж байгаа ч дээр үеийн зохиол учир узэл суртлын нөлөө орсон санагдав. Ардын засгийг хэт цагаанаар, шашин, бурхны ёсыг хэт мухар сүсэг байдлаар, залуугийн гэнэн томоогүй, аальгүй, ухар мөчид байдлаас 1930 аад онд төрсөн нутгаа орхин гарч харийн нутагт, хөрөнгөтний нийгэмд 40 гаруй жил франц эрийн гэргий болон амьдарсан содон хувь тавилантай торгууд монгол бүсгүйг хэтэрхий яллах өгүүлэмжтэй ч юм шиг санагдсаныг нуух юун. Хувь тавилан гэгч өөрөө хүнд нууцлаг, таашгүй билээ, хэн хэрхэн яаж явах, амьдрах, хүн өөрөө хүний амьдралыг туулж үзээгүйн учир бусдыг шүүх эрх үгүй билээ.
Profile Image for Just Coco.
11 reviews
August 4, 2019
Харуул Алтай
Уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаахаар ном. Уншиж байх явцад үг, өгүүлбэр болгон нь зүрх сэтгэлд хүрсэн. Тухайн үеийн үйл явдлыг уран яруу тодоор дүрсэлж чаджээ. Төрсөн нутаг, эх орон гэдэг хүнд ямар үнэ цэнэтэй байдгийг маш сайн харуулсан ном болсон. Олон талаараа сэтгэл хөдөлгөм роман болж чадсан байна. Саяхан л олж мэдсэндээ бага зэрэг харамссан шүү. Зохиолын гол зангилаа, үйл явдал нь их сонирхолтой. Эцэс төгсгөлд нь Монгол нутгаа улам хайрлаж, өвөг дээдсийнхээ хийсэн үнэтэй үйлийг хүндэтгэх сэтгэл төрсөн. Бид мэддэг гэж боддог ч яг үнэндээ юу ч мэддэггүй байснаа мөн, түүхийн номноос уншсан багахан мэдлэгээрээ өнгөрснийг зөвхөн нэг талаас нь жижигхээн хэсгийг нь харж байснаа ойлгосон.

Тэгээд үүнийг уншиж байгаа танд хандаж хэлэхэд хэрвээ уншаагүй бол заавал уншаарай гэж хэлье 👏👏👏
14 reviews
April 15, 2024
✍🏻 “Амьдралын жам ёс гэгч нэгэн зүг урссан их ус юм. Түүнийг буцаах аргагүй. Жамтай юм жамаараа л болно.”

Харуул алтай гэж энэ том романыг ахин уншиж дуусгав. Урьд хэзээ уншсанаа мэдэхгүй ч нилээн л олон жилийн өмнө юмдаг. Юутай ч би гол дүр Бадамыг тэгтэл буруутгасангүй ээ. Түүнийг эрх танхи өсгөсөний л балаг гарч. Харин ч зовлон үзсэний хойно нь жаргал үзэх тавилан тохиосонд талархав. Равданг харин крашлах шив дээ. (:

- Орчуулгын бус эх хэлээрээ уншиж буй учраас үгийн баялаг сайтай, утга төгөлдөр.
- Ахуйн дүрслэлүүд нь тухтай (nostalgic)
- Монгол хэлний үгийн сан ховордож англиар ярих нь олширсон энэ үед заавал унших ёстой номын нэг мөнөөсөө мөн.
- Одоогийн нийгэмдээ баярласан.
- Шашныг буруугаар ашиглаж буй томчуудын тод жишээ байсан. Буддын шашныг харах өнцөг өөрчлөгдсөн.
- Уншихад тун энгийн мэт атал чимэгтэй үгс арвин. (Хагарал гарах, Зүй нь, зүйнд нийцих гм)
Profile Image for Zoloo Purevzol.
30 reviews2 followers
January 14, 2020
Хүн яаж ч хол явсан бай сэтгэл зүрхэнд нь нутаг, эх орон нь үргэлж уяатай байдаг гэдгийг энэ номноос уншихад илт байна. 20-р зууны шилдэг зохиол гэж хэлдэг нь ч үнэхээр нүдээ олсон зүйл. Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдэг. Уншаад дууссаны дараа маш их зүйл бодогдуулж чадлаа. Мухар сүсэг гэдэгт хэтэрхий автсанаас болж нутаг усаараа нүүж харийн оронд амь эрсдэж, үнэхээр л хүнийг мунхруулах гэдэг маш амархан байдгийн тухай тодорхой бичжээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Харь оронд жаргал эдлэн сууж болно. Гэхдээ харь орон хэзээ ч эх нутгийг орлож чадахгүй билээ. Энэ номны бас нэгэн гайхамшигтай санаа нь түрхэн зуурын жаргал, эд хөрөнгөнөөс болж олон хүн амьдралдаа буруу шийдвэр гаргаж байгаа тухай гардаг. Амьдралыг харах өнцгийг нэгээр нэмсэн энэхүү зохиолдоо баярлалаа.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Erdenekhuu.
97 reviews6 followers
March 29, 2024
Нэгийг бодож, хоёрыг тунгаан,.. тархиа зүй ёсоор нь ажиллуулдаг юм шүү л гэж байна даа.

Уйтай төгсгөлийн мэдрэмж

Түүнийг заавал төгсгөлд нь бус, төгсгөлөөс өмнө мэдрэх боломж бидэнд олджээ. Тийн арай дориун сонголтууд хийж магад,..^^

Цаг үеийн түүхэн нугачааг зах зухаас нь мэдэрлээ.
Халагламаар увайгүй нөхөд бүхий л нийгэмд цохиж явна л даа,..😬
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
March 18, 2024
Ойрд уншаагүй кино шиг ном байлаа. Хүний амьдралаа гэж. Бадам гэж нэг эрх танхил бүсгүйн амьдрал болоод тухайн үеийн нийгмийг яруу тод дүрсэлжээ. Ингээд уншихаар одоогийн бидний энэ амьдрал ямар их үнэ цэнээр бий болсныг ойлгох шиг болдог доо.
Displaying 1 - 9 of 9 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.