Anaru Eba82 reviews4 followersFollowFollowDecember 18, 2021Магад хамгийн бага тэмдэглэл хийсэн хэр нь хамгийн ихээр сэтгэлд үлдэж буй номуудын нэг мэт. Найзалдаг хүмүүсээ тольдож хармаар, эмээ өвөө дээрээ бушуухан гүйн очиж тэвэрч үнсүүлмээр, үхвэл дараа нь юу болох бол гэсэн бодол толгойд өөрийн мэдэлгүй ирж, хэрвээ яг одоо байгаа мөч хамгийн сүүлийнх байвал би яах вэ гэх мэтээр амьдрал үхлийн заагийн талаар жишимгүй бодогдуулсан хөнгөн хэрнээ хүнд зохиол байлаа. Угтаа энэ номыг 2018 онд Пүрэвмаа зохиолчтой номын баяраар өөр зохиолынх нь талаар ярилцан баыхдаа нэгэн асуулт тавихад хариуд нь тэрээр надад "одоо энийг уншаад үз" гэснээр би ч номоо овоо хямдруулан авч байсан ч уншилгүй шүүгээндээ удааснаар сая нэг уншив. Үхлийн талаар бодох минь ихэссэн энэ үед үүнийг уншсан нь магад зөв ч юм шиг. Бусдын зовлон шаналалтай өөрийнхийгөө харьцуулах угтаа утгагүй ч гэлээ, асуудалтай байсан хэсэг хугацаа минь ном дуусахад гайгүй ангижирсан ч юм шиг, би ч "асуудалдаа" илүү хүлээцтэй хандах шиг... Нэг өдөр илүү амьдрахыг хүсэж буй олон хүн байхад надад яг одоо байшин дээр ургасан модоо харан кофе шимэн тайван суух хором байгаад талархав. "Хааяа ч гэсэн тэнгэр рүү харж шагшин магтаж байгаарай. Эс бөгөөс тэнгэр уурлахдаа хүчээр дээшээ харуулдаг юм байна." гэх хэсгээр тэмдэглэлээ өндөрлөе.
Dolgorsuren12 reviews2 followersFollowFollowMarch 11, 2018Төсөөлж байснаас минь хавь илүү буюу хүлээлтээс минь давсан сайхан бүтээл болжээ. Зохиолч өөрт тохиолдсон бодит түүхэн дээр тулгуурлан бичсэн гэдгийг сонсоод яагаад ч юм зовлон, шаналал, жигшил зэвүүцэл, хорсол агуулсан уншихаас төвөгшөөмөөр байна байх гэж бодож байлаа. Гэтэл энэ бүхэн өөрөөр эргэж харин ч улам цаашлан уншмаар, хүнд бэрхшээлийг хөнгөн, хөөрхөн, хөгжилтэйгээр ч юм шиг сонирхолтой дүрслэлээр гаргаж ирсэн нь маш их таалагдлаа.
Missjane_Lifestyle99 reviews46 followersFollowFollowNovember 23, 2016Амьдралынхаа эргэлтийн цэг дээр ирсэн танхил бүсгүйн зориг зүрх биширмээр. Уйлж нэг дуулж нэг уншсаан
Achit-Erdene Otgonbayar2 reviewsFollowFollowMarch 12, 2018Төсөөлж байсан шиг гайхалтай байсангүй. Гэхдээ охидыг уншаасай гэж хүсч байна.
Elbegee Zaya1 reviewFollowFollowJanuary 26, 2021Үхэл амьдралын зааг дээр тэмцэн буй тэр л сэтгэлзүйг маш сонирхолтойгоор илэрхийлэн гаргаж юм бүхэн харагдаж байгаа шигээ биш гэдгийг олон талаас нь өгүүлсэн нь таалагдлаа
Батболд Оюумаа5 reviews1 followerFollowFollowMarch 11, 2021Зүгээр л нэг тийм сонирхолтой ном байлаа. Аудио хэлбэрээр сонссон. Уншсан хүн нь сайхан уншиж ээ
Dulguun Battulga11 reviewsFollowFollowApril 5, 2021Бас хүний төсөөлж байгаагүй тэр өнцгөөс хүний амьдралыг харуулж чаджээ. Миний хувьд хүнд гэмтэл авч байсан болоод ч тэр энэ номыг уншиж байх үед тэр үеийн хэцүү мэдрэмжүүд төрж байлаа.
Batchimeg.B Chmgst 22 reviews2 followersFollowFollowMarch 9, 2017Өрөвдөх хайрлах сэтгэлээс илүү бүсгүйн хатуужил, тэвчээр ухааныг биширч байна. Хаалттай хаалганы цаана үйлдэгддэг энэ хэргийг зориг гарган өөрийнхөө түүхээр ил гаргасан нь үнэхээр зоригтой бас олон олон эмэгтэйчүүдийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр. Гэхдээ л сэтгэлд нэг сонин зүйл тээглэсэн хэвээр байна.
Miigaa2 reviewsFollowFollowJanuary 17, 2019Магад бидний хэзээ ч амсахгүй өнгөрч мэдэх амьдралын зах зухаас амтлуулсанд маш их талархаж байгаа. Гэхдээ үнэхээр номоо уншиж байх явцдаа сэтгэлийн хямралтай байсаар байгаад дууссан. Хамгийн сайн сайхан бүхэнтэй учирч жаргаж яваасай хэмээн хүсэе!