Jump to ratings and reviews
Rate this book

Очир эрхшээгч

Rate this book
Эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлнэ.

495 pages, Paperback

First published January 1, 2014

42 people are currently reading
353 people want to read

About the author

Б. Батрэгзэдмаа

1 book31 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
129 (50%)
4 stars
74 (28%)
3 stars
32 (12%)
2 stars
20 (7%)
1 star
3 (1%)
Displaying 1 - 30 of 41 reviews
Profile Image for Urangoo.
197 reviews
November 5, 2016
Буддын шашныг сонирхож, Непкогоос гаргадаг Агнистын гэгээ цувралын номуудыг авсан ч 1-р боть болох "Амьдралын хүлээснээс ангижрахуй"-гаас бусдыг нь уншиж чадалгүй өдий хүрсэн билээ. Яагаад ч юм өдөр тутмын амьдралаас маань хол, бичлэг утга нь өвөрмөц өөр болохоор унших хүсэлтэй ч бэлтгэгдээгүй гээд өнөөг хүрсэн биз. Гэтэл ийм уншигч надад Очир эрхшээгч ном үнэхээр таалагдлаа. Орчин үеийн хийгээд биднээс нэгэн зуунаар алсарсан ч хэдийн танил бус болсон Монгол ахуй амьдралтай холбож, олон ч зүйлийг ойлгуулахаар бичсэн бөгөөд буддын шашныг нэлээдгүй гүнзгий судалж байж бичсэн шиг санагдлаа. Залуучуудын төдийгүй бүхий л хүмүүсийн заавал унших ном гэж бодож байна.
Profile Image for Tsevelmaa.
110 reviews8 followers
March 13, 2018
Амьсгалаа давалгаан хэмээн мэдэр. Давалгаан үүсч, замхрах шиг амьсгал авах, гарахын хооронд чи хэн бэ? Хоосон чанар -шунъяа юм. Хоосон чанарыг мэдэрвээс бүхий л гуниг зовлон сарних болно. Зовлон гэж чухам юу вэ? Давалгаан өөрийгөө далайгаас тусдаа гэж бодсондоо зовдог. Давалгаан мөхдгөөс биш, далай мөхдөггүй. Би ч үхнэ, чи ч үхнэ. Харин амьдрал зогсохгүй, оршихуй сарнихгүй. Үргэлж давалгаалсаар байх болно. Чиний нас өчүүхэн хөөрхий. Гүйцэд судалж мэдье гээд ч зүтгэвч барахгүй. Бүгдийг судалж мэднэ гэж зоривол үхэх хүртлээ чи өчүүхэн жаахныг л олж мэднэ. Тэглээ гээд хэзээд чи бодь сэтгэлийг үүсгэж, ариун сэтгэлийг бүтээж, амьтны тусад зүтгэж буяныг хэзээд хураах вэ? Мэдэх гэсээр махан биеэ хий зовоосоор барна.


ХЭМЖЭЭГҮЙ ИХЭД ХЭМЖЭЭТЭЙ БИЕЭ ХИЙ ЗАРАХ ХЭРЭГГҮЙ.
Profile Image for Solongo.
3 reviews
July 21, 2018
Очир эрхшээгчийг уншаад нүд минь нээгдсэн юм шиг л болсон. Хэд хоног байтугай хэдэн сар ч санаанаас гарахгүй үнэхээр сайхан зохиол байна лээ. Бүүр зүгээр л тэр чигтээ намайг автуулсан. Сэтгэл хөдлөөд ойр хавийнхаа хүмүүст унших санал тавьсан ч зарим нэг нь уншаад явахгүй байна гэж байсныг яагаад ч ойлгодоггүйшт ккк. Миний мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдрээсэй гэж бодоод хүмүүст бэлэглэх дуртай. Зохиолчийг яалтчиггүй биширч шүтэж явдаг даа 🙏🙏🙏 Зохиолчийн оюун ухаан, сэтгэлгээ бол ертөнцөөс халиад, өөр чанадын ертөнцөөр аялдаг байхаа.
Profile Image for Chintushig Tumenbayar.
464 reviews34 followers
July 25, 2016
Zuzaan nom tsunhelj avj yavj boldoggui ger zuuraa huudas huudsaarn erguulseer ardn garlaa. Oirdoo Mongol nom unshaagui amttai unshlaga bolloo. Zohiolchiin huvid Mongol helnii ugiin bayalag saitai buddiin shashnii oilgolt undurtui, sudalgaa shinjilgee sain hiideg hun shig sanagdlaa. Uran zohioliin fantashienz taliin nom ch gelee dundn nomondoo orood itgeh unemshih baidal ajiglagdsanan sain nom bolsoniign iltgeh bizee.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
September 11, 2022
6 жилийн өмнө Австрали явахдаа найз маань бэлэглэсэн номыг ямар удаан хадгалж уншив даа. Эхний бүлэг нуршуу явахгүй 2 удаа барьж тавиад нэгэн цагт орхисон байсан юм. Найз минь монголд буцан ирэхэд би 1 л дутуу зүйл хийсэн хоосон мэдрэмжээр нөгөө нөгөө номоо санан гарган уншсан хэрэг. Эхлүүлсэн ажлаа хэзээ нэг дуусах цагт нь дуусгаж л байвал гэж боддог хүнд басхүү хурдан дуусгаж байхыг сануулсан үйл явдал болов уу даа.
Номын хувьд сонирхолтой хэдий ч нуршуу, бас ямар олон олон холбоост үйл явдлыг хачирлан бичсэн юм бэ дээ гэмээр. Олон номын санаа болоод хэд хэдэн зохиол болгох байсан уу бүү мэд ээ. Надад л тэгж санагдлаа.
Буддын шашны үйлийг, Христийн шашинтай холин чөтгөр зайлуулах үйл нь яг л кино шиг гэхдээ кино болгоюу гэтэл саяхан үзсэн Сүн ... киног гүйцэмгүй.
Басхүү Чойбалсанг хальт дурдаад их хэлмэгдэлтэд гар бие оролцсон үйлийг зөөлрүүлсэн нь өчигдөр "хэлмэгдэгсдийн өдөр" таарсныг хэлэх үү, түүхийн эмгэнэлт хар өдрийг зохиолын номоороо эерэг дүрээр өөрчилж үл болно гэж бодон хоолой зангируулав.

Хэтэрхий олон үйл явдал, санаануудын бөөгнөрөл болжээ гэж дүгнэе дээ. Харин 456-р хуудсанд логик алдагдав. Фабио гэрт нь хүүхдээ тэвэрсэн, ихэр хүүхдүүд нь хажуугаар нь дайрч гэрт нь орж ирэв гэснээ... гарсанчгүй, дараа нь орж ирэх Одритой ч холбогдсонгүй. Гэрт нь өчнөөн үйл явдал болоод байхад Фабио, түүний хүүхдүүд хаачив аа зохиолчоо гэмээр байлаа.

Гэхдээ л номоо сонирхолтой болгох гэж зохиолч маань маш их судалж маш их цагийг зарцуулсан байх даа гэж бодогдсон шүү.

За номын таалагдсан хэсгээс гэвэл:

Хүний бие гэдэг сав суулга л гэж мэд.

Цөвүүн цагт бүх юм түргэсдэг. Буян хийвэл хурдан ч буянтан болно, бурхан болно. Нүгэл хийвэл үтэр түргэн чөтгөр ч болно.

Бурхан багшийн тайлбарлаагүй өөртөө орхисныг мэдэхгүйдээ бус хэмжээт биднийг мэдэхдээ байсан юм.

Амьдрал бол тасралтгүй урсгал юм. Бид дотроо өнгөрсөн үеэ тээж явдаг. Өнгөрсөн бүхэн тэргүүлшгүй цагаас эхлэлтэй.

Чи өөрөө цэгцэрвэл бүх ертөнц цэгцэрнэ. Чи л эмх цэгцээ алдвал бүх ертөнц эмх цэгцээ алдана. Энэ бол тантрын үг.

Ертөнц өөрөө өөрийгөө эмхэлдэг юм шүү.

Та нар гадна талыг л харахаас биш, дотоод үйлийг минь харахгүй байна. Энэ бол зүгээр нэхмэл биш.

Сүнс зүүдээрээ явдаг.
Profile Image for Od Azjargal.
11 reviews
April 30, 2017
Сонирхолтой. Зохиолч бурхны шашинг гүнзгий судалсан, үлгэрийн ертөнцөөр аялуулах мэт мэдрэмж өгсөн, уламжлалт сэтгэлгээнээс ангижирч гадаад хүмүүст бурхны шашин хийгээд хойд нас зэрэг ойлголтуудыг оруулах гэж хичээсэн зэрэг нь таалагдсан авч англи улсын иргэн, улсад амьдардах африк хүмүүсийн амьдрал гадаад төрх бурхан шашинд хандах хандлага зэргийг зохиолч өөрийн төсөөллийн дагуу бичсэн ч бодит амьдралтай нийцээгүй санагдсан.
Profile Image for Una Bold.
18 reviews51 followers
January 11, 2021
London hotod amidardag Andrew gegch zaluu shunu bur hard darj zuudeldeg baisan. Neg udur london hotod negen mongol bagsh lamtantai taarch uulzsan n urid nasandaa shawilj bsan ih gegeenten lam n mon bolhiig meddeg. Zuudeeree umnuh nasandaa mglruu ochno herhen Shawi bolson tuuh mun yaj hawaad hoid nasandaa londond tsetseg sudlaach zaluu bolj tursun tuhai gardag. Urnu dorniiig buddiin shashintai uyalduulj bichsen n uneheer taalagdsan. Umnuh nasandaa nugel hiiwel nugelees shaltgaalj ergeed yar neg bdlaar muugaar ergedeg tuhai garna. Mash muuhai nugel uildwel 9 uyeeree shiitgegdej bui tuhaich gardag.
Enehuu nomiig unshsanaar buddiin shashin, tenger gazar, Tam, sunsnii oron, hoid nas, Buyan nugel, ehlel tugsgul geel buhiil zuilseer ayluulsan saihan nom bailaa. Anh udaa iim zuzaan romaniig mash turgen buyu 6 honogt unshij surlaa.
Zohiolch Batregzedmaa guai eneh nomiig bichihdee tuwdiin negen uulan der sar garan suuj bichsen tuhai nzaasaa sonsson. Yag ter uydee bicheed neg ch zaswar oruulaagui uurchluugui ter chigt n gargasan nom gej sonsson. Uneheer gaihamshigtai.❤❤❤
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
October 5, 2018
Зохиолын гол энгийн нэгэн англи залуу Эндрьюгээр төлөөлүүлэн Буддын шашны сургааль, энэ насны амьдрал болон урд насны хэлхээ холбоо, үйлийн үр, энгийн хүмүүн бидний магадгүй энэ насандаа хэзээ ч олж мэдэж чадашгүй амьдралын нарийн нандин сэжим, тайлж боломгүй нууцлаг бүхнийг уран сайхны аргаар сонирхолтой харуулсан. Зохиолчийн хувьд маш чадварлаг, бурхны шашны талаар мэдлэг ихтэй, түүх, шашны талаарх судалгаа шинжилгээ өндөр түвшинд хийх зэргээр маш их хөдөлмөрлөсөн нь харагдсан. Урьд нас , хойд нас гэж юу вэ? Биднийг хүрээлэн буй энэ ертөнцийн цаана юу болж болох вэ? Бид хувь заяаны ямархуу сэжмээр, урьд насны барилдлагаар хэн нэгэнтэй учирч болох вэ зэрэг асуултанд хариулт өгч болох онц сонирхолтой бүтээл болсон.
Profile Image for Selenge.
38 reviews3 followers
March 28, 2017
Цаг хугацаанд баригдаад уншиж амжилгуй талд нь оруулаад л орхилоо. Дараа бvvр нэг зав гархаараа л тухтайхан уншихгуй бол ч. Зvгээр нэг гvйлгээд унших боломжгуй юм байна.
Profile Image for Meili Enni.
85 reviews10 followers
April 11, 2017
Ийм сайхан номыг унших тохиол олдсонд үнхээр баяртай байна. Бурхан шашныг амьдрал ахуйтай илүү ойр ухагдахуунаар бичсэн нь илүү их бодолд автууллаа. Олон хүмүүс уншиж их з��йлийг ойлгон ухаараасай.
Profile Image for Zolzaya Enkhbold.
28 reviews
December 29, 2025
Энэхүү номыг аудио хэлбэрээр нь сонсож дуусгасан. Дэлхийн хоёрдугаар дайн ба түүнтэй зэрэгцэн болох Шамбалын дайнд оролцож онцгой гавьяа байгуулсан хувилгаан Очиртын урд, хойд төрлийн заяа - тавилан хийгээд үйлийн үрээр бүрдсэн учрал түүхүүдийг өгүүлнэ.

Эхний бүлэг нь их нуршуу тул залхмаар болох ч хоёрдугаар бүлгээс эхлээд сонирхолтой болдог. Хойш нь лавшруулах бүрд чухам яагаад эхний хэсэгтээ ийнхүү нуршсан нь ойлгогдоно. Зохиолыг сонсох явцдаа зохиолчийн уран сэтгэмж, дүрслэлийг бишрэн үнэхээр л уран бүтээлч хүн бөгөөд түүний тархинд үргэлж л өнгө будгаар дүүрэн бодлууд хөвөрч явсан болов уу гэж бодогдсон.

Зохиолч Буддын гүн ухааны талаар гүнзгий мэдлэгтэй болохыг урд, хойд төрөл, заяа тавилан, үйлийн үрийн ойлголтуудыг зохиолын нарийн төвөгтэй, уялдаа холбоотой үйл явдлуудаар дамжуулан тайлбарлаж буйгаас харж болно.

Дараах хэсгүүд сонирхол татсан:

Хэлмэгдүүлэлтийн үе бол Монгол үндэстний оюун санааны чухал өвийг тасчиж хаясан харгислал хэмээн үзэж “Чимээгүй дайн” гэж тодотгосон.

Очирт хувилгаан Эрлэгийн хаанаас өөрийн шавьдаа аврал эрээд буцах замдаа эрлэг там, бирд, лусын ертөнцөөр өнгөрч явах ба хамаг амьтан, зургаан зүйл гэгчийн орчлон ийм л байдаг болов уу гэмээр...

Очирт хувилгааны багш “Чи өөрөө эмх цэгцийг олбол орчлон эмх цэгцэндээ орно.” “Давалгаа өөрийгөө далайн нэг хэсэг хэмээн ухаарбал мөнхийн амар амгаланд хүрнэ.” гэх нь гэгээрлийн мөн чанарыг илтгэж байгаа болов уу..

Пабло чөтгөрийг дурсахад чөтгөр гэрийн үүдэнд нь үзэгдэж буй хэсэгт бидний хэлж буй үг ямар хүчтэйг харуулж байна уу гэж бодсон. Мөн зохиолч нэг ярилцлагадаа ч үгийн хүчний тухай дурссан байдаг.

Уянгат яруу үгсээр уран сэтгэмжийг цогцлоож бичсэн энэ бүтээлийг тэвчээртэйгээр заавал уншихыг зөвлөе.

Уншихаасаа өмнө Буддын шашны анхан шатны философийг ойлгочихсон байвал бүр ч амттай уншигдана.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
May 30, 2020
Уншихаасаа өмнө юу ч мэдэхгүй харанхуй барьж авах чинь бас гоё байдаг юм байнаа. Энэ чинь бүр нэг тийм гоё ном байжээ. Тэр Алтайн уулс, говь нутаг, англи орон үгүйээ тэр дүрүүд, түүн дунд сүлэлдэх шашны болоод дэлхий дахины үйл явдлууд, Монголын гэх толбо, хөөмий гээд л. Хүний амьдрал гэж нээрээ утга учиртай л байх юм даа. Хүний заяа ч гэж бас амар олддоггүй эд шиг санагдлаа.
Profile Image for Amarjargal Tserenpil.
8 reviews1 follower
December 1, 2019
Сэтгэлийн амар амгаланг оршоосон гайхамшигт бүтээл. Зохиолчийг биширч байна. Энэхүү адал явдлыг үгээр урлан бүтээсэнд талархав.
Profile Image for Buyakaa Buyaka.
1 review7 followers
May 13, 2017
"Хүний амьдралдаа хураасан нүгэл хийгээд буян нь дараа дараагийн төрөлд үргэлжлэн, тухайн насны амьдралд сайн болон муугаар нөлөөлсөөр л байдаг. Энэхэн насны жаргал, шуналд ташууралгүй зөв л амьдрах юмсандаа" гэсэн бодол өвөрлөсөөр энэхүү номоо уншиж дууслаа. Бурхны шашны талаар илүү их судлан мэдэх сонирхол төрөн агнистын гэгээ цувралыг эхлүүллээ.
Profile Image for Anaru Eba.
84 reviews4 followers
June 2, 2024
Уржинан менторын маань ажил явдлаар түүнийг "бодь мөрийн хүн" гэж дурсахад утгыг нь мэдэхгүй ч их л чихэнд эрхэм үг сонсогдож билээ. Буддын болоод ер нь шашин шүтлэгийн үг хэллэг сайн мэдэхгүй надад урсаад л уншигдаад байсан нь зохиолчийн бас авьяас л байх. Намар номоо эхлүүлээд орхисон байсан ч зохиолчийг талийгч болсон мэдээ намайг хурдхан л шүүрч аваад дуусгах сэдэл төрүүлсэн. Амьд ахуйд нь уулзаагүй ч хүний зохиол бүтээлээр нь учран золгох хичнээн сайхан. Зохиолын дунд 13-р зууны түүх, Хэлмэгдүүлэлтийн он жил, Дэлхийн 2-р дайн зэрэг сэдвүүд л хэтэрхий илүүдэж олон түүх нуршсан санагдлаа. Бусдаар бол хэзээ ч буддын олон орон, там, тэнгэрсийн тухай зорьж уншиж байгаагүй надад уран зохиолын дүрслэл, сэтгэмжээр ойлгуулах шиг. Ямартай ч уншаад дуусгахад нэг сайхан амьсгал аваад сайхан боллоо. Унш гэж зөвлөхгүй ч зүгээр боломж нь байвал уншихад "хөөрхөн бясалгал" болох байх.
Profile Image for Doore Dooree.
45 reviews1 follower
January 12, 2016
Бүр сансар огторгуйн дунд чөлөөтэй дураараа сэтгэх гэж энэ л байх.. Яаж сэтгэхээрээ ингэж бичдэг байна аа, ямар сонин юм бэ гээд л санаанд оромгүйгээр бичсэн ном. Хамгийн хамгийн дуртай номуудын нэг яах аргагүй мөөөн.

Зохиолч өөрөө бурхны шашныг их судалсан хүн байх гэмээр..
Элдэв review уншилгүй заавал унших номын нэг шүү.
Profile Image for Солонго.
13 reviews
October 5, 2016
Humuusiin yarianaas ih goy nom gej sonssonoos huleelt nileen unduruur ehelsen bolovch setgeld buren duuren hurj chadaagui. Suuliin buleg n heterhii hicheesen ym shig sanagdsan. Nomnii gol heseg bol uneheer setgehuin gaihamshig gej helmeer sanagdsan. Yag l ulger unshij bui met. Suuliin buleg iluu goy bsan ch boloosoi gej hussen
Profile Image for Ulziikhishig Davaasuren.
16 reviews
May 3, 2017
Буддын шашны талаар илүү ихийг мэдэх, уншиж судлах хүслийг төрүүлж байна. Яагаад ч юм номон дээр гардаг зүйлс бидний хажууханд өрнөдөг ч бидний мэддэггүй тэр л нууцлагдмал хэрнээ гайхамшигтай оршихуй мэт...
Дахин дахин уншиж анзаараагүй өнгөрсөн , ойлгоогүй өнгөрөөсөн үйл явдлуудыг нэхэн унших хэрэгтэй.
Profile Image for Denar.
141 reviews17 followers
July 9, 2018
Номны 4ний 1 хүртэл уншсан. Зохиолоо жоохон өөрөөр эмхэтгэсэн бол арай сонирхолтой болох байсан байх. Уул нь бол маш нарийн судалгаа, мэдээлэл агуулсан байна. Тэрнийг нь бол үнэлж байна аа. Дараачийн номнууд нь сонирхолтой болоосой.
Profile Image for Missjane_Lifestyle.
99 reviews46 followers
August 31, 2017
Номын салд суугаад үлгэрийн далайд сэлж явлаа. Гайхалтай.
Profile Image for Bayartaiwan.
12 reviews
January 22, 2020
Ойлгогдоход үнэхээр хүнд, хэдий уншиж дуусгасан боловч 30 настайдаа, 40 настайдаа уншвал өөр өөр өнцгөөр харж, ухаарч ойлгох зүйлс нь өөр байх болов уу.

Зиа тэгэхээр энэхүү номонд Эндрью хэмээх энгийн нэгэн англи залуу, зочид буудлын лифтэнд монгол гэгээнтэнтэй таарсанаар үйл явдал өрнөнө. Эндрью урьд төрөлдөө тэрхүү монгол гэгээнтэний шавь Очирт хэмээх залуу байсан бөгөөд багштайгаа ийнхүү хойд төрөлдөө учирсанаар маш сонирхолтой үлгэрийн гэмээр үйл явдлууд гарч эхэлнэ.

Ногоон нүдэн лам романы 1-р дэвтэр дээр Х.Чойбалсанг сөрөг дүрээр харуулсан байдаг бол энэхүү номонд Х.Чойлбалсан яагаад лам, хуваргуудыг хэлмэгдүүлэх болсон талаар тэр хүний үнэн төрхийг харуулсан, Дэлхийн нэг, хоёрдугаар дайны учир шалтгаан, тэр үед эрдэм мэдлэгтэй монгол гэгээнтнүүдийг хайж байсан А.Гитлер болон түүний тагнуулын ажилтнууд, монгол гэгээнтэнд герман хөвүүнийг шавь болгон сургаж буй зураглал гээд л одоо байгаа ертөнц болон зэрэгцэн оршин буй ертөнц, сүнс сүүдэр, буг чөтгөр, өмнөх амьдрал болон үйлийн үрээр тамд унаж буй хүмүүс, завсрын ертөнцөд гацсан хүмүүний сүнс гээд л гайхширмаар зүйлс дүрслэгдэн, үлгэрийн гэмээр бурханы орноор аялуулсан, сонин хачин үзэглүүд ар араасаа хөвөрсөн. Ийм нэгэн агуулга баялаг, тайлж уншиж барамгүй сор бүтээл.

Одоо яг юу бодож байна вэ гэвээс хамгийн түрүүнд урьд насандаа би хаана юу хийж явсан юм бол хэмээн бодоод л сууж байна. Дээр үеийн монгол хүмүүний агуу суу билиг, эрдэм мэдлэг үнэнхүү биширм��эр юм. Аливаа зүйлс ямар нэгэн байдлаар хоорондоо холбоотой байдаг. Өөд болоод дараа төрлөө олсон ч урьд насандаа хийсэн нүгэл, буян дараа төрлөө дагаад л ирдэг. Хэрвээ энэ үйл явдал үнэн аваас хорвоо ертөнц дээр өөрийгөө жижигхэн агаад үзэж туулах зүйл яасан их байгааг гайхаад л суунам.

Зохиолч танаа бишрээд бишрээд барамгүй. Яасан сайхан дүрслэл, уялдаа холбоо, тайлалыг харуулсан юм бээ. Миний ой тоймд буумгүй ойлгомгүй, хэд хэд уншсан ч төсөөлөлд буумгүй өрнөлүүд, мэдэхгүй зүйлс зөндөө таарсан. Уг нь монгол хүмүүний мэдэх ойлгох зүйлс байхад магадгүй ойлгоход миний нас балчирдаж, мэдлэг дутсан байх. Тэгэхдээ үйл явдлуудын уялдаа холбоо, тайлал үнэхээр гайхалтай нээрэн л дэлхийн 1, 2-дугаар дайн тэр зүйлээс ч болсон юм болов уу гэж итгэхээр тайлал өгүүлсэн нь үнэнхүү сонин.
Profile Image for Ulzii Altansukh.
33 reviews8 followers
November 4, 2017
Би мөнх бус, амьдрал мөнх бус нь үнэн ... Аливаа бүхэн цаг хугацаатай тул хэзээ нэгэн цагт үхэлтэй нүүр тулна. Тэгвэл би үхээд хаачих вэ? Диваажин гэж байдаг уу? Там гэж оршдог уу? Хэрэв там, диваажин байдаг бол ямархан цэнзүүрээр би тэнд очих вэ? Цэнзүүр байгаа бол муу сайныг хэмжих хэмжүүр байнаа. Хийсэн үйлийн үрээр хэмжигдэх үү? Хэрэв үйлийн үрээр хэмжигдэх бол би одоогийн хийх үйлдэл, хэлэх үгээ цэгнэвэл болох биш үү. Гэвч үгээ цэгнэнэ гэдэг бодох бодлоо өөрчилнө гэсэн үг. Бодох бол олон мянгаараа байхад тэрхүү бодлоос би хэрхэн ангижрах билээ? Яаж? Яаж? Яаж? .... Уншаад төрсөн бодлууд маань иймэрхүү.
Номын ерөнхий агуулгын хувьд Эндрю хэмээх Англи иргэн урьд төрөлдөө Монгол хувилгааны шавь Очирт байсан тухай, энэ насанд нь хувилгаан багш нь өмнөх үйлийг сануулахаар ирсэн бөгөөд өмнөх төрлүүдийн талаар өгүүлэх болно. Мөн уг номонд үйлийн үр, шүтэн барилдлага, чөлөө учрал бүрдсэн хүний тухай, амьтны сайн сайхны төлөө хийсэн нүгэл буян болдог, бусдыг гэсэн нинж сэтгэлийн тухай, багш шавийн нандин харилцаа гээд буддын шашны ойлголтуудыг гүнзгий өгүүлэх бөгөөд үүнийгээ монгол ахуйтай холбож, 17, 18-р зууны үеийн буддын шашныг арай өөр өнцгөөс /биднийг мунхруулсан, хүлцэнгүй дарлах шалтгаан болсон/ өгүүлсэн байсан.
Миний хувьд залуу хүнд төдийлөн бодогддоггүй үхлийн талаар /залуу гээд үхэл ялгах биш/, энэ амьдрал маань дуусаад цаашаа юу болох билээ гэж сануулж чадсан ном байлаа. Түүнчлэн Буддын шашныг монгол ахуйтай холбогдсон тэр уялдаа холбоог уран зохиолын "уран" яруу аргаар илэрхийлсэн нь маш их таалагдлаа. Харин бүгдийг ойлгомжтой болгох гэснүү яасан тайлбарласан нь нуршуу болсон санагдсан. Бичилтийн хувьд дажгүй сайн гэж хэлнэ. Магад буддын шашны мэдлэг хомс монгол ахуйгаас хэт холдсон хүнд утга учиргүй мэт санагдах талтай.
Эцэст нь, харж, сонсож, ярьж, бодож сэтгэж чадаж байна. Үүн дээр Залуу нас нэмэгдвэл та хамгийн азтай хүн. Цаг хором мөч бүрийг бүү дэмий өнгөрөөгөөрэй гэж хүсээд бичлэгээ өндөрлөе!
Profile Image for Намуун Отгонбаатар.
34 reviews3 followers
August 4, 2019
Зохиол, зохиогч хоёрын талаар магтаж сайшаасан олон үг нурших нь илүүц юм шиг санагдаж байнөө. Унших хэрэгтэй, уншиж эхэлмэгцээ салж чадахгүй тийм л ном гэж хэлье. Үнэндээ энэ номыг уншиж дуусах хүртлээ өөрийгөө ямар өчүүхэн, шалихгүй зүйл вэ гэдгээ л улам бүр мэдэрсэн. Тархи маш их ядарсан. Гэхдээ салахгүй шимтэн уншсаар дуусгалаа.

(Унших явцад төрсөн бодлууд. Номтой холбоогүй тул уншихгүй алгассан ч болно.)

Аливаа юм бүхнийг хувь тавилан гэж тайлбарлахад нэг л дутуу дулимаг санагддаг юм. Харин үйлийн үр гэвэл утгатай ч юм шиг. Эргэн тойронд болж буй үзэгдэл, юмс бүгд үйлийн үрийн хүрдээр бүтдэг. Өнөөдөр хийсэн муу үйл чинь маргааш танд мууг авчирна. Харин сайн үйл нь сайныг. Үүнд л итгэж амьдрах хэрэгтэй байх. Учир нь энэ амьдрал зуурдынх биш. Сайн мууг эргэцүүлэлгүйгээр ганц л олдох амьдрал гэдэг үгээр зөвтгөн хүссэн бүхнээ хийх нь эргээд үйлийн үрийг хураахаас цаашгүй. Энэ биеэрээ ганц л амьдрах ч сүнсэн бие маань олон зуун жил амьдарсаар ирсэн гэдэгт би итгэдэг. Үүгээр л амьдралын мөн чанарыг тайлах гэж хичээдэг.

Энэ гараг ердөө л нэг цэг төдий гэж бодохоор бид хумхын тоос шиг л байж таарах нь. Гэтэл өөрсдийгөө энэ орчлонгийн төв мэтээр сэтгэдэг нь л бидний хамгийн том эндүүрэл байж болох юм. Энүүхэн зуурт яасан ч хэрэггүй олон ааль аяг гаргадаг юм бэ дээ. Атаа жөтөө, хийрхэл, сагсуурал, шунал, хүсэл тачаал...ямар ч хэрэггүй. Цээжиндээ багтахгүй том эго тээж явдаг нь бидний алдаа юм болов уу! Магадгүй зуурдын, ганц олдох амьдрал гэдэгт итгэдэг болоод тэр юм болов уу!
Profile Image for Ankhbayar Baterdene.
14 reviews
December 2, 2022
Сайн, муу үйлийн үр хэрхэн хүний дараа төрөл, хувь тавиланд нөлөөлдгийг тод томруунаар зураглан үзүүлсэн бүтээл байлаа. Уншаад суухад нүдний өмнө өрнөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.
Хэдий тийм боловч хүнийг угсаа гаралаар нь ялгаагүй байгаа гэсэн бодол үе үе төрж байлаа. Жишээлбэл, урд зүгийн ад зэтгэр нь их хорлонтой, Алтайн гөрөөчин ба Оросын зэрлэг анчид, нөгөө талаараа Монгол эсвэл Англид төрсөн бол их хувьтай мэтийн бодол санааг агуулж байгаа мэт ажиглагдсан. Хэдэн сарын өмнө уншсан болохоор алдаа оноотой зүйл бичиж байж болох ч эргээд санахад тийм л дүрүүд нүдэнд харагдахуй.
Тийм болохоор өсвөр насныхан болон хүүхдэд уншихыг зөвлөхгүй байх нь зүйтэй болов уу.
Б. Анхбаяр 2022-12-02
Author 1 book8 followers
October 10, 2025
Монголын уран зохиолыг өөр түвшинд аваачсан зохиол байлаа. Зохиолын цаг хугацааны болон орон зайн цар хүрээ маш өргөн бөгөөд гадаад дүрүүдийг, ялангуяа Эндрюгийн дүрийг маш сайн гаргажээ. Яг л нэг тийм Лондоны дунд давхаргын хүний амьдрал монгол гэгээнтэнтэй учирсаны дараа орвонгоороо эргэж буй траектор гэж итгэхээр.

Мөн диегетик талаас олзуурхууштай нэг зүйл нь ихэнх салаалсан үзэгдлүүд буцаж гол өрнөлтэй холбогдож байгаа нь. За энэ одоо хаа хамаагүй юм гараад ирлээ гэж бодож байтал түс гээд учир зангилаа нь тайлагдах нь гоё. спойлертой нэг хэсгийг дурдвал өнгөт арьст гэрийн үйлчлэгч бүсгүй нэг өдөр гэнэт цагаан арьстай болчихдог. Юу болоод байна аа гээд байсан чинь нөгөө 2-бүлгийн хар хунгийн хойт төрөл болж таарсан.
This entire review has been hidden because of spoilers.
October 16, 2017
Энэ романыг уншихад өөрийн эрхгүй өнгө өнгийн өөр ертөнц рүү яваад орчихно, ертөнц бүр нь адал явдал өөр өөрийн өнгөтэй. Орчноосоо тасартал төсөөлөн бодож нэг л мэдэхэд романдаа орчихсон, уншиж эхлэхээр дотор нь болж байгаа бүх зүйлийг өөрийн эрхгүй төсөөлөн, уншаагүй үедээ дараагийн үйл явдлуудыг тэсэн ядан уншихыг хүсдэг байсан. Буруу сэтгэл санаа, буруу бодол үйлдлээс болж хүн өөрөө өөртөө үйлийн үрийг бий болгодог. Санаатай ч бай санаандгүй ч бай хийсэн буруу үг үйлдэл тань танийг зовлонд түлхэж унагаадаг гэсэн бодол хамгийн их сэтгэлд хоногшон үлдсэн.
Profile Image for Lkhagvaa Sh.
20 reviews
September 11, 2018
Хэт их мэдлэгийг нэг дор багтаах гээд замбараагүй, эмх цэгцгүй биччихсэн санагдлаа. Нэг дор адилхан төгсгөлтэй өгүүлбэр дарааллан олноор нь биччихээр бүр төгсгөлийг нь харахаас халшраад хаяад хаяад уншчихаар нэг тийм амтгүй. 3/1-с нь цааш үнэхээр явуулж чадсангүйээ.
Profile Image for Darling Ou.
6 reviews
June 22, 2021
Агуу ном. Буддын шашинг их судалж бичсэн мэт, номондоо өөрийн эрхгүй автсан. Бидний мэддэггүй тэс өөр байж боломгүй зүйлийг бичсэн. Монгол орон аж ахуйтай их холбож өгсөн санагдлаа. Хүн болгоныг авч уншаасай гэж бодож байна. Утга агуулга бол ярилтгүй super!
Profile Image for Хандармаа Ш.
22 reviews3 followers
September 24, 2023
Номын хувьд Агнистын гэгээ болон түүхийн номноос нэлээн ишилж тусгасан санагдав. Эдгээрийг нь хасаад харвал зохиолын өрнөлд хэрэг болохгүй жижиг жижиг үйл явдал ихтэй, хааяа зүгээр нэг аймшгийн өгүүллэг уншиж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц санагдлаа.
1 review
August 7, 2018
Маш гоё өөр ертөнцөөр аялуулсан сонирхолтой ном байлаа. Бурханы шашны талаар илүү их судалмаар санагдсан.
Displaying 1 - 30 of 41 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.