What do you think?


Егөөтэй 99 тайлбар
Монгол хэлний алдаа мадагийг хэл шинжлэлийн онол, зөв дуудах, бичих зүй тогтол, дүрэм журам, утга зохиолын хэлний найруулгын хэм хэмжээ, түүнд тавих шаардлагын үүднээс энгийн ойлгомжтой тайлбарлаж, бичлэгийн өвөрмөц сонирхолтой арга барилаар уншигчдад хүргэж байна. Үнэнийг далд битүү ёжилж, шоглон хэлэхийг егөө гэдэг. Зохиогч эх хэлний элдвийн сонин, энэ цагийн илэрхий эмгэг, эргэлзээ тээнэгэлзээг онигоо, зохиомж, бодит явдал, домог түүхээр баяжуулж тайлбарласан нь уншихад сонирхолтой, ойлгоход хялбар, тогтооход амар болжээ. Тухайлбал, эх хэлний сургалт, судалгаанд хэрэг болохуйц бодол эргэцүүлэл, санал зөвлөмж, шүүмж анхааруулга зэрэг өнгө аястай 99 өгүүллийг "Шээхэд оршуулсан ном", "Гагарин мэдвэл уурлана даа!", "Алдааг ангилъя!", "Хэн гурван найзад "муу" дүн тавьсан бэ?", "Хэрэггүй үсгийн хэмжүүр", "Яаралтай тусламж хүссэн найздаа яаж түргэн тусалсан бэ?", "Яагаад" шуугьж-шуугилаа, барьдаг-баривал" хоёулаа зөв бэ?" мэт хошин аястай, нэгийг хэлж, хоёрыг сануулсан нэрээр гарчиглажээ.
216 pages, Paperback
Published January 1, 2015
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
No one has reviewed this book yet.

