Тун давгүй детектив өгүүллэгүүдийн цуглуулгыг уншаад дууслаа, нэг л хоосроод байх юм. Детектив зүйлд дурлах нь хол надад бас дурлах шалтгааныг гаргаж өглөө. "Хүн сандал", "Улаан өрөө", "Ихэр"-г өмнө нь уншиж байсан ч дахин уншихад дахиад өөрөөр мэдрэх... Бас бичлэгийн хэлбэрийг хуулмаар, монголчилмоор санагдлаа. Нэмээд "Анар жимс", "Доктор Мэрагийн гэмт хэрэг", "Сэтгэлзүйн сорил" , "Хадан цохио" өгүүллэгүүд таалагдлаа. Орчуулгын хувьд яриад байх юм алга даа, үнэхээр өрнийн соёл, урлаг, бичлэг өвөрмөц юм аа, тархи нэлээн задлах, чөлөөт бичлэг, сэтгэхүйн цар хүрээ, гэмт хэргийн учиг, холбоог яасан уран сайханчлан үзүүлнэ вэ?