Tseren Onolbaatar14 reviewsFollowFollowReadNovember 6, 2025Санаа хийгээд хүүрнэл нь тийм сайхан атал ийм их үгийн алдаа, бараг л таван үг тутмын хоёр нь зөв бичгийн дүрмээс гажуу байгаа байдал, өгүүлбэрийн зарим нэг буруу бүтэц зэргийг гутран гутран уншиж дуусгахдаа энэ гайхалтай зохиолчийн, ийм гайхалтай бичвэрийн номын редакторт ой гутахдаа Д.Батбаяр гуай өөрөө уг номоо хэвлэгдсэний дараа уншихдаа юу бодож суусан бол гэхээс, түүний юу мэдрэн, хэрхэн шаналж бас ямар ичгэвтэр байсан бол гэхээс зүрх шимшрэн байна. Бичихийг, бүтээхийг машид хүсэгч, анзааргатай, ухаантай, өөрийн гэсэн бодол бас ертөнцтэй, мөнхүү урлагт, урлагийн сайханд тэмүүлдэг хүмүүн байгаарай хэмээн зөөлнөөр илэн сануулж байх шиг мэдрэгдэх энэ ном, зохиолчийн ямар их анзааргач, ажиглагч, уншигч, басхүү ямар гайхалтай судлаач хүн байсныг харуулан, хүрэх хүндээ хүрвэл ямар их нөлөө бас урам болж болохыг үгээр илэрхийлэмгүй бүтээл ажээ.
lkhamsuren amarjargal18 reviewsFollowFollowJanuary 12, 2017Маш сайхан санаа авууштай зөвлөгөө, ном гарын авлага.монгол-ном