What do you think?


Үхэр унасан бурхад
Хамаг Монголыг Хабул хаан захирч байх үеийг романд өгүүлнэ. Амбагай хаан охиноо хүргэж өгч яваад Татаарт баригдан модон илжигт хадуулж нөгчсөн гунигт түүхээс роман эхэлж, улмаар Есүхэй баатар шувуу агнан явах зуур Олхонууд аймгаас эм аваад буцаж яваа Мэргидийн их Чилэдүтэй таарч, мухлаг тэргэнээ гоо бүсгүй байхыг үзэж ах Нэгүүн тайж, дүү Даридай Отчигин хоёртой нийлэн үгсэж Өэлүн үжинг булаан авсан нь цус өш хонзонгийн эхлэл байсан гэж зохиолч үзсэн байна. Түүхийн энэ эгзэгтэй үед Хабул хааны долоон хүүгийн дундах Хотула хаан сууж Хорхоног Жибурын хөндийд хажуу газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл бүжиглэж цэнгэв. “Монголын жаргалан нь бүжиг хурим бөлгөө” гэж нууц товчооноо дурдсан ч зовлон эс дутжээ. Хотула хаан, Хадаан тайж, Есүхэй баатар нар Амбагай хааны өшөөг авсугай хэмээн Татаартай арван гурван удаа тулалдсан ч ялж эс чадав. Энэхүү үйл явдалтай “ял янхан”-д унасан Бөлжгөн хатны “тогоо өнгийх” гуйранчлал, Хабул хааны ахмад хөвүүн Охинбархагийн гунигт үхэл, долоон ямаа шөрөглөж саан амь зууж яваа Тоорил ханы гунигт түүх сүлжин өрнөж явсаар Татаарын Тэмүжин-Үгэ, Хорибуха нарыг барьж ирсэн Есүхэйн гэрт шагайн чинээ нөж атган хүү төрснөөр роман өндөрлөж байна.
Unknown Binding
First published January 1, 2012
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 1 of 1 review
October 28, 2016
Түүхийн тухай багахан мэдлэгийг маань өөр талаас нь нэмэгдүүлж өгсөн зохиол. Есүхэй баатар идэр ахуй насандаа Татарын Гоо Бөлжгөн хатанд нууцхан дурлаж, Хотула хаан хүртэл түүний төлөө хаан ширээнээсээ татгалзаж байсан зэрэг үйл явдалууд таалагдсан ч, Сочигэл хатныг арай хатуу бичсэн юм шиг санагдсан. Ямартай ч амттай, сонирхолтой, хурдан уншлага байлаа
Displaying 1 - 1 of 1 review


