Jump to ratings and reviews
Rate this book

Манго жимстэй цай

Rate this book
Энэ удаа зохиолч А.Пүрэвмаа нийгмийн хамгийн эмзэг сэдэв болох үр хөндөлтийн талаар бичлээ. Бичсэн номыг нь хэдэнтээ уншиж бясалгав. Өөрт төрсөн бодлоо доор товч сийрүүлэв.

Таны л хэвлийд хүн болмоор, танд л үр болмоор байгаа түүнийг хайрла.
Эмнэлгийн аймшигт багажаар эхийн алтан хэвлийгээс "зайлуулагдах" гэж буй уарг амь тавин чадлаараа бултдаг юм гэнэ билээ... Үүнийг сонсоод ямар сэтгэгдэл төрснөө бичиж бас илэрхийлж барамгүй.
Үр хөндүүлэх "гачлант" зовлонг үзээгүй, тойрч гарсан бүсгүй хүн ховор биз ээ... Хэрэв үзээгүй бол, хайртай гэргийдээ, бүсгүйдээ энэ зовлонг үзүүлээгүй бол хувь тавилангийн тань өмнө таны төлөө талархан мэхийе.

П.Анужин

216 pages, Paperback

Published January 1, 2016

23 people are currently reading
286 people want to read

About the author

А.Пүрэвмаа

3 books38 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
58 (36%)
4 stars
42 (26%)
3 stars
36 (22%)
2 stars
10 (6%)
1 star
11 (7%)
Displaying 1 - 18 of 18 reviews
Profile Image for Р.П. Анхбаяр.
4 reviews3 followers
May 11, 2018
Манго жимстэй цай номын тэмдэглэл

Лянхуа Юна Мика Шувуу хэмээх 4 үе тэнгийн найз бүсгүйчүүд Goodman кофе шопт Сүүтэй кофе уунгаа элдэвийн зүйлсийг ярилцаж сууна.

1хэсэг Хятад хороолол

Лянхуа бол хятад хороололд түрээсийн байранд нөхөр 2хүүгийн хамт амьдрах бөгөөд их сургуульд сурахийг мөрөөдөх боловч боломж муу нөхөр нь хар бор ажил хийн арай хийн өдрийн хоол байрны түрээсээ аргацаан халаалтын теннээ хүртэл хамгийн бага дээр нь тавин хэмнэлт гаргаж амьдрах боловч залуу хүмүүст байдаг л зүйл удахгүй сайхан амьдрана гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн нэгэн, үнэгүй онлайн сургалтанд сууж найзуудтайгаа танилцаж байсан адтай нэгэн. Миний төсөөлсөнөөр дунд зэргийн нуруутай давхраагүй нүдтэй нимгэн уруултай хав хар мөрөө давсан үстэй өндөр хүзүүтэй нөхрийгөө яаж тоосон юм гэмээр царайлаг хүүхэн. Аа бас сайхан кофенд хэдэн цент харамлахгүй өгчихдөг нэгэн. Нөхөр нь хүүхэдтэй болмоор байна миний цалин сайжирч байгаа удахгүй сайхан амьдрана дахиад нэг хүүтэй болмоор байна гэсэн гуйлтын дүнд саяхан шинэ хүнээ өлгийдөн авсан. Удалгүй нэг үл таних залуу ээжийнхээ хамт тэдний бага хүүг өргөж авах талаар гуйхаар ирнэ. Амттай шимтэй бүхнийг авчирч шинэ байр авч өгнө бүүр их сургуульд хүртэл оруулж өгнө гэх мэтээр хамаг дуртай зүйлсийг нь өгнө гэх боловч Лянхуагийн сэтгэл төрсөн үрээ харамлах сэтгэл энэ бүхнээс илүү байх нь мэдээж. Гэвч хамгийн гомдолтой нь Лянхуагийн нөхөр ээж дүү гээд л Лянхуагаас бусад бүх хүн үрчлүүлэх талаар аль эрт ярьсан байсан ба түүний нөхрийн хэлсэн тэр сайхан үгс хүртэл худлаа байсанд сэтгэл хамгийн ихээр гонсойно. Брандов хэмээх тэр залуу өдөр алгасалгүй ирэх болж хүүхдэд гэсэн аль сайн болгоныг авчирч өгөх бөгөөд үнсэж болох уу гэж гуйсан харц нь чин сэтгэлийнх байгаа нь илт мэдэгдэнэ. Лянхуа эцэст нь хүүгээ өгөх шийдвэр гаргах бөгөөд түүний энэ шийдвэр нь нь ямар нэгэн эд баялаг өнгө мөнгөнд биш дахин хүүхэдтэй болох боломжгүй болсон Брандовын хүүхдэд бүхнээ зориулахад бэлэн сэтгэл мөн эх хүний үр хүүхдээ аз жаргалтай дулаахан гэдэс цатгалан өсгөхийн тулд энэ шийдвэр хүрэх болно. Түүний амьдрал одоо л эхэлж байна гэхдээ аз жаргалгүйгээр....

2хэсэг Охин сэтгэл

Юна бол бусдаас нэг л содон сэргэлэн эршүүд маягтай боловч инээмсэглэхэд хацар нь хонхойх нь түүнийг дур булаам болгодог. Өтгөн хар хөмсөгтэй онигор жижигхэн нүд дэлдэн чих нь түүнийг улам илүү чимдэг. Ер нь л их адтай бас аавын эрх охин. Багадаа золгүй явдал болж ээж нь аянганд цохиулан нас барснаас хойш түүний эцэг болох офицер мэргэжилтэй тарган намхан халзан эр түүнд л бүхнээ зориулан хойд эхийн нүүр харуулаагүй өсгөжээ. Түүний аавын хэлж байгаа үгс маш ухаалаг зөв аргаар охиндоо бүгдийн учирыг тайлбарлаж өгдөг сайн эцэг.

Юна Бидний оддын алдаа номыг уншин найзуудыгаа хүлээн сууж байтал фэйсбүүк чатанд нь үл таних царайлаг залуугаас номоо зээлдүүлээч гэсэн мсж ирсэнээр мөн хаа явсан газар нь дагаж мэт санагдаж эхэлнэ. Танихгүй залуун ухаалаг бөгөөд сэтгэл уярам мсжүүдэд догдлож уулзахын хүслэн болон нөгөө залуугаа бүүр төсөөлж эхэлнэ. Түүний хүслээр болж залуугаас надтай болзооч гэсэн мсж ирэн тэр 2уулзаж эхэлнн. Хэдэнтэй уулзсаны дараагаар Юна бие давхар болох бөгөөд харин үл таних залуугаас ор сураг үлдэлгүй алга болно. Найзууд нь түүнийг хүүхдээ төрүүлэх хэрэгтэй гэж ятгаж байсан бол Юна хайрт залуугаа эргэн над дээр ирэхгүй бол үр хөндүүлнэ гэдэгтэй бат итгэлтэй байлаа. Үр хөндөлт хийлгүүлэхээр таксинд суутал таксины жолооч эмэгтэй өөрт тохиолдсон бүх зүйлээ хэлээд ЭМЭГТЭЙ ХҮН НЭГ УДАА АЛДАЖ БОЛНО. ХАРИН ҮР ХӨНДӨЛТ ХИЙЛГҮҮЛЖ ХОЁР ДАХЬ УДААГАА АЛДАА ГАРГАЖ БОЛОХГҮЙ. Гэдгийг маш сайн тайлбарлаж өгсөнөөр охин үр хөндөлт хийлгүүлэх шийдвэрээ өөрчлөх болно. Гэртээ харин үнэн учираа аавдаа хэлэх бөгөөд түүний аав ч зөвөөр ойлгож төрүүлэхээр болно. Ингээд төд удалгүй Юна орхиод явсан хайрттайгаа дэндүү адилхан ,өөөрөөс нь авсан ганц зүйл нь буржгар үсийг нь дуурайсан охинтой болно. Түүнийг орхиод явсан ч түүнд маш том нэгэн бэлгийг үлдээсэн бөгөөд тэр түүнд хэзээ ч гомдоогүй мөн үзэн ядаагүй. Буцаад ирвэл түүнийг тэврээд л авна. Гэвч түүнтэй холбоо барин уулзах боломж байхгүй бөгөөд ганц мэдэх зүйл нь томилолтоор ирэхдээ байрладаг буудлыг нь мэддэг байлаа.
Юнагийн хийж чадах ганц зүйл нь захиа бичин үлдээх байсан бөгөөд орхиод явсан залуудаа бичсэн захианд нь түүнд хичнээн гомдож хүлээж байсан ч одоо чамайгаа би уучилсан. Чамайг хүлээдэг байсан бол одоо чамтай дэндүү адилхан охинтой болсон. Чи миний буржгар үсэнд дуртай байсан чи бол азгүй залуу насаараа 2буржгар үстэй охинтой амьдарч чадаагүй. Чамд зориулж худлаа түүх зохиосон . Биднийг хайрладаг сайн эцэг байсан даан ч надад шөнө дунд амттан авчирч байгаад золгүй явдалаар нас барсан гэдэг түүх. Одоо би өөрөө ч энэ түүхэндээ итгэх болсон. Одоо харин би чинийхээ бүх алдааг уучилсаан. Учир нь чи надад аз жаргал үлдээгээд явсан болохоор. Хүсвэл хүрээд ирээрэй чиний охины ээж Юнагаас. Эх хүн болгож өгсөнд баярлалаа. Гэсэн дугтуйг буудалын ресепшинд үлдээгээд явна. Хэрвээ тэр залуу энэ захиаг уншвал буцаж ирэх болов уу??

3хэсэг. Үүрээ орхисон шувуу.

Мика бол тайрмал хар үстэй япон төрхтэй нүүрээ будах дуртай жижигхэн яг л нөгөө эмэгтэй хүн эрдэнийн чулуу 2 жижигхэн байхдаа гэдэг үгийн эзэн болохоор эмэгтэй. Өөрийнхөөрөө юунд ч санаа зовдоггүй хийхийг хүссэн зүйлээ залуу байгаа дээрээ хийгээд үзэхэд харамсахгүй залуу эмэгтэй. Тиймдээ ч өндөр өсгийт бариу савхи өмсөөд нүүрээ будаад үдшийн цэнгээний газарлуу хааяа нэг шагайчихдаг . Яг л энэ мөчид тэрээр өөрийгөө хамгийн хөөрхөн мэтээр төсөөлж хэний ч харцыг булааж чадна гэж боддог. Нэгэн үдэш яг энэ бодолтойгоо үдшийн цэнгээний газар сууж байгаад нэгэн сайхан франц залууг харан ухаан балартаж түүнд өөрийгөө зориулна. Нэг л мэдэхэд өглөөний наран мандаж франц залуугийн цээжин дээр сэрнэ. Түүнээс хойш тэр хоёрын харилцаа гүнзгийрч Мика түүнийг алдахгүй гэсэндээ хамт амьдрах түүний хүүхдийг төрүүлэхэд бэлэн гэсэн санаагаа буруу илэрхийлсэнээс болж франц түүнийг орхин одно. Түүний уйтгар гунигийг дарах зүйл нь түүний хамгийн дуртай улаан хийлийн зураг байсан бөгөөд тэрээр тэр хийлийн амьд тоглолтыг үзэхээр шийдэж мөнгө олох арга сүвэгчилж эхэлнэ. Ганц боломж нь тээгч эх болох байсан бөгөөд зуучлагчаар дамжуулан америк угсаатан гэр бүл болох Трампынхантай танилцаж тээгч эх нь болохоор тохиролцоно. Хотоос хол зөвхөн нисдэг тэрэг буух боломжтой цайзад хүүхдээ төрүүлэх хүртэлээ байрлах хэрэг гарна. Мика тоглолтыг үзэхийн тулд төрүүлсэн хүүхэдээ орхиод явах, Мөн Трампынханы өрөвдөлтэй амьдралд удам залгах үрийг нь төрүүлж өгөх зоригтой нэгэн байсан ч өдөр ирэх тусам түүний алтан саванд бойжих ангир урагтай ярилцах болсоноор түүний ухаан бодол бага багаар өөрчлөгдөж эхэлнэ. Трампын гэр бүлийн хэрүүл маргаан баян тансаг амьдрал түүнд таалагдаагүй бөгөөд хэдий өөрийнх нь хүү биш ч гэсэн ийм орчинд өсгөхөөс айж цайзаас зугтах шийдвэр гаргана. Боломж гарсан нэгэн шөнө тэрээр цайзаас зугтах бөгөөд түүнд хамгаалагч залуу туслаж байсан нь түүний амраг франц залуугийн хамсаатан байх нь тэр. Хайрт залуутайгаа тэр 2 алс холд зугтаж далайн эргийн хажууд байшинд амьдарч хүүхэдээ төрүүлэн амар сайхан амьдарч хүү ч өсөж томрох хэрээр Трампын гэр бүлтэй адилхан болж өсчээ. Харин хүү том хүн шиг санаа алдаад гэртээ л харих юмсан гэж уулга алдаад энэ бүлэг төгсөнө.

4хэсэг Манго жимстэй цай

Шувуу бол жигүүртэн амьтадын хайр энэрэл анхаарал халамжинд өсөж томорсон ариухан охин бөгөөд өсвөр насандаа архи тамхины жихүүн үнэр зориг орох гэж балгасан пивоны исгэлэн үнэрт мансууран ариун зүйлээ алдсан охин. Түүний нөхөр болох залуу нь түүнд ухаангүй хайртай байсан боловч ойрын үед түүнийг араар нь тавих болсоныг шувуу гадарлаж эхэлжээ. Шөнийн ээлжинд гарах нь ихэсэж цагаан цамцны зах нь сормуусны будаг болсон орж ирэх нь олширжээ. Бүүр найзуудтайгаа кофе шопд сууж байхад нь хүртэл шинэхэн амрагтайгаа нялууран өнгөрсөн хэдий ч тэрээр нөхөрөө өмөөрч наддаа буцаад ирнэ гэсэн сэтгэл өвөртөлсөөр байлаа. Учир нь тэрээр 2сартай жирэмсэн бөгөөд нэг биш бүүр 2 ихэр махбодийг хэвлийдээ тээж байлаа. 5жилийн өмнө залуухан хосууд байхдаа амьдрал болоогүй орон байргүй тэжээж чадахгүйгэсэн шалтгаанаар нэг удаа үр хөндөлт хийлгүүлж байсанаа бодон өөрийн хамгийн дуртай манго жимстэй цайгаа найруулж суутал нөхөр нь орж ирээд чамаас салах болсон би шинэ амрагтай болсон чи миний ямар спорт сонирхдогийг ямар амттанд дуртайг ч асуудаггүй. Надаас асуулгүй бүгдийг шийддэг эвдэрхий зүйлсийг ч надад хэлдэггүй засварчин дууддаг. Уусан цайныхаа аягийг ч хураалгадаггүй тийм ихээр намайг халамжилдаг надаар гэр цэвэрлүүлдэггүй хувцас угаалгадаггүй миний хүүхэд насыг надаас асуудаггүй надаар юм яриулдаггүй би энэ бүхнээс залхаж байна ганц удаа ч болов индүүдлэггүй хөнжилд унтмаар байна. Намайг ойлгодог намайг сонсдог хүнтэй хамт баймаар Бид 2 хүүхэдтэй болж байгаа. Чиний гэдсэн байгаа бидний хүүхэд биш чиний л хүүхэд тийм учраас авхуулаад өөр хүнтэй учир. Чи нэг удаа авхуулах зориг гаргасан юм чинь 2дохоо чадна. Чи бол хүүхэдээ алж чадсан аймшигтай хүн гэж хэлээд хувцасаа аваад эхнэрийнхээ дуртай манготой жүүсийг шүүрч гараад шинэхэн амрагтай өгч буйг цонхоор харсан шувуу түүнд голдоо ортол гомдоод үр хөндөлт хийлгүүлэх газарлуу явна
Хүйтэн төмөр халуун хэвлий рүү шурган орж ариун хэвлийд бойжсон алтан ураг болох 2амийг таслан хаясанаас хойш түүний зовлонт амьдрал эхэлнэ.
Үүр шөнийн заагаар түүний
үснээс татаж хөнжилийг хуулж хөхийг хазалж дахин сонсмооргүй чихарсан хоолойгоор бүүвэйн дуу сонсохыг хүсэх 2ургийн сүнс түүнийг зовоож эхэлнэ. Хаа явсан газар нь дагаж зөрж өнгөрсөн үр хөндөлт хийлгүүлсэн хүн бүхний ургийн сүнсийг харах нь түүнийг галзууруулж эхэлнэ. Би жаран жил амьдрах байсан чи хэдэн жил амьдрах бсан бэ? Би эмч болох байсан чи юу болох байсан бэ гэх мэтчилэн хоорондоо ярилцах нь түүнийг байж ядуулна. Үзмэрчид үзүүлээд ч нэмэргүй бөгөөд энэ байдалдаа дас эсвэл үх гэсэн 2сонголт л байгаа чи дэлхийд хамгийн хэрэгтэй байсан хүнийг, бурханы хамгийн хайртай хүүг алсан болохоор бурхан чамд жинхэнэ зовлонг амсуулж байгаа нь энэ. Чамтай адил 5хүн энэ хотод бий .
Нэгэнтэй нь чи уулзах болно гэээд дахиж өөр зүйл хэлэхийг хүссэнгүй харин маргааш нь шувуу таксинд суутал нөгөөх 2бүлэгт гардаг таксины жолооч эгчтэй таарах бөгөөд өөртэй нь ижил хүн нь энэ эмэгтэй байлаа. Тэд хоёул бие биенийхээ ургийн сүнсийг харах бөгөөд таксины жолооч эгч түүнд бүх амьдралаа ярьж өгөөд чамд 2боломж бий тэднийг диваажинд хүргэж өгөөд өөрөө тамруу явах эсвэл над шиг хувь тавилантайгаа эвлэрээд бусад үр хөндөлт хийлгүүлэх гэж буй охидыг авар 888хүүхэд аварвал бурхан чиний нүдийг ариутгаж энэ сүнснүүдийг харуулахаа болино гэхдээ чи эцэст нь тамд л очих байх гэж хэлнэ. Харин шувуу энэ бүгдийг тэвчилгүй алуурчин хөлсөлж өөрөө өөрийгөө алуулна. Түүний эцсийн бичсэн захиа нь хайрт найзууддаа хэмээн гарчиглагдсан бөгөөд тэднээс уучлалт гуйж би бол үр хөндөлт хийлгүүлсэн эх хүн болох хувь тохиолгүй азгүй хүн харин та нар тийм азтай энхрий бяцхан охид та нар минь аз жаргалтай амьдраарай би бол АРИУН САВАА МААЖИЖ ХАЯСАН НҮГЭЛТЭН. Эмэгтэйчүүд бид эрчүүдээс шалтгаалахгүй зүйлийг шалтгаална гэж боддог тэнэг хүмүүс. Нэг удаа алдчихаад 2дохоо алдсан азгүй нэгэн би болохоор тамруугаа явлаа энд надад хэцүү байна дахиж ийм зүйлсийг харж амьдарч чадахгүй тул та нарыгаа орхин одлоо . Та нар ирт мэсэнд амиа алдсан энхрий бяцхан зрсэд зориулж цэцэг тэдний төлөө залбираарай. Тэд үнэхээр баярлаж хором ч гэмэн уйлахаа болиг дээ. Тэдний төлөө залбираарай гээд захиагаа төгсгөжээ.
мөн номын сүүл хэсэгт үр хөндал гэх зүйл ямар хор хөнөөлтэй талаар анагаах ухааны үүднээс дахин бичжээ.

Уншигчийн сэтгэгдэл

Энэ номыг уншсанаар эмэгтэй хүн гэдэг ямар агуу бас ямар энхрий зөөлөн болох тэдний гаргасан алдаа бүрийн ард эрэгтэй хүн байдагийг бас эрчүүдийг эмээлтэй хазаартай морьтой нь хамт багтаах сэтгэл байдагийг ойлголоо. Үр хөндалт гэдэг зүйл ямар аймшигтай түүний хор хөнөөл ямар аюултайг уран зохиолын хэлбэрээр бичиж ойлгуулж өгсөнд баярлалаа. Хосууд юун дээр алддагийг, ямар үе шатуудыг туулдаг хамт давж гардагийг баян ч бай ядуу ч бай тэдэнд таарсан зовлон байдагийг , эмэгтэйчүүд биднээс юу хүсдэгийг гээд маш олон зүйлийг ойлгож авлаа. Бас зохиолчоос асуух түмэн асуулт байгаа ч ингээд асуулттай хэвээр нь өөртөө үлдээе дээ. Таны л хэвлийд таны л үр болмоор байгаа түүнийг хайрла. Эхийн хэвлийд буй үр чинь эмнэлэгийн аймшигт багажнаас амь тавин бултдаг юм гэнэ лээ өрөвдөлтэй биш гэж үү? Ариун савандаа бүрэлдүүлж буй ирээдүйн дэлхийн хөгжлийн гол түлхүүрийг алж гараа бүү цусдаарай!!!. Хичнээн бэрх зовлон гунигтай байсан ч өрөөс чинь унах алтан амьтай учран золгох мөчид зовлон гуниг чинь аз жаргал болон хувирдаг юм шүү. Хүүхэд эцэг эхдээ хэрэгтэй бүхэнтэйгээ хамт ирдэг юм. Зорин ирсэн үрээ нэмэгдэхүүн гэж бүү бод нэр хугарна гэж бүү бод. Цаг нь болоогүй гэж бүүр бүү бод. Хүн цагаа олж тавилангаа эзлэн ирдэг юм.
Ижий үр болж эд эс нэгдсэн бүхэн аав үр болж тавилан нэгдсэн бүхэн
эргэх орчлонд эрүүл энх эсэн мэнд уулзах болтугай!
зарим зүйлсийг алдаатай эсвэл зөрүү бичсэн байж магадгүй.
Номыг нь заавал уншаарай бүүр гоё шүү
2017.03.05 П.Анхбаяр
#nomiintemdeglel #номынтэмдэглэл
#mangojimsteitsai #мангожимстэйцай
Profile Image for Zolzaya Enkhbold.
28 reviews
December 30, 2025
Маркетинг нь хэт сайн бүтээгдэхүүн заримдаа чанаргүй байдаг даа. Яг тийм ном байлаа. 2х дээр тавьж байж арай гэж л сонсож дуусгав. Хөндсөн сэдэв нь их содон, дөнгөж төрсөн үрээ үрчлүүлэх, эцэггүй хүүхэд төрүүлэх, тээгч эх болох бас үр хөндөлтийн тухай. Даанч ямар ч доторгүй, гадаад кино дуурайсан фантазлал, cliche ихтэй. Хүнд сэдвүүдийг их л хөнгөн бичсэн байх бөгөөд эрэгтэй хүнийг үзэн ядах байдал хийгээд шашны хэт туйлширсан шинжүүд анзаарагдсан. Дүрүүдийн нэрс, хоорондын харилцан яриа утгагүй, бас цаг хугацааны хувьд төөрөгдүүлмээр.
Өөрийнхөө уншсан хөдөлмөрт л зориулж нэг од үлдээв.
Profile Image for Б. Энхзул.
1 review
July 24, 2019
Номын нэр: Манго жимстэй цай
Зохиолч А. Пүрэвмаагийн хотын роман төрөл жанраар бичигдсэн “Манго жимстэй цай ” бүтээлийг нь сонгон авлаа.
Тэрээр бүтээлдээ нийгмийн хамгийн эмзэг тулгамдсан асуудал болох үр хөндөлтийн талаар өгүүлэх ба үр хөндөлт хийлгэснээр дараа нь гарах үр дагавар ямар байдаг. Энэ үйлдийг хийхэд хэний нөлөө хамгийн их байдаг, яагаад заавал үр хөндөлтийг сонгодог, өөр сонголт байхгүй гэсэн ташаа бодлынхоо улмаас үр хөндөлт хийлгээд хийлгэснийхээ дараагаар яаж харамсдаг талаар өгүүлэх ба үр хөндөлтйг эсэргүүцэн бичсэн бүтээл юм.
Зохиол нийт “Хятад хороолол ”, “Охин сэтгэл”, “Үүрээ орхисон шувуу”, “Манго жимстэй цай” гэх дөрвөн хэсгээс бүрдэх ба хэсэг тус бүрдээр Лянхуа, Юна, Мика, Шувуу хэмээх дөрвөн бүсгүйн талаар өгүүлдэг. Тэд бүгд үр хөндөлтэй ямар нэгэн байдлаар холбогдож, түүний сөрөг үр дагаварыг хэрхэн туулж байгааг дүрслэн харуулдаг. Охид бүгд өөрийн гэсэн туулж ирсэн амьдрал, хэрхэн үр хөндөлтийг мэдэрч, хүлээн авч, ухамсарлаж байгааг, охидын зарим нь үр хөндүүлж гаргасан шийдвэртээ харамсаж байхад зарим охид нь үр хөндүүлэх гэсэн бодлоо ялан дийлсэн дараа нь тэр үйлдэлдээ харамсахгүй байгаагаар гардаг. Мөн зохиолд өөр дүрүүд ч гарах бөгөөд Хятад хороолол гэх эхний хэсэгт Бадров хэмээх нэгэн эрийн талаар гардаг. Энэ дүр бол насныхаа талыг өөрийн ажил амьдаралдаа зориулсан эр. Гэхдээ Бадров бол энэ зохиолд зөвхөн эмэгтэй хүн үр хөндүүлснээс болж хүүхэдтэй болж чаддаггүй эсвэл эмэгтэй хүний эрүүл мэндийн байдлаас болон эмгэтэй хүн л хүүхэд гаргаж чаддаггүй гэсэн асуудлыг няцааж гаргаж ирж буй дүр. Тэрээр үргүйн улмаас дөчин жил наслахдаа хүүхэдтэй болж чадаагүй дүр юм. Харин Үүрээ орхисон шувуу хэмээх хэсэгт Ноён Трампын гэр бүл жинхэнэ үр хөндөлтийн хор уршгийг биеээрээ болон оюун санаагаараа бүрэн дүүрэн эдэлж буй гэр бүл. Тэд анхныхаа хүүхдийг чинээлэг эцэгтэй бүсгүйн эцгээс айсандаа найз залуу нь түүнийг хүүхдээ авхуулхыг ятган, хууль бусаар үр хөндөлт хийдэг нэгэн эмэгтэй дээр очин авхуулснаас болж эзэгтэй Трамп дахин хүүхэдтэй болох боломжгүй болсон. Эндээс үүдэн тэдний амьдрал баян хангалуун ч гэлээ чин сэтгэлгүй хүйтэн хөндий он жилүүдийг туулж хүүхэд байхгүй газар ямар хүйтэн хөндий уур амьсгал бий болдог талаар гардаг. Харин Охин сэтгэл гэх хэсэг дээр яг л энэ охин сэтгэл гэдэг нэртэйгээ адилхан зүйл гардаг. Зохиолын нэгэн дүр болох залуу Юна гэх охины охин сэтгэл гэх үү? гэнэн сэтгэхүй гэх үү? ямар ч байсан түүнийг ашигладаг хариурцлага үүр ч чадахгүй хулчгар нэгэн дүр дүрслэгддэг энэ дүр магадгүй эцэггүй хүүхэд гэсэн нэрийтэл дор хүүхдээ авхуулдаг олон жишээг хөндөж гаргаж ирсэн дүр байх. Мөн энэ дүртэй адил төстэй дүр аваас Манго жимстэй цай гэх хэсэг дээр гардаг Шувуугийн нөхөр тэрээр мөн л өөрийн хүүхдийг хүлээн зөвшөөрөлгүй өөр хүнд сэтгэлтэй болсон тул Шувууг хаяж явахдаа наад хүүхэд чинь чиний болон миний амьдрал садаа болох учир авхуул гэх санаа бүхий үгийг хэлж хүүхдээ авхуулах бас нэгэн шалтгаан сэтгэлийн зовинолыг бий болгосон дүр. Зохиолын дүр бүр тэдний гаргаж буй санаа бүр эрхгүй нэгийг бодогдуулам заримдаа тэдгээр дүрүүдийг өрөвдөнө, үзэн ядна, уучилна, өөр ч арга үлдсэнгүй дээ хөөрхий минь гэж дотроо бодон бодон уншсан.Уншихад зүрх өвдмөөр заримдаа танилыг минь санагдуулах дүр зургууд өнгөрдөг тэр бүрдээр тэр хүнийг буруутгаж, тэр үедээ яагаад зориглож чадаагүй юм бэ? гэж бодож байсан бодол тэс өөр болж өөрчдөгдөж байсан. Би тэр танилынхаа талаар түүнд ямар санагдаж байсан талаар одоо дотроо ямар их шаналж явдаг талаар багахан ч гэсэн ойлгож буй мэт санагдаж байна. Үр хөндөлт гэдэг бол хүний амь үгүй хийх ямар нэгэн шалтгааныг олоод тэгээд тэрэндээ бат итгэн үйлдэх аллага ч юм уу? гэсэн бодол төрсөн. Хэтэрхий эмзэг эсвэл үнэхээр өмнө нь үр хөндүүлж үзэж байсан хүн энэ номыг уншивал сэтгэл сэртийм хэсэгч мөн бий. Шувуугын хардаг тэр нялхасын сүнсийг үнэхээр үр хөндүүлсэн эмэгтэй болгоны мөрөн дээр эсвэл эгмэн дээр сууж шөнжин уйлж яагаад намайг авхуулсан юм бэ? гэх орилооныг байдаг гэдэгт итгэвэл үнэхээр айдас хүйдэст автмаар. Харин эрэгтэй хүмүүс уншвал эмэгтэй хүнийг ойлгож багахан ч гэсэн тайвшруулах байх. Эсвэл Шувуугын нөхөртэй санал нэгдэж магадгүй. Учир нь эрэгтэй хүмүүс хайртай эмэгтэйнхээ өмнө эхлээд үүрэг хүлээсэн мэт санагдаж хийсэн болгонд нь тааруулж жүжиглэх, эхнэрийнхээ дуртай зүйлийг идэх, хувцсаа ч өөрөө сонгож болхоо байсан мэт эсвэл хайртай гэдгийг минь мэдсээр байж өдөр болгон хайртай юу гэх асуултнаас нь залхаж сүүлдээ хэлхээс хүртэл дургүй хүргэж мөн чадхаараа ярилцаад байхад чи нададтай юм ярихгүй байна, дугарч цөхөөд намайг ойлгохгүй байна гэх мэтчилэн өөрийг нь ойлгож тайвшруулах гэж хичээдэг байдлыг ч тэд анзаарахгүй. Харин тэд өөрсдөө миний юу бодож явдаг ямар хувцас авмаар санагддаг, ямар амттан идмээр санагдаж байгааг минь асуухгүй юмдаа гэсэн бодолтой санал нийлэх буй зай. Эрэгтэй хүн гэдэг багаасаа л чи ирээдүйд гэрийн эзэн, өрхийн тэргүүн болно зоригтой бай, эр хүн уйлж болохгүй, алдах эрх байхгүй хэмээн хатуу чанга хүмүүжүүлдэг хэрнээ тэдэнд сэтгэлээ хэрхэн нээх бусдад өөрсдийн зовж байгаагаа нуух биш илэрхийлэх мэдрэмжийг, стрессээ эмэгтэй хүн шиг уйлж тайлалгүй харин дотроо бул чулуу мэт хадагалах урлагыг тэдэнд эзэмшүүлснээр тэд эцэс сүүлд нь харилцаагаа баллаж орхидог байж мэдэх юм. Эрэгтэй ч тэр эмэгтэй ч тэр аль аль талд нь үр хөндөлт гэдэг асуудал хамааралтай. Эмэгтэй хүн гэдэг дурлахаараа эрэгтэйгийнхээ аманд орход ч бэлэн болдог аж. Тэрээр түүнд итгэдэг хий л гэвэл хийчих тйим эмзэгхэн бас гэнэн хүмүүс юм. Харин цочирдож балмагдсан залуучуудын амнаас ямар үг гархыг бурхан бүү мэд.
Үр хөндөлт гэдэг бол чимээгүй аллага. Бидний гаргасан буруу шийдвэр буруу үгнээс болж дэлхийд мэндлэх байсан нэгэн суут зохиолч, суут хөгжимчид үгүй болж байна. Энэ зохиолыг уншиснаар би хэзээ нэгэн цагт жам ёсоороо эх хүн болох үүрэг хүлээх үедээ энэ номыг эргэн нэг санах байх. Аав ээжийн минь хэлж зүрхлэхгүй үр хөндөлт гэдэг зүйлийн талаар өөрийн гэсэн мэдлэгтэй боллоо. Мэдээж үр хөндөлт бол буруу. Найзууддаа ч уншуулмаар санагдлаа тэд минь бас алдах вий гэж бодогдлоо. “Энэ дэлхийд мэндэлж чадалгүй, ирт мэсэнд амиа өгсөн энхрий бяцхан тэдний төлөө залбирцгаая.”
Б. Энхзул
Profile Image for Donn Odonchimeg.
12 reviews
March 30, 2020
Анх удаа Пүрэвмаагийн зохиолоос уншиж үзлээ. Бидний анзаардаггүй хэрнээ нийгэмд байдаг чимээгүй аллагын тухай хөндөж өгсөн нь сайшаалтай. Үр хөндөлтийн үр дагаваруудыг дөрвөн найзын амьдралаар харуулжээ. Зохиолдоо санаагаа илүү товч харуулахын тулд дөрвөн найзыг бүгдийг нь ямар нэгэн байдлаар үр хөндөлттэй холбож харуулсан болов уу гэж бодогдов. Эмэгтэй хүнийг хэт зөөлөн уяхан итгэмтгий бас их сул дорой дүрээр харуулсан нь таалагдсангүй.

Залуу охидод нэгийг тунгаан ийм бодлогогүй үйлдэл гаргаж болохгүй шүү гэж сануулмаар зохиол болжээ. Өөрийгөө хайрла, өөртөө итгэлтэй бай, хайрлаж дурлах сайхан ч битгий харалган бай гэж захимаар байна даа
Profile Image for Anaru Eba.
84 reviews4 followers
September 4, 2021
Нрмноос таалагдсан хэсгээр сэтгэгдлээ эхлүүлье. "Амьдралын сорилт бидний дээрээс аадар бороо мэт сад тавин нөмөрч, заримыг нь газарт ортол хадаж, заримыг нь бүр голд нь хүртэл шагшин дэвтээж тамирдуулдаг. Зарим нь тэр үерт живж үхсэн. Живж л болохгүй. Хааяахан, усны мандал дээр гарч гүн амьсгаа ав, уйлмаар санагдсан үед уйл, тайвширдаг юм. Биднийг уйлж ханаад, инээмсэглэж чаддаг гэдгийг бурхан мэддэг учраас л сорилтын аадар бороондоо шүхэргүй алхуулдаг."
Уншихад сэрдхийлгэж өр өвтгөж үр хөндөлтөөс холуур байх шийдвэрийг өгсөн энэ зохиолыг олон ч охидод санал болгосонсон. Лянхуа, Юна, Мика, Шувуу гэх дөрвөн охидын, "эмэгтэй хүний" амьдралын тухай өгүүлэх ном. Үр хөндөлтийн өвдөлт, төрөөгүй бяцхан сахиусан тэнгэрүүдийн дүрслэл их таалагдаж билээ. Бодит байдал болон фантазын хачир тун нь таарсан гэмээр. Том болсон хүүхдийг нас барахад нь гашууддаг, харамсдаг хэр нь умайд нь бүрэлдэж байгаа хүүхдийн амь насныг юман чинээ санахгүй байна гэх. Тийм гэж үү?
Profile Image for Uyanga Gavaa.
37 reviews1 follower
January 28, 2022
Эмэгтэйчүүдийг, бас эрчүүдийг ч ухааруулах, мэдлэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээр, хэрэгтэй зохиол байна.

Гэхдээ үйл явдал өрнөх хэмнэл нь их тогтворгүй, зохиолын жанр нь явцын дунд гэнэт хувирчих шиг санагдсан зэрэг нь жаахан тавгүйтүүлсэн. Урьд нь уншиж байгаагүй сонин хэв маяг, найруулгатай зохиол байлаа. Гэвч сонирхолыг маань эхнээсээ эцэс хүртлээ алдалгүй татаж чадсан.

М пласаар сонсссон, уншлага нь их сайн байна лээ.
2 reviews
Read
April 29, 2021
Манго жимстэй цай
Эмэгтэй хүний амьдралд тохиолдож болох бүхий л аз жаргал гуниг харуусалыг нэгэн номонд багтаажээ.
Тэврэх үртэй байхын жаргал, ганцхан удаагийн болчимгүй алдаа амьдралыг хэрхэн нурааж үлдсэн амьдралых нь шөнө бүрийг нойтон дэртэй гуниг харууслаар дүүргэж болохыг уран яруугаар дүрслэн бичжээ.
Profile Image for Tsatsral Ts.
13 reviews
December 4, 2017
Үр хөндөлтийн эсрэг гэдэг нь их таалагдлаа. 2 сар гарангын өмнө хямдралтай үнээр авч байсныг сая л уншиж дуусгалаа. 5 дахь хэвлэлт нь хэр нь үг үсгийн алдаа нэг хоёр биш нилээд хэд байсан нь миний хувьд номын үнэлэмжийг их унагалаа.
Profile Image for So Na.
81 reviews2 followers
April 29, 2020
Энэхүү номыг эмэгтэй хүн бүр уншаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Үнэхээр хүний сэтгэлд юм бодогдуулсан гуниглаж харуусмаар яруу тод өгүүлжээ... Яагаад ч юм сардаа нэг удаа кофе шоп орж Манго жимстэй цай уунгаа найз охидуудтайгаа уулзаж суудаг боллоо....
4 reviews
March 19, 2022
4 бүсгүйн талаарх өөр өөр түүх. Тэд бүгд өөр өөр амьдралтай. Зарим нь хүүхэдтэй зарим нь хүүхэдгүй. Зарим нь бурхны тааллаас гарсан гэх мэт. Энэ номын үр хөн.дөлтийн талаар гардаг. Сүүлийн бүсгүй нь маш гунигтай төгсдөг. Уншаад үзээрэй
This entire review has been hidden because of spoilers.
1 review1 follower
Read
January 30, 2020
Энэ номыг манай найз залуу анх авч өгч уншуулсан. маш их сэтгэл хөдөлтэй уншсан шүү
Охид бүсгүйчүүдийг авч уншаасай гэж их хүсдэг шүү
Profile Image for Ag.
220 reviews22 followers
April 21, 2025
Зохиолч нь Амаржингийн подкастаар ороод, нобел авна гээд л ярихаар нь сонирхож үзлээ... Энэ бол уран зохиолд гарч байгаа нэг л үзэгдэл, олон улсад ч ийм арилжааны зохиолч байдаг л гээ биздээ... Магадг��й энэ жанрт зориулаад нобелийн шагналын төрөл гарах ч юм билүү...


Profile Image for Oko Khosbayar.
26 reviews
April 23, 2018
Бас л өөр мэдрэмж өгсөн, нэгийг бодогдуулсан ном байлаа.
Эхний хэсэг буюу Лянхуагийн хэсэг яагаад ч юм 2000 оны өмнөх явдлыг өгүүлж байна гэж бодож байтал дараагийн бүлгээс, одоо цагийг гаргасан нь гайхшрал төрүүлсэн. Мөн Микагийн хэсэг дээр гэр, цайз зэрэг нь арай л бодит байдалтай нийцэхгүй санагдсан.

Бусдаар гайхалтай өгүүлэмж, илэрхийллийг гаргаж, дүрүүдийг сайн тодруулж өгчээ.
Profile Image for Naruka Altangerel.
3 reviews
November 17, 2016
Өнгөц харахад энгийн л хэдэн өгүүллэг юм шиг хэрнээ илэрхийлж буй утга санаа нь их таалагдлаа. 1 удаа уншихад илүүдэхгүй л юм байна.
This entire review has been hidden because of spoilers.
1 review
Read
February 12, 2019
Want to read because i heard its about the the abortion
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 18 of 18 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.