Jump to ratings and reviews
Rate this book

Хар захын гудамжны Спиноза

Rate this book
Доктор Нахум Фисчелсон Варшавын хар захын гудамжн дахь багашаархан байшингийн дээврийн хонгил дахь өрөөндөө нааш цааш холхино..

329 pages, Paperback

First published January 1, 2016

6 people are currently reading
44 people want to read

About the author

Алтан Харуул овогт Батсуурийн Баясгалан. 1986 оны Долдугаар сарын 13-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. “Арван гуравдугаар сарын бороо” /2009/, "Эдгэрэл" /2018/ яруу найргийн түүвэр, “Хөх мэдрэхүй” – Шүлгийн цоморлиг /2010/ хамтын бүтээл, “Аз жаргалтай төгсгөлүүд” – Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр /2013/, “Аварга том далавчтай өвгөн” – Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр /2014/, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” роман (2015) орчуулгын бүтээл тус тус хэвлүүлсэн. Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (24%)
4 stars
17 (45%)
3 stars
8 (21%)
2 stars
2 (5%)
1 star
1 (2%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Yanjinlkham Amou.
20 reviews2 followers
May 27, 2018
Гурав дахь шөнө, Канар бялзуухай, Хар захын гудамжны Спиноза, Зул сар, Харрисон Бергерон, Манцуй, Эрвээхийн өдөр, Аз жаргалтай төгсгөлүүд илүүтэй таалагдсан.
Profile Image for Anu Batkhurel.
93 reviews11 followers
April 11, 2020
Өөр өөр цаг үед төрсөн тэс өөр бүтээлүүдийг нэг дор унших боломж өгдөг болохоор өгүүллэгийн эмхтгэлд хамгийн дуртай. Зохиолчийн товч намтар тухайн цаг үеийн түүхэн байдлыг зураглаад өгүүллэгийг нь уншихаар илүү амттай ойлгомжтой болох шиг санагддаг.
Хамгийн их сэтгэлд хүрсэн өгүүллэгүүд
Их мэргэн: эрдмийн оройд хүрэх боломж хүн бүрт байдаг ч түүндээ бардамнах ихэрхлээ дарах ухаан тэр бүр олддоггүй.
Харрисон Бергерон: Зохиолч нь өөрөө шинжлэх ухаанч, инженер болоод ч тэр юмуу бусад өгүүллэгээс тэс өөр. Ирээдүйд бүгд тэнцүү болох авч оюун санааны эрх чөлөө гэгчийг нухчин дарах болно. Хүн төрөлхтөн одоо ч өөрсдийн ухамсаргүйгээр бодол санаа, тархины цар хүрээгээ цэгнүүлсээр байгаа.
Аз жаргалтай төгсгөлүүд: үлгэр бүрийн төгсгөл ижилхэн байдаг шиг хүн бүрийн замнал нэгэн цэгт хүрээд дуусна. Тэр нь хэн ч зайлах аргагүй үхэл. Тэгсэн байтал хүмүүс хэзээ ч үхэхгүй мэт бие биенийгээ хэмлэсээр, сэтгэл зүрхээ үл хайхран зовлон гуниг дунд амьдардаг. Маргааш юу болохыг хэн таах юм бэ? Өнөөдөр өчигдөрөөс, маргаашаас ч хавь илүү чухал.
Profile Image for Zolbayar.
126 reviews8 followers
August 23, 2019
Сайхан өгүүллэгүүд байна. Сайн ч орчуулж.

Энэ хэд бүүр онцгой сэтгэгдэл төрүүлэв:

Ясүнари Кавабата -н "Канар бялзуухай"
Исаак Зингер -н "Хар захын гудамжны Спиноза"
Накажима Ацуши -н "Их мэргэн"
Шерман Алекси -н "Эцэг минь өөрийгөө Вүүдстокт Жими Хэндрикс 'Одод гялалзсан далбаа' -гаа тоглож байхыг харсан цорын ганц индиан гэж ярьдаг байсан учраас..."

Profile Image for Esme.
44 reviews4 followers
July 10, 2017
Төрөл бүрийн амттанд бялуурах шиг л... өөр хоорондоо ялгаатай ч, нэг л хүний амнаас сонсох мянга мянган түүх шиг олон өгүүллэгүүд.
Profile Image for Erdenekhuu.
91 reviews5 followers
March 8, 2020
Лааны дөлийг тойроод элдэв шавьж эргэлдэн ниснэ. Зарим нь дөлөнд хэт ойртсоноос шаржигнатал шатах далавчны чимээ байсгээд л дуулдах бол зарим нь лааны дөлөнд бүтэн биеэрээ ороод тэр дороо талийж харагдана... Шавжнууд үргэвч агшны дараа ахиад л цуглаад... Доктор Фисчелсон үрчлээт магнайнхаа хөлсийг шудран “Хоромын жаргалаас өөрийг хүсдэггүй хүний араншинтай яг адил шүү” хэмээн бувтнав.

Үнэхээр сайхан түүвэр байсан шүү. ҮЛГЭРЧ урьд тиймэрхүү бичлэгийг уншиж үзээгүй болоод ч тэр үү хамгийн их таалагдсан.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.