Demma Be34 reviews8 followersFollowFollowDecember 5, 2016Эдийн засгийг энгийн үгээр гэдэг л энэхүү номонд утгаараа илэрч байна. Ажиллах хүчин ба хөдөлмөрийн зах зээл улсын хөгжилд чухал үүрэгтэйг тайлбарлажээ.
Batsukh Bat-Ochir25 reviews11 followersFollowFollowApril 4, 20174,5/5"АЖИЛ"Нээрээ яагаад “хөдөлмөр эрхлэлт” эсвэл “хүмүүн капитал” гэж нэрлээгүй юм бол оо гэж өөрийн эрхгүй бодохоор юм байна. Бүүр “Ажлын байр” гээд нэрлэсэн ч болмоор юм шиг. За тэр ч яахав. Номонд дурьдагдсан үндсэн санаануудыг сийрүүлье. Агуулгын хувьд маш олон чухал санааг цөөн үгээр нэгтгэн багтаажээ. 1. Эдийн засгийн хамгийн чухал асуудал юу вэ? Олон хүн тогтвортой өсөлт, тогтвортой үнэ гэж хариулах ч, хөдөлмөр эрхлэлт эн тэнцүү, магадгүй илүү чухал сэдэв. 2. Яагаад гэж үү? Орлого хуваарилалтын хамгийн том механизм хөдөлмөрийн орлого байдаг. Хөдөлмөрийн орлогоор дамжин орлого хуваарилагдах нь дундаж давхаргыг бэхжүүлнэ, дундаж давхаргын хэрэглээ илүү дотоод руу чиглэсэн байдаг зэрэг нь яагаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой вэ гэдгийг хангалттай тайлбарлаж чадна.3. Манай хөдөлмөрийн захын хөгжил ямар байна вэ? Нийт үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний 1/3 нь л хөдөлмөрөөр дамжин хуваарилагддаг. Ажиллах хүчний оролцоо, идэвх сул. 4. Тэгвэл ирээдүй хойч үеийн талаар. Өрхийн орлого буюу хөдөлмөрийн орлогын ДНБ эзлэх хувь өндөр байхын хэрээр өрхүүдэд хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулах боломж илүү нэмэгддэг. 5. Ажилгүйдэл өндөр байх нь ядуурлыг нэмэгдүүлдэг. Ядууралтай тэмцэхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Манайд ядуурал гэхээр шууд ядуу өрхийн тоо ярьдаг. Ажлын байрны талаар биш.6. Ажилгүйдэл болгон муу биш. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн зах зээлийн нөхцөл байдлыг даган маш мэдрэмтгий явагдана. Тиймээс зарим ажилгүйдэл нь дараагийн хугацааны бүтээмжийг нэмэгдүүлдэг. 7. Ажилгүйдлийн тэтгэмжийг өсгөх нь зарим талаараа бүтээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй.8. Хөдөлмөрийн зах зээл эрэлт нийлүүлэлт гэхээсээ илүү бие биенээ хайж олдог зах зээл. Ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа нь ажилгүйдлийн түвшнээс дутахгүй зах зээлийн нөхцөлийг тодорхойлогч чухал мэдээлэл.9. Хүмүүн капитал нь элэгддэг тул байнга хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй.10. Хөдөлмөрийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд шинээр ажлын байр нэмэгдүүлэх буюу ажил олгогч нарын зардлыг бууруулах чиглэлээр ажиллах нь илүү үр ашигтай. Бүтээмж өсөөгүй үед цалин нэмэхийг шаардах нь хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулдаг.11. Голланд өвчин буюу уул уурхайн салбарт хэт хөрөнгө оруулалт орж ирэх нь төгрөгийн ханшинд нөлөөлж, бусад салбарын өрсөлдөх чадварыг бууруулж, импортыг нэмэгдүүлдэг. Хамгийн чухал нь ажиллах хүчний шилжилт явагдаж, уул уурхайн бус салбарт ажлын байрны тоо хумигдаж эхэлдэг. 12. Тогтвортой үнэ нь ирээдүйн тодорхой бус байдлыг бууруулж, ажил эрхлэлт болон бусад эдийн засгийн үзүүлэлтийг тогтворжуулдаг. 13. Монголбанкны зорилго нь төгрөгийн тогтвортой байдал болон тэнцвэртэй өсөлт. Тэнцвэртэй өсөлт гэдгийн цаана хөдөлмөр эрхлэлт гэсэн санаа явж байгааг дандаа санах.