Jump to ratings and reviews
Rate this book

Хүн

Rate this book
Р.ЧОЙНОМ - ХҮН (РОМАН)

ЭХЛЭЛ

"Хүлэг морь дэлээрээ гайхуулна
Хүн төрөлхтөн сэтгэлээрээ гайхуулна"
[ Абай Кунанбаев ]

Тас! гэж хаалга хаагдлаа
Тааз шал хоёул доргилоо
Танил болсон алхах чимээ
Таг харанхуйд холдоод явчихлаа ...

192 pages, Paperback

First published June 25, 1990

10 people are currently reading
103 people want to read

About the author

Р. Чойном

10 books61 followers
Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно.

Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.

Түүний яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолууд өнөөгийн утга зохиолд эзлэх байр суурийн хувьд асуудал дагуулдаг. Ултай судалгаа ч маш их дутагддаг. Харин түүний захидлуудын үнэ цэнэ бол зүйрлэшгүй.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
27 (71%)
4 stars
5 (13%)
3 stars
3 (7%)
2 stars
2 (5%)
1 star
1 (2%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Ari.
44 reviews66 followers
August 5, 2018
Тас гэж хаалга хаагдлаа
Тааз шал хоёул доргилоо
Танил болсон алхах чимээ
Тас харанхуйд холдоод явчихлаа ... гэж эхлэх энэхүү романы энэ 4 мөрт бүх үйл явдлын яг дундах хэсэг нь юм. Хэнтий нутгийн нэгэн тосгонд мэндэлсэн Аюурын Чимгээ гэх нэгэн бүсгүйн гунигтай, хяслантай хайр дурлалын түүхийг гайхалтай сайхнаар шүлэглэн өгүүлжээ ...

Дээр, доороо ах дүүгүй айлын ганц охин Чимгээ өөртөө хайргүй хүнтэй өвгөдийн ёсоор ханилж, удахгүй ээж, ааваасаа өнчирч, эр нөхөртөө хууртагдаж, нухлагдаж, өрөөл бусдад гүтгүүлэн шаналж, зовж явсаар арай чүү бүх амьдралаа орхин Улаанбаатар хотод ирж амьдрахын төлөө зүтгэсээр нэгэн өдөр Хайдав хэмээх нэгэн залууд хайртай болж, цаг хугацаа улирсаар нэг гэрт орцгооно. Гэтэл нэгэн өдөр ... Тас гэж хаалга хаагдан ... Хайдав яваад өгнө. Үнэнч дурлал, хайр сэтгэлийнхээ төлөө хөөрхий Чимгээ тууштай гэгч нь тэмцэнэ дээ ... Төгсгөл нь хэрхэн өрнөхийг та өөрөө уншаад л мэд дээ ...
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
January 1, 2021
Гайхамшигтай толгой хэлхэж, торгон үгс холбосон зохиол байлаа. Үйл явдал өрнөл бүгдийг нь үе бадаг алдалгүй үргэлжлүүлэн бичжээ.1963нд бичигдэж дууссан энэхүү бүтээлд Чимгээ бүсгүйн хайр, хайрын төлөөх тэнцэл, алдаа оноог Самдан, Ядам, Хайдавын дүрүүдтэй бүтээжээ.
Profile Image for Erdenekhuu.
93 reviews5 followers
January 1, 2021
УХААН гэдэг... ай чи минь
Уужим дэлхийд яасан хүчтэй вэ?!

✦ ✦ ✦

«Яаж энэ, холын холоос ирсэн
Ягаахан уруултай орос охин
Яг л ээж шиг минь, миний бор хүүхээн!» гэж
Ялдамхан хайраар дуудаж чадав аа?!
«...Ээж минь!.. танаас хойш намайг
Энд чинь өвдөж байна уу? гэж
Эрээгүй дотно илбэн асууж байсан
Энхрий хүн тохиолдоогүй юмсан...
Өөрөө төрөөгүй ч ээжтэй юм байна би,
Өсөхөөс тоглоогүй ч, эгчтэй юм байна би
Өвлийн хүйтэн, газрын холоос эрсээр би
Өнчин зүрхний түшгээ, энд ингэж оллоо!»


Хайрынхаа хойноос хөөцөлдөх Чимэгээ хүүхэн хүн төрөлхтний хайрын дутмагшлыг харуулсан гэлтэй. Хүний амьдралын ямар ч нугачааг тэгшитгэх зүйл хэзээд байдаг гэдгийг ч энэ хүний түүх харуулж байх шиг. Цөхрөлд орсон нэгнийг түшээд авах найз нь, ах нь, дүү нь баймаар,.. Хүн хайраар л дутдаг хойно байгаа л бол тэр хайраа юунд харамлахав. Бурхан харамлаагүй хойно.
Profile Image for Purevdorj Damba.
9 reviews3 followers
October 5, 2019
Анх удаа үргэлжилсэн үгийн роман уншиж үзээд уулга алдан би гайхлаа. Ямар цэцэн мэргэн, яаж ингэж үгсийг онож холбон утга төгөлдөр өгүүлдэг байнаа. Хэн нэгний жирийн амьралын хүүрнэл юм шиг атлаа тэр цаг үеийн шинэчлэл, хүний чанар, монгол нутгийн үзэсгэлэн, хайр дурлал, эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг бүхэлд нь би энэ номноос уншлаа.Уран яруугаар толгой холбон бичсэн нутаг, гол усны хэсгүүд нь хичнээн төгөлдөр.
Profile Image for Battuya Tsendsuren.
17 reviews
July 7, 2018
Хэтэрхий их хайр өөрийгөө зовооно ... Сайхан роман. Бүр дотор нь ороод орчлонгоос тасрав.
Profile Image for Anaru Eba.
83 reviews4 followers
October 29, 2019
Жигтэйхэн бодолд автан гунигт үлдэж билээ.
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.