Jump to ratings and reviews
Rate this book

Ай

Rate this book
Эрэл бол сэрэл

Амьдрал дээр бүх зүйл энгийн байх, байгаагаараа байх нь сэтгэлд таатай санагддаг юм. Хүн ч гэсэн, харилцаа ч гэсэн, шүлэг ч гэсэн. Гэхдээ шив шинэ байх учиртай . Тиймээс ч С.Начингийн шүлгийн шинэ ном энэ бодлыг батлах мэт.

<<Амьдралд жирийнээс жирийн
Энгүүнээс энгүүн бай гэж шивнэх юм>> хэмээн тэр бичсэн нь нэгэн ухаарал биз.

С.Начингийн шүлгүүдийг эртнээс мэдэх учраас түүний шүлэг яаж өөрчлөгдснийг барим тавим хэлж болно. Тэр өөрийгөө хайж, эрэлхийлэл хийж буй нь сайн хэрэг. Олз омгийн тухайд дараагийн асуулт л даа. Яруу найраг бол оюуны дээд зэрэглэл, дээд түвшний туурвил юм шүү дээ уг нь. Бичиг үсэг мэддэг, хэн дуртай нь <<шүлэг>> бичихийн дон туссан тийм үе шиг зууны эхэнд мандан бадарсан нь яг л дэнгийн гэрэлд эргэлдэгч, бас амиа егүүтгэгч эрвээхэй мэт санагдаж билээ. Энэ <<ШҮЛГИЙН>> номны үер надад <<Цаас бол модны үхэл>> гэсэн мөр үлдээсэн юм. Өөрийгөө шүлэгч гэж хэлэхээс ч ичээсэн, одоо ч ичингүйрсэн хэвээр.

С.Начингийн бичсэн шиг <<Заримдаг гийгүүлэгч шиг өдрийн төгсгөлд>> ийн би бодлоо. Энэ дэлхийн агаараар амьсгалж буй яруу найрагчийн хувьд ийм үг бичлээ. Шүлэг гэж юу болох, түүнийг бичихэд ямархан хэцүү болохыг залуу нөхөр минь хэнээс ч илүү махбодь, уураг тархиараа мэдэрсэн нь энэ номноос тод харагдана гэдэгт итгэнэм. Хэвшмэл, ягшмалд хүлэгдэлгүй эрэлхийлэх нь уран бүтээлийн чанар чансаа юм. Өнгөрсөн үеэс ч ирээдүй үеэс ч эрэл хайгуул хиймээр санагддаг. Өмнөх, өмнөх үе бол дараа үеийн дэвших шатны <<ГИШГҮҮР>> юм. Цаг хугацаа ирж буцавч яруу найргийн үнэт чанар, үнэлэмж хэвээрээ. Сэхээвчээ онгойлгож цэвэр агаар оруулья. Өнөөдөр шинэ цас орсон учир утаа униар ч үгүй шив шинэхэн агаар цээж дүүрэн амьсгалая.

МЗЭ-ийн болон шилдэг бүтээлийн Алтан өд шагналт яруу найрагч Ойдовын Содномпил

112 pages, Paperback

First published December 16, 2016

1 person is currently reading
20 people want to read

About the author

С.Начин

2 books5 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
2 (50%)
4 stars
2 (50%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
No one has reviewed this book yet.

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.