Jump to ratings and reviews
Rate this book

Шөнийн гийчин

Rate this book
Харагдаж байгаа бүхэн бодит байдал биш, бас нүдэнд үзэгдэхгүй байна гэдэг нь байхгүй хоосон гэсэн үг ч биш...

ӨМНӨТГӨЛ

Хааяа нэг аятайхан сайхан амралт авчихмаар... Хэний ч биш зөвхөн өөрөө өөрийнхөө дуу хоолойг сонсмоор тийм нэгэн үе байх.

Эргэн тойронд байх аливаа бүхэн, үйл явдлууд дунд бид тун санамсаргүйгээр өөрийнхөө нүдэнд үл үзэгдэх нэгэн хэсгийг гээчихдэг аятай. Тоолж барамгүй, зай завсаргүй хуйлран өнгөрөх үзэгдэл бүхэн бидний цаг хугацааг бага багаар, сэм сэмхэн хулгайлсаар байх шиг. Хэзээ ч эргэж ирэхгүй тэр цаг мөчүүд зөвхөн дурсамж болон хойно хоцрохдоо биднээс чухам юуг авч үлдсэн бол. Хэлж амжаагүй үг, хийж чадаагүй үйлдэл, зүрх догдлуулсан мэдрэмж, зүүдэнд өрнөсөн зөгнөл бүхнийг үү...? Бид мартсаар л, бас дахин мартсаар... Эцэстээ өөрийнхөө хэн болохыг ч мартаад зөвхөн мартахын тулд маргааштай уулзаж буй мэт...

Урт гэгч нь нэг их сайхан амьсгаа аваад зүгээр л нэг амсхийж яагаад болохгүй гэж. Тиймээ, зүгээр л нэг амсхийхдээ бид жинхэнэ өөрөө өөртэйгээ уулзах ч юм билүү.

...Таны гар дээр байгаа энэхүү ном танд гайхалтай нэгэн амралтыг өгнө хэмээн найдаж байна.

270 pages, Paperback

Published January 1, 2017

1 person is currently reading
12 people want to read

About the author

Ц.Ууганбаяр

1 book1 follower

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (33%)
4 stars
4 (44%)
3 stars
1 (11%)
2 stars
0 (0%)
1 star
1 (11%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Saruul.
2 reviews2 followers
September 11, 2017
Яг үнэнийг хэлэхэд...
Зарим нэг үг үсгийн алдааг үл тоочин өөрийн бодлоо өгүүлэхэд:
Урьд бичсэн аймшгийн өгүүллэгийн номнууд нь тэр үедээ таалагдаж байсан ч, энэ удаад бичсэн зохиолдоо хүн цочирдуулж, айлгахаар, магадгүй бүр 'үлгэрийн', байж боломгүй үйл явдал нэмэх гэсээр ганц, хоёр өгүүллэгийнхээ утга санааг дарчихсан мэт санагдсан. Агуулж буй утгаа биш, уншихад хачир нэмэх гэсэн үйл явдал хэт их орсон нь давс нь ихэдсэн шорвог хоол шиг. Сүүлдээ өгүүллэгийн төгсгөлийг өөрөө ч таамаглаж болохуйц болчихсон. Уншиж дуусгах гэж өөрийгөө хэмлэсээр таарсан.
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.