Ari44 reviews66 followersFollowFollowMarch 2, 2019Бух тавибаас унага төрөхгүй, тугал л гармуй. Буян үйлдвээс хохирол ирэхгүй, буян л эгмүй. Нүдээ аниваас гэрэл түгэхгүй, харанхуй л тунамуй. Нүгэл үйлдвээс хонжоо гарахгүй, нүгэлд л унамуй.монгол-романууд
Ishdolgor195 reviews6 followersFollowFollowMay 21, 2017Дурсамж дуртгал бол, яахав дээ, хоосон зүйл. Хов хоосон зүйл. Гэхдээ тэр хоосон л бидний сэтгэлийг дүүргэж, үргэлж дэргэд маань байдаг. Үргэлж. Дэргэд маань. Хоосон. Тэр хоосон зүйлээс хэрэв аз жаргал анхилж мэдрэгдвэл, бидэнд цөөхөн ч атугай жаргалтай дурсамж үлдсэн бол л, - энэ амьдрал маань жаргалтай болдог. Х227Амьд байгаа учраас л нүд маань бүрэлзэж, амьдралынхаа аль нэгэн буланд хэн нэгнийг авч үлдэх, тэрхүү хэн нэгний дурсгалыг сэм нандигнах хүсэл төрдөг. Х235
Undrakh177 reviews121 followersFollowFollowDecember 24, 2020Түүх, үлгэр домог сүлэлдсэн гайхмаар, бас сэтгэл өвдөм зохиол болжээ. 200 гаруйхан хуудас дотор ямар олон хүний амьдралыг багтааж, их л бясалгасан хүний л бичих болов уу гэмээр гүн гүнзгий хэсгүүдтэй таарлаа. Зарим хэсгүүд нь зүүд зэрэглээ ч юм шиг, тэгсэн атлаа яг л тэр үед тохиолдож байгаа нь нүдэнд харагдах юм. Бага байхад сонсож айдаг байсан хий үзэгдлүүдийн тухай ч хэсэг гарна. Гэвч тэдгээр нь хорон санаа агуулсан чөтгөрүүд бус нутаг усандаа шүтэгдсэн сахиуснууд аж ээ. Аль эрт өнгөрснийг ил болгон, өвчтэйг илааршуулах шидтэй хэдий ч халуун сүүнд түлэгдчих гэдэг эмзэгхэн гэмээр тэдгээр сахиуснууд хэрвээ байдаг бол хот суурин газрын түргээн, бохирдлоос аль хэдийнэ үргэсэн биз гэж бодогдов. Зөвхөн шинжлэх ухаан, судалгаагаар батлагдсан зүйлд л итгэх нь улам түгээмэл болж байгаа бидний үеийнхэн өвөг дээдэс маань нандигнаж ирсэн ямар олон зүйлээс хагацаж байгаа бол оо? Нэг бол хошуу ноёноо эсвэл Богд эзнээ, эсвэл Манжийн нэг амбаны аяг аашийг харж, хүчгүй мөхөс амьдарч байсан тэр үеийн хүмүүстэй харьцуулахад энэ үеийнхэн ямар азтай бас одоогоосоо дээр байх боломж байсаар байтал хүчин чармайлт гаргахгүй байгаа нь ямар ичгэвтэр вэ. Уншиж дуусаад Жонон засгийн хошууны сүүлчийн ноён нь Пүрэв гүн гэж үнэхээр ятган хуурч ноён байсан, мөн зохиолчийн өвгө дээдэс нь романы үйл явдалтай холбоотой байсан нь бүр ч сонирхолтой санагдлаа.
Ankhaa85 reviews4 followersFollowFollowAugust 14, 2017Энэ зохиолыг уншаад эмэгтэй хүний хувьд Гармаа хатныг л их өрөвдлөө. Хэдийгээр элэг бүтэн, үхэл хагацал үзээгүй ч гэсэн насан туршдаа өөр сэтгэл өвөрлөсөн хүнтэй дэр нэгтгэнэ гэдэг арай л чанга байх даа. ...Зовлонгоор дүүрсэн энэ амьдралыг жаргалаар дүүрэн мэт харж чадахад л сэтгэлээ дадуулах явдал юм.....
Ganchimeg Namsrai4 reviews1 followerFollowFollowJune 17, 2017Уншаад төрсөн сэтгэгдлээ блогтоо бичсээн. Орж сонирхоорой. https://ganchimeg.wordpress.com/
Enjgaa83 reviews17 followersFollowFollowJune 29, 2017Миний хувьд хэт нуршуу, нэг зүйлээ олон давтсан, сүүлдээ залхах ч шиг болов. Пүрэв тайжийн өвөг дээдсийн түүх болон түүний амьдралыг тухайн үеийн үлгэр, домог, аман яриа, үйл явдлуудаар чимэн, холбосон зохиол болжээ. Монголчуудын олонхи нь суурин амьдралтай болж байгаа өнөө үед эрт дээр үеэс уламжлагдан ирсэн аман уран зохиолын хэв шинж алдагдаж байгаа учир хэн нэгэн нь ийнхүү баримтжуулан өвлүүлэх нь зөв боловч Аюурзаны бичсэн арга барил гойд санагдсангүй.
Erdenesuvd Batbaatar6 reviews2 followersFollowFollowJanuary 28, 2021"Бөөгийн домог"-т Буриад, "Шүгдэн"-д Ордос, Хөх нуур, "Цагаан Хар Улаан"-д Ховд, "Судасны чимээ"-нд Өвөр Монголын нутагт орчин цагт Монголчууд хэрхэн амьдарч байгааг тэр тодорхой дүрслэн үзүүлж, тэдний үнэ цэнэ хаана, хэрхэн оршдогийг өгүүлсэн. Харин "Сахиуст хангайн нууц" шинэ романд бол зөвхөн төрсөн нутаг Баянхонгор аймгийн нутагт бүх үйл явдлаа төвлөрүүлжэ
Suvda12 reviews4 followersFollowFollowJuly 30, 2017Зохиолын цаг үе хэдий орчин үе биш ч хүмүүний хамтаар оршин буй газарт амьдрал гэгчид хамааруулах үйл явдлууд өнгөө өөрчлөн эргэсээр л байдгийг, орчин цаг нэрлэж буй өнөө үеийн хүмүүсээс гарах зан авирыг ч мөн харуулсан юм шиг санагдлаа.
Tseren Onolbaatar14 reviewsFollowFollowReadOctober 2, 2024Ханхар-Гүн уулс танааХатан хөх нуур танаа~Баянхонгорынхон нутгаа хангай болон говь гэж ангилдаг юм билээ. Зохиолын эхэнд Завхан зүгийн нутагт үйл явдал болоод байна уу гэтэл Баянхонгор аймгийн хойд сумдын нутгийг харуулж байжээ. Зохиолын өрнөл, дүрүүдийн нэрс, гол дүрийн баатрын хувь хүн хэрхэн хөгжиж байгаа нь, тухайн цаг үеийн буюу Манжийн эрхшээл дэх Монгол улсын хошуу захирагч ноён бүр хүний хувьд чанар муутай байсан хэмээн тогтчихсон үзлийг үгүйсгэсэн нь, ядуу дорой Монгол оронд хөгжимчин ноён байсан гэдгийг харуулж байгаа нь, хүний сайнтай муутай орчлон гээч цаг үеэс үл хамааран сайнтай бас муутайгаа байдаг гэдгийг илэрхийлсэн нь, хамгийн гол нь зохиолд гарж буй зарим дүрүүдийг зохиолч өөрийн дээд үеийнхээ хамаатан садныг оролцуулан сэдэвлэсэн нь хийгээд уг номын тухай зохиолчийн өөрийнх нь ярилцлагаас дүгнэхэд эмээгийнхээ ярьж асан домог яриануудыг нэгтгэн, басхүү удам судраа хөндөн өгүүлээд зогсохгүй, номоо бичиж дуусгачхаад “эмээгийнхээ өмнө тавьсан сэтгэлийн өрийг дарлаа” хэмээн ярилцлага өгсөн байгаа нь, цаг үеийн байдал, түүхэн үйл явдлуудыг хамруулан зохиолоо бичиж өөрийн нутаг усаа магтан, Ханхар-Гүн уулс Хангай хандаа сүслэн, Хөх нуур, Хар-Усны гол зэрэг зарим газруудыг Хангайн олон эздийн төлөөлөл болгон дурсаж бичсэн номондоо ‘Сахиуст хангайн нууц’ хэмээн нэр өгсөн нь гээд олон талаараа жижигхэн миний дотоод гүнд машид тохирсон ном байлаа.
Solongo Sukh10 reviews2 followersFollowFollowApril 16, 2021Монгол улс Манжийн эрхшээлээс гарсны дараах цаг үе буюу 1924 оны Монгол улсын Үндсэн Хууль хэрэгжих цаг үеийн нөхцөл байдлыг уг ном өгүүлнэ. Аюурзана зохиолч Жонон бэйл цолтой Пүрэвжав ноёны амьдралын өгсөж уруудах цаг мөч бүрийг уран яруугаар дүрслэн бичсэн байна. Гагцхүү хүний амьдрал дардан бус ба хайр дурлалын шарх эдгэрэх үйл явц нь удаан бас хэцүү байдгийг харуулж өгсөн ном буй. “Худал үгийг мянга давтахад үнэн болдог зовлон бий”-г харин ч нэг нүдэнд харагдтал бичсэн байна.fiction
Erdenebulga Baterdene3 reviewsFollowFollowAugust 20, 2021Бодол уу? Тавилан уу? Үнэхээр тавилан бол дагахаас... Бодол бол гаслантай...“Шударга хүн ч ашиг хардаг юм шүү дээ. Учир нь шударга байх нь өөрөө ашиг, түүнээс илүү завшаан байхгүй”
Enko Khurlee37 reviews6 followersFollowFollowMay 9, 2022Номын тэмдэглэл... Хүслийг минь биелүүлээч гэж Бурханд залбирдаггүй. Хүсэл зорилгоо биелүүлэх хүч зориг хайрлаач, цаг нөхцлийг тааруулаач л гэж залбирдаг. Замд учрах саад тотгор бүхнийг даван туулах хүчийг минь мохоон сарниах бодол бүү төрүүлээч гэж залбирах нь зөв байдаг...- - -... Сахиус, гэрийн хүн гээчид нь цөмөөрөө л халхууд Зонховын шашинд орох үед номд зохицон номхорч үлдсэн эртний онгодууд болох тухай уншсансан. - - -... Б��х тавибаас унага төрөхгүй тугал л гармуйБуян үйлдвээс хохирол ирэхгүй, буян л эгмүйНүдээ аниваас гэрэл түгэхгүй, харанхуй л тунамуйНүгэл үйлдвээс хонжоо гарахгүй нүгэлд л унамуй.
Kherlen9 reviewsFollowFollowOctober 20, 2021Энэхүү романыг шууд эх хэлээ сайн эзэмшээгүйгээ мэдлээ. Орон нутгийн домог яриа, буддизмийн философи, түүхийг уран зохиолын аргаар гайхалтай бичсэн роман. Сайн бичсэн роман нь ном уншиж байгаа гэхээс илүү кино мэт тухайн үйл явц бодит мэтээр харагдаж дотор нь ордог мэдрэмжийг төрүүлдэгийг ямар ч уран зохиолын ном уншдаг хүн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэр мэдрэмжийг энэ номоос мэдэрлээ. Ямар ч хурдан дуучихав гэж..
Tsopo Bayaraa8 reviewsFollowFollowReadDecember 5, 2018Ягаандарь хатан шиг хэн нэгний зүрхэндүүрд үлдвэл эмэгтэй хүн болсны утга биш үү 😂😂😂
Anaru Eba84 reviews4 followersFollowFollowMarch 8, 2022Пүрэв гүний хайрт хатан Ягаандарь үгүй болж хэдэн жилийн дараа авааль эхнэрээ ахин авчирч ноёны амьдрал үргэлжилнэ. Хүүдээ бичиг үсэг заан судрын чингэлэгт өдөржин өдрийг барах хүүгийнхээ замбараагүй болгосонг эх нь цэгцэлж байхдаа нөхрөө одоог хүртэл талийгч хатныг бодож явдгийг мэдэн уурсана. Ер тэгээд зохиол тэр чигтээ удам угсаа, хараал шид, үйлийн үр, хайр сэтгэл, дуу хөгжим, ном судар, шинэ засаг гээд олон зүйлсийн тухай бодролыг агуулах юм. Хайрт уран бүтээлч Urna Chahar-н дууг тавингаа уншихад төгс зохицох бүтээл юмсанж. "Зовлон бол дуусах дуусахгүй гээд хоёр янз. Жаргал ч мөн ижилхэн. Ер нь бүх зүйл зуурдынх ч гэлээ, зуурд дотроо бас үргэлжлэх эрэмбэтэй" гэх хэсэгт олон зүйлийг тунгааж билээ.This entire review has been hidden because of spoilers.
Urangoo197 reviewsFollowFollowDecember 8, 2022Үнэн түүх, үлгэр домог гайхамшигтай сүлэлдсэн, хайр дурлал, хараал жатгыг эн тэнцүүлсэн өгүүлэмжтэй, өөртөө бүрэн шингээсэн ямар сайхан ном бэ?Сайн ноён хан аймгийн Жонон засгийн хошууны Жонон бэйл Пүрэвжав гэгч их хүний амьдралыг бичиж үлдээх "сэтгэлийн өр" Аюурзана зохиолч маань эмээдээ тавьснаар энэ ном бичигджээ. Эцэг өвгөдийн сахиус байгаль хангайдаа ойр аж төрж байсан үе саяхан байж. Бид энэ богино хугацаанд ямар их холдоо вэ? 90 гаран жилийн өмнөхөн буюу 1930 оноос Улсын төв театрт ажиллаж байсан хүний хэзээ, хэрхэн нас барсныг ч мэдэж чадахгүй юм гэж үү? Номд нэвтэрч, амьдралыг бясалгаж, бүхий л зүйлд тайвуу ханддаг болсон сайхан ноёдтой байсан юм бус уу? Хэцүүхэн үеийн мушгисан түүхээр хомхой сувдаг, олныг дарладаг ноёд л байсан мэт боддог байсан. Ягаандарь хатан гэж сайхан бүсгүй байгаад богинохон амьдрахдаа Пүрэв гүний цаашдын бүхий л амьдралын салшгүй хэсэг болсон байж. Ханилаад бараг 10-аад жил болсны хойно хүүхэд олсон ч төрөхийн хүндрэл болж, эх охин 2 амь алдсан бололтой. Ямар их харуусал вэ? Мөн байгаль, түүх гээд бүхий л зүйлтэй холбож чаддаг номтой мундаг лам, зочи нар ч байдаг байж. Аль нь үлгэр домог мэт зохиомол зүйл, аль нь үнэхээр байж болох үзэгдлийг мэдрэх ч завгүй, мэдэрье ч гэлгүй л номоо уншлаа. Хувьсгалаас өмнө үе ийм өөр, төсөөлөх ч боломжгүй байсан гэж үү? Хувьсгал нэрээ л хувьсуулах юм даа.
М. Номин12 reviews2 followersFollowFollowOctober 29, 2022Амьд байгаа учраас л нүд маань бүрэлзэж, амьдралынхаа аль нэгэн буланд хэн нэгнийг авч үлдэх, тэрхүү хэн нэгний дурсгалыг сэм нандигнах хүсэл төрдөг. Бидний буруу биш.Өөрийг нь гэх сэтгэл өөр хэн нэгнийг гэх сэтгэлээс дутуу байсныг олж үзсэн хэнд ч энэ амьдрал таатай бодол төрүүлэхгүй.
Bayarmaa25 reviews26 followersFollowFollowJanuary 4, 2018Inferno-goos hoish unshsan hamgiin sonirholtoi nom bailaa.
Binderya Binduush22 reviews2 followersFollowFollowReadOctober 30, 2019Миний хувьд Аюурзаны зохиолчийн хамгийн гайхалтай бүтээл. Би энэ номонд чин сэтгэлээсээ хайртай.
Marla Munkh-achit24 reviews28 followersFollowFollowNovember 25, 2017Expected better from the author...
Tsevelmaa110 reviews8 followersFollowFollowNovember 3, 2018Амьдралд үргэлж хоёр л зүйл, хоёр л туйл, хоёр л зам байдаг. Төрөхөөс л энэ зам салаална. *** *** *** *** Өөрт заяагаагүй зүйлд санаархах чинь адгаас адаг мунхаглал. *** *** *** ***Энэ амьдрал хэн нэгэнд нь тодорхой байлаа ч бусад хүмүүст ойлгомжгүй, тайлагдашгүй нууцын хэлхээс л юм биш үү? Ойлгомжгүй, тайлагдашгүй, өрөвдөлтэй нууц дурсамжуудын хэлхээс.....Дурсамж гэнэ ээ? Дурсамж дуртгал бол, яахав дээ, хоосон зүйл. Хов хоосон зүйл. Гэхдээ тэр хоосон л бидний сэтгэлийг дүүргэж, үргэлж дэргэд маань байдаг. ҮргэлжДэргэд мааньХоосон. Тэр хоосон зүйлээс хэрэв аз жаргал анхилж мэдрэгдвэл, бидэнд цөөхөн ч атугай жаргалтай дурсамж үлдсэн л бол, -энэ амьдрал маань жаргалтай болдог.
Erdenesukh4 reviewsFollowFollowJanuary 31, 2018GThis entire review has been hidden because of spoilers.
Dury5 reviews3 followersFollowFollowAugust 19, 2019Дотроо зөрчилтэй, хүн хамгийн түрүүнд уншмаар л санагдлаа. Авахыг хүссэн ямар ч санаагаа авч чадахаар болсон л гэж хэлэх байна...
MG GB73 reviews6 followersFollowFollowFebruary 3, 2021Зэрэглээ гэх үзэгдлийн эсрэг үзэгдэл байдаг бол тэр л оноосон нэрийг энэ номонд өгмөөр... Нэг тийм хоёрдмол атлаа ховсдуулах мэт сонин мэдрэмж төрүүлснийг нуух юун.