Enkhtuul7 reviews4 followersFollowFollowSeptember 26, 2018Удахгүй хавар цаг ирнэ. Анхны яргуй нүдлэхийг эртхэн харахсан. Эрээ алдсанаас хойш тэнгэр надад чухам хэдэн хаврын нас хайрласан юм бол гэж Шибкан хатан бодсоор өргөөнөөсөө гарлаа...
Ag220 reviews22 followersFollowFollowAugust 6, 2018За сайхан төгслөө.Ажуруг буюу Хотол цагаан гүнж маань Абатай жанжинтайгаа ураглаж хоёр хүүтэй болжээ. Эхэндээ уншигдаж өгөхгүй байснаа дундаас хойшоо тавиулахгүй байсаар дуусгалаа даа. Хайду хаанд Марал хатантай зэрэгцээд дурлачихлаа. Солон хатанд Буман хатны өмнөөс дургүйцэж байснаа төд удалгүй Шибкан хатан болчихсон л Буман хатныг арай дэндүү дорой юм хэмээн нүд үзүүрлээд л. Бөө тэнгэр шүтлэг, бурхны шашин, аллахын дом шид бүгдэд л итгэж, жийрхэж, залбирч биеэ чангалж хорин дөрвөн цагийг өнгөрүүллээ. Зульфа хүүхнийг манай хэдийг харчихнаа яаана гэж бодсон маань ч онож. Балай хүүхэн өөрийнхөө шидэд хэт итгээд эртхэн Номхон вандаа хэлж, сэрэмжлүүлж байхгүй болж гэм.Чинуад бас хэсэг уур хүрэв, яагаад Абатайгаас Хотулунг харамлаад унав гэж бодоод :PБи зохиосон бол Памирын хүү Амиртай Ажуругийгаа суулгацан байх байхоо. Өө ядаргаа дахиад л балайраад барилдахнээ, хараад дурлаад барилдку суухаар болчоосой гэж бодсоныг яаана. Юу юугүй л армаанчиглах гээд байсымуу хаашаам. Харин ч зохиолч маань Абатай баатартай Хотулуныг уулзуулж хачин гоё романс үүсгэлээ. Бүргэд баатарын хүү Баавгай гэж эр байна. Бүтэн хонь ганцаараа идэх гэдэг хүслээ гүйцээж амжилгүй өнгөрчихдөг. За эцэст нь түүхэн роман бичихэд хэдийгээр уран зохиол ч гэлээ маш их түүх уншиж, судалж, тэр бүгдийг утга учиртайгаар зангидан, буулгах, холбоо хамаарлыг алдуулахгүй байх гэдэг бэрх ажлын зах зухаас ойлгож Шүүдэрцэцэг зохиолчийг биширч байна.
Munkhtsetseg Mendsaikhan3 reviews1 followerFollowFollowReadMarch 28, 2021хатан ухаан болон эмэгтэй хүний эрэлхэг зан чанарыг харуулсан гайхалтай ном байлаа. эмэгтэй хүн амьдралын ханиа сонгохдоо өөрөөс илүүг хайх нь байгалийн жам байх. мөн сайнийг шүүж сонгох хатан ухаан маш чухал юмдаа. өөрөөс дор хүнтэй бол яасан ч нөмөр нөөлөг, үнэнч чанар мэдрэхгүй, тийм хүнийг сонгож ч чадахгүй байх. эр хүн ч гэсэн эмэгтэй хүний баттай ар тал нь байх ёстой. охид бүсгүйчүүдэд энэ номыг уншсанаар эр хүний араас арчаагаа алдан гүйх биш тэднийг шилж сонгох хэрэгтэй гэдгийг ухааруулмаар байна. GL.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowMay 10, 2020Монгол ахуй, байгаль, түүхийнхээ тухай уншихад сайхан байлаа. Сэтгэл уярам, догдлом хэсгүүд ч таарлаа. Өөртөө итгэлтэй, тууштай байх, ухаан зарах, бас хувь тавилан ч гээд олон зүйлийг мэдрүүллээ. Нэг их гоё эрэлхэг зориг, эрч хүч үнэртэж байх юм. Өөрөөсөө илүү л хүнтэй сууна гэж угаасаа ч цаанаасаа байдаг зүйл юм уу даа.
Enkhjin Natsagdorj26 reviewsFollowFollowMay 30, 2023Take a note everyone!!! Do NOT watch the movie. owned