Jump to ratings and reviews
Rate this book

Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд

Rate this book
Энэ номд Франц Кафкаг үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох “Хувирал” туужийн шинэ орчуулга багтсанаас гадна, “Мацагчин”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” хэмээх өгүүллэгүүд монгол хэлнээ анх удаа орчуулагдан хүрч байгаа юм.

Уг номоос Франц Кафкагийн гол бүтээлүүдтэй танилцаад зогсохгүй тэдгээрээс сэдэвлэн салаалсан уран зохиолын гоц туурвилууд болох Франц Кафкагийн “Хувирал” туужийн тухай Владимир Набоковын алдарт лекцийг бүрэн эхээр нь, Нобелийн шагналт зохиолч Исаак Башевис Зингерийн “Кафкагийн найз” өгүүллэг, өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Харүки Мүракамигийн “Дурласан Замза” өгүүллэгүүдийг мөн унших боломжтой.

260 pages, Paperback

First published January 1, 2016

Loading...
Loading...

About the author

Tegshzaya Jalan-Aajav

5 books71 followers
Тагтаа хэвлэлийн газар (Tagtaa Publishing)-ын хамтран үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч, кино сонирхогч, кино тоймч. Өдгөө NIL.publishing гээд өөрийн хэвлэлийн газрыг эрхлэн явуулж, удирдаж буй.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
25 (39%)
4 stars
27 (42%)
3 stars
11 (17%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Zolzaya Enkhbold.
38 reviews
July 16, 2026
Мацаг барих нь өөрөө их сонин үйл. Ганцаар л хийж, ганцаар л туулна, бас өөрийн хүслээр л шийднэ. Хүнийг баясгахын тулд мацаг барина гэвэл туйлын утгагүй тул мацаг баригчийн амьдрал болбоос анхнаасаа л утгагүй болж байгаа юм.

Өөрөө л утга оноож өгөхгүй аваас Хүний амьдрал элсний ширхэгийн адил их манхан дунд хөлбөрөн байдаг.

Өгүүлэл бүрийн төгсгөлд бидний уншсан явдал юу ч биш юм шиг л амьрал үргэлжилсээр байгааг дурддаг.

Аав ээжийн хайрт хүү аавыгаа живж үхээсэй гэсний зоргоор амжилттай бизнес, авааль гэргийгээ орхиод ус рүү үсэрчихэв. Шүүлт хэмээн нэрлэсэн нь туйлын сонин. Аав нь зальтай хүүгээ шүүж байна уу гэхээр ямар ч логикгүй, элийрсэн юм ярина. Хүү нь найзыгаа шүүж байна уу гэхээр хэзээ ч үл зөрөлдөн урсгалаар нь явуулна.

Хувирал бол хашхираан байлаа.
Шавьжийг хайрлахдаа хүнийг үзэн ядав. Амьдралдаа утга өгөхдөө бусдын сайн сайханд л зөвхөн чиглүүлбээс тун харамсалтай. Бачуурсан мэдрэмжийн холилдоон, бүдэгхэн бөгөөд хэсэгхэн олдох жаргал нь бусдыг буюу мэрэгчийг жаргаана даа гэсэн амин хүсэл байв. Чамтай, чамгүй үргэлжлэх амьдрал. Бусдын амьдрал чиний хүсэл байж яавч болохгүй бөлгөө.

Цээрлүүлэх колонид Оройгүй сүм дээр лам багш нь зулын гол болдог хэсэг санаанд буув. Чухам л их тахин шүтсэндээ амиа хүртэл золив. Тахилга шүтлэг нь шавийг нь хүртэл бусниулав. Хүний амьдралын итгэл үнэмшил гэдэг юутай сонин. Итгэл үнэмшил нь амь настай нь дүйх хүчтэй ажээ.

Дурласан Замзад баярлалаа. Яг оргазм болох гэж байтал хамтрагч чинь дуусчихдаг тухгүй мэдрэмж “Хувирал”-аас авсныг дуусгаж, жаргаажээ.
4 reviews1 follower
July 13, 2018
В.Набоковын задлан шинжлэл нь сонирхолтой юм.
Profile Image for Oyunbileg.
23 reviews1 follower
October 2, 2021
Хэрэв зэ нэг өглөө хорхой шавьж болчихвол та өөрөө яах байсан бол?
Хэдийгээр хорхой мэт харагдавч сэтгэл зүрхтэй хэн нэгэн байхад хүн төрхтэй хэдий ч хорхой шавьжнаас дор зүрх сэтгэлгүй бүүр цаашлаад эргэн тойрноо хэзээ ч анзаарч мэдрэхийг хүсдэггүй тэнэгүүд ч байж мэднэ
Амьдрал өөрөө тэртээ тэргүй шатрын том өрөг юм даа түүн дээр чи өөрөө нүүдлээ хий
Profile Image for Enkhtulga.
32 reviews1 follower
September 1, 2023
Бяцхан цохыг энэрч, бэртэгчин гэр бүлд нь унтуйцахын зэрэгцээ Хэн нэг гишүүн нь эдгэршгүйгээр өвдсөн, ямар нэгэн зүйлд донтсон эсвэл нийгмээс өөрийгөө тусгаарласан, тусгаарлагдсан гэр бүлүүдийг бодохнээ хэн хэнд нь буруу өгмөөргүй ч юм шиг🫤
2 reviews
September 26, 2019
Яаж унших вэ
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for нимбэг.
34 reviews
Read
January 25, 2022
Кафка, Тэгшээ, Замза ♡
эцэст нь ийм гунигтай
ийм хөндүүртэй
бас ийм хайрлам байх гэж...


/Ийм яруу орчуулж өгсөнд баярлалаа Тэгшээ эгч ээ/
Displaying 1 - 6 of 6 reviews