Jump to ratings and reviews
Rate this book

Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц

Rate this book
Номын товч
Өмнөх үг
Бүх хүнд адилхан өгөгдсөн нэг зүйл бол гэр бүл байдаг. Хүн бүр төрсөн цагаасаа эхлэн өөрийн гэсэн орон зайг бий болгож эхэлдэг бөгөөд энэ нийгэмд ямар хүн болж өсөж торних нь гэр бүлийн орчин, эцэг эхийн анхаарал халамж гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг. Эдгээрийн нэг чухал зүйл бол яах аргагүй боловсрол юм. Сүүлийн үед дэлхий ертөнц маш хурдацтай хөгжиж байна. Үүнээс шалтгаалан хүмүүс маш олон талын мэдлэг мэргэжилтэй болохын тулд бүгд л хичээж байгаа нь бодит үнэн юм. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхүйц мэдлэг мэргэжил, ур чадвартай, улс орондоо хэрэгтэй хүн болгохын тулд хүүхдийнхээ боловсролд маш ихээр анхаарах болсон. Эцэг эхчүүд хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын тулд үнэтэй сургууль дамжаанд сургаж, ямар ч зүйлээр дутаахгүй сайн орчин нөхцөлд амьдруулахын тулд хичээж байгаа юм. Үүнийгээ хүүхдийнхээ төлөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж эцэг эхчүүд үзэж байгаа боловч хүүхэддээ хэрэгтэй хамгийн чухал зүйлсийг орхигдуулж байгаа нь харамсалтай юм. Иймд бид улс орны ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүддээ зөв арга барилаар боловсролыг олгох нь маш чухал байгаа юм. Энэхүү номонд гарч байгаа зүйлс маш энгийн аар саар зүйл юм шиг боловч бидний амьдралд төдийгүй гэр бүл, үр хүүхдийн маань боловсролд хамгийн чухал зүйлс юм. Та энэхүү номыг уншсанаар хүүхдийнхээ боловсрол болон гэр бүлийнхээ төлөө хамгийн том хөрөнгө оруулалтыг хийж чадна гэдэгт гүнээ итгэж байна.

284 pages, Unknown Binding

Published January 1, 2013

26 people are currently reading
121 people want to read

About the author

Бат-Эрдэнэ.О

1 book5 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
36 (31%)
4 stars
45 (39%)
3 stars
23 (20%)
2 stars
7 (6%)
1 star
3 (2%)
Displaying 1 - 26 of 26 reviews
Profile Image for Мөнхбаяр У..
17 reviews7 followers
January 14, 2018
- Телевизийн оронд номын тавиураа байрлуулах
- Мэдлэг боловсролоос гадна амьдралын ухаанд сургах
- Унтахаас өмнө хүүхэддээ ном уншиж өгөх
- Хүүхдийн асуултаас залхалгүй хариулж, харилцан ярилцах
- Хүүхдийг бусадтай нь харьцуулж шүүмжлэхгүй байх
- Бусад хүн шиг сайн хийдэг хүн биш, бусдаас өөр хийдэг хүн болоход нь туслах
- Амралтын цагаа гэр бүл, хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх
- Амлалтандаа хүрдэг хүн болгон төлөвшүүлэх
- Эдийн засгийн боловсролыг эрт олгох гэх мэтийн тухай.

Солонгос хүн солонгосуудаа еврэйчүүдтэй харьцуулж бичсэн боловч солонгос монгол 2т хүүхдээ сургах, хүмүүжүүлэх тал дээр адил төстэй зүйл их байгаа нь харагдав.
Profile Image for Ulzii Altansukh.
33 reviews8 followers
November 26, 2017
Номын гадна хавтас дээр зохиогчийн нэр байхгүй байсныг анзааралгүй номыг шууд уншаад гайхлаа. Яагаад еврей, солонгос хүмүүсийг харьцуулаад биччихэв? гэсэн бодол төрлөө. Тэгээд авторыг нь хартал солонгос хүн бичжээ. Номыг бичих гол шалтгаан нь сүүлийн үед солонгос хүмүүсийн мөн чанар алдагдаж, хэтэрхий өнгө мөнгө хөөж, сэтгэлийн нандин чанараа гээж байна, еврей хүмүүсийн хүүхдээ сургах арга барилаас бид сурцгаая гэсэн санааг түгээхийг эрмэлзсэн гэж саналаа. Зарим хэсэгт Еврей хүмүүсийг хэт шүтэж, Солонгосчуудаа хэтрүүлэн буруутгасан мэт санагдлаа. Гэхдээ солонгос хүн бичсэн болохоор мэдэж шүүмжилсэн байхаа гэж бодож байна. Номын зарим хэсэгт Солонгосчуудыг шүүмжилж буйг уншихад Монгол хүмүүст зарим нь илэрч байх шиг санагдаж байна шүү.... Ер нь хэлэх гэсэн санаанууд нь таалагдлаа.
Номын тухайд гарчиг бүрийн дор хамааралтай Еврейчүүдийн Библи болох Талмуд номын хэсгээс жишээ татаж, холбоотой сэдвийг бичсэн байна. Мөн Еврей хүмүүс яагаад амжилтанд хүрээд байдгийг судалж, жишээ бүрээр тайлбарлан, Солонгосчууд энэ тал дээрээ юуг алдаад байдаг талаар бичжээ.
Таалагдсан ишлэл, санаанууд:
♥ Хоолны ширээний ард хоорондоо халуун дулаан уур амьсгал үүсгэж, хүүхэдтэйгээ ярилцах
♥ Юу ч болж байсан хүүхдийнхээ өмнө хэрэлдэхгүй байх, хүүхдэдээ өгсөн амлалтаа биелүүлж байх ..... Та хүүхдийнхээ үлгэр нь гэдгийг байнга санаж байх.
♥ Хүүхдэдээ байнга ном уншиж өгөх, зурагтынхаа оронд номын тавиур байрлуул
♥ Хүүхэддээ заавал цаг зав гаргаж хамт тоглох, хамт цагийг өнгөрүүлэх
♥ Хүүхдээ ямар нэгэн зүйлийг бусад хүн шиг сайн хийдэг биш, бусдаас өөр хийдэг хүн болгоход туслах
♥ Цаг хугацааг хязгаартайг маш сайн ойлгуулах ....
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
April 17, 2020
Авууштай амьдралд хэрэгжүүлэх санаагаар баялаг ном юм аа. Жишээ нь: гэртээ ТВ-ны оронд номын тавиур байрлуулах, орой бүр хүүхдүүддээ ном уншиж өгөх мөн үндэстнийхээ ёгтолсон үлгэр домгийг ярьж өгөх, хүүхдийнхээ асуултанд хариулахаасаа илүүтэй тэдэнд асуулт тавих, шинжлэх ухаан болон урлаг бол нэг зоосны хоёр тал болохыг ойлгуулах ба хамт хөгжүүлэх гэх мэт. Еврей хүмүүс ийм байдаг бол монгол хүмүүсийн онцлог юу билээ, бид уламжлалт хүмүүжлийн арга барилаас хэр холдсон билээ гэдгээ бас харьцуулж л байлаа...
Аа нээрээ мартсанаас, Еврей хүмүүсийн талаар өөр өнцгөөс харахыг хүсвэл Netflix дээр Unorthodox гэж киног үзэхийг зөвлье.
Profile Image for Ankhaa.
85 reviews4 followers
July 21, 2019
Хэдийгээр энэ ном нь нуршиж, нэг санаагаа дахин дахин давтаж байгаа ч бага насны хүүхэдтэй надад уншууртай ном байлаа. Хүүхдүүддээ цаг зав гаргах ёстой гэж мэддэг боловч хэрэгжүүлэх талдаа муу байсан надад авууштай санаануудыг өглөө. Давтаж, нуршиж байгаа нь харин ч эсрэгээрээ надад "хүүхдүүдтэйгээ ажил" "хүүхэддээ цаг гарга" гэж ой тоонд ортол хэлээд байгаа ч юм шиг тийм л мэдрэмжээр хүлээж авлаа. Эцэг эхчүүд уншчихад илүүдэхгүй ном байна шүү. Алдартай Еврей хүмүүсийн амжилтанд хүрсэн замналын тухай эшлэж оруулсан нь их таалагдлаа. Хувьдаа Еврей үндэстэнийг их сонирхдогийн хувьд овоо л юм мэдэж авлаа. Зурагтаа хэмжээ хязгаартай асааж, хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, үлгэр домог ярьж өгч сайн ээж болох замдаа гарнаа...
Profile Image for Anaru Eba.
82 reviews4 followers
January 10, 2021
Еврей гэр бүлийн хүмүүжил, боловсролд хандах хандлагыг зарим жишээн дээр Солонгостой харьцуулан бичигдсэн ном. Дэлхийн II дайны бага сага зүйл сонирхдог болсоноос хойш Еврей үндэстэн ялт ч үгүй сонирхол татах болсон. Номноос олон шинэ зүйл мэдэж авсан бөгөөд хэрэгжүүлж дадахаар зүйл ч хэд хэд байлаа. Насанд хүрсэн ёслолыг ихэнх улсад 20 насанд тэмдэглэдэг атал Еврей улсад 13 насанд хийж тэр нь өдийг хүртэл сурсан мэдсэнээ олон хүнд "тайлан" тавих маягтай болж хариуцлага багаас хүлээдэг гэх нь тун чиг сонирхолтой. Кошер хүнсний талаар ойлголтыг тодорхой болгож тэдний Талмуд, Тора номны хэсгээс оруулсан өгүүлэмжүүд их таалагдлаа. Ийм төрлийн номыг нэг дор уншдаггүй надад бол нэг дэд сэдэв нь богино ойлгомжтой байсан нь ч амар байв. Хэрэгтэй хэрэгтэй гэсэн хэсгийг нь гэр бүлээрээ тойруулаад уншчихмаар л санагдлаа.
Profile Image for Sarangoo Pureverdene.
9 reviews
November 21, 2020
Эцэг эх бүр л үр хүүхдээ өөрсдийнхөө хүрч чадаагүй боломжид хүргэх гэж, амсаж чадаагүй аз жаргалыг мэдрүүлэх гэж, алдсан алдаагаа давтуулахгүйн тулд өөрсдийн арга барилаар хүмүүжүүлдэг байх. Хүн чанар болон мэдлэгийн боловсролыг бүрэн эзэмшүүлэхэд ээж аав 2-ын хамтын хүчин чармайлт ямар чухал болохыг энэ номонд өгүүлжээ. Гол арга барил нь” Загас барьж өгөх биш, загас барих ур чадварт суралцуулах юм” . Хүмүүжлийн өвөрмөц санаанаас дурдвал:
1. Хоолны ширээний ардах боловсрол/ онцгойлон нэг сэдвээр хүүхэдтэйгээ харилцан ярилцаж мэдлэг олгох үйл явц, хоолоо эсвэл цайгаа ууж байхдаа/
2. 13 насны баяр буюу насанд хүрсний баяр / энэ баярт ойрын төрөл садан, найз нөхдийг нь урьж авчран тэмдэглэдэг. Хүүхэд 13 нас хүртлэх сурсан мэдсэн зүйлээ илтгэл болгон танилцуулж, гэр бүл найз нөхдөдөө өөрийгөө илэрхийлдэг байна/.
Тэгэхээр хүүхдээ дэлхийн хэмжээнд бэлтгэхийн тулд гэдсэнд бүрэлдсэн цагаас нь л эхлэж дасгалжуулах нь байна шүү!
Profile Image for Хандармаа Ш.
19 reviews3 followers
August 26, 2017

Хүүхэд хүмүүжүүлэх талаар авууштай зүйл их байгаа ч санаагаа маш олон дахин давтаж, нуршсан ном. Ер нь Солонгос зохиолчдын бичилтийн хэв маяг тиймэрхүү л байдаг л даа.

Гарчиг нь хүүхдээ хэрхэн еврей маягаар хүмүүжүүлэх вэ байвал илүү таарах ч юм шиг. Одоохондоо хүүхэдгүй надад бол цаг үрсэн ном боллоо
Profile Image for Binderya Binduush.
21 reviews2 followers
Read
November 4, 2019
Хүүгээ нэг настай байхад нь амжиж энэ номыг уншсандаа баяртай байна. Манайх 40 мянгатын сэхээтэн айл бишээ. Малчин ард гэдэг шиг аав ээж маань эгэл жирийн л хүмүүс. Картын бараанд оочирлож, гурван охиноо өлсгөж, дааруулахгүй гэсэндээ өөрсдийнхөө хирээр л зүтгэсэн. Орчин үеийн хүүхдүүд шиг ийм анхаарал тавьж, урмын үгсээр тэтгэж байгаагүй ээ. Зүгээр л бид зөнгөөрөө л өссөн. Тухайн цаг үе, эх орны маань хөгжил тийм л байж :) 

Тэгээд энэ номыг уншаад хүүгээ том болохоос урьтаж хязгаартай цаг хугацаанд багатаж өөрсдөө их сайн хөгжих хэрэгтэй гэдгээ ухамсарлалаа. Аливаа зүйлд авах гээхийн ухаанаар хандаж, өөрийн болгож хувиргах нь чухал билээ.

- Спортоор сайн хичээллэвэл биед хуримтлагдсан ядаргаа, стресс амархан тайлагдна
нэр алдартай хүмүүсийг загвар хүнээ болгох 
- Мэдлэг-мэдээлэл, ухаан-хандлага, шийдвэр гаргах чадвар 
- Хэрэглэхгүй зүйлсээ цуглуулж- хандив болгож орчноо сайжруулах хөрөнгө оруулалт босгох 
-Бага наснаасаа эхлэн бусдад тусалж, хандив тусламж өгөхийг сайн суралцвал амьдралынхаа туршид бусдад тусалж, бусдыг халамжилж чаддаг халуун дулуун хүн болно 
-Хүүхдээ 3–4 нас хүрсэн үеэс хөөр баяртайгаар бусдад тусалж, хандив өгөхийг заах хэрэгтэй. мөнгөний гахайд мөнгө цуглуулаад, бусдад хандивлах
-Хүүхэдтэйгээ буяны сайн дурын үйл ажиллагаан�� оролцох
- Мөнгө гэдэг бол маш муу зүйл ч биш, бас маш сайн зүйл ч биш, зүгээр л хүний амьдралд хэрэгтэй зүйл. 
- 5 наснаас нь хэрэглээний мөнгийг нь хадгалуулж эхлэдэг. 
- Хэрэгцээгээ хойшлуулах зуршлыг бий болгох. дэлгүүр явахдаа хамгийн түрүүнд хэрэгтэй зүйлээ авах. өөр авахыг хүссэн зүйлийг нь авч өгөхгүй байх, сайн тайлбарлаж ойлгуулах 
- Ах дүү хоорондоо хэрэлдвэл нэг нэгнээсээ нь юу болсныг сайн асууж байгаад эцэг эх шийдвэрээ гаргах. эцэг эх шийдвэр гаргахдаа ах нь том болохоор тэг ингэ гэдэг шийдвэр гаргахгүй, шударга байх
- Хүүхдүүдийнхээ чадвар мэдлэгээр нь бус зан чанараар нь харьцуулах. 
- Хүн мөнгийг цаг хугацаанаас эрхэмд тооцдог боловч алдсан цаг хугацааг мөнгөөр худалдаж авч болохгүй 
- Төлөвлөсөн цагийн хуваарийнхаа дагуу эмх цэгцтэй амьдарвал, төлөвлөсөн ажлууд тогтсон цаг хугацаандаа дуусдаг 
- Гаднах байдлаас илүү дотрох нь хүчтэй г.м маш урт жагсаалт байна.
17 reviews1 follower
September 27, 2018

Уг номыг дуусгалгүй review бичиж байна. Бараг анх удаа номыг дундаас нь хааж үзлээ хэхэ. Юуны өмнө номыг “Еврей хүмүүсийн боловсрол” биш “Еврей болон Солонгос хүмүүсийн боловсролын харьцуулалт” гэж нэрлэвэл илүү голоо олох байсан болов уу. Номд 50 хувь нь Еврей боловсролын ямар мундаг болох талаар, 50 хувь нь Солонгос боловсролын ямар муу болох талаар бичжээ.

Надад төрсөн сэтгэгдэл гэвэл Солонгос ОАК-г илүү олон ангитай болгохын тулд гол үйл явдалгүй сунжирсан урт байдлаар найруулж хийсэн байдаг шиг энэ ном яг л тийм бичигдсэн байна. Ямар ч гоц гойд зүйл байхгүй. Нэг л утга санааг түмэн янзын өгүүлбэр болгоод биччихсэн, заримдаа өмнө нь гарсан өгүүлбэр нь яг тэр чигээрээ тууж явах жишээний.

Солонгос хүмүүс хүүхдээ хэтэрхий их 1 2 дугаар байрны төлөө өрсөлдүүлж, түүгээр л хүүхдээ дүгнэж байна гэх мөртлөө зохиогч өөрөө байнга Еврей хүмүүс дэлхийд боловсролоороо, хөрөнгө чинээгээрээ тэдэд зогсож байхад Солонгосчууд тэдэд зогсож байна. Үүнээс харвал гээд бичсэн байгааг унших бүрт зохиогч нь Солонгос хүн гэж сануулаад байгаа ч юм шиг.

Номын гол утга санаа нь Еврей хүмүүс хүүхэдтэйгээ маш их ярилцдаг бөгөөд хүүхдээрээ асуулт асууж сургадаг. Энэ нь хүүхдийг юмыг ухаж ойлгодог болоход сургадаг байна. Мөн хэтэрхий их хичээлээр дарахын оронд яагаад хийх ёстойг ягштал ойлгуулж, хичээлийн бус цагаар нь чөлөөтэй тоглуулдаг. Харин ямар ч тоглох завгүй хичээлээр шахвал хүүхэд их сургуульд орж ид хийж бүтээх насандаа аль хэдийнэ сурах сонирхолгүй болсон байхаас гадна биеэ даан суралцах чадваргүй болдог аж. (Амьдрал дээр арван жилдээ гавал гэгддэг байсан хүүхдүүд их сургуульд эсвэл яг амьдралд гараад ирэхээр дундаж яваад, сураггүй байсан нөхдүүд сүрхий явж байх тохиолдол зөндөө л байдаг шүү дээ.)

Эцэст нь хүмүүс яагаад энэ номын талаар шуугиад байсныг ер ойлгосонгүй ээ. Энэ номыг уншиж цагаа бүү үрээрэй.





Profile Image for Anujin Bataa.
31 reviews
June 10, 2020
Энэхүү ном нь солонгос зохиолчийн ном учраас еврей үндэстнийг солонгосын ард түмэнтэй харьцуулсан байдлаар бичигджээ. Монгол улсын хувьд ч мөн адил солонгостой дүйцэхүйц олон асуудал, бэрхшээл байгаа бөгөөд тэдгээрийг еврей ард түмнээс суралцаж засах боломжтой олон олон арга энэхүү номон дээр гарсан юм. Хүүхэд хүмүүжүүлэхэд гар бие оролцож буй хүний "эгч"-ийн хувьд энэхүү номд авууштай зүйлс маш олон байлаа. Зарим арга хэрэгслээр бага зэрэг хоцрогдсон ч одооноос эхлэж дүүдээ зааж сургахад еврей ард түмний амжилтын нууц энэхүү боловсролын арга барил ихээхэн тус болох биз ээ. Зөвхөн дүүдээ хүмүүжүүлэх ч биш өөрийн амьдралд хэвшүүлж болох олон олон арга барил бичигдснийг бас хэлэх нь зүйтэй. Үүнийг хүүхэд сурган хүмүүжүүлэгч хэн бүхэн уншвал зохилтой санагдлаа.

Мөн номонд үргэлж өгүүлэгдсэн "Талмуд" хэмээх ном маш ихээр сонирхол татсан бөгөөд уншиж үзэх хүсэл төрөв өө.
Profile Image for Oyun-Erdene Erdenebaatar.
6 reviews1 follower
January 27, 2021
Цойлогсод номыг уншсаны дараа үүнийг уншсан. Еврей хүмүүжлийн тухай 2 ном дараалж унших бас л ачаалал болж байна лээ. Хоорондоо утга зүйн тийм ч авцалдаагүй бүлгүүдтэй ч бүлэг бүрээс нь авах санаа ихтэй. Аль аль нь тийм сайн ном биш ч санаа нь төстэй, нилээн бат ойлгож авсан. Энэ 2 номыг аль алийг нь өглөөний цайны үеэр гэр бүлийнхэнтэйгээ өдөрт ганц хоёр бүлгээр, тогтуун уншсан болохоор бас хэрэгжүүлэх санаа авах зүйлээ тунгаар зайтай байсан. Гэм нь яг солонгос хүний бичиглэл! Нэг санаагаа дахин дахин бүр дахин дахин дахин ахин давтах! Сүүлдээ гүйлгэж уншаад хамаг голыг нь олж гэрийнхэндээ дуудаж өгч цагийг нь хэмнэх болсон доо. Мэддэг бол Солонгос номын орчуулга хийгээд 300 хуудсыг нь 120 болтол нь хураангуйлчих юм сан.
17 reviews
April 25, 2018
Еврейчүүд хүүхдүүдтэйгээ бага наснаас нь эхлэн хичээл хийж, ертөнцийг үзэх үзэл, философийн ойлголттой болгодог байсан байна. Ямар нэгэн түүх сургаал заасны дараа хүүхдээсээ санаа бодлыг нь асууж, хүүхдийг ямар нэгэн зүйл асуухад нь сургадаг байжээ. Тиймээс сургууль дээр багш юу заасныг биш харин багшаасаа юуг асуусан бэ гэдэгт анхаарал хандуулдаг.
Еврей айлд зурагт байдаггүй, харин түүний оронд номын сангууд их байдаг гэнэ. Тиймээс хүүхэд багаасаа ном зохиол уншиж, философийн асуудлыг ойлгож мэддэг. Тийм учраас Еврейчүүд амьдралын мөн чанар утга учрыг ойлгож, ямар ч талбарт амжилт гаргаж чаддаг нууц юм болов уу гэж бодлоо
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
February 29, 2020
Дэлхийд оюуны цар хүрээгээрээ манлайлдаг Еврей үндэстнийг ямар хүчин зүйл агуу байлгаж байгааг сонирхуулсан. Орчуулгын хувьд дажгүй боловч зарим нэг олон давтаж, нуршуу болгосон хэсэг ч олон бий. Гэвч агуулга сайтай, агуу хүн байхын нууц энгийнээс эхэлдэг, гэр бүлийн халуун дотно харилцаа, хайр хүндэтгэл энэ бүхний үндэс суурь болдог төдийгүй цаашлан эцэг эх эрх үүргээ дээд зэргээр ухамсарлан хүүхдэдээ мэдлэг хүн чанарын боловсрол эн тэнцүүхэн олгохыг чухалчилдаг зэрэг энгийн мэт боловч маш нарийн мэдээллийг багтаасан сайн ном болж чаджээ. Ганц уншаад зогсохгүй тэмдэглэх зүйл ихтэй, амьдралдаа хэрэгжүүлэх сургамж ихтэй бүтээд болсон.
Profile Image for Legretee.
16 reviews
February 10, 2022
Еврей хүмүүс маш шайхалтай амжилттай байдаг гэдгийг би маш олон удаа сонсож байна. Тэгээд энэ номын нүүрийг хараад л уншаад үзье гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө бол аав ээжүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг тухай гарсан. Яг яагаад хүүхдээ багаас нь зөв боловсрол, хүмүүжлийг өгөх нь чухал болох талаар. Мөн энэ нь тэдний амжилтын үндэс гэдэг талаар гарсан ном байлаа. Яг үнэндээ бол мэдэхгүй зүйлсүүд сурч авсан лдаа. Гэхдээ яг хүүхэдтэй болохоороо заавал эргэж уншина аа ххэ
Profile Image for Altantuya Altana.
1 review
February 6, 2018
Huuhdee 13nas hurehees n umnu humuujuulj bie hun bolgoj abdag gej bichsen bsan, bidnii ireedui huuhed uchraas huuhedtei ch bai ugui ch bai unshij ertnees ireeduin eej aab bolohdoo beldej bh hamgiin chuhal gj bodoj bna. Mongol undesten min delhiig ezelsen ih guren erged boloh boltugai oyun uhaanaaraa
Profile Image for Erdenee Oyunchimeg ( Ono ).
67 reviews5 followers
June 2, 2019
Орчуулгын ном гэхэд их сайхан ойлгомжтой байсан. Солонгос зохиолч Еврей хүмүүсийн хүүхэд өсгөх, боловсрол олгох арга замыг өөрийн орныхтой харьцуулсан байна лээ. Харилцан ярилцах хамгийн чухал арга бөгөөд хүүхдийг улам их сэдэлжүүлж олон зүйлийг сонирхох танин мэдэхэд хөтөлдөг гэсэн. Би хувьдаа номонд байнга дурдагдсан ТАЛМУД номыг олж уншихыг их хүссэн 😉
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Enjgaa.
83 reviews16 followers
December 23, 2020
Солонгос хүний бичсэн ном. Солонгосчуудын хүүхдээ өсгөх аргачлалыг Еврей хүмүүсийнхтэй харьцуулсан бөгөөд Монголчууд бидний хүүхдээ өсгөхөд гаргадаг нийтлэг алдаа ч хэтэрхий гэж хэлмээр Солонгосчуудынхтай давхцаж байв.

Уг номонд хүүхдээ тээж төрүүлэхээс эхлээд хэрхэн том хүн болоход нь туслах аргуудыг дэлгэрэнгүй жишээтэй тайлбарлажээ.

Израйл явж үзмээр санагдав. 😄
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
February 17, 2021
Талмуд гэдэг еврейчүүдийн уншдаг номыг уншиж үзмээр санагдлаа. Бидний жижиг гэж бодддог үйлдлүүд хүүхдэд ямар том нөлөө үзүүлэхийг илүү ойлголоо.
Солонгос зохиолч бичсэн учраас Солонгос хүн, Еврей хүн гэх тодотгол нилээн гарах ч авах зүйлс ихтэй ном санагдлаа. Хүүхэдтэй хүмүүс ялангуяа нэг уншихад илүүдэхгүй.
Profile Image for BayRaa.
9 reviews1 follower
May 14, 2022
авах санаа ч байсан, хаях юм ч байлаа гэхдээ алхам тутамдаа Еврейчүүдийг Солонгосчуудтай харьцуулаад, Солонгосчуудыг муулаад байх юм? Энэ номонд бичигдсэнээр бол Еврей хүмүүс зүгээр бурхан л юм байна бурхан минь хүүхэддээ ямар ч их анхаарал тавьж хамаг цагаа бардаг юм, ямар цагаараа ажлаа хийж мөнгө олдог юм болдоо гэж бодмоор, хөөрхийст чөлөөт цаг ч гардаггүй байх.
11 reviews
Read
April 19, 2021
Улс үндэстний ёс, зан заншил тэр улсын иргэдийн өсөлт хөгжилт, оршин тогтнох үндэстэй ямар хамааралтай вэ гэдгийг л ойлгосондоо. Энэ тэр улсын гол онцлог болдог бөгөөд тус заншилаараа хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлж болох...
Profile Image for Boloroo.
8 reviews17 followers
July 6, 2019
Евреичүүд төрөлхийн өндөр IQ-тай гэж бодож явсан үеүүд минь баяртай🤯 , Мэдлэг бол зэвсэг юмаа
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
March 3, 2021
Авч хэрэгжүүлэх зүйл олон, гоё ном байлаа. Талмуд гэдэг номыг уншмаар санагдлаа.
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
May 26, 2021
Хүн болгоныг уншаасай гэж хүсэж байна. Маш их таалагдлаа. Энэ удаа цахимаар уншлаа. Цаасаар авч номын сандаа заавал тавина аа.
Profile Image for Зулаа Батсуурь.
2 reviews1 follower
October 21, 2020
Бидний мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг тэр зүйлсийг нэлээн сайн тайлбарлажээ. Жишээ нь орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгөх нь ямар сайн талтайг мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй байсан. Харин одоо нээрээ л тийм шүү дээ гээд бодохоор, олон олон санааг уншиж, тэмдэглэж авлаа.
Profile Image for So Na.
81 reviews2 followers
March 27, 2020
Энэхүү номд Еврей Солонгос хоёрын боловсролын ялгааг харьцуулан бичжээ. Еврей хүмүүсийн гайхалтай гэгддэг нууц нь тууштай, аливаа зүйлийг дадал зуршил болгон эцсийн үр дүнг хардаг зан чанарыг бүр багаас нь суулгаж өгдөг юм байна. Үүнд нь эх хүний хувь нэмэр их байдаг байна. Еврей хүмүүсийн амжилтын нууц нь гэр бүлийн хүмүүжил буюу боловсролд нь багаас нь их анхаарч хүүхдэд бүхий л зүйлийг маш системтэй зааж, хамгийн гол нь чи хэн бэ гэдгийг ойлгуулж өгдөг ард түмэн мэт санагдлаа.
Displaying 1 - 26 of 26 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.