Meili Enni85 reviews10 followersFollowFollowNovember 18, 2020Уншиж дуусахдаа нулимс дуслуулан дуусгалаа. Монгол улс тусгаар улсаа хайрлаж , эх орон сэтгэлгээ яг хаана байх ёстойг үнэхээр мэдрүүлэх шиг санагдсан. Үг хэллэгийн хувьд эртний хэллэг яриа ихтэй байсан нь уншихад хүнд боловч их сайхан санагдсан. Зүйр хэллэгийг аман яриандаа хэрэглэх нь их чухал юм байна гэж ойлгосон. Монгол хэлний баялаг, соёл гэж үнэхээр сайхан санагдсан. Бид их дутмаг ярьдаг хүмүүс болжээ одоогийн нийгэмд. Ядаж үр хүүхдээ эх орноо хайрлах сэтгэлгээг багад нь суулгаж,зүйр хэллэг утгыг нь тайлбарлан яриандаа хэрэглэж харьцах, эх соёлоо дээдлэх түүх шастираас уншиж хэлж байх хэрэгтэы санагдсан.🙂 оройн дээд богд, эрхт дагины хайр сэтгэлийн нандин холбоос сэтгэл их хөдлөгсөн. Мэдээж өөрсдөө уншаад мэдрээрэй 😉. "... Халуун өвөрт минь дэлбээлсэн цагаан зул цэцэг чи зүгээр янагийн бүрэлбаа төдий байгаагүй.," хэсгээс илэрхий харж болно....хайрын энэргүй сэтгэл хад чулуу байтугай очир эрдэнийг ч бяцлан дарах чадвартай бөлгөө...гэсэн сэтгэдэл төрсөн дөө. Дондогдулам хатны хувьд авууштай чанарууд өөртөө суулгах хэрэгтэй сайхан чанаруудыг олж харсандаа баяртай байгаа.🌸🌸🌸
Ankhaa85 reviews4 followersFollowFollowOctober 13, 2017....Орос, Хятад хоёр улс Барга гэж зүүн гарыг нь хэрчээд, Урианхай гэж баруун гарыг нь тайраад, Өвөрмонгол гэж хөлийг нь тасдаад, Буриад гэж толгойг нь цавчаад....бүтэн хүн мэт, бүтэн монгол байх заяа байна уу.....1874 онд улсын их хатан Дондогдулам мэндэлж, 1898 онд 8-р Богд Жавзандамба хутагттай /Агваанлувсан/ гэр бүл болоод 22 жил /нууцаар холбоотой байсныг нь тооцвол 27 жил/ хамт амьдрахдаа улсын эх дагина хэмээн цол хэргэмтэй болж, төрийн хэрэгт оролцож байжээ. Богд, Эх дагина хоёр үрийн зулай үнэрлээгүй боловч хүүхэд үрчилж авсан байна. Эх дагина маань 1923 оны 1-р сарын 13 нд жанч халжээ.
Gantsooj Nyamsambuu11 reviewsFollowFollowJanuary 12, 2020Монголын тусгаар тогтнол ямар их үнээр бидэнд ирсэнийг ойлголоо. Үнэхээр уран яруу гоё бичсэн ном байна. Орчин үеийн залуус заавал уншхыг зөвлөж байна.
Баттөр Ариунжаргал25 reviewsFollowFollowAugust 3, 2021Д.Төрбатын түүхэн романууд надад таалагддаг, унших дуртай. Түүний зохиолууд түүхийн шугамаасаа далийж хазайгаагүй хэрнээ уран сайхан аргыг маш гоё хослуулж өгдөг санагддаг. Гэхдээ "Эх дагины далд түүх" ном надад үнэндэн таалагдаагүй гэж хэлэхэд болно. Намтар роман гэхэд эх дагины талаар хангалттай мэдээлэл би л хувьдаа авч чадаагүй. Түүний энэ улсад оруулсан хувь нэмэр, уршиг тарьсан үйл хэрэг аль аль нь аан тийм байхнээ гээд мэдээд авах зүйл үнэндээ олдоогүй. Дондогдулам хатны талаарх ном хэвлэл олон биш болохоор би үнэхээр баярлаж, зорьж авсан юм уул нь харамсалтай нь миний хүлээлтэд хүрээгүй. Эсвэл би хэт их юм хүссэн ч байж мэднэ.
Удвал Шижирбаатар14 reviews3 followersFollowFollowJuly 4, 2020Намтар роман гэхэд баримтгүй, reference байхгүй нь тиймхэн санагдлаа.