Jump to ratings and reviews
Rate this book

Оройн ганц мод

Rate this book
Дашийн Оюунчимэгийн энэ роман дотор Оройн ганц мод гэж гардаг. Тэр модны навчин дээр “Чиний асуух гэж байгаагаас эхлээд чиний асууж мэдэхгүй тэр бүх зүйл бичээстэй байдагюм” гэсэн мөрүүд бий. Тэр мод хүүхдийн сэтгэл шиг тунгалаг навчтай юм гэнэ лээ. Мэдээж өөр бусад навчсан дээр ондоо ондоо зүйл байгаа. Түүнийг сонирхсон хүмүүс энэ романыг уншиж болно. Сэтгэл зүрхний тань нутаг дэвсгэрийн хил хязгаар орон зай, цаг хугацааны тийш тэлэгдэж байгаагаа та бас мэдрэх байх хэмээн найднам.

368 pages, Paperback

First published January 1, 2016

6 people are currently reading
38 people want to read

About the author

Дашийн Оюунчимэг

7 books11 followers
1969 онд Ховд аймгийн Дуут суманд албан хаагчийн гэр бүлд төрсөн.

1987 онд Эрхүүгийн Их Сургуулийн хуулийн ангид элсэн орж, 1993 онд МУИС-ийн хуулийн анги дүүргэсэн. 1995 онд Жамъяангаравын нэрэмжит Утга Зохиолын дээд сургууль төгссөн.

“Харанхуйн дуулал” (1999) шүлгийн түүвэр, “Гэсгээгдэгсэд” (2001) тууж, “Очирт уулын бичиглэл” (2003) шүлгийн түүвэр, “Тэнгэрийн цаг болоогүй” (2006) тууж нь тус тус хэвлэгдсэн. Шүлэг зохиолууд нь хятад, солонгос хэлнээ орчуулагдаж “Азийн яруу найраг” гэх мэт сэтгүүлд хэвлэгдэж байв.

Тэрээр орчуулгын уран бүтээлээрээ ч уншигчдынхаа оюуныг баясгасан энэ цагийн шилдэг орчуулагчдын нэг билээ. Д.Оюунчимэг Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын шүлгүүдийн орчуулгаа “Шүлгүүд” нэртэйгээр 2003 онд хэвлүүлжээ. Улмаар 2007 онд Нобелийн шагналт Израйлийн зохиолч И.Зингерийн “Шоша” роман, Аргентений зохиолч Х.Борхесийн “Зүүдний ном”, Х.Кортасарын “Тоглоом дууслаа” өгүүллэгийн түүвэр, Сербийн зохиолч М.Павичийн “Салхины дотоод тал” роман, Оросын зохиолч В.Ерофеевийн “Москва-Петушки” романыг тус тус орчуулан хэвлүүлжээ. Тэрэр 2008 оноос одоог хүртэл дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан” цувралаар 140 гаруй ном эрхлэн гаргаж, нэр хүндтэй уран бүтээлчдийн хамт судалгааны, орчуулгын, хянан засварлагчийн ажил хийдэг.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
18 (56%)
4 stars
7 (21%)
3 stars
7 (21%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 8 of 8 reviews
Profile Image for Urangoo.
197 reviews
October 18, 2019
Бичлэг нь нэг л сайхан, агуулга нь ч арвин. Уншихад наалдацтай сайхан ном юм. Өнөөг хүртэл Оюунчимэг зохиолчийн нэг ч номыг уншаагүйдээ харамсав. Дараагийн номыг шууд л олж авч уншнаа. Таарах ном бүрийг нь авнаа.

Өөр өөрийн цаг үедээ, өөр өөрийн зураг төөргөөрөө амьдарч яваа хүмүүс. Зохиол хэдэн шугамаар хоорондоо үл огтлолцох мэт хөвөрсөөр. Цаг хугацааны хувьд хэдэн арван жилээр алслагдсан эдгээр үйл явдлууд хэрхэн холбогдох нь сонин ч түүнд бус арвин баялаг дүрслэл, утга агуулгад нь хөтлөгдөн уншсаар л... Ном төгсгөлдөө хүрч, утга үгүй амьдарал утгатай болж, тайлагдахгүй байсан зүүдэн оньсого тайлагдсан мэт ч нэг л тийм дуусаагүй мэдрэмжтэй үлдлээ.

Дараагийн ном нь Тунгалаг хөх асар юм байна. Хурдхан авч унших минь.
Profile Image for Ishdolgor.
194 reviews6 followers
August 12, 2017
Сэтгэл рүүгээ, дотогшоо хар! Үүл ч бас тэнд нүүж болдгийг сана!



Дундуур дүүрэн, дүүрэн дундуур. Нэг тиймэрхүү гэх юм уу.
Profile Image for Даваадорж Ишдорж.
61 reviews
July 3, 2018
Яруу найраг шиг роман бичиж болох уу? Санал нийлсэн ч бай үгүй ч бай, та энэ номыг уншаад үзнэ биз....
15 reviews1 follower
October 8, 2018
Амьдралдаа хамгийн их эрч хүч зараж уншсан ном болов уу. Үг өгүүлбэр бүрийг нь анхаарч зохиолчийн хүүрнэх суу билэгийн биширч уншиж дуусгав.

Тархиа амраах зорилгоор хуудас тоолж уншдаг ном биш аж. Нэг уншаад дүгнэхэд уншигч миний ухаан балчирдаж, зохиолчийн бүтээсэн бүтээл дэндүү агуу аж.

20-р зуунд бүтсэн сайхан зохиолуудыг хүртэж ирсэн болохоос 21-р зуунд ийм сайхан романтай таарсангүй ээ.

Номын удиртгалд бичсэн сайшаал үгстэй адил хүүрнэл зохиолын амтыг мэдэрч монгол ахуйтайгаа ойртож, оюун санаагаа тэлэж уншилаа.

Амьдралдаа ингэж ном уншаад толгой өвдөж байсныг санахгүй юм. Гайхалтаы нэгэн роман удахгүй дахин уулзая.
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
May 23, 2022
Урсгаж бичдэг мундаг зохиолч юмаа, гэхдээ Сийлэн хүүхэдтэйгээ хар хувцастай хүүхэн, Жаалхан хутагтыг дагаж явчихаад хэрхэн салж Баярт, Шийрав 2той нийлээд худаг дээр очсон нь гарсангүй ээ :(
хий... орсон бүх үгийг ихй гэж алдаатай бичжээ, 304-321р хуудас бас байсангүй ээ, Болор судар хэвлэлийн газар яасан хариуцлагагүй хэвлээ вээ :( , энэ дутуу хуудсыг олж уншсан ч Сийлэнгийн тухай гарсангүй ээ. Гоё ном ч дутуу мэдрэмжтэй үлдлээ дэ ...
This entire review has been hidden because of spoilers.
1 review
July 17, 2021
Үг өгүүлбэр бүр дээр нь тогтож, заримдаа бүр давтан давтан уншиж дуусгалаа. Тийм гээд тодорхойлоод хэлэх үг орж ирэхгүй байгааг бодоход, уншигч миний ухаан балчирдаж байгаагийн шинж юм уу даа. Дэндүү өргөн агуулгатай, гайхалтай яруу бичсэн, шимтэн шимтэн унших, шижир алтыг ч хол дагуулах үнэнхүү амттай, шимттэй ном ажээ.❤️❤️
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
October 6, 2021
Үйл явдал бичиглэл сонирхолтой боловч 304 хуудаснаас 321 хуудас хүртэлх хэсэг байхгүйгээс болоод номын төгсгөлд урам хугарлаа. Бодвол хэвлэлийн алдаа байх. Бас хэд хэдэн үг үсгийн алдаа жаахан гонсойлголоо. Хуудас бүрэн байсан бол арай өөр санагдах л байсан байх. Уншиж чадаагүй хэсгээ бодохоор сэтгэл дундуур байнаа. Хүлээж хүлээж уншсан болохоор хэт хүлээлт үүсгэсэн бололтой кк.
31 reviews
December 12, 2018
Энэ амьдрал зүүдний амьдрал ч гэдэг юмуу. Ер нь гайхалтай
Displaying 1 - 8 of 8 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.