Undrakh177 reviews121 followersFollowFollowOctober 7, 2020Асуулт хариулт хэлбэрээр бичигдсэн болохоор товчоор яг хэрэгтэй байгаа мэдээллээ уншчих боломжтой гоё ном байна. Хүүхдийн эрүүл мэндээр хязгаарлагдахгүй, шинэ аав ээжүүдэд тус болох өөр зөвлөгөөнүүдийг бас багтаасан. Манайхан ер нь эрүүл мэндийн боловсрол муутай, тэгснээ бие биедээ зөвлөгөө өгөх дуртай юм шиг. Диатез гэж зөвхөн Монгол, Орост л тавигддаг онош болох, хүүхдийн толгой хөлрөх нь тархины даралттай гэсэн үг биш, салхин цэцэг тусахад метилин түрхэх нь шинжлэх ухааны үндэслэлгүй гэх мэтээр ам дамжсан мэдлэгийг няцаасан хэд хэдэн тохиолдолтой таарлаа. Эм, эрүүл мэндийн салбар маань Оросоос их хамааралтай байсан, одоо ч гэсэн хэрэглээнд байдаг эмийн бүтээгдэхүүнүүд дунд зөвхөн Орос болон хуучин ЗХУ-д хамааралтай байсан улсуудад хэрэглэгддэг эм их байдаг юм байна. M+ аппликешн дээр уншсан, kindle-ых шиг амар биш ч утсан дээр бол богино номыг уншчихаар л апп байна лээ. parenting
Enjgaa83 reviews16 followersFollowFollowFebruary 4, 2021Ээж болохоор төлөвлөж анхны хүүхдээ өлгийдэн авах гэж байгаа хүн бүр уншвал зүгээр ном санагдав. Дөнгөж төрсний дараа нярай орчиндоо дасах үйл явц, нийтлэг өвчин, түүний илрэх байдал, эмчилгээ, яаралтай авах арга хэмжээ, хүмүүсийн нийтлэг асуудаг 100 асуултуудад хариулжээ.challenge-2021