Цоож Э.15 reviews1 followerFollowFollowApril 24, 2019Уяран хайлж, уусан шингэж уншлаа. Яруу сайхан Монгол хэл, хэллэгийг үнэхээр сайхан гаргаж бичсэн ном юмаа. Мөн амьдралд ганцхан л тохиох агуу их хайрыг гайхамшигтай дүрслэн бичиж, тухайн үеийн залуус бие биенээ ямар их хүндэтгэл хайраар хайрладаг байсан болон цаг төрийн ороо бусгаа үед цөөхөн хэдэн Монголчуудыгаа цаг бусаар зөндөө ингэж алдсан байх даа хэмээх харуулсал тээж үлдлээ. Эргээд харих эх оронтой хүн л хамгаас баян ажээ ^_^
Ganchimeg93 reviews2 followersFollowFollowFebruary 20, 2022Эх оронтой хүн баян гэж юутай үнэн бэ, төгсгөл хэсэгт нь өөрийгөө оронд нь тавьж уншлаа... Илэрхийлж, дүрсэлж байгаа нь үнэхээр мундаг.
MG GB73 reviews6 followersFollowFollowOctober 12, 20211966 онд бичигдэж байсан ном юм байна. Ардын засаг сэргэн мандаж, хамжлагат ёс халагдахад Монгол оронд юу болсон талаар унших шинэ өнцөг байх болов уу? Урьдны юм ул одоогийн юм зул болно гэгчээр албат ардуудаа зовоож байсан зарим ноёд Улааны засгийн газраас айхдаа айхдаа урд зүг рүү дутаасан юм байжээ. Ингээд л ёстой жинхэнэ хэцүү амьдрал эхлэнэ дээ...Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд будант газар ясаа тавьдаггүй ээ гээд их яруу оноод хэлчихжээ.
Erdenebat Altangerel9 reviewsFollowFollowAugust 29, 2018Зохиолчийн үйл явдал нөхцөл байдлыг дүрсэлж, бас илэрхийлж байгаа нь үнэхээр гайхалтай боловч Америкт өрнөж буй үйл явдал цаг хугацааны хувьд нэлээд алдаатай болсон билээ. Уг зохиолын үйл явдал очиж буй газрууд нь Дилов хутагт Жамсранжавын яг явсан газар, хугацаа нь мөн боловч зохиолын гол дүр, хутагтаас зарим зүйлсээрээ өөр байсан билээ. Магадгүй Ж.Пүрэв гуай уг зохиолын санааг Дилов хутагтын амьдралаас сэдэвлэсэн байж ч болох юм.
Naranzul Dashdorj12 reviewsFollowFollowApril 4, 2024Хайр гэдэг ямар нандин, эх орноо гэх сэтгэл ямар уужим бэ гэж бодсоор эл номыг уншиж дуусгалаа. Сүүлийн хуудсуудыг уншиж байхдаа Сайнбилэгийн өмнөөс баярлаж бас өр өвдсөндөө хэд хэдэн нулимс дуслуулаад амжив. Номын эхэнд гол дүрийн залуугийн эзэн эх орноосоо гэр бүлийн гишүүд болон цөөн хэдэн туслахуудаа дагуулж яваагийн нэг нь номын гол дүр болох Сайнбилэг юм. Эзний охин болон Сайнбилэг нарын хооронд үүсэх хайр, хүндлэл юутай ариун бөгөөд сэтгэл хөдөлгөм бэ. Тэдний хоорондох хайрыг илэрхийлэх мөрүүдийг уншихад монгол хэлний уран ярууг гайхан биширч байлаа. Гэвч золгүй зүйлс тохиолдсоноор Сайнбилэг маань нилээдгүй олон жилийг буюу амьдралынхаа талаас илүү хугацааг Америкд хүний дайтай байх гэж хичээн, хэзээ нэг сайхан өдөр эх орондоо хөл тавина гэсэн өчүүхэн найдвар тээсээр ганцаар өнгөрүүлнэ. Хүний амьдралд нэг л хайр учирдаг гэдэг үгийг батлах гэлтэй залуу эдгээр олон жилүүдэд эзний охин буюу Янжинхорлоог л бодож, түүний тоглодог байсан хөгжмийн зэмсгийн нэг л аялгууг сонсохсон хэмээн зүрхэндээ нууцхан хүсэж түүнээсээ үлдсэн тэр л хөгжмийн зэмсгийг аанай л тэдний дундаас гарах байсан хүүхэдтэй адитган хайрладаг билээ. Түүний Америкд өнгөрүүлсэн тэр л үеүдэд ганцаардал гэгчийг зүрхний гүнээ хүртэл мэдэрч уншлаа. Зохиолчийн үгийн сонголтууд юутай нандин, юутай гунигтай. Эх орондоо очих хүсэл, итгэл найдвараа тээсээр эцсийн мөчид тэрхүү зорилгоо биелүүлэн тэртээх 40 гарам жилийн хойно ардаа орхисон дүүтэйгээ уулзаж түүний гэр бүлтэй уулзаж байгаа хэсэг сэтгэлийн гүнд баярлууштай мэдрэмж өгсөн ч цаанаа л хөнгөн гуниг мэдрүүлж байсан. Онгоцны буудал дээр ирээд хайртай бүсгүйнхээ тоглодог тэр л аяыг, тэр л хөгжмийн зэмсгийг сонсоод түүндээ тэврүүлсэн, түүнтэйгээ уулзсан мэт сэтгэлийг нь хөдөлгөсөн нь гарцаагүй. This entire review has been hidden because of spoilers.
Just Coco11 reviewsFollowFollowFebruary 8, 2020Уран яруу, дүрслэл сайтай бичигдсэн боловч, үйл явдлын өрнөл удаан, тойруу юм шиг санагдав. Үг өгүүлбэр болгон нүдэнд харагдаж чихэнд сонсогдмоор, тийм бодитой, уран яруу бичигджээ. Тухайн үеийн зохиолуудын адилаар эх нутаг гэдэг хайрлаж, хамгаалж, зүрхэндээ тээж явах ёстой зүйл гэдгийг хэлсэн. Мөн ямар ч үед эх орон чинь чамайг хүлээж, чамаар дутаж байдаг шүү гэдгийг зохиолч хэлэхийг оролдсон болов уу гэж бодож байна.
Оддбаяр44 reviews12 followersFollowFollowDecember 2, 2017"Эх нутгийн шороо алт"Зарим зүйлийг алдахаас эсвэл алс хол байхаас нааш үнэ цэнийг нь үл ойлгох мэт.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowOctober 7, 2021Эх орон, утга учиртай амьдрал гээд нэг тийм ухаарал юм шиг санагдаад байх юм. Сайнбилэг, Янжинхорлоо хоёрыг бодож уйлан уйлан уншлаа даа. favorites