Jump to ratings and reviews
Rate this book

Жаран цагаан хонь

Rate this book
Энэ мөч яг л үлгэр шиг байлаа. Харанхуй жилууд өнгөрч Баасан Сэндмаагаа тэвэрлээ. Сэндмаа модон дундаас гарч ирмэгцээ яг л үлгэрийн галт шувуу мэт Баасангийн нүдийг гялбуулав. Түүний нойтон оч гялалзсан нүд, шулуун гялгар хамар нь улам ч гоё зохиж, төсөөлөхийн аргагүй үзэсгэлэнтэй болгожээ. Сэндмаа бүрхэг манан дундаас инээд алдан гарч ирээд өөдөөс нь тэврэн тэмүүлэхэд Баасанд өөр юу ч үзэгдэхгүй болов. Баасан бурхан тэнгэрт заларч буй мэт агаарт хөвөн алдаж Сэндмаагийн зөөлөн хоолой чихэнд нь "хайрт минь" гэж шивнэлээ...Түүний зүрх дэлсэж гарав. Диваажингийнх гэмээр xocrүй аз жаргалтай энэ мөчид бүсгүй өөрт нь ямар их хайртайг мэдрэх шиг боллоо...

680 pages, Paperback

68 people are currently reading
756 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
262 (56%)
4 stars
124 (26%)
3 stars
55 (11%)
2 stars
15 (3%)
1 star
8 (1%)
Displaying 1 - 30 of 59 reviews
Profile Image for Ankhaa.
85 reviews4 followers
April 10, 2018
Тухайн цаг үед Сталингийн өгсөн үүрэг даалгаварын дагуу Чойбалсан анхдугаар таван жилийн төлөвлөгөөг гаргаж, түүнийг биелүүлэх даалгаварыг малчин ардадаа үүрүүлж, тэдний жилдээ өгдөг норм, төлөвлөгөө нь малчдыг тартагт нь тулгаж, үгүйрүүлж хоосруулж, Манжийн дарлалын алба гувчуураас дутахааргүй доройтуулж байгааг малчин бүсгүй Сэндмаа, Чулуунжий, Болд, Баасан лам нараар дүрслэн харуулжээ. Чойбалсан Монголын малыг Сталингийн тушаалын дагуу 200 саяд хүргэх боломжгүй гэдгийг мэдэж байсан ч тэр хүнд үгүй гэж хэлж чадахгүй...Сталингийн тулгалтаар л Хятад, Англи, Америк гэх том гүрнүүд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Энэ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх заалтыг биелүүлэх гэж би яасан ч их цусанд хутгалдаж их хядлагыг гүйцэтгэлээ дээ. Их цусаар, их золиосоор тусгаар тогтнол маань биелсэн дээ гэж Чойбалсан маань хүнд өвчнөөр өвдөөд Москва явахаасаа өмнө дотны хамтрагч нартай дурсан ярьж байгааг буулгамаар санагдлаа. Мөн Баасан лам хувьсгалын эсэргүү нэр зүүснээр улсын ямар л ажилд үнэ хөлсгүй дайчлагдаж, Эрдэнэбулган сумаас дотоод яаманд мэдэгдэлгүйгээр хаашаа ч гарах боломжгүй, түүний эхнэр нь эмнэлэгт үзүүлэх эрхгүй, түүний өргөмөл хүүхэд ч сургуульд сурах эрх нь хаалттай байсныг эсэргүү нарын болон түүний гэр бүлийнхэн ямар хүнд орчинд сэтгэл зүйн дарамтанд амьдарч байсныг зохиолоор харуулсан болов уу...
1946-1951 оныг дуустал анхдугаар таван жилийн төлөвлөгөө гэж айхтар том ачааг малчид маань арай гэж өнгөрүүлж, ихэнх нь өгөгдсөн норм төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрч, зуданд малаа ихээр нь үхүүлж, хүүхдээ тэжээх хоол ундгүйн улмаас хүүхдээ ч их өргүүлж, нөгөө талаас бэлгийн замын айхтар хүнд өвчнөөс болоод хүнд шатандаа орсон эмэгтэйчүүд жирэмслэх боломжгүйгээс, хүүхэдгүй айл татвар өндөр төлдөг байсны улмаас, мал эргүүлэх хүүхэд хэрэгтэй болж байснаас айлууд ч хүүхэд их өргөж авдаг байжээ.

Хэ хэ Сэндмаа нээрээ хүүхэд гаргамаар санагдтал олон төрлөө шүү.
Profile Image for Urandari Otgonbaatar.
16 reviews7 followers
January 31, 2018
Анхдугаар таван жилийн төлөвлөгөө гэгч дор монголын малчин ард хэрхэн хоногийн хоолтой залгадаг байсан талаар нүдэнд харагдтал сайхан дүрслэн өгчээ. Чойбалсан гэх удирдагч хүн хатуу харгис мэт харагдах хэдий ч тэр хүний дотор хүн, тээсэн зорилго нь бидэнд өнөөгийн энэ Монгол гэх улс орныг минь үлдээжээ.
Profile Image for Odgerel.
109 reviews3 followers
June 20, 2021
Зохиолч нь мэргэжлийн хүн биш гэдгийг мэдэх учир хүлээлт багатай эхэлсэн хэдий ч төсөөлснөөс хэд дахин муу байлаа. Ногоон нүдэн ламаас ч муу болсон санагдлаа. Их ядмаг, модон бичилттэй санагдлаа. Явлаа ирлээ суулаа бослоо гэсэн ядмагхан өгүүлбэрүүд номны эхний хагаст маш их. MPlus дээр сонссон юм. Сонсохоор бүр ингэж мэдэгддэг юм уу бүү мэд. Арай ч дээ гэмээр хэсгүүд их байлаа. Чухам секс бичих дуртай юм. Тэгсэн хэрнээ тэрийгээ бас сонин бичих юм. Төсөөлөлд буухад хэцүү. Баасан лам чинь овоо дажгүй хүн байх шиг байсан чинь өчнөөн хүүхэд төрүүлсэн төрсөн дүүгийнхээ эхнэрийг хоргоогоод зүгээр байлгахгүй юм. Нөхрийг нь эзгүйчилж шөнө оройгоор гэрээр нь эргэлдээд ч байх шиг, дарж авч үнсээд ч байх шиг .. Дур гутав. Зохиолч Баасан ламын хайрийг чухам агуу гэж харуулах гээд байх шиг. Байж байгаад л түүний талаар хэсгүүд гарах юм. Тэр болгонд нь дотор муухайрав, чихнээс бараг цус гарав. Бүр бууж өгмөөр дундаас нь хаямаар олон удаа санагдлаа. Уг нь хөндсөн сэдэв нь маш сонирхолтой. Анхдугаар 5 жилийн төлөвлөгөө малчдад хэрхэн туссан талаар мэдэх сонирхолтой байсан хэдий ч энэ номыг сонсох бол маш хэцүү байлаа. Нэг талаас зохиолч энэхүү нэг номоор хэт олон зүйлийг харуулах гэж шунасан мэт санагдлаа. Чойбалсан, Цэдэнбал, улс төрийн байдал, малчдын аж амьдрал, Баасан ламын чухамхүү хайр сэтгэл, бэлгийн замын өвчлөлт, хэлмэгдүүлэлт гэх мэтчилэн...

Номонд бараг нэг л оноо өгмөөр. Гэхдээ чухал түүхэн сэдвийг судалж бичсэн бас мэргэжлийн бус хүн юм даа гээд хоёр оноо өглөө.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Bayartaiwan.
12 reviews
July 19, 2020
Цэдэвдамбын Оюунгэрэл, Жеффри Л.Фолт - Жаран цагаан хонь роман

Номонд дурлуулж, ном унших хоббитой болгосон ганц ном бол Ногоон нүдэн лам роман байсан юм. Анх уншаад номноос тэгж их кайф авч, унших бүрд бичсэн дүрслэл бүрийг төсөөлөн бодож бас л сонинхүй ертөнцөөр аялуулсан, тухайн цаг үед очсон юм шиг мэдрэмжийг төрүүлж, гол дүрийн жүжигчдийг баярлахад хамт баярлаж, уйлахад дагаж уйлж их л сэтгэл хөдөлгөм байсан тул ном уншихын сайханыг тэгэхэд л мэдэрсэн юм. Хоёрдугаар дэвтэрийг тэсэн ядан хүлээсэн ч гарсанаас нь хойш авч уншилгүй явсаар бараг 2 жил болсон байна. Наадмын амралтаар гэртээ очиход номын тавиур дээр байхаар нь за уншия даа гэж бариад 2-р дэвтэрээ өнөөдөр уншиж дуусгалаа.

Товчхондоо бол романы гол дүр Баасан лам нутагтаа буцан ирж буйгаар үйл явдал эхлэх бөгөөд Одоо л цаг үе сайхан болох нь гэж нутаг усаараа баярлалдан суусан тэр өдөр удаан үргэлжлээгүй юм. Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ-Сталин хүлээн зөвшөөрсөн тул Монголоос 200сая мал өсгөн үржүүлж өг гэсэн хүндхэн даалгаварыг Хорлоогийн Чойбалсанд үүрэг болгон өгсөн билээ. Х.Чойбалсангийн анхдугаар таван жилийн төлөвлөгөө буюу 1947 оны эхээр айл бүрийн малыг тоолж, А дансанд бүртгэл хөтлөн 1952 он хүртэл жил бүр малчдаас авах мах, сүү, ноос, ноолуурийн гэх мэт маш олон албан журмыг тооцож гаргадаг бөгөөд улсад тушаах хүндхэн ажлыг айл бүр дааж давах гэж зүдэрсэн 5 жилийн тухай өгүүлнэ. Энэхүү төлөвлөгөөнөөс болж олон хүүхэдтэй айл нь хүүхдүүдээ өсгөж чадахгүйгээс үүдэн хүүхдүүдээ айлд өргүүлж, өргүүлсэн бяцхан хүүхдүүд айлын мал маллаж, буруу зүйл хийвэл хоолгүй, өвлийн хүйтэнд гадаа хонож, зодуулж, загнуулсан хүндхэн, нүд халтрим зураглал, албан журамаас дутааж болохгүй гэсэн даалгавараар сүү, мах хэрэглэхээ больж ойгоос өвс, ургамал, модны давирхайгаар хооллох айлууд, хэзээ буу үүрсэн ногоон хувцастай цэргүүд орж ирээд шоронруу аваад явах бол гэсэн айдсаар дүүрэн байсан тэр хүнд цагийг хэрхэн даван туулж буйг тод томруунаар дүрслэн өгүүлэх бөгөөд монгол хүн ямар уужуу, хүлээцтэй, үнэнч байдгийг харуулсан.

Х. Чойбалсан хийхийг хүсээгүй ч түүнд өөр сонголт байсан гэж үү, Сталин 500сая мал өсгөж өг гэхэд тэрээр 200сая мал өгье гэж ятгасан, ЗХУ-д дагаар орьё гэж зарим сайд нар хэлэхэд тэрээр энэ олон хүний цусыг урсган байж олж авсан тусгаар тогтнолоо ингэж алдаж болохгүй, ард түмний чинь урссан цус, төлсөн төлбөр, гэтэлсэн бүх зовлон нь тэгээд юуны ч төлөө биш болж дуусна! хэмээн ихэд уурласан бөгөөд Ю.Цэдэнбалд өгсөн сүүлчийн захиас бол улсын хилээ зураад, эх орныхоо хил хязгаарыг тогтоогоорой хэмээн захиж үлдээсэн байдаг. Хамгийн сонирхолтой ЗХУ-д очоод хагалгаа амжилттай болсон байтал тэрээр нас барсан нь цаанаа ямар нэгэн түүхийг агуулж байгаа юм шиг л санагдсан. Тэрээр сүүлчийн удаа эх орноо хараад, морин дэл дээр давхин, сүүлчийн удаа эх орондоо мөргөөд явсан нь хичнээн өрөвдмөөр, өр зүрх шимширмээр байсан гээч, гал тэргэнд Сэндмаагийн бичсэн захиаг уншаад хичнээн их шаналж буй нь нүдэнд төсөөлөгдөж, сэтгэл өвтгөснийг нуух юун.

Эх орны тусгаар тогтнолын төлөө зөвхөн цэргүүд амь насаа өгөөд зогсохгүй малчин ард түмэн ч гэсэн энэ эх орны ирээдүйн хойчийн төлөө дурсагдаагүй, хэний ч мэдэхгүй энэ түүхийг, 5 жилийг яаж даван туулсанг сэтгэлд хоногшиж, зүрхэнд мөнхөртөл ухаарал, хайрласан энэхүү номоор бахархаад баршгүйн.
Profile Image for Мөнхбаяр У..
17 reviews7 followers
May 21, 2018
Анхдугаар таван жилийн төлөвлөгөө буюу Монголын малын тоо толгойг 200 сая хүргэх төлөвлөгөөний тухай.
Энэ төлөвлөгөөний олон төрлийн татвар, нормоор малчдаас мал, түүхий эдийг хураан авч хэрхэн үгүйрүүлж, хоосруулж байсан тухай. 1946-1952он.
Таван жилийн төлөвлөгөө, тэмбүүг улаан тариагаар эмчилж байгаа тухай сэдвүүдээр их цөөхөн зохиол бичигдсэн байх шүү.
Баасан, Сэндмаа, Болд, Чулуунжий, Нацаг, Агваан, Чойбалсан, Од бөө, Амарбаяр, Должин, Тавцэцэг, Дэнзэндорж, Дулмаа, Сонин, Хандаа, Баярдалай, Дэнжин, Билэгдэмбэрэл, Чадраа, Цэдэнбал, Балган, Бүргэд, Чойжил, Норжин.
4/5
Profile Image for Waterlemon.
16 reviews33 followers
June 20, 2018
Монгол улсын минь тусгаар тогтнол ямар өндөр үнээр олдсон тухайг нүдэндээ нулимстай уншин суулаа. Гэм зэмгүй лам нар, төлөвлөгөө биелүүлээгүй малчид мөн бусад Чингисийн удмын сэхээтнүүдийг хоморголон устгасан Маршал Чойбалсан үнэн хэрэгтээ ямар эх оронч, улсынхаа ирээдүйг ямагт бодож явдаг хүн байсан гэдгийг ойлголоо. Монгол хүн болгон энэ цуврал номуудыг уншиж олон ч эцэг өвгөдийн цус хөлсийг урсган байж бидэнд ирсэн энэ сайхан эх орноо чин сэтгэлээсээ хайрлан хамгаалаасай гэж хүсэж байна.

"Эрхэмлэж яваарай гэж машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв."
-Х. Чойбалсан
Profile Image for Enjgaa.
83 reviews16 followers
April 11, 2021
Анхдугаар 5-н жилийн үйл явц, үр дагаврыг бичиж байгаа юм шиг боловч Монгол хүнд ойлгомжтой угаас мэддэг, соёлоороо өвлөн авсан Монголын уламжлалт нүүдлэлийн аж ахуй, амьдралыг (хүүхэд төрөх, хөдөөлүүлэх, тээвэр, унаа хөсөг, хоол унд, өвөлжөө, хаваржаа, намаржаа, туувар, отор, цагаан сар, уламжлалт баяр наадам, шүтлэг, бөө мөргөл, онгод сахиус, хүүхэд өргөх ёс, буцаах ёс, үхэр тугал нийлэх гэх мэт энгийн жижиг нарийн ширийн зүйлсийг) гадаад хүнд ойлгомжтойгоор нэн дэлгэрэнгүй өгүүлжээ. Алсдаа ер нь үүгээр кино хийе гэж бодож бичсэн бололтой.
Profile Image for Pagamma Bayan.
2 reviews1 follower
Read
April 24, 2018
Надтай адилхан хэдэн алдартай Монгол киногоор л социализмын үеийг төсөөлдөг залуучууд олон байгаа байхаа. Тэдгээр нь төрөөс тавилттай жүжиг байсан гэхээр сэтгэл жаахан хөндүүрлэх мэдрэмж төрж байна. Энэ ном олон зүйлийг өөр өнцөгөөс харуулж өглөө. Сэндмаа шиг өвчин тустлаа ажиллаж, өвчтэй хэр нь төрсөөр л байгаа тэр хатуужлыг хараад бишрэв. Үүнээс хойшхи Монголын нийгэм хэрхэн яаж хөгжиж ирснийг түүхийн бус номноос мэдэхийг хүснэм. Дахиад үргэлжлэл нь гараасай гэсэн хүлээлттэйгээр үлдлээ дээ.
Profile Image for Anaru Eba.
82 reviews4 followers
August 28, 2022
Уран зохиолын хэтрүүлэгтэй ч ялт ч үгүй бидний мэдэх хэрэгтэй он жилүүдийн түүх. Анхдугаар таван жилийн үйл явдлаас эхний 2 жилд туйлдаа хүрж байсан ер нь яаж 5 жилийг барсныг гайхмаар. Сэндмаа 8 хүүхэд төрүүлсэн нь одоогийн бид уншаад гайхах нь аргагүй. Гэхдээ манай эмээ эхээс 15уулаа байсан ба ер нь дээхэн үед олон хүүхэд төрүүлдэг айлууд бишгүй байсан тул тийм ч байж боломгүй зүйл биш аж. Хот хүрээ газар хэрхэн яаж тэмбүү тарсан тухай, Цэдэнбал болон түүний гэргийн бүтээн байгуулалтуудын тухай илүү дэлгэрэнгүй оруулсан бол гэж бодогдсон. Орос эхнэртэй гэхээрээ жоохон муу хүн шиг дурсагдаад байх шиг. Ямартай ч үйл явдал, хөврөл таалагдсан. Тэр их хүмүүсийн зовлонт хэцүү өдрүүд, хүч хөдөлмөрийг бүртгэсэн А данс нь шатаж үнс болох нь тэдгээо хэцүү өдрүүд. ард хоцорч салхинд хийсэж буй мэт.
Чойбалсангийн тухайд ч бодол минь өөрчлөгдлөө. Ямартай ч бараг л 8,9 жилийн дараа 2-р ботийг нь уншсан гэхэд давгүй шүү. Уншаад байхад дүр бүр нь эргээд сэтгэлд тод санагдана.
Profile Image for Ганчимэг Н..
1 review
February 15, 2021
Анхдугаар 5 жилийн төлөвлөгөөнд малчин ардын амьдрал хэрхэн цөхрөнгөө барж, үр хүүхдээ өргүүлэн өлсөглөн ядууралд ихээхэн нэрвэгдсэн ч хилээ хамгаалах тангарагтаа үнэнч шударга байсан ард түмнийхээ сэтгэл зүрхийг нүдэндээ нулимс цэлэлзүүлэн уншиж суулаа. Чойбалсангийн их харгислал эцэстээ тулсан хэдий ч тээсэн зорилго нь одоогийн бидний Монгол улсыг үлдээжээ.
Profile Image for Lyanhua Khash-erdene.
24 reviews1 follower
January 17, 2020
Маш сонирхолтой хэлбэрээр Монголын нэгдэлжих болон түүний өмнөх үеийн түүхийг ард иргэдийн амьдарлаар төлөөлүүлэн бичсэн. Нэгдүгээр дэвтэр болон Ногоон нүдэн лам романыг уншсан байсан болохоор, энэ номыг эргэлзээгүй барьж аваад уншсан.
Profile Image for Б. Уянга.
4 reviews
August 13, 2020
Бидний өвөг дээдэс хэрхэн анхдугаар таван жилийн төлөвлөгөөг яс биелүүлж дэлхийн хоёрдугаар дайнтай хөл нийлүүлэн зовж зүдэрч байсаныг нүдэнд харагдаж сэтгэлд мэдрэгдтэл дүрслэн бичжээ. Онц сонирхолтой санагдлаа, тэр тусмаа бодит явдлаас сэдэвлсэн зохиол учраас их наалдацтай байлаа.
Profile Image for Erdenee Oyunchimeg ( Ono ).
67 reviews5 followers
June 2, 2019
Тэсэн ядан хүлээсээр Жаран цагаан хонь-г эхлүүлсэн. Тэр Таван жилийн төлөвлөгөө гэж айхтар хүнд ачааг олон ч хүн нуруун дээрээ үүрч одоогийн бид нарын талархах битгий хэл голж шилээд байгаа олон сайхан бүтээнбайгуулалт, төмөр зам зэргийг хийсийн билээ. Сэндмаагийн захиаг унших үед зөндөө их уйлсан гэж, бүр өр өвдөөд хэсэг гунигласан хэхэх. Хүнд хэцүү цаг үед төрөөгүй бэлэн сайхан зүйлс дээр буусан азтай хүмүүс мдаа гэж л их бодогдсондоо.Тэр үеийн аж амьдрал, асуудал бэрхшээл бас жаахан ч гэсэн үе үе дурдагдах баяр баясал зэргийг номоор дамжуулан зурвас харсандаа баяртай байгаа.
Profile Image for So Na.
81 reviews2 followers
March 15, 2020
Би төгсгөлийн хэсэгт зангилаа тайлагддаг киног шимтэн үзэх дуртай. Энэ ном яг түүн шиг төгсгөлийн бүлэгт Чойбалсангийн амьдралыг харуулсан юм болов уу гэж сэтгэл догдлон, шимшрэн байж төгсгөв. Баасан ламтан бол түүний гарсан бүх шийдвэрийг тэсэн гарч тусгаар тогтнолыг үргэлжлүүлсэн нэгэн хүмүүн мэт санагдлаа.
Profile Image for Zambaga Tulga.
4 reviews1 follower
June 30, 2018
One of the must read book to all mongolian youth about how our elders kept and built the independent status of the country.
Profile Image for Altankhundaga Taij.
7 reviews
January 2, 2019
1-р боть нь сэрүүн дугны мөхөл шиг хэсэгтэй, тэгснээ дараагийн ботийн эхлэлтэй дуусдаг санагджийна.
2-р боть нь нөгөө шинэ үсгийн багш шиг хэсэг гараа л тэгээ л тэр үеийн хамаг л зовлонг нэгэн гэр бүлд чихнэ. гэвч урсаад явчихдаг нь бас дажгүй ном юм даа.

Анхдугаар 5 жилийн төлөвлөгөөнөөс болж монголчууд хэрхэн модоо барьсан тухай ном юм уу даа. Чойномын нэг шүлгэнд 2 3 мөрөнд багтаачихсан нэг хэсэг байдаг даа. Малаа 200 саяд хүргэ гэсэн зарлиг тушаалыг нь бичин жилийн зуд арчаад алга болголоо гэсэн утгатай. тэрийг ер нь маш дэлгэрэнгүй өгүүлсэн ном. миний санаанд буусан нь тэр.
Лам гэртээ ирж хүүхэнтэйгээ уулзаж нэг тайвширснаар 2р боть эхэлнэ.
Сэндмаа дажгүй биетэй хүүхэд төрүүлээл байснаа бие нь тамирдан саажилт ч юм уу цус харвалт болно. Лав л 4 охиноо хүнд өргүүлнэ. тэр үеийн нийгмийн байдал нэг иймэрхүү. овог нэр нь тодорхойгүй баахан өргөмөл тавиул хүүхдүүд...

Гэр бүлийн халуун уур амьсгал + өлсгөөд алчихгүйн тулд хүүхдүүдээ хатуужуулан нүүр буруулж байгаа эцэг... Хайр нь өөр хүнд ч хажуудахаа мурчихгүй хүүхэн . . . дажгүй ээ бас

Улс төрийн хэсэг бас гарна. Чойбалсан бол тусгаар тогтнолын төлөө бүхнийг зольж буй Монгол цус. Цэдэнбал, түүний тойрон хүрээлэгчид нь оросыг дагах гэсэн тусгаар тогтнолын үнэ цэнийг үл мэдэгч Мунхаг цус. Ингэж л харуулж ...

Хэрэв кино дүрсээр харуулбал мэдрэмж төрөх байх, тэрнээс биш яг сэтгэлийн гүнээс хэлмэгдүүлэлтийн гачлан, золиос мэдрэгдсэнгүй.
Profile Image for Болор Туяа.
27 reviews13 followers
September 5, 2020
Нодлин өвөл Ногоон нүдэн лам уншиж бсан. Монголд Сталин социализмын нөлөө тийм хүнд бэрх бсан гэж төсөөлөөч үгүй блаа. Зохиолч, орчуулагч хамаг сэхээтэн хүмүүс лам нар дараа нь бөө нар гээд өчнөөн хүмүүсийг алж, шоронд хорьжээ. Үлдсэн хэд нь үг хэлэх ч сөхөөгүй, ядуурч өлсөж бж. Энэ үед хөгшин аав минь яажшуухан амьдарч бсын болдоо хөөрхий. Гэртээ ганцхан гуталтай айл бсан. Хоол хийх болохоороо үүдний дэвсгэрээ нөгөө тийш нь харуулаад махаа хирчдэг бсан гэдгийг сонсоод ямар сонин залхуу арчаагүй хүмүүс бсан бэ л гэж бодсоноос тэр үеийн нөхцөл байдлыг юу ч гадарладаггүй бжээ.
Анхдугаар таван жилийн төлөвлөгөө гэдэг үгээр тоглоом шоглоом хийдэг л бсан болохоос бас л тэгэж их өлсгөлөн ядуурал болсон тухай ойлголтгүй. Монгол зовж үзээгүй, монголчууд өлсөж үзээгүй л гээд бдаг. Сталины ачаар Хятад Монгол гээл хоморгонд нь явж өгдөг бжээ. Мах, тос сүүний татвар, арьс ширний татвар, ядуугаасаа болж хүүхдээ айлд өргүүлж байгаа гэх мэт өрөвдөлтэй. Бас хүний зовлонгоор жаргал хийж, хүчгүй сул доройг дээрэлхдэг дүр Балган, Дорлиг, Чойжоо нтр үнэн өөдгүй хэ��э.
Малчид үргэлж хойш сууж залхуурч, зуд болохоор тусламж дэмжлэг хүсч бдаг гэсэн ойлголт яагаад ч юм хаанаасаа ч юм бдаг. Ийм ойлголтыг тв, олон нийтийн хэрэгсэл над мэтийн юм мэдэхгүй хүмүүст өгсөн бх юмаа.
Зэрлэг хун(Хятад), Амьтдын ферм(Англи), Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй (Чех) социализмын үеийн түүх. Ий энэ үед төрөөгүйдээ баярлаж бна.
Profile Image for Bilguudei.
10 reviews
March 16, 2021
Ногоон нүдэн ламыг уншаад тэмдэглэл бичиж чадаагүй. Гэхдээ энэ 2 номыг уншсаны дараа тэмдэглэл бичихгүй байж чадсангүй ээ.

Би монгол номыг анх удаа ингэж шимтэн уншиж үзсэн минь энэ. Үг, дүрслэл бүрийг нь дотроо төсөөлөөд яг тэр болж буй цаг үе рүү оччих юм. Нэг уншаад эхэлчихвэл 3 аас бага цаг уншина гэж байхгүй, шөнө номоо нээчихвэл бараг л нар гарч ирэхийг харчхаад унтах үе олон байлаа. Уг ном намайг ингэж оруулсны 1 учир нь бас ээж минь Хөвсгөлийн хүн болохоор байж магадгүй. Зун болгон л Хөвсгөлд очдог байсан, сүүлийн хэдэн жилээс явахаа больчихсон. Гэхдээ номныхоо сүүлийн хуудсыг хаагаад, хамгийн түрүүнд Хөвсгөл явах юмсан гэж бодсон.

Мэдрэмжээс гадна миний уг номноос олж авсан хамгийн гол зүйл бол мэдлэг байлаа. Түүнчлэн Монголын их хэлмэгдүүлэлтийн үе, Социалист нийрэмрүү шилжиж буй амьдрал, тэр ч бүхий л айхтар Анхдугаар 5 жилийн талаар хэзээ ч мартахааргүй болтлоо мэдэж авлаа. Энэ бүхнийг мэдэхгүй явсан гэхээс өөрөөсөө ч ичмээр юм шиг. Үүн шиг мэдэхгүй зүйл хичнээн олон байгаа болдоо? 'Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөэ сармагчин лугаа адил' гэсний утгыг сая л нэг ойлгож авах шиг.

Монгол хүн болгон 1 унших хэрэгтэй ном л гэж дүгнэе.
Profile Image for Meili Enni.
85 reviews10 followers
February 27, 2020
Монгол улсын тусгаар тогтнолыг ямар үнээр олж авсаныг монголын минь газар шороо бүр ямар үнэ цэнэтэй болохыг унших явцдаа их сэтгэл догдлон уншиж суулаа. Уншаад дууссан ч сэтгэлд их тод мөрөө үлдээсэн ном байсан. Мөн энэ бэлгийн замын халдвараар олон сайхан ард түмэн минь өвдөж үр хүүхэдийн заяагүй болж улаан тариа орж ирсэнээр аврагдсан нь хэд байсан гээл их л эмзэг сэдвүүдиыг дэлгэж бичсэн нь үнэхээр сайхан санагдсан. Учир нь би энэ тухай юу ч мэддэггүй байсан гэтэл энэ номыг уншаад нүүдлийн ахуй амьдрал,уртын дуу, байгалийн сайхан ( нээрээ даян дээрхийн хүрээний буурин дээр очиж үзмээр санагдаад энэ жил төлөвлөсөн байгаа 🙂) гээд мэдлэг өгсөн зүйлсүүд маш их байсан.
юмс бодогдуулсан хэсгүүдээс:
... Хэтэрхий их хайр , хэтэрхий их уур бүгд л зүрхийг шархлуулж зовлон хураадаг гэдэг... Сүрэнхорлоо
... дурлал гэж юу байдгийг . Сэндмаа минь надад мэдрүүлжээ. Эр хүний жаргал гэж юу байдгийг . Чулуунжий минь амсууллаа. Одоо би энэ амьдралаас илүүг хүсээд яахав. Сүм хийдгүй болсон ядуу ламын ёсоор амьдарсу... Баасангийн бодол.
.,👍 сайхан ном унших сайхаан.
Profile Image for Narangerel Battulga.
22 reviews
November 1, 2021
Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний талаар өмнө арван жилдээ түүхийн хичээлээр бараг л жил болгон уншиж, мэдэж байсан ч тухайн үедээ тийм ч гүн гүнзгий ойлгохыг хүсдэггүй байж. Харин Ногоон нүдэн лам болон Жаран цагаан хонь зохиолыг уншаад түүхийн нэгээхэн хэсгээр аялаад ирлээ. Би яг тухайн үед Сэндмаагийн оронд амьдарч байгаа юм шиг төсөөлж энэхүү зохиолыг уншиж дуусгалаа. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үед Монголын малчид, ард иргэд минь ямар их зовж, зүдэрч байсны өчүүхэн хэсгийг л мэдэхэд үнэхээр өр өвтгөм зүйлс маш их гарч байлаа. Тэр их хүмүүсийн хөлс хүч, гуниг зовлон, цус, нулимсны төлөөсөнд бид одоогийн нийгэмд амьдарч байгаа нь нэг талаар талархууштай ч нөгөө талаар харуусалтай. Тухайн үед хэдий хүнд хэцүү байсан ч Сэндмаагийн харуулууд хэзээ ч өвөг дээдсийнхээ захиасыг мартах ёсгүй гээд эх нутгаасаа холдож явахыг хүсэхгүй байгаа чин сэтгэлийг их л бишэрлээ дээ. Тэгтэл бид тухайн үеэс хамаагүй сайхан нийгэмд амьдарч байж Монголд амьдарвал хол явахгүй нь гэсэн бодол өвөртлөн харь орныг зорих нь элбэгшсэн нь дэндүү гунигтай ч юм шиг.
Profile Image for Bulgantamir Purev.
13 reviews1 follower
April 10, 2021
Яа яа яа яа!

Яасан ч хэцүү юм уншчихав. "Анхдугаар таван жилийн" төлөвлөгөө гэж айхтар зүйлийн талаар бүүр сонсож ч байгаагүй юм байна. Ийм хэцүү зүйлийг их гоёор нүдэнд харагдтал дүрслэн өгүүлсэн энэхүү зохиолыг уншаад Маршал Чойбалсангийн хэлсэн, "Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв." үг оройд орж ирж байна. Ямар ч их үнээр олдсон тусгаар тогтнол вэ л гэж бодох юм.

Гүнчин охины (aka Должин) хэсгийг хоёр өдөр бодлоо. Хөл нүцгэн малд явж буй хэсэг л хэцүү байлаа. Бага байхдаа хөдөө байхад хэний ч билээ яриа сонсож байсан юм. Тэр үед цаг бас л хэцүү байсан бололтой. Бага байхдаа гуталгүй хэцүү байдаг байсан. Даараад үхрийн нойтон баасан дээр гишгэж дулаацдаг байсан талаар сонсож байсан бодогдлоо доо.
Profile Image for tsatsa sama.
74 reviews33 followers
Read
August 20, 2019
"Бөх болов уу гэмээр зузаан бие, бүдүүн хүзүүтэй, тачирхан халимагтай эр бослоо. Сайд Сүрэнжав товчийг нь бүрэн товчилсон цэргийн хувцсаа жимбийтэл шударч илээд номхон зогсож хоолойгоо заслаа." (35) "Зузаан" бие гэж ямар биеийг тодорхойлдог ойлголт байдаг үгүйг мэдэхгүй ч тухайн үед лав "зузаан" биетэй хүнийг шууд бөх гэж боддог байсан ч юм уу? Сайд хүн товчоо бүрэн товчлоогүй уулзалтад ирдэг ёс ч байхгүй байсан байхаа.
"Жадамбад бүх зүйл саран дээр ирснээс ч хачин санагдаж байлаа." (171) 1940-оны үеийн хүмүүсд хачин санагдах яагаад сартай холбоотой байдаг юм?
"Чойбалсанг орж ирэнгүүт офицер дэрхийн бослоо." (159) Хүмүүс босч зогссоныг заавал "дэрхийн" гэж тодорхойлохоор утгагүй сонсогдож байна.
"Офицерууд бүгд дөчөөс дээш насны булчинлаг эрс агаад бүдүүн хүзүүтэй, яахаас ч буцахгүй царайтай нь олон аж. Бүгдээрээ наранд гүн түлэгдсэн бор царайтай, конторт бүгэж суудаг шинж үгүй. Чойболсан чийрэг шийдэмгий эрсийг бахархан хараад, өөрөө ч тэдэн шиг хат суусан бие бялдартайдаа сэтгэл ханамжтай байв." (160) Булчинлаг эрчүүдийг дандаа "бүдүүн хүзүүтэй" гэж тодорхойлохоор зохиолч нь өөрөө тийм хүмүүсийг мөрөөддөг ч юм уу эсвэл булчинлаг хүн болгоныг бүдүүн хүзүүтэй гэж боддог юм шиг санагдсан.
""Нээрэн тийм байна." гэж Жадамба найздаа гараа өгөв. "Хоёулаа хичээе!" гэж хоёр найз ширээн дор гар гараа тас атгалаа" (174) "Гараа өгөв" гэхээр гар барихыг хэлж байгаа юм уу эсвэл нэг нь гараа өгөөч гэж дохиод нөгөөх нь гараа өгч байгаа юм уу?
"Чойболсан нойргүй хоносон бололтой, нүд нь хавдсан байлаа." (174) Нүд хавдахаар нойргүй хоносон гэж боддог нь Монгол хүний логик лав бишээ. Монголчууд угийн давхраагүй нүдтэй хүмүүс, тэгээд ч нэгнийхээ нүдийг хавдсан байна уу, үгүй юу гэж шиншилж явдаггүй. Ялангуяа сайдынхаа нүдийг тэгж тодорхойлоод суудаггүй л байсан байх. Миний бодлоор өгүүлэгч нь хүний бодлыг хэлж байгаа юм шиг хэлснээс шууд, "Чойбалсан нойргүй хоножээ" гэж хэлсэн нь илүү дээр байх байсан.
""Хэрэггүй" гэж Чойбалсан бараг л ярвайн хэлэв." (177)
"хуцах мэт харгис дуугаар үглэв" (177)

За за ингээд яриад байвал яриад л байх юм байна. Бас Чулуунжий Баасан хоёрын ойд хийдэг явдал нь ч гэсэн бичсэн арга барил нь таалагдсангүй. Тэр хэсэг нь soft porn болчихсон, зохиолын үйл явдалд нь хэрэгтэй ч байсан юм уу?
I cringed all over reading this book
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Herlen Kherlen.
2 reviews
July 1, 2019
Дэлхийн 2-р дайны дараах Монгол орны тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Чойбалсан , Сталины тавьсан шаардлагыг биелүүлэхийн тулд анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гэгчийг боловсруулжээ. Үүнийг хэрэгжүүлэх явцад улсад аль байдаг мал сүрэг, мах, сүү, цагаан идээ, ноос ноолуураа хураалгаж улирал ирэх бүр доройтон өмсөх хувцас байтугай идэж уух хоол хүнсгүй болж буй Монголын өрөвдөлтэй малчин ардын амьдрал. Нөгөө талаар эх орныхоо тусгаар тогтнолын төлөө ард түмний бодит байдлыг үл харгалзан хатуу зүрхт Монголын удирдагчид.
2 reviews
Read
June 1, 2020
Бидний эмээ, өвөөгийн амьдралын үнэн түүхийг нүдээр үзсэн юм шиг л харуулсан маш сайхан бүтээл болжээ. Малчин ард маань ямар их хөлс хөдөлмөр, амьдралаа, үр хүүхдээ золиослон байж анхдугаар таван жилийн биелэгдэшгүй төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө хичээснийг тод томруунаар ойлгож авлаа. Тусгаар тогтнол ямар их үнээр олдсоныг илтгэх түүхийн чухал үеийг бидэнд дахин сануулж өглөө. Монгол хүн бүрийн заавал унших ёстой нэгэн сайхан бүтээл байна. Би ойр тойрмын хүмүүс дотроосоо нилээд хожуу уншсан ч гэсэн хэрэв өөр уншаагүй хүн байвал заавал уншихыг зөвлөж байна.
Profile Image for Anudari Amarjargal.
9 reviews2 followers
January 28, 2021
Өнөөгийн бид нарын төдийлөн чухалчилж авч үздэггүй, анхнаасаа л энэ хэвээрээ байсан мэт санагддаг “ардчилал” гэдэг зүйл, цаашлаад улсын тусгаар тогтнол Монголчууд бидний хувьд ямар их үнэлж баршгүй үнэ цэнээр ирснийг жирийн нэгэн малчин айлын түүхээр гайхалтай өгүүлжээ. Анхдугаар төван жилийн төлөвлөгөөний үеэр малчин ард хэрхэн амь зууж байсныг уншаад өөрийн эрхгүй зүрх шимширч, сэтгэл өвдөх үе бишгүй тохиолоо. Залуу үе тэнгийхнийгээ “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” хэмээх түүхэн 2 боть романыг зав гаргаж заавал уншаарай хэмээн зөвлөмөөр байна.
Profile Image for Amar.
169 reviews1 follower
November 11, 2019
I am glad that I have finished extremely historically significant piece that has been written in light of Mongolian history around the WWII time.
So rich in details and can be a mirror-like reflection of people's lifestyle and the way of living at that time.
The writers have done a massive research and interviews in making of this book.
I feel satisfied to learn so much about my country's history and it makes me hunger for even learning more about it.
3 reviews
January 7, 2021
Түүхэн үйл явдал
Сэндмаа хүүхэн яасан ч олон төрдөг юм, Баасан лам яасан ч сэтгэл нь ханадаггүй юм. Харанхуй бүдүүлэг байсан тулдаа л тэвчиж өнгөрүүлсэн хоосон ядуу 1947-1952 он. Хүүхдээ өргүүлдэг, хүүхдүүдийнх нь зовж байгаа хэсгүүд дээр хэд хэдэн удаа уйлав.

Сэндмаа: Хэдэн хөгшин үнээнүүд бүгд үхсэн. Хөөрхийс зарим нь бүр босоогоороо үхчихэж байналээ. Болд, Баасан, Чулуунжий гурав суганыхаа булчирхайг цочтол цас малтаад ч аварч чадсангүй. 🤣
Profile Image for Mandukhai Batt.
3 reviews
June 26, 2021
Сэндмаа бас Баасан лам...
Олон жилийн дараа учирахдаа тэр хайртай хэмээсэн,нөхөртэй бас олон олон хүүхдүүдтэй.Хэдий мартагддаггүй хайр үүрд мөнхөд зүрхэнд үлддэг хэдий ч байхгүйд нь дасах л хэрэгтэй байсан юм даа.Баасан лам ч бас дүүгийнхээ эхнэрийг одоо болтол боддог санадаг үгүйлсээр ирсэн гэж бодхоор ямар их ундардаг хайр сэтгэл вэ? Олон жилийн өмнөх тэр зуны дурсамж сэтгэлд нь ямар гүн гүзгий үлдээ вэ?
Нэг талаараа масс хамарсан ном шиг санагдлаа,сэтгэлд ихэд хүрсэнгүй...
3 reviews
August 22, 2018
Хэлмэгдүүлэлт дууссаны дараа малчидад 5 жилийн төлөвлөгөө гэх ямар хүнд даалгавар ирж энэ нь малчидыг яаж туйлд нь хүргэж байгааг гаргасан.
Чойбалсан Монгол улсын тусгаар тогтнолын төлөө сайн муу өөрийн хийж чадах бүхнээ дайчилж тусгаар тогтнолоо авч үлдэж чадсан талаар дүрсэлсэн.
Монгол улс хэрхэн нүүдэлчин ардаас суурин руу шилжснийг сайнтай муутай нь тод дүрсэлсэн.
6 reviews
August 16, 2020
Уншихад ихийг мэдэхээр олныг таниулахаар бичсэн уран зохиолын сайхан ном байлаа. Заримдаа хоёр гурван хуудас нь санаагаа давтсан олоо тоо баримттай нуршуу уйтгартай байсан ч дараа нь харахад үнэтэй баримт болох мэт санагдав. Оюун ухааныхаа дээжээс үг үсэг уян мэдрэмж үйл хөдлөлөө нэгтгэн гаргасан бүтээлд тань баярлалаа.
Displaying 1 - 30 of 59 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.