Jump to ratings and reviews
Rate this book

Санхүүгийн философи

Rate this book
Эдийн засагч Ө.Ганзориг санхүүгийн философийг хүн төрөлхтний түүхтэй холбон тайлбарлаж өгснөөр уншигчид санхүү, эдийн засгийг цоо шинэ өнцгөөр харах боломжтой боллоо. Санхүүгийн захыг хөгжүүлж чадсанаар эдийн засагт хөгжил дэвшил ирдгийг, мөн санхүүгийн буруу шийдвэрүүл улс орныг хэрхэн сүйрүүлдгийг бид энэ номноос мэдэж болно.

200 pages, Paperback

Published January 1, 2017

18 people are currently reading
130 people want to read

About the author

Ө.Ганзориг

3 books12 followers

Өлзийбаярын ГАНЗОРИГ 2011 онд Мандал Даатгалыг үүсгэн байгуулсан бөгөөд Мандал өдгөө Монголын хамгийн том даатгалын компани болжээ. 2015 оноос 2019 оны
хооронд Голомт Банкийг удирдаж, менежментийн реформ хийснээр ашгийг нь 4 дахин, хадгаламжийг нь 2.5
дахин өсгөж, зах зээлд эзлэх байр суурийг нь үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн туршлагатай менежер юм.


Өлзийбаярын ГАНЗОРИГ өмнө нь Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал,
Улаанбаатар Хотын Банканд
тус тус удирдах алба хашсан. Монголын Хөрөнгийн Биржийн Аудитын хорооны дарга,
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн Зохицуулах Хорооны Бодлогын зөвлөлийн гишүүн, Татварын
Ерөнхий Газрын Бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр тус тус
сонгогдон ажиллаж ирсэн.


Тэрээр Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголынбанкны холбооны Ерөнхийлөгч,
Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгчөөр мөн томилогдон ажиллаж ирлээ. Ганзориг 2016 онд Дэлхийн эдийн
засгийн форумаас Дэлхийн шилдэг 100 залуу лидерийн нэгээр нэрлэгдсэн юм.


Өлзийбаярын ГАНЗОРИГ 2003 оноос эхлэн иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг
дээшлүүлэхэд анхаарч ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд тэрээр олон мянган иргэдэд лекц уншиж, 400 гаруй нийтлэл, хэдэн
арван боловсролын контент бэлтгэсэн юм.


Түүний 2017 онд бичсэн “Санхүүгийн Философи” ном нь өндөр эрэлттэй санхүү, эдийн
засгийн номуудын нэг болж чадсан билээ. Тэрээр иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор
“Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей”-г Улаанбаатар хотноо байгуулсан нь хүмүүсийн очих дуртай газар болоод
байна.


Мөн тэрээр эдийн засгийн олон тооны судалгаа хийж бодлого тодорхойлогч байгууллагуудад
хүргүүлэн ажиллаж ирсэн юм. Одоо Ө.Ганзориг нь Боловсролын Реформ, Тэтгэврийн Реформ, Эрүүл мэндийн
даатгалын Реформ, Санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх төслүүдийг
тус тус санаачлан баг бүрдүүлэн ажиллаж
байна.


Ө.Ганзориг нь нягтлан бодох бүртгэлийн бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй
бөгөөдсанхүүгийн диплом, дилерийн сертификатыг тус тус эзэмшдэг. Чөлөөт цагаараа философи, психологийн ухааныг
шимтэн судалдаг.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
36 (49%)
4 stars
23 (31%)
3 stars
10 (13%)
2 stars
4 (5%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 15 of 15 reviews
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
January 20, 2022
Номын нэр нь Дэлхийн санхүүгийн түүх байвал зохилтой санагдлаа. Санхүүгийн философи гэхээсээ маш сонирхолтой түүхийн ном байлаа. Түүхийг нуршилгүйгээр уншигчийг унтуулахгүйгээр бичиж бас болдог л юм байна.
Шок эмчилгээ гэж анти нео либералист найзаасаа их сонсож байсан ч энэ номонд ойлгомжтойгоор Монголын жишээн дээр тайлбарлаад өгсөн нь таалагдлаа.
Profile Image for Оддбаяр.
44 reviews12 followers
December 31, 2017
2017 оны отгон ном.
"If you can't explain it simply, you don't understand it well enough." - Albert Einstein
Энэ афоризмд үндэслэж бодвол зохиолч бол санхүүгийн зах зээл дэх хэрэглүүр болон оролцогчид, түүний үүсэх болсон шалтгааныг томоор нь харж, нарийн ойлгожээ.
**------------------
Анх гарчиглахад Википедиаг орчуулаад тавьчихсан байж магадгүй гэдэг хар төрж байсан ч уншаад дууссаны дараа бол харамсах зүйл алга санагдаж байна. Сүүл хэсэгт гарсан Монголын эдийн засаг, санхүүтэй холбоотой гурав, дөвөрхөн хуудас мэдээлэл маш сонирхолтой санагдав. Санхүүгийн ертөнц дэх Монголчуудын туулах зам таамаглаж байснаас ч урт байгаа юм байнөө..Энэ замыг 2018 онд бид өнгөрснөөсөө илүү хурдан өртөөлөх болтугай..
Profile Image for Tsogo.
28 reviews1 follower
November 7, 2021
Зүгээр л гүйлгээд унших аваас уг ном нь таньд "Санхүүгийн түүх" л байх болно. Эсрэгээрээ санхүүгийн талаар өөрийгөө хөгжүүлэх, харах өнцгөө тэлэх сонирхолтой байгаа бол уншаад аваарай л гэж зөвлье.
1 review
May 22, 2020
Энэхүү номонд санхүү, эдийн засгийн үүсэл, түүхээс нь эхлэн бичиж цаашлаад түүхэн хувьслын үе, алдаа оноотой тал зэргийг тайлбарласан нь эдийн засгийн өнгөц ойлголттой явдаг мэргэжилийн бус хүмүүс болох бидний хувьд ул орчин үеийн эдийн засгийн талаар суурьтай ойлголт өгсөн сайн ном болсон байна гэж дүгнэж байна.
Profile Image for Narandulam Mygmar.
4 reviews
September 23, 2020
Түүхэн талаасаа санхүүгийн зах зээл хэрхэн хувьсаж одоогийн бидний өдөрт сонсдог тэдгээр ойлголт бий болсныг тайлбарласан ном. 1990 онд ардчилал, чөлөөт зах зээлд Монгол улс юун дээр алдсан, тэр нь яагаад гэдэг талаарх бага ч болов уу ойлголттой болох учраас тус номыг эсвэл ядаж сүүлийн бүлгийг Монгол улсын хөгжлийн талаар боддог хүн бүр уншаасай гэж хүсэж байна 😊
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
December 14, 2020
Санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчлгээнүүдийн тухай товчхон түүхүүдийг нь ерөнхий ойлголтыг нь тайлбарласан. Мэдэхгүй зүйлүүдийнхээ тухай тодорхой ойлголттой боллоо. Бас сүүлийн хэсгийн 1990 оны ардчиллын үеийн санхүүгийн байдлыг тайлбарласан хэсгийг уншаад тэр буурсан үзүүлэлтүүдийг хараад гутарлаа. Одоо тэгээд өнгөрснийг яалтай ч билээ. Санхүүгийн мэдлэг ер нь их чухал санагдаад байнаа.
Profile Image for Udaanjargal.
5 reviews
November 10, 2021
Санхүүгийн түүхийг сонирхолтой баримтуудаар баяжуулж энгийн үгээр тайлбарласан нь авууштай ч ишлэл, баримт бүрт ашигласан номыг зааж оруулаагүй нь цааш дэлгэрүүлж унших боломжгүй болгосон гэж санагдлаа.
Profile Image for Batochir.
17 reviews1 follower
June 4, 2020
Санхүүгийн үндэсийг эхлэл түүхээс нь ойлгож авлаа. Маш сайн ном.
1 review
Read
November 19, 2020
яаж уншдаг юм болоо? заагаад өгөөч
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Amarjargal.
6 reviews
July 22, 2021
Монгол айл болгоны номын санд нь багтах ном юм байна.
Profile Image for Amar.
176 reviews1 follower
November 23, 2021
Банкнаас зээлдүүлсэн мөнгө банкинд хадгалуулсан мөнгөнөөс давахад fiat money үүснэ.
Анхны гал команд даатгалын компаниас үүдэлтэй. Айл бүр өөр өөр галын даатгалын компанид даатгуулж галын пайз авдаг байсан. Галын даатгалын компани болгон өөрсдийн гал коммандтай байсан ба энэ нь маш их зардалтай байсан учир сүүлд нь нэгтгээд хотын захиргаанд хүлээлгэн өгчээ.
AIG компани 2008 үер дампуурах шахаж байсан боловч засгийн газраас bail хийсэн. 80%-г одоо засгийн газар эзэмшдэг.
Profile Image for Sainaa SB.
23 reviews4 followers
April 10, 2019
Санхүүгийн философи гэхээсээ Санхүүгийн түүх, хөгжил гэсэн нэртэй байсан бол илүү тохирох байлаа. Зохиогч өөрийнхөө санхүүгийн философийг хуваалцах болов уу гэсэн хүлээлттэйгээр уншсан ч сонирхол багатай түүхийн ном болж таарсан.

Хэрвээ Ганзориг захирлын санхүүгийн философийн талаар мэдэхийг хүсээд унших гэж байгаа бол, Зогс! Цагаа хэмнэ :)
Profile Image for Lkhagvaa Sh.
20 reviews
January 29, 2018
Санхүүгийн түүх тал руугаа бичигдсэн санагдсан, багцлаад нэгдсэн мэдлэг авахаар ном.
Displaying 1 - 15 of 15 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.