дотны найзтайгаа, эсвэл блогтоо бичвэр оруулчихаад, хэсэг нөхөдтэйгээ beer уунгаа өөрийн дотоод бодролуудаа уудалж гаргадаг. Дотроос тамхины утаа шиг баагин гарах барааан гэгээлэг гэхдээ сэтгэлийн угаас гарах дурсамжуудыг бүгдийг нь ном болгочих шиг санагдав. Бидний үеийн тодотгон хэлвэл миний хүрээллийн кони хөгжим, очдог газар, өссөн газрыг хүүрнэн өгүүлсэнд нь талархах шиг. Зарим нь шилэн хоргоны цаанаа байгаа дурсамжууд шиг хөврөн уншигдах мөртлөө, зарим өгүүллэг нь зохиолчийн өөрийн сэтгэлийн гүнээс урсан гарчээ. Бичлэгүүдэд тодорхой эрчим, дурдатгал, сэргээн саналт, найруулга оруулж өгсөн нь таалагдлаа. Огт танихгүй ч энэ номноос Тэгшжаргалын дотоод тэр нэг хүний нэг тийм ертөнц ажиглагдаж мэдрэгдсэн учраас надад таалагдлаа. 60 жилийн дараа миний хүүхэд 25 гэдэг энэ номыг уншихад нь би тайлбар хэлж чадахуйцаар хамтдаа зэрэгцэн түүх бүтээлцэж байгаа гэмээр амьдралын хуудас бүхий ном байлаа. Браво. Номын шүүгээндээ хийгээд хаалгыг нь хаалаа.
2019/03/11
Т.Баярмаа