Jump to ratings and reviews
Rate this book

Газар шороо

Rate this book

1758 pages, Hardcover

Published January 1, 2015

16 people are currently reading
179 people want to read

About the author

Д. Маам

5 books12 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
44 (65%)
4 stars
16 (23%)
3 stars
5 (7%)
2 stars
1 (1%)
1 star
1 (1%)
Displaying 1 - 4 of 4 reviews
15 reviews6 followers
July 15, 2017
Монгол хүн бүрийн заавал унших ёстой түүхэн номын нэг. Монголчууд төрсөн газар, нутаг усаа хэрхэн хайрлаж, хүндэлдэгийг харуулахаас гадна монгол хүний цайлган цагаан сэтгэл, хүнлэг зан чанарыг харуулсан. Эрх мэдлээс болж нутаг усаа зарахад бэлэн увайгүй хүмүүсийн шунал, тэнэглэлийг ч харуулсан. Тэдгээр хүмүүс хичнээн хөөрхийлөлтэй, өрөвдмөөр байдаг гэдгээ мэддэггүй ч үнэндээ бол дэндүү өрөвдөлтэй амьдардаг гэдгийг үйл явдал, бодлоор харуулсан. Хичнээн муу санаатай гэгдэж байсан ч эцэст нь хүн зөв шийдвэр гаргаж, эргэдэг, нэгэн цагт алвя гэсэн хүнээ аврахын тулд амиа зориулах хүртлээ өөрчлөгддөг гэдгийг ч харуулсан. Бодит амьдрал, халуун хайр, хайлган сэтгэл, газар шороогоо эрхэмлэх эрхэмлэл, монгол хүний уужин саруул ухаан, эр зориг, тэсвэр тэвчээр, гашуун зовлон, харуусал, шаналал, баясал хөөрөл бүхнийг энэ номонд шингээсэн.
9 reviews
October 9, 2014
“Дарьгангын хулгайч нар хошуу хульжиж, аймаг алгасч чам шиг тарган баяд, тамга яам, хурал жасын хөрөнгөнөөс хураан авч өнчин өрөөсөн, өтгөс ядууст өгч байснаараа энэ хошууг чинь муу нэрэнд дуулгаагүй юм. Өвөрлөгч 49 хошуу, Хөх нуурын дээд монгол, Ар халх, баатар Өөлдийн хязгаарт энэ Дарьгангыг чинь шилийн сайн эрчүүд л алдаршуулсан юм шүү. Засагт ханы нутгаас сайн эр болох гэж манай Шилийн богдод эрчүүл хүрдэгийг чи мэдэх үү. Сономдовдон чамаас хэрэгтэй юм сурах гэж Засагт ханаас байтугай зам гудсаас хүн ирж байхыг би хараагүй. Бид хүний төлөө хулгай хийж баригдаад Манжийн хар ташуурт хонгоныхоо махыг хичнээн уруулавч ядууст улам хайртай болж явсан. Харин чи яаж байна. Манжийн хааны мөрөн дээгүүрээ шидэж өгсөн баастай тамгыг цустай болтол нь булаалдаж, Дарьгангын ноёд дийлсэн дийлсэнийгээ алж байна гэж хошуу хульжааж, аймаг алгасуулж, гүрэн гүйлгэж цуу тараалаа. Чи хувиа бодож хойшоо урагшаагаа хоёр гурван хоногийн газар байгаа энэ хошууны нэр нүүрээр ингэж тоглов”
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.