Jump to ratings and reviews
Rate this book

Forbes Mongolia #2017/09 сар №39

Forbes Mongolia: Бүгдийг хөдөлгөгч

Rate this book
РЕДАКЦИЙН ЗУРВАС | ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ УДИРДАГЧИД

Газрын гүн дэх баялгийнхаа ачаар Монгол орон дэлхийд зард гарсан билээ. Өдгөө Монгол Улс уул уурхайн салбарт дэлхийн топуудын эгнээнд багтаж байна. Тэгвэл энэ их баялгийг үнэд хүргэх эхний алхмуудын нэгийг хийсэн "Ажнай корпораци"-ийн ерөнхийлөгч ноён Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг бид энэ удаагийн дугаартаа онцоллоо. "Монголчуудын хийж чадаж байгаа зүйлийг зэрэгцэн хийхийг хүсдэггүй" хэмээн өөрийн бизнесийн зарчмаа томьёолсон энэ эрхэм уул уурхайгаар тогтохгүй аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт анхдагчийн байр суурийг эзэлж буй юм.

Улс орны хөгжлийг хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүний нэг тулгуур хүчин зүйл болох хөрөнгийн зах зээлийн ачаар компаниуд зах зээлийн харилцаанд идэвхтэй оролцож санхүүгийн хувьд хүчирхэгжин тэлж, баялаг бүтээж байна. Бэл бэнчинг бэлэн мөнгөөр тодорхойлдог цаг үе аль хэдийнэ ард хоцорсныг дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид Жек Богл, Жон Темплтон, Уоррен Баффетт, Натан Майер Ротшильд нарын амжилтын түүх, үнэт зөвлөмжүүд батлах буй за ("Бүх цаг үеийн шилдэг тоглогчдын зөвлөгөө", хуудас 40). Цаг үеийн өөрчлөлтийг бусдаас урьтаж мэдэрдэг домогт хөрөнгө оруулагч Билл Миллерийн урирдаж байсан "Legg Mason Capital Management" 1991 оноос хойш хөрөнгийн зах зээлийг 15 жилийн турш тасралтгүй байлдан дагуулж байсны нууцыг "Forbes" шинэ дугаартаа онцлон нийтэллээ ("Засаршгүй хувьцаа цуглуулагч", хуудас 78).

Дуслыг хураавал далай гэдгийн жишээг стриминг үйлчилгээ бодитоор харуулж байна. Интернэтээр дуу, бичлэг цацах энэ үйлчилгээ урлагийн салбарынханд алтан тайзан дээр гаралгүйгээр хөрөнгөө өсгөх боломж болгож байгаа нь "Forbes" сэтгүүлээс жил бүр бэлтгэн гаргадаг "100 алдартан"-ы 2017 оны жагсаалтаас илэрхий харагдана ("100 алдартан", хуудас 67).

Харин тэгвэл Хятадын финтекүүд банкны зээлийн шалгуурт тэнцэж чаддаггүй нийт хүн амын 75 хувийг эзлэх агуу том зах зээлийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж байна. Үүний ачаар "зээл хүртэх чадамжгүй" ч ухаалаг утас идэвхтэй хэрэглэдэг дундаж давхаргын хэрэглэгчид "China Rapid Finance" компаниас зээлийн үйлчилгээ хүртэх боломжтой болжээ ("Үнэлэгдэж амжаагүй боломж", хуудас 88). Технологийн дэвшлээр дамжуулан санхүүгийн үйлчилгээг хялбаршуулах зорилготой энэ салбарт ухаалаг гар утасны хэрэглээ, хөгжил дэвшилтэй цаг алдалгүй зэрэгцэж явдаг Монголын зах зээлд томоохон боломж бий билээ.

96 pages, Mass Market Paperback

Published September 30, 2017

Loading...
Loading...

About the author

Э.Долгион

26 books2 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
1 (100%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
No one has reviewed this book yet.