Jump to ratings and reviews
Rate this book

Forbes Mongolia #2017/10 сар №40

Forbes Mongolia: Үнэ цэнэтэй бүхнийг амжуулна

Rate this book
РЕДАКЦИЙН ЗУРВАС | Баялаг бүтээсэн 100 жил

"Forbes" 100 дахь жилтэйгээ золголоо. Америкаас эхэлсэн брэндийн цар хүрээ өнгөрсөн хугацаанд дэлхийн 68 улсад хүрч, энэ зуураа тоглоомын дүрмийг өөрчлөх нээлтүүд, дэлхийн эдийн засгийн эрэмбэ, бүтцийг сэлгэх өөрчлөлтүүдийг өөрийн хуудаснаа гэрчилж буй юм. Тэрчлэн "Forbes" баялаг бүтээгчдийг ямагт дэмжин урамшуулж, тэднийг хамгийн дээд потенциалдаа хүрч ажиллах урам зоригийг нь тэтгэсээр ирсэн юм.

Эрхэлж буй ажлаасаа эрч хүч аван урамшдаг тухайгаа манай энэ дугаарын онцлох зочин ноён Базын Чулуунбаатар тэмдэглэжээ. "Monnis" хэмжээх хүчирхэг брэндийн дор автомашин, агаарын тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесээ зангидаж буй энэ эрхэм амжилтад хүрэх жор, бизнес эрхлэх өөрийн зарчмыг Монголын хэвлэлд анх удаагаа хуваалцлаа ("Үнэ цэнэтэй бүхнийг амжуулна", хуудас 14). "Манлайл, зохион байгуул, урам зориг хайрла" хэмээх менежментийн алртан дүрэм түүнд байдаг гэнэ билээ.

Ертөнцийн хамгийн чинээлэг, хамгийн амжилттай, хамгийн их хэмжээний хөрөнгө удирддаг эрхмүүдийн бизнестээ баримталдаг сонгодог зөвлөгөөнүүд нь "Forbes"-ийн 100 жилийн ойд зориулан гаргаж буй манай энэ дугаарын шигтгээ юм ("Бизнесийн акулуудын зөвлөгөө", хуудас 54). Өв хөрөнгө залгамжилж, захирлын бэлэн сэнтийд залраагүй, өөрийн гараар бодитоор хийж бүтээсэн, шинийг санаачилсан тэдний зөвлөгөө таны бизнест тус болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэст нь тэмдэглэхэд, "Сая сая ам.доллараар нь хөрөнгө хураахын тулд бус аз жаргалыг "үйлдвэрлэхийн" тулс бизнес үүссэн юм" хэмээн "Forbes" сэтгүүлийн үүсгэн байгуулагч ноён Берти Чарльз Форбес өгүүлсэн байдаг билээ.

102 pages, Mass Market Paperback

Published October 30, 2017

About the author

Э.Долгион

26 books2 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
1 (100%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
No one has reviewed this book yet.