Б. Долгорсүрэн144 reviews16 followersFollowFollowMay 5, 2019Энхбат, Тамираа, Зоригт, Ариунтунгалаг, Туяа гээд МУИС-д нэг ангид сурч байсан хүүхдүүдийн хайр дурлал, ээдрээтэй амьдралын талаарх зохиол. Тамираа охин ангийн хүү Энхбаттай сууж хөөрхөн охинтой болоод сайхан амьдралтай болохоор зорьж байсан ч эцэг Бадарч, эх Цэвэлд нь эртний өс санасан хар Дорж бусниулж буйгаар өрнөл хэсэг эхлэнэ. Энхбатын алганы хээ хэрхэн зурагдсан бол... Гоё зохиол байлаа. Эцэг эхээс заяасан хэдхэн ширхэг зураас та бидний хувь заяаг хэлнэ. Гэхдээ энэ алганы хээ мөн өөрийн амьдралын хээг цаашид сайн муугаар хэрхэн салаалуулах та биднээс хувь хүнээс шалтгаална. Эзэн хичээвэл заяаа хичээнэ ээ гэж...
Suvderdene Bilegsaikhan7 reviewsFollowFollowMarch 16, 2025"Алганы хээ" тэргүүн дэвтрийг эхлэн уншихад 90-ээд оны залуусын хайр дурлал, тухайн үеийн нийгмийн байдлыг өгүүлсэн нь өрнөл багатай, бүр илүү шулуухан хэлбэл уйтгартай санагдаж байв. Гэвч зохиол дунд үеэсээ улам сонирхолтой болж, үргэлжлүүлэн шимтэн уншиж дуусгав. Зохиолч тухайн үеийн Монгол болон Оросын нийгмийн байдлыг маш бодитойгоор дүрсэлснээс гадна, Швед дэх цагаачдын амьдрал, хууль дүрэм, тэндхийн орчин, гадаад хүмүүсийн талаарх бодит мэдээллийг нарийн гаргасан нь түүнийг Швед улсад амьдарч байсан болов уу гэсэн бодлыг төрүүлэв. Сүүлийн хэсэгт огт таамаглаагүй зүйл өрнөсөн нь бүр ч сонирхолтой байв. Дүрийн хөгжүүлэлт бага зэрэг сул байсан ч ерөнхийдөө маш сайн бүтээл болсон гэж дүгнэлээ.This entire review has been hidden because of spoilers.
Uuganaa17 reviewsFollowFollowApril 25, 2018Тус ном нь 1990 ээд оны оюутан залуусын амьдрал болон Орос Европт хэрхэн сурч ажиллаж амьдарч байсан тухай болон тухайн үеийн залуусын хайр дурлал, амьдралын ээдрээтэй асуудлууд түүнийг даван гарч байгаа хоёр хосын тухай өгүүлсэн байдаг. Номыг уншиж байхад 1990 ээд оны залуучуудын амьдралын хэв маяг мэдрэгдэж байсан. This entire review has been hidden because of spoilers.