Home
My Books
Browse ▾
Recommendations
Choice Awards
Genres
Giveaways
New Releases
Lists
Explore
News & Interviews
Loading...
Community ▾
Groups
Quotes
Ask the Author
People
Sign in
Join
Jump to ratings and reviews
Want to Read
Shop this series
Rate this book
Forbes Mongolia #2018/01 сар №43
Forbes Mongolia: Үндэстний бахархлыг төрүүлсэн үндэсний бизнес
Таймс Медиа Корпорейшн ХХК
5.00
1 rating
0 reviews
Want to Read
Shop this series
Rate this book
Үндэсний уламжлал бахархлыг шингээсэн бүтээн байгуулалтуудаараа бизнесийн ертөнцөд цахиур хагалж, анхдагч хэмээн тодотгохуйц бизнесүүдээрээ Монголын бизнесийн түүхийн эхний мөрүүдийг бичилцэж байсан ноён Х.Баттулга Монголын улс төрийн дээд эрэмбийн албан тушаалд сонгогдоод хараахан нэг жил болоогүй байна. Түүний бүтээн байгуулсан "Женко" группийг ("Үндэстний бахархлыг төрүүлсэн үндэсний бизнес", хуудас 12) "Forbes Mongolia" шинэ дугаартаа онцоллоо.
Монголын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлдэг барилгын салбарт өнгөрсөн жилүүдэд тогтворгүй байдал давамгайлав. Иргэдийн эрэлт, худалдан авах чадвараас шууд хамаардаг энэ салбарын борлуулалт сүүлийн хоёр жил дараалан саарсан юм. Нэг талаас энэ нь салбарын өсөлт удаашрахад нөлөөлсөн бол нөгөө талаас салбарын компаниудын эрэмбэ сэлгэхэд нөлөөлөв. Монголын барилгын салбарын компаниудыг туршлага, хэрэгжүүлсэн төсөл, тэдгээрийн чанар зэргийг нь харгалзан эрэмбэллээ.
Дэлхийн боловсролын дээд эрэмбэ болох Стэнфорд (хүсэлт гаргасан хүмүүсийн 4.8% нь л элсэж чаддаг), Харвардын (5.2%) их сургуулиас өндөр шалгууртай Америкийн "30 хүртэлх 30" (4%) жагсаалтын 2018 оны шинэ ангийг танилцуулж байна. Нийт 20 салбарыг төлөөлөх 15,000 гаруй нэр дэвшигчээс шалгарсан, эр зориг, эрч хүчээр дүүрэн 600 залуу өөрийн ажиллаж буй салбарынхаа салхины зүг чигийг тогтоож, дэлхий дахинд шинэ санаа санаачилгыг дэлгэрүүлэн байна. Жагсаалтын эздийн дийлэнх нь технологийн салбараас цойлон гарчээ. Мөн тэдний үлгэр жишээ авдаг хамгийн нийтлэг эрхмээр Илон Маск тодорсон бол хамгийн түгээмэл хэрэглэдэг аппликейшнээр Instagram, Slack, Twitter шалгарч байна (2018 оны "30 хүртэлх 30" жагсаалт, хуудас 66).
Бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг биечлэн хийх үйл явц өдөр өдрөөр бууран буй орчин цагийн завгүй нийгэмд цахим худалдаа эрчээ авч, хот суурин газарт ашигтай байрлал эзэлсэн агуулахын үйлчилгээ мөнгийг уул овоо мэт босгож байна. Үүнийг үлгэрлэн харуулж буй "Prologis" компанийг та бүхэнд танилцуулж байна ("Агуулахууд "алтны уурхай" болон хувирлаа", хуудас 56).
Дашрамд сануулахад , "Forbes Mongolia" сэтгүүлийн шинэ дугаар бүр Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн нислэгээр дамжин уншигчдад хүрч буй. Дэлхийд Монголыг төлөөлж буй, Монголын нэрийн хуудас болсон компаниар үйлчлүүлж буй та бүхнийг "Forbes Mongolia" сэтгүүлийг тухлан уншихыг урьж байна.
106 pages, Kindle Edition
Published May 14, 2018
Book details & editions
Loading...
Loading...
About the author
Таймс Медиа Корпорейшн ХХК
4 followers
Follow
Follow
Ratings
&
Reviews
What do
you
think?
Rate this book
Write a Review
Friends
&
Following
Create a free account
to discover what your friends think of this book!
Community Reviews
5.00
1 rating
0 reviews
5 stars
1 (100%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Search review text
Filters
No one has reviewed this book yet.
Join the discussion
Add
a quote
Start
a discussion
Ask
a question