Jump to ratings and reviews
Rate this book

Их хувь заяа

Rate this book

Hardcover

First published January 1, 1978

61 people are currently reading
761 people want to read

About the author

С. Удвал

1 book43 followers
1921.2.21 нд Булган аймгийн Дашинчилэг суманд төрсөн.Үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч. 1943 онд Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, 1960 онд ЗХУКН дээд сургууль төгссөн. 1961- 1974 онд МЗЭеийн хороон даргаар ажиллаж байсан. 1937 оноос уран бүтээлээ эхэлж роман, тууж жүжиг яруу найраг олныг бичсэн. Түүний "Одгэрэл" тууж нь ихэд алдаршсан. 1976 онд "Чангас зогсоо хоёр" "Булган хангайн эрдэнэ" зохиолоороо МЗЭ шагнал, 1978 онд "Их хувь заяа"романаараа төрийн шагнал авчээ.


"Өөрийн тухай"

Уншихад түвэгтэй ном гэлээ би
Учирхад түвэгтэй нөхөр билээ би
Уншсан хойноо хаямааргүй ном байхсан
Учирсан хойноо салмааргүй нөхөр байхсан

Хавтас нь хатуу ном гэлээ би
Ханилахад амаргүй хүн гэлээ би
Хавтас нь элэгдэшгүй ном байхсан
Ханилахад халгүй нөхөр байхсан

Ойлгоход ярвигтай ном гэлээ би
Олдоход жирийн нэгэн билээ би
Ойлгосон хойноо хэрэгтэй ном байхсан
Олдсон хойноо марташгүй нөхөр байхсан.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
196 (66%)
4 stars
52 (17%)
3 stars
18 (6%)
2 stars
13 (4%)
1 star
14 (4%)
Displaying 1 - 30 of 45 reviews
Profile Image for Yanjinlkham Amou.
20 reviews2 followers
May 2, 2021
Монголын нууц товчоог уншсаны дараагаар, монголчууд хайр дурлалыг юу гэж бичдэг байж вэ гэх сониуч занд хөтлөгдөн уг романыг анх барьж аван эхлүүлсэн. Харин үнэндээ, романы 1/4 -ийг уншсаны дараа намайг тэс өөр ертөнц хүлээж байсан нь тодорхой болж эхлэн, мөн өдийг хүртэл хэн байсныг нь таниагүй зохиолын гол баатар нь Хатанбаатар Магсаржав байсныг ойлгов. Дунд сургуулийн түүхийн хичээлдээ хэдий дуртай байсан ч, яагаад анзаараагүй тэгэж удсанаа өөрөө ч одоо хүртэл гайхшираад барахгүй байна. Их хувь заяа нь ядуу айлын Магсаржав хүүгээс Ардын хувьсгалыг дэмжигч, Ардын намын гишүүн Хатанбаатар Магсаржав хүртэлх замыг, мөрийг нь хүүрнэсэн бүтээл байв.

Өсөж буй залуу үеийнхэн унших л ёстой, уншаад суралцах л хэрэгтэй роман бол мөн. Түүхэн романуудын гол давуу тал болох түүхийн мэдлэг, бараг хэрэглэгдэхээ больсон хэллэгүүд, сурах бичигт заагдаж байгаагүй сургаал үгс, тэр үеийн аж амьдралын онцлог зэргийг олж харах боломжтой. Тухайлбал, бага насны хүүхдүүд зун мах иддэггүй, цагаан архийг цээрлэх гэх мэт. Нэг талаасаа түүхэн баатрын амьдралыг бид харж суралцах ч, нөгөө талаас романы анх хэвлэгдсэн он, тэр үеийн социализмыг бодолцож үзэх л хэрэгтэй. Тиймээс ч ил тодоор хэлээгүй боловч, Орос орны алсын зорилго, цаад санааг Магсаржавын дүрээр романд цухас дурдсан нь зохиолчийн тухайн үеийн нийгэмд хүргэх гэсэн нэгэн чухал санаа байсан болов уу.

Роман гэдгийг утгыг үнэндээ л харуулж дүр бүрээр нэгэн насанд туулах амьдралын хэдэн өнгийг харуулана. Эзлэх цар хүрээ өргөн, мөн цаг хугацааны хэмжээсээр урт учраас ч дүр бүрийн динамик байдал зайлшгүй байдлаар үүссэн ч утга зохиолын хувьд дэндүү бүдүүн тойм гэмээр авцалдаагүй үйл явдлуудын нүдэнд тормоор холбоосууд ажиглагдана. Миний энэ дүгнэлт магадгүй, анхны хэвлэлийг бус харин гаднаа гяланцаг дотроо паланцаг дотоод загвар хийц муутай; нүглийн нүдийг гурилаар хуурсан "Болор судар " хэвлэлийн компанийн 2015 оны хэвлэлтийн үл няцаах замбараагүй, үнэмлэхүйгээр байж болох хариуцлагагүй хэвлэлтээс нь үүссэн байж болохыг би үгүйсгэхгүй ээ.

Ном гэдэг нь өөрөө нэгэн уран бүтээл гэдгийг Ц.Жаргалсайхан мэтийн редакторууд 2015 онд ойлгоогүй байсан нь тэнгэрт хальсан зохиогчийн өмнөөс би ичиж байна. Романы агуулга болох хувьсгал - тусгаар тогтносон " шинэ сайхан Монгол улс"; болон түүний хэвлэлт хоёр нь дэндүү егөөтэй, хоорондоо эрс тэс байлаа. Хатанбаатар Магсаржав ч өөрөөс нь сэдэвлэсэн түүхэн романыг, олон мянган цэрэг эрсийн цусаар бий болгосон өнөөдрийн Монголын, хэнэггүй хэдэн хүмүүс нүүр байтугай бөгс ичмээр ном болгон нийтэд хүргэн, түүгээрээ мөнгө олж байгаа нь түүний өрийг өшиглөсөн мэт мэдрэх байсан байх аа.

Эцэст нь дүгнэхэд, дунд сургуульд байхдаа Удвал гуайн тухай уран зохиолын хичээл дээр үзсэн ч " яагаад энэ романыг тухайн үед уншаагүй юм бол доо? " гэх харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Харанхуй бүдүүлэг үеэсээ хэдхэн аравны дараа бичигдсэн роман нь бидний шүүмжлэх байтугай, баярлан тэврээд авах оюуны үнэт өв билээ. Уншиж амжаагүй хүмүүсийг уншаасай гэж хүсч байна, тэгэхдээ цаг гарган уншаад байдаггүй, үйл явдлын нарийнийг ялгах туршлага арайхийн бүрэлдээгүй байгаа уншигчид, 2015 оны дээрх хэвлэлтийг бүү авч уншаарай гэж зөвлөмөөр байна.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
October 5, 2019
Хатанбаатар Магсаржавын хүүхэд ахуй цагаас ардын баатар болох хүртэл намтар түүхийг хүүрнэн өгүүлж, алдрыг нь бататгасан их зохиолч С.Удвал гуайн бүтээлийг хүүхэд залуус унших нь зүйтэй боловч 100-иад жилийн өмнөх түүх, тухайн цаг үеийн байдлыг өнөөгийн залуус хүлээж авахад соёлын асар их ялгаа гарах болуу. Энэ романыг уншсанаар монгол ахуй, яруу тансаг эх хэлнийхээ гоё сайхныг мэдэж, эцэг өвгөд маань хэрхэн эх орноо харийн дайсны эзлэн түрэмгийллээс хамгаалахын тулд тэмцэж, халуун амь бүлээн цусаа урсгасан, гамин, цагаантны цэрэг, дарлагч феодалын анги зэрэг нь ард түмний уг дээр хэрхэн сууж ядарч туйлдуулж байсныг цухасхан боловч ойлгон авна. Энэ бүгдийн эсрэг олон сайн санаат хүмүүс, тэр дундаа Магсаржав ван эх орон элгэн садны төлөө 40 гаруйн дайн тулаанд амь биеэ хайрлалгүй зүтгэж байсныг бахдан сайшаажээ. Төрийн шагналт зохиолын хувьд мөн л намын үзэл суртал, гоёчилсон хэсэг ихтэй.
Profile Image for Г. Гантөгс.
1 review
May 14, 2015
Very nice book osam
This entire review has been hidden because of spoilers.
15 reviews1 follower
April 13, 2018
Монгол хэлнийхээ яруу тансаг хийгээл өвөг дээдсийнхээ их үйл хэргийг шагшин байж дуусгав. Хатанбаатра Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав буюу БНМАУ-ын анхны баатар цолыг хүртсэн эрхэм хүний үйл хэрэг, хувь хүний амьдралыг намтарчилж С.Удвал гуай түүхэн дээр суурилж уран зохиолын аргаар илэрхийлснээр хойчийн залууст үнэтэй хөрөнгө өвлүүлэн үлдээжээ. БНМАУ-ын өнгөрсөн түүхийн салшгүй нэгэн хэсэг Сүхбаатар жанжны үйл хэргийн тухай өгүүлэхийг зорих бус түүнд үнэнчээр хүчин зүтгэсэн Магсаржав жанжины тухай өгүүлэхийг зорьжээ.

Магсаржав бол энгийн харц гаралтай гурван үеээрээ цэргийн алба хашиж эх орныхоо төлөө зүтгэсэн угсааны хүн юм. Түүнийг аав нь бичиг үсэгтэй хүн болгохыг зорих бөгөөд Га ноёнд шавь оруулна. Магсаржав тэнд Га ноёны зарц Боогоотой танилцах бөгөөд Боогоо бол энгийн нэг сайхан сэтгэлтэй боол байв. Харин тэрээр эгэл хүмүүний сайн сайнааг нь ширгээхгүй хичээж түүнд сургах болно. Тиймдээ ч тэрээр "Ноён номын талыг нь зааж, би нохой талыг нь заадаг" гэж хэлсэн биз. Га ноён өссөж томрохын хэрээр багагүй ном сурч, ажилд түргэн шаламгай, дайчин зоригтйо нэгэн болж өсөв. Тэрээр эрийн чээнд хүрч Га ноён түүнийг тусдаа гаргахыг хүснэ. Тэрээр нутгийн энгийн даруу охин Цэвэгмидтэй гэр бүл зохиосон аж.

Магсаржав Ховдыг цөөлөөлхөөр баруун хязгаарт томилогдох бөгөөд энэ цагаас түүний их үйл хэрэг эхлэсэн аж. Тэрээр харц ардыг энэрч, бурууг жигшиж сайныг сайшааж, олон түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд бурангуй зүйлээс зайлсхийж байсан нь олон хүн түүнд итгэх шалтаг болсон болов уу. Их хүмүүний дайчин зоригтой, эх нутгаа гэсэн сэтгэл, бусдын түрүүнд манлайлан дайддаг зэрэг нь олон дайнд орохдоо ганц ч ялагдаж үзээгүйн шалтгаан болов уу. Гаминг дарах хэдий ч түүний хамгийн том дайсан бол дотоодын хэсэг эдэнд шунаж, эрэх мэдэлд дурласан хүмүүс байсан мэт. Тэдний хувиа хичээсэн зангаас болж их хүмүүний үйл хэрэг өчүүхэн зүйл мэт санагдаж байж. Тухайн үеийн хойд хөршид болсон хагарлын үед Цагаантнаар Манжийг даруулж, Улаантынг түшиж Цагаантныг дарж байжэээ. Улаан орсон бол ард түмний төлөөлөл гэх бөгөөд Ленинээр удирдуулж байж. Цагаантан бол тонон дээрэмдих, алж хядхаас бусдыг мэдэхгүй тул тэднийг түших зөв зүйл биш хэмээн үзжээ. Ийнхүү Улаан оросын ачаар хүрээг чөлөөлж Сүхбаатар тэргүүтэй хэсэг хүмүүс БНМАУ-ынхаа тусгаар тогтнолыг баталж чаджээ. Дайн тулаанаас илүүтэй улсыг төвхнүүлэх хэцүү үйлсэд Зөвлөлтийн туршлагаас судалж өөрийн онцлогт тааруулан хэрэгжүүлж байж.
This entire review has been hidden because of spoilers.
15 reviews1 follower
June 2, 2019
Харц ардын гэр б��лд өссөн Магсаржав Га гүнийд амьдарч бичгийн эрдэм, мал ахуй гээд олон зүйлийг чанга хатуу Га гүн багшаасаа сурна. Бичгийн эрдмийг сурсан тэрбээр цэргийн эрдэмд суралцана. Монголчуудыг хооронд нь талцуулах, эрх ямба, хэргэм зэрэг, эд баялагаар сэтгэлийг нь татаж, улмаар эх нутгийг нь татаж авах манжийн бодлого энэ үед явагдана. Мөн тухайн үед Оросууд хаан ширээг халж, нэг талаас хааны үзэл баримтлалыг дэмжигчид цагаантан, эгэл ардын хувьсгалыг хийгч улаантнууд хоорондоо иргэний дайн хийнэ. БНМАУ-ын дотоодын хагарал, тэрслүү үзэлтэнгүүд, гамин, цагаантнууд гээд нийт 40 гаруй дайн тулаанд Хатанбаатар Магсаржав эрэлхэгээр тулалдаж, эх нутгаа чөлөөлж нэг ч удаа ухарч, дийлэгдэж үзээгүй бөгөөд ЗХУ-ын улаантуудын тусламж дэмжлэгээр гамин, цагаантнуудыг эх орноосоо хөөж, тусгаар улсаа мандуулна. Магсаржавын гавьяа, эр зоргийг үнэлэн Хатанбаатар Магсаржав, Байлдааны гавьяаны нэгдүгээр зэргийн одон, Ардын Хатанбаатар цолыг хүртээсэн. Ингэж БНМАУ-д анхны баатар цол гаржээ.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for BayRaa.
9 reviews1 follower
January 8, 2025
XX зууны шилдэг романд (манай алтан үеийн) зүй ёсоор тооцогдох классик зохиол. Ард түмэн, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Хатанбаатар Магсаржавын тухай сонирхолтой зохиолыг хүүхэд залуусдаа уншаарай гэж зөвлөе.
Зохиол нь бичигдээд 50жил Түүх нь өрнөөд 100жил
өнгөрч дээ.
1 review
April 11, 2021
Хүүхэд насны хамгийн анхны уншсан уран зохиолын ном.
Profile Image for О. Анар.
5 reviews
Read
May 4, 2022
Дэлхийн 2 дайн гарч Монгол улс одоогийн байгаа зэрэгтэй үлдсэн байна.Улаан оросууд монголын бүх сэхээтэн ухаантай хүмүүсийг мэлэгдүүлж монголыг устгах дохсон байна шүү
1 review
Read
May 11, 2024
A
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Sarangoo Pureverdene.
9 reviews
June 14, 2021
Уг романд цэргийн гарамгай жанжин, Монгол улсын хатанбаатар Магсаржавын үйл хэргийн талаар гарна. Түүний намтар түүх, хувийн амьдралыг өгүүлэхээс илүү тусгаар тогтносон улс орноо бий болгоход зориулсан зоригтой алхамуудыг дүрслэн өгүүлсэн байна. Тухайн үед Монгол улс манжийн дарлалаас ангижирсан үе байсан ч гэсэн зарим аймаг хошуунд манж амбан нар мөн Барон Унгернаар удирдуулсан цагаантны оросууд газар нутаг, хааны эрх мэдэлд санаархаж даам гарч байв. Магсаржав өөрийн нятрашгүй зориг болоод хамтран зүтгэгч манлайбаатар Дамдинсүрэн, жанжин Сүхбаатар нарын оролцоотойгоор эдгээр гамин, цагаантнуудыг хөөн зайлуулж 1921 онд монгол улсыг тусгаар тогтносон улс гэдгийг батлаж чаджээ.
1 review
Want to read
May 19, 2014
өаөаө өаөа б бөаб бөа ба б ба баба б б
Displaying 1 - 30 of 45 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.